2019 оны 10-р сарын 16
9 цаг 45 минут

Төв аймгийн Батсүмбэр суманд 160 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо

УИХ-ын гишүүн М.Энхболдын санаачлага, дэмжлэгтэйгээр Төв аймгийн Батсүмбэр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 160 хүүхдийн дотуур байр баригдан, ашиглалтад орж Намрын дунд сарын шинийн 17-ны балжинням, дашням давхцсан билэгт сайн өдөр нээлтээ хийлээ. 

Өчигдөр болсон нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн М.Энхболд, Төв аймгийн ИТХ-ын дарга  Ц.Энхбат,  УИХ-ын гишүүн М.Энхболдын хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд, Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганболд, Тамгын газрын дарга Ц.Булган, ЕБС-ийн захирал А.Эрдэнэбат нар оролцлоо. 

Нээлтийн арга хэмжээний үеэр дотуур байранд шаардлагатай хатуу эдлэл, тоног төхөөрөмж, гал тогооны хэрэгслийг холбогдох яаманд уламжлан, 13 төрлийн 32,0 сая төгрөгийн өртөг бүхий эд зүйлс шийдвэрлэн өгчээ. 

Мөн хариуцсан ажилдаа тууштай, хичээнгүй ажиллаж буй дотуур байрын багшийг БСШУСЯ-ны Жуух бичгээр шагнан урамшуулж, дотуур байранд амьдарч буй 1-2-р ангийн хүүхдүүдэд цүнх, хичээлийг хэрэгсэл гардуулан өглөө.

160 хүүхдийн дотуур байрны үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн М.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээр:

Эрхэм хүндэт Батсүмбэр сумын иргэд ээ,

Эрхэм хүндэт Батсүмбэр сумын багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

Батсүмбэр сумын боловсролын байгууллагад ажиллаж буй нийт багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан, албан хаагчид болон ирээдүй болсон сурагч хүүхдүүд Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эх орныхоо ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө хийж буй Та бүхний ажил хөдөлмөрт тань амжилт, амьдралд тань аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

Энэхүү намрын дунд харагчин тахиа сарын билгийн тооллын 17-ны билэгт сайн өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд маань дахин 1 шинэ дотуур байрын барилга ашиглалтад орж байгаад сэтгэл нэн таатай байна.

Одоогоос 2 жилийн өмнө буюу 2016 онд Батсүмбэр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 120 ортой охидын дотуур байрын барилга ашиглалтад орж байсан бол өнөөдөр 160 ортой дотуур хөвгүүдийн дотуур байрын барилга нээлтээ хийж байна.

Улсын Их Хурал 2016 оноос эхлэн боловсролын салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн боломж, цаашдын чиг хандлагад нийцүүлэн боловсролын материаллаг орчныг сайжруулах, багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр бодитой арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Тухайлбал, УИХ 2018 оны 6 дугаар сард Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг батлан гаргаж, энэ хууль батлагдсанаар багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсролын сургалтын нийт хувьсах зардлын хоёр хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний зардлыг зарцуулах, хөдөө орон нутагт дадлагажигч багшаар 6 сар ажиллавал тэтгэмж олгох, үр дүнд суурилсан урамшуулал олгох, мэргэжлийн зэргийг хугацаанаас өмнө нэмэгдүүлэх, ЕБС-ийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги туслах багштай байж болох, багш нарт ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгох эрх зүйн орчин бүрдсэн.

Мөн Монгол Улсын 2019 оны төсөвт Боловсролын салбарт 1 их наяд төгрөг буюу төсвийн зардлын 5,3 төгрөг тутмын 1,2 төгрөгийг зарцуулан ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан Засгийн газраас 2019 оноос эхлэн багш нарын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэн, өнгөрсөн оны нэмэгдлийг тооцвол нийт 29.6 хувиар нэмэгдэж, багш ажиллагсдын нийгмийн баталгаа жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

Цаашид ч УИХ-аас боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт, багш нарын цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно.

