2019 оны 10-р сарын 15
8 цаг 20 минут

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт АН-ын амь орсон гурван саналаар “баяжина”

Ардчилсан намын гурван санал амь орж, сонгуулийн холимог тогтолцоо, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудал цаг хугацааны асуудал боллоо. УИХ  Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан.  Ажлын хэсгийнхэн өмнөх долоо хоногт гурван өдөр хуралдсан бөгөөд зөвшилцөл амжилттай явагдаж байгаа гэдгийг Д.Тогтохсүрэн тодотгож байсан.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрөгч  баасан гарагт  Үндсэн хуульд  нэмэлт,  өөрчлөлт оруулах журмын  тухай хууль болон УИХ-ын дэгийн тухай хоёр хуульд нэмэлт,  өөрчлөлт орууллаа. Энэ саналыг  дээрхи ажлын хэсгийнхэн гаргасан гэдгийг ажлын хэсгийн  дарга Д.Тогтохсүрэн хэлсэн. Үүнийг зөвшилцлийн анхны үр дүн гэж харах учиртай. Мэдээж хэрэг, зөвшилцлийн гол асуудал МАН, АН-ын хооронд болно. АН-аас Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлтөд оруулахаар санал болгосон гурван гол санал хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад унасан нь гал дээр тос нэмнэ гэдэг шиг юм болчихоод байгаа.  Тэгвэл АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр “Энэ зарчмын гурван саналыг оруулахгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлт явагдахгүй” гэдгийг мэдэгдэж  ийм байдлаар зөвшилцлийн ажил үргэлжилж байна гэсэн юм.

Гэхдээ АН-ын санал болгож буй Ерөнхийлөгчийг ард түмнээс бус парламентаас сонгодог байх, сонгуулийн холимог тогтолцоотой болох гэсэн хоёр заалтыг иргэд огтхон ч дэмжихгүй. Энэ хоёр заалт сонгодог парламентын засаглалыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой байж болох ч  Монголын парламент одоохондоо тэр хэмжээнд хүрэх болоогүй.  Хэрэв энэ хоёр заалтыг эцэг хуульдаа тусгаж өгвөл Ерөнхийлөгчөө сонгох ард түмний эрх мэдлийг булаасан явдал, улс төрийн намууд иргэдийн хүсээгүй хүнийг хууль тогтоох байгууллагад шургалуулах  арга замаа хуульчиллаа гэж харна.

Гэсэн хэдий ч АН-ын гурван саналыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах нь бараг тодорхой болж байгаа юм шиг байна. УИХ-ын гишүүн Д.Эрдэнбатын үг ч үүнийг гэрчилнэ.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахын тулд тэдний саналыг  нааш харж инээж, цааш харж уйлж байгаад  хүлээж авах гарц л МАН-д байгаа бололтой.  

Зарим эх сурвалжийн мэдээлснээр АН-ын дэмжлэгийг Үндсэн хуулийн өөрчлөлт дээр авахын тулд  МАН сонгуулийн холимог тогтолцоог 2024 оны УИХ-ын сонгуулиас эхэлж дагаж мөрдөх, мөн Ерөнхийлөгчийг 2025 оноос эхлэн парламентаас сонгодог болох талаар зөвшилцөлийн ажлын хэсэг дээр яригдаж байгаа гэсэн мэдээлэл бий.  Өөрөөр хэлбэл 2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэсэн үг. Харин одоогийн Ерөнхийлөгчийг дахин сонгогдох магадлалтайг харгалзан харж үзээд 2025 оноос  эхлэн парламентаас сонгодог зохицуулалтыг оруулахаар зөвшилцсөн бололтой.

Өчигдөр МАН-ын бүлэг хуралдсаныхаа дараа мэдээлэл өгөх үеэр ирэх долоо хоногооос Үндсэн хуулийн нэмэлт өөрчдөлөлтийн гуравдугаар хэлэлцүүлэг эхэлнэ гэдгийг хэлсэн. Тэгэхээр эцэг хуулийн өөрчлөлт АН-ын гурван саналаар баяжигдах нь баараггүй болж байх шиг байна.

