2019 оны 10-р сарын 16
8 цаг 40 минут

Хятад, Монгол хоёр улсын харилцааны гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээцгээе

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин

 1949 оны аравдугаар сарын 16-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Монгол Улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Дипломат харилцаа тогтоосноос хойш энэ 70 жилд, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаг ямагт хоёр улсын харилцааны гол чиг баримжаа байсаар байдаг бөгөөд асар их амжилтад хүрэн хоёр улсын ард түмэнд бодит үр өгөөжийг хүртээсээр ирсэн нь хөрш орнуудын дунд найрсаг харилцаан хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон байна.

Дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жил бол хоёр улсын харилцаа тасралтгүй гүнзгийрч, улс төрийн харилцан итгэлцэл улам бэхэжсэн 70 жил байлаа. 70 жилийн өмнө БНХАУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосон, Монгол Улс бол хамгийн түрүүнд Хятад улс байгуулагдсаныг хүлээн зөвшөөрсөн орнуудын нэг юм. 70 жилийн хугацаанд хоёр улс “21-р зууны урт хугацааны, тогтвортой, эрүүл, харилцан итгэлцдэг нөхөрсөг хөршийн хамтын ажиллагааны харилцаа”-г хөгжүүлж, “найрсаг хөршийн харилцан итгэлцэлтэй түншийн харилцаа”, “стратегийн түншлэлийн харилцаа”, “иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” гэсэн 4 үе шатаар өнөөдрийн хөгжилд хүрсэн. Тэр дундаа, 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад түүхэн айлчлал хийн хоёр улсын бүх салбарын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хурдны замдаа гарч шинэ эрин үе рүү шилжсэн. Талуудын өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрсээр. Хоёр улсын удирдагч нар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутаг болон өөрсдийн сонгосон хөгжлийн замаа харилцан хүндэтгэж, бие биеийн язгуур эрх ашиг, чухалчилдаг асуудлаа мөн харилцан хүндэтгэхээ олон ч удаа нотолсноор хоёр улсын харилцааны хөгжилд бат бөх улс төрийн суурийг тавьсан юм. 

Энэ 70 жил Хятад, Монголын харилцан туслалцсан, харилцан ашигтай хамтран ажилласан 70 жил байлаа. 1950-1960 онд Хятад улс Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихээр олон мянган Хятад барилгачдыг Монгол руу илгээж буцалтгүй тусламжаар үйлдвэрийн барилга, зам гүүр зэрэг маш олон барилга байгууламжийг барьж байгуулсан бөгөөд эдгээрээс зарим байгууламж нь өнөөдрийг хүртэл хэрэглэгдэж Монголын ард түмэн ашиг тусаа хүргэн, Хятад Монголын нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсоор байна. Шинэ эрин үед Хятадын тал Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг бүтээх, “Нэг бүс нэг зам”-г хамтдаа байгуулах зэрэг чухал үзэл санаа, санаачилгын дагуу “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай,  хүртээмжтэй” зарчмыг баримталж, Монгол Улс болон бусад улс орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хөгжлийн үр шимээ хуваалцаж байна. Ши Жиньпин дарга өмнө нь Монгол Улстай харилцахдаа “би хожно, чи хожигдоно, би их чи бага” гэх зүйл байхгүй бөгөөд зарим хамтарсан төслүүд дээр Монголын талын эрх ашгийг илүүтэй харгалзах саналыг  дэвшүүлсэн.

Энэ хэдийнээ Хятадын тал Монголын талтай хөгжүүлэх хамтын ажиллагааны тууштай зарчим болсон. Өдгөө талуудын байгуулсан БНХАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комисс, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл зэрэг механизм “Нэг бүс нэг зам” санаачилга болон “Хөгжлийн зам” стратегийн уялдааг тасралтгүй гүнзгийрүүлж байна. Түүнчлэн талууд Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан ТЭЗҮ-г эхлүүлсэн бөгөөд мөн Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. 2018 онд Хятад, Монголын худалдааны эргэлт 8.5 тэрбум ам.долларт хүрсэн. Монгол Улс 2018 онд Хятад улстай хийсэн худалдаа 4.5 тэрбум ам.долларын ашигтай дүн гарсан бөгөөд энэ нь Монголын нэг хүнд ногдох дундаж ашиг 1400 орчим ам.доллар байна.

