Улсын ТӨСӨВ 10 их наяд, авлигачдын учруулсан ХОХИРОЛ 11.9 их наяд 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ оны нэгдүгээр сарын 14-ий өдөр Монгол Улсын төсвийн орлого түүхэндээ анх удаа 10 их наяд төгрөг давсан талаар мэдээлэл хийж, хэн хүнгүй л баярласан. Бүр төсөв 1.2 тэрбумын ашигтай гарч, гялайсан даа. Тэгвэл 2019 оны эхний хагаст Авлигатай тэмцэх газар  хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой, 834 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Гэмт хэргийг улмаас 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсан талаар АТГ-аас мэдээллээ.  Энэ мөнгөөр юу хийж болох байсан талаар ч АТГ-ынхан постер хийж харуулсан.  Тэгвэл 11.9 их наяд төгрөгийн хохирол учруулчихаад байгаа 834 хэргийн 9.4 хувийг шүүхэд шилжүүлэх,  36.9 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6.1 хувийг харяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж.  Ерөнхийдөө мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 53.7 хувьтай байгаа аж.

Хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийн 10.2 хувийг төрийн улс төрийн, 16.3 хувийг төрийн захиргааны, 24 хувийг төрийн тусгай, 9.9 хувийг төрийн үйлчилгээний, 12.4 хувийг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан эзэлжээ. Үндсэндээ авлигын хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийн 72.8 хувийг төрийн албан тушаалтан эзэлж байна. Тэгвэл энэ оны эхний хагас авлигын гэмт хэргийн улмаас учирсан 11.9 их наяд төгрөгийн хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны явцад 376 саяыг нь нөхөн төлүүлсэн байна. Харин 129.8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, автомашин, тоног төхөөрөмж болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.  11.9 их наядын хохирлоос ердөө 130 тэрбум буюу 1.3 ч хүрэхгүй хувийг нь эргэн төлүүлсэн гэсэн үг. Битүүмжилсэн хөрөнгийг яг төлсөн гэж тооцохгүй бол энэ хувь шууд 0.1 хувьд ч хүрэхгүй.

11 жилд авлигын улмаас учирсан хохирол 800 гаруй тэрбум төгрөг байсан аж

Одоо нэг сонирхолтой тоо хэлье. 2007 онд АТГ байгуулагдсан. Түүнээс хойш өнгөрсөн жилийг хүртэл 11 жилд авлигын улмаас учирсан хохирол 800 гаруй тэрбум төгрөг байсан аж. Нэг их наяд хүрэхгүй төгрөг гэсэн үг. Гэтэл 2019 оны эхний хагаст 11.9 их наяд хүрлээ. Дахиад нэг сонирхолтой тоо байна. 2018 онд авлигын улмаас улсад учирсан хохирол 663.2 тэрбум төгрөг.  2017 онд болохоор 69.5 тэрбум төгрөгийн хохирлыг авлигын гэмт хэрэгтнүүд учруулж байж.  Тэгэхээр 2018 онд авлигачдын учруулсан хохирол 2017 оныхоос 10 дахин өссөн. Түүнээс гадна, 11 жилийн хугацаанд авлигын улмаас улсад улсад 800 гаруй тэрбумын хохирлын 75 хувийг ердөө 2018 оны хохирол эзэлж байна. Үндсэндээ 2018, 2019 онд авлигын гэмт хэргээс учирсан хохирол 12.5 их наядад хүрчихэж.  

АТГ-ын тайлангаас харахад л авлигын гэмт хэрэг, учирч байгаа хохирол 2018 онд өмнөх жилээс 10 дахин. 2019 онд өмнөх жилээс 20 дахин өссөн байна. Гэхдээ энэ жилийн 11.9 их наядын хохирлын талаар хэдэн тайлбар хийе. Энэ бол зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үед л гарч ирсэн тоо юм. Тухайлбал, нэг гэмт хэргийн улмаас 100 тэрбумын хохирол учирсан гэсэн гомдол ирсэн гэж бодъё. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бол 100 тэрбумын хохиролтой хэрэг л гэж үзэж, шалгана. Эцсийн дүндээ шүүхийн шийдвэр гарахад 100 тэрбум биш 100 саяын хохирол учирчээ гэдэг нь тогтоогдож болно. Тэгэхээр хэргүүд шийдвэрлэгдэхэд 11.9 их наяд хэд ч болж буурах боломжтой.