М.Нэргүй

 

 

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

119.40.103.3Бат   • 2019, 10 сарын 15. 12 цаг 35 минут

Уг нь Монгол нэг толгойтой байх нь зөв. Энэ бол дэвшин хөгжихийн баталгаа. Гэхдээ МАН одоогоор үүнийг хүлээж авахгүй юм шиг байна. НАд нэг нэмэлт санал байна. Одоо төсөлд байгаа төрийн албан хаагчийг ҮХ-иар дархлах заалтыг хасмаар байна. Оронд нь Багш, эмч нарыг үндэслэлгүй халж болохгүй гэсэн заалт оруулмаар байна.

202.179.26.42Үнэн   • 2019, 10 сарын 15. 12 цаг 00 минут

Ардчилсан оронд Үндсэн хуулийг зөвхөн ард түмний саналаар л өөрчилдөг. Харин Хойд Солонгсо, Хятад зэрэг дарангуйллын нийгэмд парламент нь Үндсэн хуулиа дарангуйлагчдаа зориулан өөрчилдөг. 3-р хэлэлцүүлэг гэдэг бол ард түмнээсээ санал авахгүй УИХ өөрөө Үндсэн хуульд өөрчлөлт хийнэ гэсэн үг. Яг 2000 оны дордохын 7 өөрчлөлт шиг.

202.179.31.75Зочин   • 2019, 10 сарын 15. 11 цаг 39 минут

3 дахь санал нь юу юм бэ Нэргүй гэгч малаа

103.10.22.45???   • 2019, 10 сарын 15. 11 цаг 25 минут

Монголын eрөнхийлөгчийг ард иргэд нь сонгох нь зөв. Eрөнхийлөгч болох нь нэрээ дэвшүүлнэ ард иргэд сонгоно

103.10.22.45???   • 2019, 10 сарын 15. 11 цаг 23 минут

Өнгөрсөн сонгуулиар үүрийн 4 цагт 30 мянган хүний санал гэнэт нэмээд ч М.Энхболд ялаагүй шүү дээ. Төрт-улс хяналтгүй бол ийм л байна

103.10.22.45???   • 2019, 10 сарын 15. 11 цаг 20 минут

Д.Эрдэнэбат ард иргэд. eрөнхийлөгчийн ямар ч хяналтгүйгээр Төр удирдах юм байна

103.10.22.45???   • 2019, 10 сарын 15. 11 цаг 17 минут

Монгол Төрт-улсын удирдлагыг ингэж завхруулж болохгүй.

202.9.42.169иргэн   • 2019, 10 сарын 15. 9 цаг 50 минут

Бэлгэдлийн ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зөв, харин холимог тогтолцоог бол болих ёстой,Эрдэнэ Д.Эрдэнэбат нар жагсаалтаар орох гээд байна, энэ 2-ыг одоо хэнч сонгохгүйшдээ.АН-ын 2 саналыг авах хэрэгтэй./холимогоос бусад/

202.131.243.190Zochin   • 2019, 10 сарын 15. 9 цаг 42 минут

Yaahaaraa AN-iin 3-n sanaliig avahgui bol undsen huuliin oorchlolt batlagdahgui boldog bilee. 65 suudaltai baij ingej bolohgui sh dee. yun eronhiilogchiig parlamentaas songoh deeree tuldag bilee. Haanahiin ulger jishee ve. Ulstoriin togtoltsoog ingej oorchloh erh AN-iinhand bii bil uu. Tiim es zui bii bil uu. AN-iinhan ene Erdene, Erdenebat nariigaa zailuulaach ee. Lav l uls ornoo bodson sanl bish. Oorsdiinhoo ulstord bainga l baih nuhee l maltaj bgaa hereg sh dee. MAN-iinhan yagaad ingej buult hiigeed bgaan. Boli l doo. Novshnuud