Хятад, Монголын хамтын ажиллагаа Улаанбаатар хотын Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал хүртэлх хурдны зам, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц, Налайхын авто замын төслүүд зэрэг Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн олон том төслүүдээс эхлээд Монголын ард түмний шинэ орон сууцны барилга, хүнсний хэрэглээний жимс ногоо хүртэл хоёр улсын ард түмэнд цаг ямагт хаа сайгүй үр өгөөжөө өгч байна.  

Энэ 70 жил хоёр улсын ард түмний хувьд харилцан ойлголцол, найрамдал зогсолтгүй гүнзгийрсэн жилүүд байлаа. Талууд хоёр улсын төрийн тэргүүн, удирдагч нарын хүрсэн тохиролцооны дагуу Хятад, Монголын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан комиссын тавцанг ашиглаж хоёр улсын хүмүүнлэгийн солилцоонд ахиц гаргахад түлхэц өгсөөр ирсэн. Ши Жиньпин дарга Монгол Улсад хийсэн айлчлалын үеэрээ мэдэгдсэн Монголын талд Хятадад болох сургалтад хамрагдах 1000 хүний орон тоо, Хятадын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцуулах оюутны тоог 1000-р нэмэгдүүлэх, Монголын цэргийн албан хаагчдад Хятадад суралцах 500 суралцагчийн орон тоо мөн Монголын талын 500 залуус, 250 сэтгүүлчийг Хятадад айлчлуулах, Монголын талд Монголд хэл рүү хөрвүүлсэн Хятадын 25 шилдэг олон ангит кино өгөх зэрэг ажлууд амжилттай хэрэгжсэнээр хоёр улсын ард түмний харилцааны гүүрийг бий болгосон юм.

“Улаанбаатарын үдэш”, “Алсад суугаа ээж” зэрэг Монгол дуунууд Хятад өргөн дэлгэрсэн. “Бээжин хотын залуус”, “Чонон сүлд” зэрэг Хятадын дэлгэцийн болон утга зохиолын бүтээлүүд Монголын үзэгч, уншигчдад мөн ихээхэн сайшаагдсан байдаг. Монгол руу аялах Хятад жуулчин болон Хятадад суралцах Монгол оюутны тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Хоёр улсын ард иргэдийн зорчих тоо хэмжээ жилд давхардсан тоогоор 2 саяд хүрсэн ба үүнээс Хятадад зорчсон Монгол иргэд давхардсан тоогоор 1.8 сая иргэн байна. Хоёр улсын иргэдийн энэхүү харилцааны явцад ард түмэн хоорондын найрамдал тасралтгүй бэхжиж байна.  

Би Монгол Улсад томилогдон ажиллаад 4 жил болж байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд би Монгол Улсын 21 аймаг болон аймгийн төвд ажилласан бөгөөд Монголын бүхий л салбарын найз нөхөдтэй хоёр улсын харилцааны хөгжлийг хамтдаа ахиулах талаар өргөн хүрээнд ярилцаж, тэдэнтэй бат бөх нөхөрлөлийг тогтоосон. Энэ хугацаанд би талуудын хамтын хичээл зүтгэлийн үр шимээр хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа үр дүнгээ өгснийг өөрийн биеэр харсан бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжлийн асар их нөөц боломжтойг тодоос тод мэдэрсэн. Мөн Хятад, Монгол хоёр улс бол харилцан туслалцдаг, харилцан ашигтай хамтран ажилладаг, ойр дотно нөхөрлөдөг нь түүхийн нөхцөл байдлын хандлага, хоёр улс, хоёр улсын ард түмний нийтлэг эрх ашигт нийсэн харилцаатай гэдгийг гүн гүнзгий мэдэрсэн билээ.     

Найз нөхөд өө, өдгөө Хятад, Монголын харилцаа түүхэнд хөгжлийн хамгийн таатай үедээ байна. Энэ 70 жилийн шинэ эхлэлээс харвал бидэнд илүү том боломж байна. Энэ таатай нөхцөл байдал нь талуудын үе үеийн ахмадуудын маань гаргасан их хөдөлмөр, хичээл зүтгэлийг шингэсэн бөгөөд бидэнд тун амаргүй ирсэн, бид илүү нандигнах ёстой.    