Нөгөө талаар иргэд АТГ энэ хохирлыг төлүүлэх ёстой. Яагаад ердөө 130-хан тэрбумын хохирол барагдуулав гэж бухимдаж магадгүй. АТГ-ынхан эрх үүргийнхээ хэмжээнд л ажлаа хийж, барагдуулах боломжтойг нь барагдуулаад явж байгаа. Ихэнхий хэргийг шүүхээр шийдвэрлэж, эцсийн байдлаар хэн нэгнийг гэм буруутайг тогтоосны дараа учруулсан хохирлыг нь төлүүлэх, үйлдсэн хэргийнх нь төлөө шийтгэл оноох арга хэмжээ. Түүнээс өмнө хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэж, чи улсад хохирол учруулсан нь ойлгомжтой, төл гэх эрх байхгүй. 


Гол нь АТГ-ынхан ажлаа хийж байна. Үнэн бодит мэдээллийг гаргаж тавьж, албан тушаалтнууд энэ улсад ямар их хохирол учруулж байгааг ч ойлгууллаа. Гол нь төрийн өндөр дээд албан тушаалтнууд, төрийн албаныхан хэзээ ч авлига авснаа хүлээн зөвшөөрдөггүй. Албан тушаалтнуудтай холбоотой авлигын хэрэг маш удаан шийдэгддэг, гурван шатны шүүхээр ордог. Дээд шүүх шийдвэрээ гаргаад, авлига авсныг нь тогтоочихоод байхад. Бүр АТГ дүрсээр баталгаажуулаад, оймсондоо мөнгө нуусныг нь. Тавилгынхаа, паарныхаа араар мөнгөө хаясныг нь илрүүлчихээд байхад л “Би авлига аваагүй. Миний ард хэн нэгэн эрх мэдэлтэн байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаад, би ажлаа өгөөд, зохих шийтгэлээ хүлээсэн байхад намайг цахимаар муулж, давхар яллаад байна” гэж яриад сууж байна.

Гишүүд нь бөөн бөөнөөр ЖДҮ авдаг. АТГ-аас шалгаад, прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд шалгах хүсэлт тавихад хүртэл УИХ зөвшөөрдөг. Санал хураалт явуулаад, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гээд аваад үлддэг. 2018 онд авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол 663 тэрбумд хүрэв. Энэ оны эхний хагасын байдлаар мөрдөн шалгах явцад яагаад 11.9 их наядын хохирол учирсан гэж гарав. “Эрдэнэт” үйлдвэрийг гадаадын банкны барьцаанд тавьсан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан үйл явц, ЖДҮ, концесс гээд юу эсийг дурьдаж болох билээ. 

2019 он дуусахад 11.9 их наядын хохирол хэд болж нэмэгдэхийг мэдэхгүй. Энэ эрчээрээ явбал хоёр дахин нэмэгдэж ч магадгүй. Үгүй бол нэг ч төгрөг нэмэгдэхгүй байж болно. Хэргүүдийг шийдвэрлээд, хохирол багасч бүр 1, 2 их наяд боллоо гэж бодъё.  Тэгвэл ирэх жил Монгол Улс бүтээн байгуулалтад зориулж 2-3 их наяд төгрөг зарцуулна гэсэн шүү.   Харьцуулаад бодоод үзэхгүй юу. 

 

 

31
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

31 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.115.53Зочин   • 10 сарын 17. 14 цаг 33 минут

МАН авлигыг жинхэнэ цэцэглүүлжээ. Авилга 2017 оноос 2018 онд 10 дахин нэмэгдсэн байна ш дээ.