Улсын хэмжээнд ЕБС-ийн нэг багшид 2019-2020 оны хичээлийн жилд 19,6 суралцагч, бага ангид нэг багшид 30,2 хүүхэд ногдож буй үзүүлэлттэй байна. Хүн амын шилжилт хөдөлгөөнийг эртнээс төлөвлөн ажиллах шаардлага гарч буйг энэ үзүүлэлт харуулж байна.

Үүнтэй холбогдуулан улсын хэмжээнд 2019 онд шинээр 48 сургууль, 93 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, 21 мянган сурагчийн суудал, 13 мянган цэцэрлэгийн ор шинээр нэмэгдэж байгаа нь боловсролын салбарын түүхэнд байгаагүй томоохон амжилт болсон.

Миний бие Төв аймгаас, Төв аймгийн УИХ-ын 28-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд өнгөрсөн 3 жил гаруй хугацаанд аймгийнхаа боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд багачуудын сурч, амьдрах орчин нөхцлийг сайжруулах, иргэдийн зүгээс төрийн үйлчилгээнд хамрагдах боломж, хүрээг өргөтгөхөд түлхүү анхаарч ирсэн.

Тухайлбал 2016-2019 онд аймгийн хэмжээнд ЕБС-ийн 5 сургууль шинээр баригдаж, 10 цэцэрлэг, 7 дотуур байр, 4 спорт заал, 4 соёлын төв ашиглалтад орж, сургуулийн хүчин чадал 2560 суудлаар, цэцэрлэгийн хүрэлцээ 1040 ороор, дотуур байрны хүчин чадал 745 ороор нэмэгдэж, боловсролын салбарын хүртээмж нэмэгдэн, хүүхэд багачуудын сурах орчин нөхцөл сайжирсан байна.

Мөн боловсролын чанар, хүртээмж, сургалтын орчныг сайжруулахаас гадна багш нарын мэргэжил, ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч миний санаачлан хэрэгжүүлдэг “Монгол малчин” төслийн шугамаар Батсүмбэр сумын ЕБС-ийн 2 багш, СӨБ-ийн 1 багш ӨМӨЗО-ны Хөх хотод мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.

Мөн гишүүний ажлын алба, МУБИС-тай хамтран зохион байгуулсан “Уламжлалт Монгол бичгийн сургалт”-д Батсүмбэр сумын 3 багш ӨМӨЗО-ны Эрээн хот болон Хөх хотод дунд хугацааны сургалтад хамрагдсан.

2019-2020 оны хичээлийн жилд Батсүмбэр сумын ЕБС-д 1348 сурагч суралцаж байна. Үүнээс малчин өрхийн 587 хүүхэд суралцаж байгаа бөгөөд тэдгээрээс дотуур байранд 280 хүүхэд амьдарч байна.

Эдгээр дотуур байр ашиглалтад орсноор хүүхдийн амьдрах таатай орчин бүрдэж, эрүүл ахуйн стандарт хангагдан, томуу, томуу төст өвчний дэгдэлт багассан, хүүхдийн сурлагын амжилт ахисан, хүүхдүүд олон нийтийн ажилд оролцох оролцоо нэмэгдсэн зэрэг эерэг өөрчлөлтүүд гарсан юм.

Миний бие шинэ дотуур байрны нээлтэд зориулан 7 төрлийн хатуу эдлэл, 3 төрлийн тоног төхөөрөмж, 8 төрлийн гал тогооны хэрэгсэл нийт 18 төрлийн 32,7 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг холбогдох яаманд хүсэлт уламжлан шийдвэрлүүлсэн билээ.

