2019 оны 10-р сарын 11
9 цаг 55 минут

АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад $6.4 саяын нэмэлт тусламж үзүүлнэ

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг(АНУ-ын ОУХА) болон Монгол Улсын Сангийн яам хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсад сайн засаглал болон хуульт ёсыг дэмжсэн, найдвартай, ашигтай, хүртээмжтэй эрчим хүчний, мөн хувийн хэвшилд суурилсан тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих шинэ хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд зориулан хоёр орны хамтарсан түншлэлийн гэрээнд нэмэлт 17 тэрбум төгрөг (6.4 сая ам.доллар) олгохоор тусгасан талаар АНУ-ын Засгийн газраас өнөөдөр зарлав.

 АНУ-ын Элчин сайд Майкл Клечески энэ үеэр “Монгол Улсын Засгийн газар, ард түмэнтэй хамтдаа тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжлийг дэмжиж байдагтаа Америкийн Нэгдсэн Улс бахархаж байна” гэж онцлон тэмдэглэв. “Ардчиллыг дэмжигч стратегийн түншүүдийн хувьд, бэхжиж буй түншлэлийн үр дүнд бүс нутагт энх тайван, хөгжил цэцэглэлт болон тогтвортой байдлыг дэмжих хамтын ажиллагаа гүнзгийрэх болно” гэж тэрбээр мөн хэлэв.

 

Энэхүү нэмэлт санхүүжилтээр жижиг дунд үйлдвэр(ЖДҮ)-ийг дэмжин Монголын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд тусална. АНУ-ын ОУХА-ийн зүгээс ЖДҮ хөгжин дэвших таатай орчин бүрдүүлэх, үүнд бизнесийн санхүүжилтийг хялбаршуулах, компанийн засаглал сайжруулах, эмзэг ААН-үүдэд бага хэмжээний буцалтгүй тусламж олгох зэргээр Засгийн газар болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллана.

Мөн АНУ-ын Засгийн газар Монгол Улсын Сангийн Яамтай хамтран монгол иргэдэд зориулсан эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, чанартай эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх болно. АНУ-ын ОУХА эрчим хүчний үр ашигтай байдал зэргийг шингээсэн шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, цахилгаан хангамжийг сайжруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлнэ.

АНУ-ын Засгийн газар, түүнийг төлөөлж буй АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан Монгол Улсад ардчилал, тогтвортой хүртээмжтэй эдийн засгийн хөгжил болон Монгол улсын тусгаар тогтнолыг дэмждэг. АНУ-ын ОУХА өөрийн LEAD хөтөлбөрөөрөө ардчиллыг Монголд хөгжүүлэх шинэ үеийнхэний манлайлагчдыг тодруулан гаргаж ирэхэд туслаж байна.

 

АНУ-ын ОУХА өмнө хэрэгжүүлсэн төслийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэгч нарт зээл авахад туслалцаа үзүүлэн санхүүгийн байгууллагатай холбож өгснөөр 750 үйлдвэрлэгчдэд зээл амжилттай олгогдож, үр дүнд нь тэдний хөрөнгө оруулалт 20 дахин нэмэгдэн 600 гаруй ажлын байр шинээр үүссэн билээ.

 

 Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

93.24.29.144Зочин   • 10 сарын 13. 17 цаг 55 минут

ynhanuud zeeleer mongoliig booj alaxnee

64.119.20.233manaid xereggyi   • 10 сарын 13. 8 цаг 34 минут

xereggyi dee xereggyi enxbayar batzopig geed xeden ix xyrliin gishyyd abna shyydee xereggyi xereggyi

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ4 цаг 40 минутын өмнөБайгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм4 цаг 45 минутын өмнөАНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ4 цаг 50 минутын өмнөЗөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…4 цаг 55 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод5 цагийн өмнө"Анхдагч" ах нар5 цаг 5 минутын өмнөНийслэлийн бүсэд баавгай орж иржээ5 цаг 5 минутын өмнөӨвөрмөц авьяастай 15 алдартан5 цаг 10 минутын өмнөИх Британид 121 граммын цул алт олджээ5 цаг 15 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана5 цаг 17 минутын өмнөАнгли хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ5 цаг 20 минутын өмнөДэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ5 цаг 25 минутын өмнөVolkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ5 цаг 30 минутын өмнөВалютын ханш5 цаг 35 минутын өмнөДэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ5 цаг 40 минутын өмнөТаеквондогийн "Москва гран при финал-2019"5 цаг 45 минутын өмнөВидео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу5 цаг 50 минутын өмнөБрэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй5 цаг 55 минутын өмнөНийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна6 цагийн өмнөHalsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа6 цаг 5 минутын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...6 цаг 10 минутын өмнө“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо6 цаг 15 минутын өмнөМелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ6 цаг 20 минутын өмнө2018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ6 цаг 25 минутын өмнөОнгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно6 цаг 30 минутын өмнөБНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл6 цаг 35 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...6 цаг 40 минутын өмнөМиссээ дэмжих үү6 цаг 45 минутын өмнөБ.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ6 цаг 50 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод6 цаг 55 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.