-Хоёр улс илүү чин сэтгэлээр харилцаж, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлэх нь зүйтэй. Улс төрийн харилцан итгэлцэл бол бүх л хамтын ажиллагааны урьдчилсан нөхцөл бөгөөд хоёр улсын урт хугацааны, тогтвортой, эрүүл харилцааны хөгжлийн үндэс мөн. Ши Жиньпин даргын олонтаа онцолсончлон Хятад улс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг ямагт хүндэтгэж, Монголын ард түмний өөрсдийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэх бөгөөд энэ тал дээр Хятад улс хэзээд тодорхой байр суурьтай байна. Монгол Улс ч мөн адил Хятадын язгуур эрх ашиг, чухалчлан анхаардаг асуудлыг хүндэтгэж, “Нэг Хятад” зарчмыг баримталж, амлалтаа биелүүлж, Төвд, Тайван, Шинжаантай холбоотой асуудлыг зөв зохистой шийдвэрлэнэ гэдэгт бид итгэлтэй байдаг.  

-Хоёр улс илүү чин сэтгэлээр хамтарч бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь зүйтэй. Хятадын тал Монгол найз нөхдийг Хятадын хөгжлийн галт тэргэнд сууж, хөгжлийг хамтдаа бүтээхэд таатай байх болно. Хятадын тал “Нэг бүс нэг зам”, “Хөгжлийн зам” санаачилгын стратегийн уялдааны хүрээнд Монголын талтай зах зээл, хөрөнгө, технологи, шинэ гарц зэрэг талын хөгжлийн боломжоосоо хуваалцаж, Монголын талын чухалчлан анхаардаг ард иргэдэд чиглэсэн төслүүд, уул уурхайн бүтээгдэхүүн, хөдөө мал аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлох асуудалд Монголын талд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. 2019 оны 11-р сард Хятадын тал Хятадын олон улсын импортын хоёрдугаар үзэсгэлэнг зохион байгуулна.

Энэхүү үзэсгэлэн бол Хятад улс чөлөөт худалдаа, эдийн засгийн глобалчлалыг тууштай дэмжиж дэлхий нийтэд зах зээлээ идэвхтэй нээх чухал арга хэмжээ юм. Мөн үүгээр дэлхийн эдийн засгийн хөгжлийг дэмжих шинэ боломж авч ирнэ. Хятадын тал урьдын адил Монголын талыг энэхүү үзэсгэлэнд оролцохыг дэмжиж байгаа бөгөөд Монголын талыг оролцохыг урьж байна. Хятадын тал Монголын талтай нягт харилцаа холбоотой байж, хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээр эрт гарын үсэг зурахад түлхэц өгч, Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд бэлэн байна. 2020 онд хоёр улс худалдааны эргэлтээ 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтоо амжилттай биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

            -Хоёр улс илүү дотно түншилж ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Хятадын тал Монголын талтай хоёр улсын соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи, спорт, шашин зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагаагаа илүү тэлж, хоёр улсын их дээд сургууль, судалгааны байгууллага, хэвлэл мэдээлэл, урлаг зэрэг нийгмийн бүхий л салбарын харилцаагаа нэмэгдүүлэн гадаадад суралцах, сургалт семинар, аялал жуулчлал, утга зохиолын болон дэлгэцийн бүтээлийн харилцааг нэмэгдүүлж үүгээр дамжуулж хоёр улсын ард түмний харилцааны гүүрийг бий болгож, хоёр улсын ард иргэдэд илүү ихээр харилцан ойлголцох, найрамдлаа бэхжүүлэхэд туслах хэрэгтэй юм.  

-Хоёр улс сэтгэл, хүчээ нэгтгэж олон улс болон бүс нутгийн үйл хэрэгт харилцан дэмжлэг үзүүлж хамтрах нь зүйтэй. Байнга хувьсан өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдал дор талууд сайн хөрш, сайн түнш, сайн найзын хүсэл, байр суурийг баримталж, томоохон стратеги, аюулгүй байдал, бие биеийн язгуур эрх ашиг, чухалчилдаг асуудалд харилцан дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. Хятад, Монгол мөн бусад хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах хэрэгтэй юм. Талууд мөн Хятад, Монгол, Орос гурван улсын харилцаа, хамтын ажиллагааны таатай хандлагыг бэхжүүлж, гурван улсын төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлж, гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг урагшлуулах хэрэгтэй. Хятад улс Монгол Улсыг ШХАБ-т элсэх, олон улс дахь нөлөөгөө нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа. 