Түүнчлэн Батсүмбэр сумын хэмжээнд нэн тулгамдсан асуудал болоод байсан сургуулийн шинэ барилгын ажлын санхүүжилтийг 2019 оны улсын төсөвт тусгуулан, олон жил шийдэгдээгүй асуудлыг эцэслэж, 4,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий 920 суудалтай сүүлийн үеийн стандартад нийцсэн шинэ сургуулийн барилга 2020 онд багтаан ашиглалтад орохоор барилгын ажил хийгдэж байна.

Миний бие цаашид ч аймгийнхаа ирээдүй болсон хүүхэд багачууд болон багш ажилчдын сурч хөдөлмөрлөх орчин нөхцлийг сайжруулах, тэдний нийгмийн баталгааг хангахын төлөө хичээгүйлэн ажиллах болно.

Эрдмийн үүдийг багш нээж, иргэд залуус маань ирээдүйн зам мөрийнхөө эхний алхмыг хийдэг гэдэг. Монголчууд багш, ном хоёрыг эрхэмлэн дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн юм.

Эрдэм мэдлэг, улс нийгмийн хөгжлийн хамгийн гол хүчин зүйл болж буй ХХI зуунд багш сурган хүмүүжүүлэгчид маань эх орон ард түмнийхээ итгэлийг дааж улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсье.

            Эрдэм ухаан түгэн дэлгэрч, эх орон маань хөгжин дэгжих болтугай!

Монгол Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын ЭНХБОЛД

2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

42
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

42 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.246.179ккк   • 10 сарын 22. 17 цаг 12 минут

Монголыг Саарал жагсаалтад оруулсан "гавьяатай" М.Энхболдын сонгуулийн PR эхэлжээ.

64.119.20.175Зочин   • 10 сарын 21. 23 цаг 13 минут

Сэхэх санаатай

87.168.36.175Zochin   • 10 сарын 21. 15 цаг 52 минут

Batsumberchuud bolimoor ym ene Maxan tolgoig demjij tenegthee

192.82.69.223зочин   • 10 сарын 21. 15 цаг 34 минут

Махан толгой горьдоод л. Нам ,төрийн нэрийг ,барьж 30 жил дургилаа. Одоо бас л хамсаатанаа дагуулчихсаан тууз хайчилаад зогсож байдаг. Шоронд очих газар нь хүлээж байгаа. Хөрөнгийг нь хураа. 20 жилд яаж хөрөнгөжив ,Хотын ногоон байгууламж хаачив,хэдэн төг зарж нөхөж байнав. Хүүхдийн тодотголтой газарууд яагаад танилууддаа тараав гээд тооцоо байна аа.

66.181.161.102Зочин   • 10 сарын 21. 15 цаг 08 минут

Яс гойрдсон нохой шиг л харагдаж байна

64.119.18.116Зочин   • 10 сарын 21. 11 цаг 47 минут

СОНГОНО СОНГОНО ЯВАХААР НЬ СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРООД МӨН ЧИГ ГОЁ БАЙНА ДАА .

202.179.31.253зочин   • 10 сарын 21. 11 цаг 04 минут

бүр алга бололдоо чи,сонгууль дөхөөд нөгөөх чинь гараад ирж,чамайг сонгодог нохой ч байхгүй шүү,***** минь

64.119.18.116Зочин   • 10 сарын 20. 11 цаг 36 минут

Бусдын ярь одоо ч зараад өөрсдөө аваад шаюар овоолоод байна .

103.57.92.234Зочин   • 10 сарын 19. 21 цаг 56 минут

Төрийн мөнгө газрын наймаагаар баяжсан М одоо Төв аймгаас гарч ирэхээр оролдож байна. Ерөнхийд нь болохгүй хүмүүсийг битгий сонгоорой гэж хичнээн яриад ч нэмэргүй. Энэ болохгүй хүмүүс чинь довноосоо гараад л ирнэ. Дээрхээр элдэв арга хийгээд гараад л ирнэ. Харин ямар тойргоос ямар хороо, аймаг сумаас хэн гарч ирдэг болохыг нэг бүрчлэн ярьж тэднийг хорооноосоо гаргадаг хороон дарга нарын нарийн аргыг олж илрүүлж мэдээлэхийг сэтгүүлчиддээ хүсч байна. Сонгуулийн хороо ч гэсэн нэг газраас хэд дараалан УИХ-д гардаг хуучин аргыг халмаар байна.

