2019 оны 10-р сарын 11
14 цаг 18 минут

Казакстан улстай алт цэвэршүүлэх үйлдвэр барих санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улс, Бүгд Найрамдах казахстан Улс 1992 онд дипломат харилцаа тогтоож, 1993 онд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш харилцаа, хамтын ажиллагаа хөгжсөөр байна. Энэ харилцааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, мал аж ахуй, газар тариалан, соёл, боловсрол, олон нийт, хүмүүнлэг гээд бүх салбарт эрчимжүүлэн гүнзгийрүүлэхээр болсныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодотгов. Энэ удаагийн айлчлал Монгол, Казахстан Улсын харилцаанд шинэ хуудас нээж, хоёр ард түмний найрамдлыг улам бататгаж шинэ хуудас нээлээ. Уг айлчлалын хүрээнд Монгол-Казакстаны бизнес форум болж байна.

Энэхүү форумд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар бизнес эрхлэгчдэд хандан үг хэллээ. Тэрбээр “Тэртээ XIV зуунаас түүхэн улбаатай Монгол, Казахстан хоёр улсын ижил төстэй олон зүйл байдаг бөгөөд өргөн уудам газар нутагтай, эрдэс баялгийн арвин их нөөцтэй улсууд гэж би үздэг. Иймээс хоёр орны уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт олсон амжилт, туршлагыг хуваалцан энэ салбарт эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар хөгжүүлэх асар их боломж бий” гэдгийг тодотгов. Монгол улсын Ерөнхий сайдын Бүгд Найрамдах Казахстан улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол улсад “Алт, мөнгө (үнэт металл) боловсруулах үйлдвэр” барих санамж бичигт хоёр тал гарын үсэг зурлаа. Монголчууд алтаа гадаад улсад цэвэршүүлж төдий хэмжээний зардал гаргаж, алтаа гадаадад байршуулдаг. Айлчлалын үеэр Казахстаны талаас 30 сая долларын үнэтэй патентаа үнэгүй өгөхөөр боллоо. Энэ удаагийн айлчлалд Монголоос Ерөнхий сайдтай 60 гаруй бизнесийнхэн ирсэн. Бизнес форумд айлын талаас 160 орчим бизнесийн төлөөлөгчид, 45 албаны хүмүүс нийт 200 гаруй хүмүүс оролцож байна.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.186.122Зочин   • 10 сарын 11. 22 цаг 38 минут

14 зуунд Казак гэж улс байгаагүй ш дээ сайдаа

150.129.143.91Зочин   • 10 сарын 12. 23 цаг 23 минут

Чи хэддүгээр зуунд амьдарч байна. Хөгжиж байгаа улстай хамтарч ажиллах нь зөв

66.181.177.148Зочин   • 10 сарын 11. 20 цаг 48 минут

Гүй ээ мөн харалган байх юм. Ийм хөршдүү, янз бүрээр ойр дөт улстай алттай холбоотой хамтран ажиллах нь олон талын эрсдэлтэй. Он цагийн уртад асуудал дагуулна

66.181.177.244Зочин   • 10 сарын 11. 14 цаг 23 минут

алт гэхээсээ ЗЭСээ цэвэрлэж усад дагалдах өнгөт метаалиудаа гаргаж авч сурвал хойшдоо их хэрэгтэй болно ,

Шинэ мэдээ

Шударга гишүүн Т.Аюурсайхан дүүргийн нам булаах гэж оролдоод шившигээ тарив12 сар 15. 16:11“Чингис хаан” одонт THE HU хамтлагийнхан ЭХ ОРОНДОО ирлээ12 сар 15. 16:05Бүх цахилгаанаа нарны эрчим хүчнээс авдаг тосгон12 сар 15. 14:00Жингээ амжилттай хасах 10 зөвлөмж12 сар 15. 13:45Оросын алдарт “Кухня“ цувралын тухай 12 сонирхолтой баримт12 сар 15. 13:302019 онд дэлхийд хэвлэл, мэдээллийн 70 гаруй ажилтан амиа алдджээ12 сар 15. 13:15Хордлогод өртсөн 12 хүн сум дундын эмнэлэгт эмчлүүлж байна12 сар 15. 13:00Эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна12 сар 15. 12:45Хэн ч харсан гайхмаар орчин үеийн моод12 сар 15. 12:30НӨАТ-ын сугалааны 50 сая төгрөгийн азтан тодорно12 сар 15. 12:15Дональд Трампад хариуцлага хүлээлгэх баримт бичгийг олонхын саналаар дэмжлээ12 сар 15. 12:00THE HU хамтлаг өнөөдөр ирнэ12 сар 15. 11:45Дэлхийн миссээр Ямайкийн гоо бүсгүй шалгарлаа12 сар 15. 11:30Өнөөдрийн зурхай12 сар 15. 11:15Цаг агаарын мэдээ12 сар 15. 11:00Р.Сэддорж: Тэмээний баяр дэлхийд данстай аялал жуулчлалын эвент болсон12 сар 14. 20:52ОХУ-ын гурван компанийг хоригийн жагсаалтаас хасжээ12 сар 14. 15:00Дэлхийн хамгийн том мөсөн арал хурдтай хайлж байна12 сар 14. 14:55Үсэнд тань хэрэгтэй эмийн ургамлууд12 сар 14. 14:50Берлинд эко зул сарын баяр тэмдэглэхийг уриалжээ12 сар 14. 14:45Бүтээлдээ өөрийн хөргийг нуусан алдарт зураачид12 сар 14. 14:40Вильнюсын нисэх онгоцны буудал зорчигчдоос хураан авсан эд зүйлсээс гацуур засчээ12 сар 14. 14:35Хоолны хордлогын сэжигтэй тохиолдол гарсан газруудад ажиллаж байна12 сар 14. 14:30Конгын дайны үеэр ашигт малтмал хууль бусаар зөөсөн хэргийг шалгана12 сар 14. 14:25“Shazam - 2” кино 2022 онд нээлтээ хийнэ12 сар 14. 14:20Хиймэл оюуны ачаар Бетховены X симфонийг бүрэн ноотложээ12 сар 14. 14:15Билл Гэйтсийн санал болгосон энэ өвөл унших ТАВАН НОМ12 сар 14. 14:10Цэргийн хөгжмийнхөнд ойн баярын бэлэг барив12 сар 14. 14:05Эрдэнэт үйлдвэр ШУА-тай хамтран лагийг үнэргүйжүүлэх судалгаа хийж байна12 сар 14. 14:00Малчин эмэгтэйчүүд эрхээ эдэлж чадаж байна уу12 сар 14. 13:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.