            Өдгөө Хятадын ард түмэн “Хоёр зуун жил”-ийн зорилт, Хятад үндэстний аугаа их сэргэн мандалтын Хятад мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хүчээ дайчилж байна. 2020 он гэхэд иж бүрэн чинээлэг нийгмийг байгуулж, энэ зууны дунд үе гэхэд орчин үеийн чинээлэг, ардчилсан соёл иргэншилт, эв нэгдэлтэй социализмын улсыг байгуулахаар зорьж байна. Хятадын онцлогт социализм шинэ эрин үедээ орсон. Монголын ард түмэн ч мөн өөрийн улс орныхоо нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг зогсолтгүй эрэлхийлж, улс орны шинэчлэл, нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөө хүчээ дайчилж байна. Талуудын хамтын хичээл зүтгэлээр бид шинэ эхлэлээс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн энэхүү салхийг хөлөглөж шинэ эрин үедээ Хятад Монголын харилцааны илүү гэрэлтсэн ирээдүйг бүтээнэ гэдэгт итгэл төгс байна.     

 

 

 

 

 

24
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

24 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.17Зочин   • 11 сарын 6. 10 цаг 06 минут

800 тагнуул оруулж хамаг мэдээллийг авчихаад ам асууж л бн даа

202.126.89.244irgen   • 11 сарын 2. 21 цаг 15 минут

zailaa

103.229.122.17mongol emee   • 10 сарын 29. 22 цаг 49 минут

hutsaad bai

202.131.243.186zob   • 10 сарын 27. 21 цаг 20 минут

monxiin xil zalgaa 2 ulstaiga bvv muut !!

103.229.123.100зочин   • 10 сарын 22. 10 цаг 42 минут

Саарал жагсаалт биднийг Хятад улс авигалтай сайн тэмцдэг тэднийг дага гээд байна шүү дээ

112.72.15.6Зочин   • 10 сарын 17. 10 цаг 20 минут

Хятад сайт бөлгөө ӨӨР сайт дээр ийм мэдээлэл алга.

103.212.116.92Зочин   • 10 сарын 16. 12 цаг 29 минут

Гэрэлтэх нь ч хайшаа юм бээ

66.181.161.127Зочин   • 10 сарын 16. 12 цаг 17 минут

Ху жаа чинь

66.181.161.127Зочин   • 10 сарын 16. 12 цаг 16 минут

Хар Хятад хэзээч Хөх Монголын сайн анд найз байгаагүйг бидний Монголын үнэн түүх үүрд сануулж байдаг шүү ***** чинь мэдэж ав

66.181.161.127Зочин   • 10 сарын 16. 12 цаг 10 минут

Fucking bull shit

64.119.24.142Зочин   • 10 сарын 16. 12 цаг 00 минут

Өөхөнд боосон зүүг нь үмхэв дээ тэгэгүүдээ

202.55.188.87Зочин   • 10 сарын 16. 11 цаг 17 минут

Бнхау үүсгэн байгуулагдсаны 70 жилийн түүхт ойн мэнд дэвшүүлье. Хятад анд нѳхѳддѳѳ үргэлж талархаж явдагаа илэрхийлье. Тэртээ 90-ээд оны бараан цаг үед Монгол улс Эрдэнэтийн хувь нэмрийг эс тооцвол тѳсвийнхѳѳ дийлэнхийг гадны зээл тусламжаар нѳхѳж байх үед зүүн азийн хандивлагч орнууд тэр дундаа оройлон тусалсан Бнхау-н тѳр засаг ард түмэнд бид чин сэтгэлээсээ талархаж явах ёстой. Үүрдийн хѳрш, бидний найдвартай зах зээл, хамгийн сайн анд нѳхѳр болсон Хятад орон үүрд мандан бадарч манай улс орон лугаа эрх тэгш нѳхѳрсѳг хамтран орших болтугай!

103.26.195.162obo   • 10 сарын 16. 11 цаг 12 минут

uhsenii gerelt ireedui burheg ireedui l bn

66.181.161.25Зочин   • 10 сарын 16. 10 цаг 59 минут

Их хуцмой чи

202.55.184.18Зочин   • 10 сарын 16. 9 цаг 40 минут

залуу.ком хужаад долигонохоо боль

185.94.189.12Zochin   • 10 сарын 16. 9 цаг 36 минут

Hyatduud yun gerelt ireedui yariad unav. Hyatduud Mongoliin huuliig hundeldeg bolson tsagtaa, il dald uusgah bodlogoo bolison tsagtaa, Mongoliin tuuhii ediig uneguiduulehee bolison tagtaa, Mongol ruu hortoi huns niiluulehee bolison tsagtaa hamtiin ajillagaag hogjuulj boloh yum

192.82.65.93Саарал байшингийн урвагчид   • 10 сарын 16. 9 цаг 28 минут

Хятад Монгол 2 хийлж хар тамхи л татаж байна. Үүнийг гэрэлт ирээдүй гээд байгаам уу. Эзэн Чингис хаан "... өглөө болгон урд зүгт Манж, Чин улс байгааг санагтун!" хэмээн айлдаж байжээ

66.181.169.70Зочин   • 10 сарын 16. 9 цаг 27 минут

FUCK YOU

66.181.169.70Иргэд   • 10 сарын 16. 9 цаг 27 минут

ХУЦАА...