103.212.116.73xvi mandal   • 10 сарын 19. 19 цаг 32 минут

tus sumiig oron suutsjuulax arga xemjee awaarai enxbold dargaa tegvvl taniig bvx mandalchuud 100xuwi demjii shvvvv

87.168.36.175Зочин   • 10 сарын 21. 15 цаг 55 минут

Erguut har maluudaa Nutgiin 90n huvi ni ger horoolold amidarch bna.Chadhuu naad Enh60ld chini.

202.126.89.139Зочин   • 10 сарын 18. 16 цаг 39 минут

Өөр хаана хүүхдэд хэрэгтэй юм хийж байна . Хийж байгаагын бүү буруутга ! Баянзүрхийн гишүүн хуралдаа ч суудаггүй ганц сургууль бариад өгчихөж чадахгүй байгаа биздээ .

87.168.36.175Зочин   • 10 сарын 21. 15 цаг 56 минут

Mahan tolgoi Enh60ld

43.242.242.59Зочин   • 10 сарын 18. 14 цаг 29 минут

өөрийн хөрөнгөөрөө дотуур байр өгсөн юм шиг загнах юм даа

66.181.188.18Tsogt   • 10 сарын 18. 13 цаг 42 минут

hugjuud bga yum baihdaa.dahin songoj 4jiliin daraa dahij 1 dotuur bair sanaachluulan tuuz haichluul.

202.179.25.42Зочин   • 10 сарын 18. 9 цаг 48 минут

энэ хүнийг муулж байгаа хүмүүс өөрсдийгөө усан тэнэг гэж бодоорөй юмны учирыг ойлгохгүй малнууд,,,

87.168.36.175Зочин   • 10 сарын 21. 15 цаг 57 минут

Ene hun bol hulgaich

64.119.20.175Зочин   • 10 сарын 21. 23 цаг 32 минут

хамгалсан хүн хамсаатан нь байж таарна

64.119.18.116Зочин   • 10 сарын 18. 1 цаг 46 минут

Юмуу eрөнхий сайд байсан бол монгол саарал жагсаалтанд орохгүй байсан юм .

64.119.18.116Зочин   • 10 сарын 18. 1 цаг 44 минут

Хотын даргаа өгөөд удаж байгаа шүү дээ . Энэ хүний дараа 10 гаруй хотын дарга газар зарсан шүү . Баатар хүртэл өчнөөн газар зараа биз дээ . Энэ хүн уих -ын дарга

103.229.122.135Зочин   • 10 сарын 17. 20 цаг 45 минут

GAZRIIN HULGAICH ME ODOO BOLIDOO SUMIIN SURGUULIIN DOTUUR BAIR BARIHAD HUVIAASAA NEG CH TUGRUG GARGAAGUI TUR BARISAN YUMIIG DEMJSEN CH GEH SHIG UG N MONGOLIIN BUH SUMDAD ARAV ARVAN DOTUUR BAIR BARIH IH MUNGIIG SHAASAN HULGAICH SHUU DEE CHI

202.179.27.252Иргэн   • 10 сарын 17. 12 цаг 15 минут

Нийслэлийг төлөвлөлтгүй болгосон газрын наймаачин, Засгийн эрхийг худалдаж авсан луйварчин, өөрийн гэсэн чадваргүй орон тоо бөглөж хүнд сурталтан хүмүүсээр төрийн бүхий л салбарыг дүүрэгсэн луйвараар олсон мөнгө нь багтаж шингэхээ байчихсан энэ хүн яагаад ингээд айван тайван би үүнийг хийлгэсэн юм гэж сурталчилаад яваад байдаг юм бэ? Монголд бурууд хатуу, зөвийг дэмжих Төр засаг гэж байна уу?

