Х.Оргил-Эрдэнэ: Дарханы замын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 1-д нээнэ

Дархан-Улаанбаатарын авто замын засварын ажлын явц ямар байгаа талаар “Зам,  тээврийн хөгжлийн яам”-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнээс тодрууллаа. 

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр эгнээ замыг шинэчилж байгаа юм.

-Дарханы замын бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр замын засварын шинэчлэлтийн ажил зургадугаар сарын 19-нд эхэлсэн. Зам засварын ажлыг таван хэсэгт хуваан гүйцэтгэж байгаа. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр багц дээр аспальтан хучилт, хоёр, дөрөв дээр өргөсгөлт, гурав, тав дээр цементээр бэхжүүлсэн суурийг хийж байна. Олон улсын санхүүжилтээр хийж байгаа учир зам засварын ажилд Энэтхэгийн ICT компани өдөр бүр хяналт тавьж байна. Төсөл нэг жилийн хугацаатай үргэлжилнэ.

  • Нэгдүгээр багц: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам
  • Хоёрдугаар багц: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам
  • Гуравдугаар багц: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам
  • Дөрөвдүгээр багц: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам
  • Тавдугаар багц: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам

-Арваннэгдүгээр сарын 1-нд зам нээнэ гэж байсан. Нээх боломжтой юу?

-Одоо хийж байгаа ажлуудаа дуусгаад,  ухсан нүх болон бусад зүйлсээ цэгцэлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаад, ирэх сарын 1 гэхэд замыг нээнэ. 

-Ажлын гүйцэтгэл дутуу байгаа замыг яагаад заавал арваннэгдүгээр сарын 1-нд нээх гээд байгаа юм бэ?

-2018 оны сүүлээр гэхэд л хуучин зам дээр 312 удаагийн осол гарч,  35 хүн эндсэн гэсэн харамсалтай тоо баримт байдаг. Тиймээс маш түргэн хугацаанд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан замтай болгох нь зөв. Их засвар,  шинэчлэлийн хүрээнд огцом өгсүүр, эргэлтийг алга болгож хатуу хучилттай замаа нээхгүй бол хүйтний улирал ойртох тусам иргэд түр замаар зорчиход улам хүндрэлтэй болно. 

-Арваннэгдүгээр сарын 1-ээс эхлээд түр замаар биш хуучин замаараа зорчих юм байна. 4, 5 сарын хугацаанд зам засварын ажлыг хийсэн учраас осол аваар их гардаг Дарханы замын нөхцөл байдал өмнөхөөсөө дээрдсэн гэж ойлгож байна. Зөв үү?

-Эхнээсээ аспальтан хучилтыг хийгээд явж байна. Мөн бид осол аваар их гардаг эвдрэл ихтэй хэсгүүдийг бүгдийг нь янзалж, өндөр даваануудыг нь намсгасан. 

-Хавар хэдэн сард замын ажлаа эхлүүлэх вэ?

-Одоогоор одорхой хугацаа хэлэх боломжгүй. Өвөлжилт хэр байхаас шалтгаалаад хаврын ажил хэзээ эхлэх нь тодорхой болох байх.

-Дарханы замын ажил эхэлсний дараа хуучин замыг нь үлдээгээд хажуугаар нь шинэ зам тавьж болохгүй байсан юм уу гэх хүмүүс олон байсан. Ийм боломж байсан уу?

-Азийн хөгжлийн банкнаас хуучин замыг нь засварлаж, их засвар хийх санхүүжилтийг л шийдэж өгсөн. Энэ санхүүжилтээр шинэ зам тавих боломжгүй, хүрэхгүй. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

ШУУРХАЙ: Дубайн гэрээг хүчингүй болголоо11 сар 18. 18:59Д.Одбаяр ирээгүй учир ҮХЦ-ийн нийт гишүүдийн  хурал хойшилжээ11 сар 18. 18:37АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулиа хойшлуулжээ11 сар 18. 18:00Тамиржуулах уламжлалт хоол хүнс11 сар 18. 17:55Ким Жон Ун: Солонгосын ардын арми дайнд бэлэн байх ёстой11 сар 18. 17:50Галтай гавьяат тэнгэр шиг...11 сар 18. 17:45Венад зул сарын үзэсгэлэн худалдааг нээжээ11 сар 18. 17:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №1 Bob Dylan, ‘Like a Rolling Stone’11 сар 18. 17:35Сумын заан Э.Чойням: Намайг медаль хүртэх болгонд аав маань мөнгөөр шагнадаг байсан11 сар 18. 17:30ОЛОН ӨНГӨ: Бэтгэрэхийн зовлон11 сар 18. 17:25Олимпод оролцох сагсчдын бэлтгэлийн нэг өдөр11 сар 18. 17:20Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, уг эхийг баталгаажуулж өгөхийг хүслээ11 сар 18. 17:17Цагаан гааны ач тус11 сар 18. 17:15Иранд интернет сүлжээг тасалжээ11 сар 18. 17:10Cambridge Analytica компанийн хэргээс болж Facebook Британид торгууль төлнө11 сар 18. 17:05Б.Бямбабаяр: Мэргэжлийн хөгжмөө хөгжүүлье, дэлхийд гаргая гэж бодож байвал үнэлэмжээ нэмэх хэрэгтэй11 сар 18. 17:00Сэтгэцийн өвчтэй гэж оношлогдсон дэлхийн суут 9 зохиолч11 сар 18. 17:00Шумахер юу гэж хүссэн бэ11 сар 18. 17:00Фэйшн, шоу бизнесд цахиур хагалж буй Кадр11 сар 18. 16:55Орчин үеийн хамгийн шилдэг архитекторч КОЛХАС 75 нас хүрлээ11 сар 18. 16:50Итали эрчүүд усанд автсан Венец хотынхоо гудамжинд дарс уун суужээ11 сар 18. 16:45Илон Маск газар доорх хурдны зам барина11 сар 18. 16:40С.Чулуунбаатар: Сүхбаатар аймагт сангийн аж ахуй байгуулагдахад атрын анхны газрыг хагалж байлаа11 сар 18. 16:35Дуучин Э.Чулуунчимэг улсын начин Д.Цэрэнтогтох нар амрагийн харьцаатай болжээ11 сар 18. 16:32Овьёосоор нүүрний арьсаа цайруулах арга11 сар 18. 16:30Рок архив: Английн “Black Sabbath” хамтлаг11 сар 18. 16:25Буу тулгаж байсан ч хүнсэндээ хэрэглэж болохгүй хятад бүтээгдэхүүнүүд11 сар 18. 16:20Хилэнт хувьсгалаас хойших 30 жил11 сар 18. 16:15Роналду: Би дэлхийн рекордыг эвдэнэ11 сар 18. 16:10Цагаан баавгай амьдралынхаа ихэнх хугацааг далай, тэнгист өнгөрүүлдэг11 сар 18. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.