103.212.119.121xuun xeleltsex   • 10 сарын 16. 10 цаг 24 минут

man nam yana daa

202.55.180.106Зочин   • 10 сарын 15. 10 цаг 59 минут

oimosondoo mungu havchuulsan bsan gar chine hvnsnii 50 ii hajuud uuriin ezemshiliin talbaig yanzaluulsan shig maadgar zogsoj bna lee

66.181.185.188Зочин   • 10 сарын 12. 2 цаг 23 минут

3HAN SAYA HUNEE YADUU BAILGAJ TONOJ DEEREMDDEG TUR NI UURUU LUIVARCHID DEEREMCHIDIIN BULEG BOLCHIHSON BANK NI LOMBART MUNGU HUULEGCH BOLCHIHSON DELHII TERIIG NI HARAAD UURLAAD BDAG!!!! IIM ADGIIN MAL UNDESTEN BH GEJ!!!!!

66.181.161.58Од   • 10 сарын 11. 23 цаг 13 минут

Хэрэгийн илрүүлэлт 2018 онд нэмэгдсэн бололтой

66.181.185.188Зочин   • 10 сарын 11. 14 цаг 53 минут

3HAN SAYA HUNEE YADUU BAILGAJ TONOJ DEEREMDDEG TUR NI UURUU LUIVARCHID DEEREMCHIDIIN BULEG BOLCHIHSON BANK NI LOMBART MUNGU HUULEGCH BOLCHIHSON DELHII TERIIG NI HARAAD UURLAAD BDAG!!!! IIM ADGIIN MAL UNDESTEN BH GEJ!!!!!

202.179.27.142Зочин   • 10 сарын 11. 13 цаг 23 минут

Тэр хулгай хийдэг эзэнгүй өмч хөрөнгийг ард түмэнд хувьчилж тараавал төрийн ажлыг хийдэг жинхэнэ албан хаагчид нь засагтаа үлдэнэ.

202.179.25.147Зочин   • 10 сарын 11. 13 цаг 07 минут

НЯмдоржын байгуулсан пирамид

112.72.12.9Зочин   • 10 сарын 11. 13 цаг 32 минут

Гарцаагүй үнэн байхоо. Цэндихуа Нямдорж наанаа нээг их шудрага царайлаад шудрагаар шийднэ гэж оноо цуглуулаад цаанаа бол идээч уугаач луйварчин хулгайч нарт боломж олгоод сэмхэн хараад л сууж байх шиг байдагийн. Он гарсаар хөөн хэлэлцэх хугацааны талаар хичнээн ярив хууль тогтоогч нар хуулийн сайд гэгдэх этгээд юу ч хийсэнгүй харинээ хүн гүтгэхийн бол ингэж шиийтгий гэсэн хууль өргөн бариад явж байхав дээ. Луйвар хийсэн талаар ярьсан хэвлэн нийтэлсэн хэн нэгнийг шийтгэх биш хулгайч луйварчдад хатуу хариуцлага тооцдог хууль бий болгомоор байна

202.179.25.157zochin   • 10 сарын 11. 13 цаг 05 минут

Нэмэхэд АН засаг барьж байхад авилгал гаарч, жинхэнэ тоо баримтаа АТГ нуудаг байсан байх шүү. АН 2016 он гэхэд эдийн засгийг бүрэн дампууруулж, их мөнгө хэвлэж ард иргэдийн худалдан авах чадварыг унагаасан ялтай.

192.82.65.180Зочин   • 10 сарын 11. 17 цаг 30 минут

үнэн шүү

202.179.25.157zochin   • 10 сарын 11. 13 цаг 02 минут

Байж болох мэт сэтгэлгээг бий болгож дасгах гээд байгаа юмуу, ийм гаж гажуудлаа бүгд нийлж засмаар байна. Ард түмэн бид худлаа шогширч, хүлээж авсаар байгаад авилгал, хулгай дээрэмийг өөгшүүлсэн хам хэрэгтэн шүү. Бүгд нийлж хүчтэй эвтэй байж гэмээнэ ийм гаж үзэгдлийг таслан зогсоох бусуу, эвтэй хүчтэй байя.