103.80.210.106Зочин   • 2019, 10 сарын 15. 9 цаг 23 минут

МАНАН-гийн хулгайчууд ард түмнээс сонгогдож чадахгүйгээ мэдээд намын жагсаалт гэх луйврийн аргаар сонгогдох нүхээ хайж байна. Холимог тогтолцоог ҮХ-нд суулгавал монгол сүйрсэнтэй адаил

Шинэ мэдээ

“МИАТ” ТӨХК Ухань хотоос 32 монгол оюутанг авчрах нислэгийн бэлтгэлээ хангажээ6 цаг 25 минутын өмнөХонгконгоос ирсэн хоёр өвчтөнийг тусгаарлаж, коронавирусын оношлуурыг хүлээж авчээ6 цаг 50 минутын өмнөБаар, рестораны хуваарьт түр өөрчлөлт оруулах захирамж гаргалаа6 цаг 55 минутын өмнөХонгконг-Улаанбаатар чиглэлийн онгоцноос буусан хоёр иргэнийг тусгаарлажээ7 цаг 37 минутын өмнөХэнтийд 14 настай хүүхэд өндөр халуурч байгаад нас баржээ8 цаг 20 минутын өмнөДавос-2020 чуулга уулзалт санал зөрөлдөөнөөр өндөрлөлөө1 сар 27. 18:00Шулуун гэдсэнд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэх хоргүй арга1 сар 27. 17:55Илон Маскийн хөрөнгө долоо хоногийн дотор 2.1 тэрбум ам.доллароор өсжээ1 сар 27. 17:50Тоогоор цөөхөн хэдий ч Монголчууд бол том Үндэстэн1 сар 27. 17:45АНУ, Их Британи энэ оны сүүлээр худалдааны хэлэлцээр байгуулах боломжтой1 сар 27. 17:40Гараа оролцуулахгүй өмд өмсөж чадах уу1 сар 27. 17:35Олимпийн эрхээ дахин биелүүлэв1 сар 27. 17:30Брэд Питт, Женнифер Энистон нар нууцаар болзжээ1 сар 27. 17:25“Brexit”-д зориулсан зоосыг танилцуулжээ1 сар 27. 17:20Битлзийн дуунууд биднийг өөрчилсөн1 сар 27. 17:15Токүшёорюү: Би түрүүлж болох юм уу гэж эргэлзсэн1 сар 27. 17:10Манай хоёр бөх түрүү булаалдаж Х.Болортуяа ялав1 сар 27. 17:05Зайон Уиллиамсон NBA-ын замналын эхний хожлоо байгууллаа1 сар 27. 17:00Икей Серикбол: Би чоныг унагаах зуур эхнэр маань элдүүрээрээ ганц цохиж, ухаан алдуулсан1 сар 27. 16:55Малын бүлэг хулгайчдыг илрүүлэв1 сар 27. 16:50Аварга тосон нуурыг аваръя1 сар 27. 16:45Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ямар дарааллаар хэрэглэх вэ1 сар 27. 16:40Биднийг үүрд орхисон Коби Брайантын АМЬДРАЛЫН ДҮРЭМ1 сар 27. 16:35МАН: Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг нийлээд 4 тойрог, 10 мандаттай байна1 сар 27. 16:31Манай гурван тамирчин 53 кг-ын жинд шагналын тавцанд зогсов1 сар 27. 16:30Хурандаа Ш.Булган: Хоригдогсдын амьдрах орчин, нөхцөл, эрүүл ахуй, эмнэлгийн үйлчилгээг хүний эрхийн байгууллагуудаас тавигддаг шаардлагуудыг хангасан гэж дүгнэсэн1 сар 27. 16:28Мансуурсан жолооч хэд хэдэн тээврийн хэрэгсэл мөргөн осол гаргажээ1 сар 27. 16:25Ойн цэвэрлэгээ нэрээр мод тайрч байсныг илрүүллээ1 сар 27. 16:20Освенцимийг чөлөөлсний 75 жилийн ой тохиож байна1 сар 27. 16:15Вангагийн зөгнөл 5079 он хүртэл1 сар 27. 16:10
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.