2019 оны 10-р сарын 15
12 цаг 25 минут

Хаан Банк мэдээлэл технологийн чиглэлээр суралцагч оюутнуудад зориулан тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

“Мэдээлэл технологийн чиглэлээр суралцагч оюутнуудад зориулсан Хаан Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр 2019-2020" зарлагдлаа

ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилго болох “Чанартай боловсролыг дэмжих” зорилтын хүрээнд ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлан хэрэгжүүлдэг билээ. 

ХААН Банк Сан 2019-2020 оны хичээлийн жилд анх удаагаа Мэдээллийн технологийн чиглэлээр 2019-2020 оны хичээлийн жилд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд 3 эсвэл 4-р курсэд суралцдаг, сурлагын амжилт, хувь хүний ур чадвар болон нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлэгч, цаашид банкны салбарт мэдээлэл технологийн чиглэлээр ажиллах хүсэл эрмэлзэлтэй 5 оюутныг шалгаруулж, 2019-2020 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлэг, мөн  ХААН Банкинд мэргэжлээрээ цалинтай дадлага хийх боломж олгох гэж байна. 

Тэтгэлгийн хамрах хүрээ: Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн хөтөлбөрт “Програм хангамжийн инженер”, “Программист” (developer) чиглэлээр суралцаж буй 3 эсвэл 4-р курсийн оюутнууд хамрагдах боломжтой. 

Материал хүлээн авах: Хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргаж буй оюутны материалыг 2019 оны 10-р сарын 15-ны өдрөөс 11-р сарын 1-ний өдрийн 18:00 цаг хүртэл цахим хэлбэрээр хүлээн авна.

Бүрдүүлэх материал:

  • Анкет (ЭНД дарж бөглөнө үү)

  • Цээж зураг (3x4 хэмжээтэй)

  • 1-р курсээс эхлэн 2018-2019 оны хичээлийн жилийн төгсгөл хүртэлх хугацааны их, дээд сургуулийн дүнгийн жагсаалт (энэхүү жагсаалт нь сургуулийн тамга тэмдэг, холбогдох удирдлагын гарын үсэг бүхий албан бичиг байна. Гараар бичсэн, дүн дутуу дүнгийн жагсаалтыг тооцохгүй)

  • Анги удирдсан багш болон өөрийг нь сайн тодорхойлж чадна гэж үзсэн нэмэлт нэг багшийн тодорхойлолт тус бүр 1 ширхэг (тодорхойлолтын маягтыг ЭНД дарж татаж авна уу)

  • Олон улсын төдийгүй дотоодын их, дээд сургууль болон сургууль хоорондын, байгууллага, агентлагаас зохион байгуулсан олимпиад, эрдэм шинжилгээний хурал, оюутны их, бага хурал зэрэгт оюутан байх хугацаандаа оролцож эсвэл амжилт гаргаж байсан бол түүнийг гэрчлэх материалын хуулбар (хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)

  • “Монгол Улсын мэдээлэл, технологийн салбарын одоо ба ирээдүй” эсвэл “Мэдээллийн технологийн салбарт миний оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд компьютерээр монгол хэл дээр бичсэн 1000-аас доошгүй үгтэй эссе бичлэг

  • Хэрэв тэтгэлэгт горилогч оюутан мэргэжилтэйгээ холбоотой олон улсын болон дотоодын сургалтуудад хамрагдаж байсан бол түүнийг гэрчлэх материалын хуулбар (хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)

  • Хэрэв тэтгэлэг горилогч оюутан сайн дурын ажил, клубийн үүсгэн байгуулагч, гишүүн зэрэг нийгмийн идэвхтэй бол түүнийг гэрчлэх материалын хуулбар (хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)

  • Сургуулийн албан ёсны тодорхойлолт буюу албан бичиг. Үүнд тухайн оюутны сурлага, нийгмийн идэвх, санаачилга, хувь хүний хандлага, ур чадвар, цаашид сурч хөгжих хүсэл эрмэлзэл, ар гэрийн амьдрал зэргийг дэлгэрэнгүй тодорхойлсон байна. (тодорхойлолтын жишээ загвартай ЭНД дарж танилцана уу)

  • Жич: Дүнгийн жагсаалт, тодорхойлолт, албан бичиг баримтуудыг маягтын дагуу бэлтгэн сканердаж, анкетийн маягт бөглөхдөө файлаар хавсаргана. 