183.177.100.10зочин   • 10 сарын 11. 12 цаг 29 минут

Монгол оронд Шударга Цагдаа, Шүүх,Прокурор гэж үнэнхээр алга. Яг одоо ажиллаж байгаа энэ 3 байгууллагынханыг ажлаа хийж чадах эсэхийг асуугаад чадахгүй бол бүрэн бүрэлдэхүүннээр нь огцруулах санал байна. Их хурлын гишүүд, асан Ерөхийлөгч ,сайд гэх мэт ,Алтанхуягийн яриад байгаа нөхдүүдийг одоо шууд шорон руу ачсан цагт шударга ёс байна гэж үзнэ.Ард түмнийг босохыг уриалж байна.

202.179.24.34зочин   • 10 сарын 11. 12 цаг 05 минут

ХЭН НЬ ИХ ИДСЭНЭЭРЭЭ УРАЛДААД БАЙГААМУУ ТӨР ЗАСАГ ШҮҮХ ЦАГДАА ГЭЖ БАЙДАГ БОЛ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ИДСЭН УУСАН ХҮМҮҮСЭЭ НОТЛООД ИДСЭН МӨНГИЙН НЬ НУГАЛЖ ТӨЛҮҮЛЭЭД УЛСЫН ӨРИЙГ БАРАГДУУЛААЧЭЭ

103.57.95.63nuurs l awarch dee   • 10 сарын 11. 11 цаг 42 минут

MAN ZAIL

66.181.190.223Зочин   • 10 сарын 11. 11 цаг 01 минут

Мэдэгдээд шийдэгдсэн 11 наяд болохоос мэдэгдээгүй хичнээн билээ дээ

112.72.12.9Зочин   • 10 сарын 11. 12 цаг 05 минут

ЭНЭ ИХ АВИЛГЫГ АРДЧИЛЛЫН НЭР БАРЬСАН АРДЧИЛАЛ ХЭМЭЭХ БАРХИРАГЧ ПИЗДАНУУД Л ОЛОН ЗУУН ТЭРБУМААР НЬ ИДЭЖ ЗАВШЛАА Ш ДЭЭ.ДӨНГӨЖ САЯХАН Л ГЭХЭД АН-Ы Н.БАТБАЯР ГАРАМГАБААТАР БАТ-ҮҮЛ НАРААР ЭХЛЭЭД ЦИХУАТАРВАГА ДАХУАХАЛЗАН НАР ГЭХЭД ХИЧНЭЭН ЗАВШИВАА. ЖИРИЙН ИРГЭН СОНСООД ТОЛГОЙ НЬ ЭРГЭХЭЭР ИХ МӨНГӨ ЗҮГЭЭР Л ХУСЧИХЛАА Ш ДЭЭ. ЭНД ДАНДАА АЛ АМ ЯРЬЖ БАЙДАГ 66.181 ПИЗДА СААРАЛ ИЛЖИГ МИНЬ ЧИ ӨӨРӨӨ МОНГОЛ УЛСААС ЗАЙЛААД УРД ЗҮГРҮҮГЭЭ ТОНИЛООРОЙ ПИЗДА

202.126.88.200Zochin   • 10 сарын 11. 10 цаг 30 минут

Улс орон дотор минь гадны дээрэмчид орж ирээд биднээс дээрэмдээд хулгайлаад байгаа юм биш уу бид арчаагуй ард тумэн юмаа

192.82.65.180Зочин   • 10 сарын 11. 17 цаг 37 минут

Гадныхтай нийлсэн хулгайч МАНАН чид

183.81.171.2ШУДАРГА   • 10 сарын 11. 10 цаг 17 минут

ЭЗЭНГҮЙ ТӨР ЖҮЖИГ ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨ ЗОХИОГООД ГАРЧ БАЙСАН ТЭР ҮЕД Л ТӨР ЭЗЭНГҮЙ БАЙНА ГЭДГИЙГ ОЛОН ТҮМЭНД ЗАРЛСАН,,, МАХН+МАН УЛС ОРНОО СҮЙРҮҮЛЛЭЭ,,, ОДОО АРД ТҮМЭН ӨӨРСДИЙГӨӨ АВААД ЯВЧИХ УХААНТ ТОЛГОЙЛОГЧОО Л ХАЙЖ ОЛЖ ГАРГАЖ ИРХ ХЭРЭГТЭЙ БАЙНА,,, ХҮССЭН БОЛГОН ТӨР БАРЬДАГГҮЙГ ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛЖ БАЙНА,,, БҮХ НИЙТЭЭРЭЭ ХЭЛЭЦЭЭД ЭРГҮҮ ТЭНЭГҮҮДЭЭСЭЭ САЛААД ЭХ ОРОНЧ ЭРДЭМТЭЙ МЭРГЭДТЭЙ ХҮМҮҮСИЙГ ТОДОРУУЛЖ ГАРГАЯ ,,, ИХ ХУРАЛДАЙГ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ,,,