64.119.18.116Зочин   • 10 сарын 17. 11 цаг 46 минут

Энэ хүн Монголд төрсөн монгол улсын иргэн . Муусайн хөдөөний оркууд УБ - аас зайлж төрсөн газартай оч . Төв халхаас бусад захад байдаг үндэстэнүүд бүгд хольцтой . Өөрсдийнхөө удам судрыг сайн судалдаа .!

66.181.161.5Зочин   • 10 сарын 17. 11 цаг 03 минут

Мий гийн зальт ажилгаа

202.179.11.230mgl   • 10 сарын 17. 10 цаг 47 минут

Tuv aimgiihan ene huniig ahij songoj bolohgui shuu. Mongold asar ih gai bolloo. Odoo shuuhed avaachih tsag ni bolson shuu.

174.193.130.155Zochin   • 10 сарын 17. 10 цаг 00 минут

Hahahaha bolio hujaa mini chi joom bolson

150.129.140.32Зочин   • 10 сарын 16. 23 цаг 17 минут

Энэ хүн хүүхдүүдийн хийморь лүндааг нь гутаагаад алж өгч байнаа

66.181.161.41Зочин   • 10 сарын 16. 22 цаг 04 минут

энэ хулгайч барьсан юмуу,одоо болимоор юм ард түмний татварын мөнгө шүү дээ,улс төрчид гэж өөсдийгөө өргөмжилсөн ах дүү ,авгай хүүхэд худ ургаараа төрд шургалсан хулгайч алуурчин дээрэмчид больмоор юм ийм хулгайчдыг бүү ингэж хүлээж ав ардуудаа одоо болсон

202.179.25.138zochin   • 10 сарын 16. 18 цаг 37 минут

ene hujaa uulin muhraas ner devshiine gej bodoj bgaa UUr gazraas zorig zurh honshoor bhguildee

103.10.23.117Зочин   • 10 сарын 16. 18 цаг 02 минут

Ээж нь жирэмслээгүй төрүүлсэн дотор хүүхдийг яалтай билээ дээ. Сүй шүгийн удмыг нутагт нь буцаасан дээр биз дээ.

150.129.140.112Зочин   • 10 сарын 16. 15 цаг 24 минут

Ene neg tuuz haichlagch bsaar l bgam u

202.70.44.116Зочин   • 10 сарын 16. 17 цаг 19 минут

chi neg ger hund ogchidgui yumaa gehed barij uzsen uu ? pizda min

87.168.36.175Зочин   • 10 сарын 21. 15 цаг 59 минут

Enh60ldiin saltaa chi

182.160.34.78Зочин   • 10 сарын 16. 13 цаг 10 минут

ОРКууд хийсэн юмтай хүн хараад боож үхлээ танай хөлдүү бол 30 жил бөгс долоож тэрбумтан болсноос өөр хэн ч тоодгүй 1 муу ажилгүй намын идэвхтэн л биздээ

106.102.1.33Зочин   • 10 сарын 16. 12 цаг 28 минут

Ene mie hurdan nutag buzaasaa

202.131.243.186ЗОЧин   • 10 сарын 16. 13 цаг 04 минут

Ёстой ёстой. Шаахайг нь үүрүүлээд буцаагаасай даа...

103.111.68.3Зочин   • 10 сарын 17. 9 цаг 36 минут

Та арай хүнлэг бай. Шаахайг нь өмсүүлээд буцаа.