103.9.89.18Анхаар   • 10 сарын 16. 9 цаг 03 минут

Их найланхайтвал хариуг Монголчуудын амь нас цусаар төлнө шүү. Түүхээсээ л хятадтай ойртсон Монголчууд үр удмаараа устаж байсан даа. Монголоос урвасан Өвөрмонголын ноёдыг Хятадууд гэрч үлдээхгүй үүднээс үр удмаар нь устгасаныг бүү март

202.21.118.174Зочин   • 10 сарын 16. 9 цаг 11 минут

яг үнэн

175.223.15.103Зочин   • 10 сарын 16. 8 цаг 57 минут

Huts va.

202.179.26.218k   • 10 сарын 16. 8 цаг 51 минут

zailaa

202.131.242.226зайл   • 10 сарын 16. 8 цаг 50 минут

зайлаа zaluu.com

Шинэ мэдээ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийг баталлаа11 сар 13. 19:43ЖДҮХС-гийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 13. 19:40Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ11 сар 13. 19:372020 оны улсын төсвийг баталлаа11 сар 13. 19:24Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ11 сар 13. 18:05Япончуудын овог, нэрийг латин үсгээр бичих журмыг өөрчилнө11 сар 13. 18:00Кембрижийн толь бичиг 2019 оны үгээр Upcycling гэдэг үгийг сонгожээ11 сар 13. 17:55Дэлхийн эдийн засаг хямралын өмнө11 сар 13. 17:50Өлсөж үхэхгүйн тулд шоронд оржээ11 сар 13. 17:45ФОТО: Хонгконг СҮЙРЧ байна уу11 сар 13. 17:40Есөн настай хүү их сургуулийн диплом гардана11 сар 13. 17:35Ибра Болоньяг сонгоно11 сар 13. 17:30Хүний хамгийн өвөрмөц эрхтэн нүдний тухай сонирхолтой баримтууд11 сар 13. 17:25Алдарт уран барилгач Фрэнк Ллойд Райтын бүтээсэн байшин 1.6 сая ам.доллараар зарагдлаа11 сар 13. 17:20Аккумулятор холбож асаахад хориглох зүйлс11 сар 13. 17:15Хятад: Тайванийн далбаанаас болж NBA-н шууд дамжуулалтыг тасалжээ11 сар 13. 17:10Оддын өндрийн хэмжээ11 сар 13. 17:05“Disney+” стриминг үйлчилгээнд техникийн доголдол үүсжээ11 сар 13. 17:00Хүн амынх нь ихэнх нь нэг хотод төвлөрсөн 10 орны нэг нь МОНГОЛ11 сар 13. 16:55Хамгийн үнэтэй цаг худалджээ11 сар 13. 16:50Хэт их юм бодох нь хурдан үхэх шалтгаан болдог11 сар 13. 16:45Дөрвөн гүемийн хамт амарч буй цоохор ирвэсийн зураг анхаарал татаж байна11 сар 13. 16:40YouTube-н үйлчилгээний шинэчлэл хэрэглэгчдийг түгшээж байна11 сар 13. 16:35Цахим орчинд үйлдсэн залилах гэмт хэрэг нэмэгджээ11 сар 13. 16:30Талибанчуудыг Америк хоригдлуудаар солино11 сар 13. 16:25Уушгины хатгалгааны улмаас олон мянган хүүхэд нас баржээ11 сар 13. 16:20Цасан хавч 46 мянган ам.доллараар зарагджээ11 сар 13. 16:15Сургууль, цэцэрлэгүүдийн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн чанар хангалтгүй байна гэж дүгнэжээ11 сар 13. 16:10Тайланд бүсгүй “Miss International” тэмцээний титмийг зүүв11 сар 13. 16:05аргалалтын төрлүүд үүнтэй зохисцон тураах аргууд11 сар 13. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.