122.201.19.99Зочин   • 10 сарын 11. 10 цаг 13 минут

Энэ их өрийн сүлжээ Элбэгдорж-М.Энхболд хоёрын хийсэн ажил энэ хоёрыг цаазаар авсугай

183.177.100.10ЗОЧИН   • 10 сарын 11. 9 цаг 49 минут

Энэ Монгол ОРОНД Эзэн байна уу? Ер нь одоо яах вэ? Нэг адуу хулгайлсан хүн ял аваад шоронд ордог. Сайд ,дарга нар болохоор хэдэн тэрбум төгрөг идсэн ч зүгээр л байдаг хуультай. ТЭД ӨӨРСДӨӨ ХИЙХ ГЭЖ БАЙГАА ХУЛГАЙ , ДЭЭРЭМ, МӨНГӨ ИДЭХ ҮЙЛДЭЛЭЭ ХААХ, ТУЛТРАХ ГЭЖ ХУУЛЬ БАТАЛДАГ. ОДОО СААРАЛ ЖАГСААЛТАД ОРЛОО.АРД ТҮМЭН ИХ ТЭВЧИЖ БАЙГАА ШҮҮ? АНХААРУУЛЧИХ ЯА. НЭГ Л ӨДӨР БОСОЖ...

103.9.90.98Зочин   • 10 сарын 11. 9 цаг 35 минут

Монголын төрд шургалсан этгээдүүд ихэнх нь хулгайч бүр шуналтай тэрбумаар нь идэж уудаг энэ хулгайч нарт монголын хууль үйлчилхээ болсон цагдаа АТГ шалгаж илрүүлсэн ч шүүгч нар нь авилга аваад шийдвэрлэхээ больсон тэгсэн мөртлөө ганц хонь хулгайлсан хулгайчийн хэргийн маш сайн хуульд нийцүүлж шийтгэн тэрүүгээрээ ажил хийсэн нэр зүүх ийм улс гэж байдаг юмуу одоо яах юм өөр орноос удирдагч авчирах уу төрийн эргэлт хийхүү

66.181.185.188Зочин   • 10 сарын 11. 9 цаг 25 минут

AH MAH GEJ MALTAHAA BOLI!!! 2ULAA GEMT BULEGLEL HUNJIL NEGTEI LLRUUD!!!! HAMGIIN GOL NI BID ODOO TURIIN ERGELT HIIJ L TSEVERLEHGUI BOL UDAHGUI ENE ULS TOGTNOHGUID HUREH NI!!!! HARIN IDSEN UUSANAAS BUH HURUNGU MUNGUU MONGOLCHUUD BUTSAAAJ AVAH HEREGTEI!!!!

202.180.220.172ИРГЭН   • 10 сарын 11. 9 цаг 20 минут

ҮНЭХЭЭР ЭМГЭНЭЛ ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХЭВ. ЭНЭ ЧИНЬ ИЛЭРСЭН ХЭРГИЙНХ НЬ ЗАХ ЗУХ НЬ Л БАЙХ. ӨӨР ИЛРЭЭГҮЙ БАС ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГАРГАЖ ӨӨРСДИЙГӨӨ ЦЭВЭРЛЭЖ АВСАН АН-ЫН ЗАСГИЙН ҮЕД ХИЧНЭЭН ИХ НАЯД ХӨРӨНГӨ БИЛЭЭ. МОНГОЛ УЛС ЯДУУ БИШ ЗОРИУД ЯДУУРУУЛЖ АРД ТҮМНЭЭ ДОРОМЖИЛДОГ. ХАРИН МАНАН ДЭГЛЭМ ЖААХАН ХАЗАЙХАД ХИР ЗЭРЭГ ИДСЭН УУСАН НЬ ЦУХАЛЗАХ ТӨДИЙ Л БАЙНА ГЭЖ ХАРЖ БАЙНА. УГ НЬ ЯПОНД БОЛ ЦАЛИНГААС НЬ ИЛҮҮ ТАНСАГ ХЭРЭГЛЭЭГ НЬ ШАЛГАДАГ ТОГТОЛЦОО ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨӨС ХЭРЭГЖСЭН. САЙН ЗҮЙЛИЙГ НЬ НЭВТРҮҮЛЭХ СОНИРХОЛГҮЙ ЮМ ДАА...