202.70.44.116Зочин   • 10 сарын 16. 17 цаг 20 минут

ta 2 neg ger avaad neg yaduu orhod belgelchij chadahgui bj olon yum pc-nii araas hutsaj bh yum

87.168.36.175Зочин   • 10 сарын 21. 16 цаг 00 минут

Ene hujaa hezee Hujaaruugaa zailah ym boloo

103.212.116.73batsvmber   • 10 сарын 19. 19 цаг 17 минут

bolj bna shde oshoo ix ym xiigeerei

103.212.116.73batsvmber   • 10 сарын 19. 19 цаг 18 минут

daxin neg sur bari ogooroi

103.212.116.73mandal   • 10 сарын 19. 19 цаг 23 минут

sum xogjxod yug anxaarxu gedegiig saina anxaaralda awch daraa daraagiin bvteen baiguulaltand tusgaad ogoroi zaluu ger bvliig demjeed oron suuutsjuulax xotolbor baij boloh ym

Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллуулж эхэллээ49 минут 43 секундын өмнөБага хайрханы отрын бүс нутагт 128.9 мянган толгой мал өвөлжинө52 минут 10 секундын өмнөВенец хотод онц байдал зарлажээ57 минут 10 секундын өмнөТэрслүү тэмээчин1 цаг 3 минутын өмнөШар хантаазтнуудыг жагсахыг уриалжээ1 цаг 6 минутын өмнөХүрэн манжингийн анагаах удидас1 цаг 8 минутын өмнөFact check: Оросын нэгэн даргын гэрээс олдсон хоёр тонн мөнгөн дэвсгэртийн тухайд1 цаг 13 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна1 цаг 15 минутын өмнөКофены ашигтай арван тус1 цаг 16 минутын өмнө“Android”-ыг орлох үйлдлийн системээ удахгүй нэвтрүүлнэ1 цаг 18 минутын өмнөДю Солей циркийг үүсгэн байгуулагч хувийнхаа арал дээр каннабис тарьж байжээ1 цаг 20 минутын өмнө“Чамайг даа” хүүхэлдэйн киноны шинэ цуврал гарна1 цаг 23 минутын өмнөПутин: Энэтхэгт “С-400”-г нийлүүлэх ажил хэвийн байгаа1 цаг 23 минутын өмнөСаяд нэг тохиолдох гурван эвэртэй бугын зургийг даржээ1 цаг 28 минутын өмнөХөгшрөхгүй арьсаа төрөлхийн залуу хэвээрээ хадгалж үлдэхийг хүсэж байна уу1 цаг 33 минутын өмнөФэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 цаг 38 минутын өмнөШүдний протез хэвлэдэг 3D-принтер бүтээжээ1 цаг 43 минутын өмнө“Чингис хаан” банкны удирдлагыг ЭМДЕГ-ын даргын хэрэгт яллагдагчаар татжээ1 цаг 44 минутын өмнөЦ.Элбэгдорж Дэлхийн Манлайллын нэгдэл байгууллагын Ерөнхий чуулганд оролцож байна1 цаг 46 минутын өмнөЧөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн маргааш эхэлнэ1 цаг 47 минутын өмнөБайлдааны самбо бөхийн ДАШТ-ийн мөнгөн медальт Б.Тэнгисийн бүх тулаан1 цаг 48 минутын өмнөАлимыг хэрчиж, муутгахгүй хадгалах энгийн арга1 цаг 48 минутын өмнөКПОП: Энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх уран бүтээлчид1 цаг 53 минутын өмнөУрт наслуулдаг хүнс1 цаг 58 минутын өмнөДэлхийн хамгийн урт нислэгийг үйлджээ2 цаг 3 минутын өмнө"Чингисийн цом" МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13 зохион байгуулагдана2 цаг 3 минутын өмнөСирийн газрын тосны орд газрыг эргүүлэн өгөхийг Орос АНУ-д уриаллаа2 цаг 8 минутын өмнөХотхонуудын хаагдсан орц гарцыг нэн даруй нээхийг үүрэг болгов2 цаг 10 минутын өмнөТархины тураалаас үүдэлтэй Мацуда Сангийн үнэн үг2 цаг 13 минутын өмнө“Хотын хөгжил ба орхигдсон иргэд” нээлттэй хэлэлцүүлэг боллоо2 цаг 16 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.