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдан шилдэг оюутнуудыг шалгаруулах ба 2019 оны 11-р сарын 12-ны өдөр шалгарсан 5 оюутны нэрийг ХААН Банкны албан ёсны сошиал хуудас, www.khanbank.com, вэбсайт болон өдөр тутмын сонинуудаар зарлана. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.khanbank.com цахим хаяг болон 18001917, 7555 3333-(3570) утсаар лавлана уу.

Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар...

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Тэрбумтан Усманов WADA-д Оросын бүх тамирчдыг шийтгэхгүй байхыг хүсч захидал бичжээ10 минут 42 секундын өмнө1990-ээд оны одод өнөө цагт15 минут 42 секундын өмнөВИДЕО: Эрэгтэйчүүдийн Воллейболын клубын ДАШТ Лубэ Свитанова баг түрүүллээ SportsMan 51 м20 минут 42 секундын өмнөИраны сонгууль: 290 суудлын төлөө 16 000 хүн өрсөлдөнө25 минут 42 секундын өмнөОхидод өгөх зөвлөгөө: Хүчирхийллийн хохирогч болохоос сэргийлэх аргууд30 минут 42 секундын өмнөШинэ үеийн “LOCI” робот машиныг 3D принтерээр хэвлэв35 минут 42 секундын өмнөБуриадад Цагаан сараар хоёр хоног амарна40 минут 42 секундын өмнө“Алхангаа ярилцъя” арга хэмжээ Хан-Уул дүүрэгт амжилттай боллоо45 минут 42 секундын өмнөМакроны хөргийг буруу харуулан барьж, жагсаал хийжээ50 минут 42 секундын өмнөЭмийг орлуулж болохуйц хүнсний арван бүтээгдэхүүнийг эмч нар нэрлэжээ55 минут 42 секундын өмнөЗэвсгийн борлуулалтын хэмжээ өсжээ1 цаг 1 минутын өмнөҮндэсний шигшээ баг мөнгөн медаль хүртжээ1 цаг 6 минутын өмнөDer Spiegel: АНУ-ын үйл ажиллагаа дэлхийн худалдааг уналтад хүргэнэ1 цаг 11 минутын өмнөМонголын “Алтан бөмбөг”-ийн эзэд пүрэв гарагт тодорно1 цаг 16 минутын өмнө“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гаргав1 цаг 21 минутын өмнөХятад улс нэг пуужингаар зургаан хиймэл дагуулыг хөөргөлөө1 цаг 26 минутын өмнөЛА Лейкэрс улирлын 21 дэх хожлоо байгууллаа1 цаг 31 минутын өмнөТүүхэнд үлдсэн санхүү ба ханшийн хямралууд1 цаг 36 минутын өмнөОросын тэрбумтан машинд мөргүүлж амиа алджээ1 цаг 41 минутын өмнөГалт уул дэлбэрэх үеэр жуулчид сураггүй болжээ1 цаг 46 минутын өмнөОросын тосгон руу сүрэг баавгай орж иржээ1 цаг 51 минутын өмнөХорих ангиас эд хөрөнгө алдагдсан талаар ШШГЕГ-аас тайлбар өгөв1 цаг 56 минутын өмнөДуучин Д.Отгонжаргал танигдахааргүй өөрчлөгджээ2 цаг 1 минутын өмнөГацуурт компани хүнсний ногооны бизнесээс гарч буйгаа мэдэгдлээ2 цаг 6 минутын өмнөЗууны манлай худалч ~ Таня Хеад2 цаг 11 минутын өмнөХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ2 цаг 16 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат цол олголоо2 цаг 21 минутын өмнө"Wonder woman" киноны хоёрдугаар ангийн трейлэр цацагдлаа2 цаг 26 минутын өмнөӨмнөд Африк бүсгүй ДЭЛХИЙН МИСС боллоо2 цаг 31 минутын өмнөШуналд автсан хүнийг шуламнаас доор2 цаг 36 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.