150.129.142.215инж...   • 10 сарын 11. 9 цаг 17 минут

Их хуралд өргөн барьсан төсвийн төслийг хальт харахад СХД-т автобусны 2 ш буудал гээд 200 сая төг тавьчихсан харагдсан. Авилагчдын захиалгат төсөв болжээ. Сайхан ярьцгаачихаад хийхлээрээ нөгөө л бахь байдгаараа хогийн юмаа хийх юм. 76-100 гаруй хүнд зориулсан төсөв хийдгээ болиочээ.

202.131.225.150Зочин   • 10 сарын 11. 9 цаг 11 минут

Заа одоо бүр тэр нам их идсэн энэ нам бага идсэн гэх шиг бүр эвлэрсэн байх шив дээ,ккккь, 2 лаа хэрэггүй за, 3 дахь хүчин ч хэрэггүй, зүгээр Сига,шиг , гадаадаас боловсон хүчин оруулж ажиллуулах хэрэгтэй .

66.181.185.188Зочин   • 10 сарын 11. 8 цаг 50 минут

AH MAH YALGAA BGAAMUU!!!! 2 GEMT BULEGLELIIG HENIIG HEN ARAI DEER DEEREMDDEG HULGAILDAG GEED DEMJIHUU!!!! MAL PZDA UHEJ BSAN ALANTSARUUDAAR DUURCHIHSEN ORON SHUU PZDA!!!!!

202.180.220.172иргэн   • 10 сарын 11. 9 цаг 28 минут

Ялгаатай маш их ялгаатай. Жаахан тогтож байгаад судалж үзээд бич. Мэдэхгүй бол мэддэгээс нь асуу

202.126.89.123Зочин   • 10 сарын 11. 8 цаг 41 минут

Ихэнхийн Ардчилсан намын нөхдүүдийн хийсэн хулгай бга

202.9.42.124Zochin   • 10 сарын 11. 8 цаг 18 минут

End neg zuiliig helie gej bodloo. Ene zasgiin gazriin ued l 11.9 ih nayad boljee gej buruu tashaa oilgoh hereggui. harin ch ene zasgiin gazriin ued ilruulj gargaj irsen herguud. Dotor ni angilah heregtei, niit mordoj shalgaj bgaa hergiin hed ni nohon ilruulsen, hedees heden onuudad uildegdsen bolohiig heleh heregtei sh dee. gantshan too heleed baih hereggui. Iluu delgerengui medeelel ogoh ni zov sh dee

Шинэ мэдээ

Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55Нүдний зовхи яагаад татдаг вэ10 сар 19. 13:50Гоолиг Бритни Спирс залуу амрагаараа гоёв10 сар 19. 13:45Энэ ням гарагт хүчит бөхийн барилдаантай10 сар 19. 13:40Өнөөдөр "Дүнжингарав" худалдааны төвөөс Амгалан хүртэл замыг түр хаана10 сар 19. 13:36Abominable хүүхэлдэйн киног эсэргүүцсэн гурав дахь орон Малайз болов10 сар 19. 13:35Гэрээслэл үлдээгээд алга болсон эхнэр, нөхрийг олжээ10 сар 19. 13:30Б.Баднайнямбуу өсвөрийн сумод түрүүлж Японд очиж барилдах эрхээ авлаа10 сар 19. 13:25Инстаграм дахь хамгийн их дагагчтай 10 хэрэглэгчид10 сар 19. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.