2019 оны 10-р сарын 16
11 цаг 10 минут

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирсан, олон улсын стандартад нийцсэн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал Гаруда 2019” гардуулах арга хэмжээг 7 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна.

 2019 оны “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал Гаруда 2019”–д байгууллагыг дараах таван төрөлд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулна. Үүнд:

  1. Барилга, байгууламж /Барилга, хөшөө дурсгал, тохижилт гэх мэт/;
  2. Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн байгууллага, үйлдвэр;
  3. Франчайзинг;
  4. Брендинг;
  5. Start-up.

     Бүтээн байгуулалтад тавигдах шаардлага:

  • Тухайн жилд ашиглалтад хүлээлгэн өгсөн буюу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байх;
  • Хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой эерэг нөлөө үзүүлсэн;
  • Ашиглаж байгаа техник, технологи, бүтээгдэхүүний чанар нь байгальд ээлтэй, дэлхийн стандарт, жишигт хүрсэн;
  • Ажлын байр олноор бий болгосон;
  • Олон улсад танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн;
  • Эрүүл аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалалтын стандарт, шаардлагыг хангасан;
  • Салбартаа тэргүүлэгч, манлайлагч, үлгэр жишээ болсон.

            Иймд, шаардлага хангасан байгууллагууд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтэст материалаа дараах байдлаар бүрдүүлэн албан бичиг болон цахимаар /323304, projectcounit@gmail.com/ 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн дотор ирүүлнэ үү. Үүнд:

  1. “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”–д нэр дэвшүүлэх хүсэлт гаргасан албан бичиг /ямар төрөлд нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа тодорхой бичих/;
  2. Байгууллагын танилцуулга болон нэр дэвшүүлж буй бүтээн байгуулалтын ач холбогдол, онцлог, тайлбар, тооцоолол, хөрөнгө оруулалтын хэмжээ болон фото зураг бүхий танилцуулга /Powerpoint presentation/;
  3. Бүтээн байгуулалтын товч танилцуулга видео бичлэг;
  4. Мэдээллийн хүснэгтийг бөглөх Татах холбоос - /http://share.gogo.mn/Jr0HNJ2EH150721571124947/GARUDA 2019 Мэдээллийн хүснэгт.xlsx/;
  5. Шаардлагуудыг хангасныг нотлох холбогдох бичиг баримт;
  6. Нэр дэвшсэн бүтээн байгуулалтын өмчлөгч /эзэмшигч/ этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг.

 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллуулж эхэллээ59 минут 9 секундын өмнөБага хайрханы отрын бүс нутагт 128.9 мянган толгой мал өвөлжинө1 цаг 2 минутын өмнөВенец хотод онц байдал зарлажээ1 цаг 7 минутын өмнөТэрслүү тэмээчин1 цаг 12 минутын өмнөШар хантаазтнуудыг жагсахыг уриалжээ1 цаг 15 минутын өмнөХүрэн манжингийн анагаах удидас1 цаг 17 минутын өмнөFact check: Оросын нэгэн даргын гэрээс олдсон хоёр тонн мөнгөн дэвсгэртийн тухайд1 цаг 22 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна1 цаг 24 минутын өмнөКофены ашигтай арван тус1 цаг 25 минутын өмнө“Android”-ыг орлох үйлдлийн системээ удахгүй нэвтрүүлнэ1 цаг 27 минутын өмнөДю Солей циркийг үүсгэн байгуулагч хувийнхаа арал дээр каннабис тарьж байжээ1 цаг 30 минутын өмнө“Чамайг даа” хүүхэлдэйн киноны шинэ цуврал гарна1 цаг 32 минутын өмнөПутин: Энэтхэгт “С-400”-г нийлүүлэх ажил хэвийн байгаа1 цаг 33 минутын өмнөСаяд нэг тохиолдох гурван эвэртэй бугын зургийг даржээ1 цаг 37 минутын өмнөХөгшрөхгүй арьсаа төрөлхийн залуу хэвээрээ хадгалж үлдэхийг хүсэж байна уу1 цаг 42 минутын өмнөФэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 цаг 47 минутын өмнөШүдний протез хэвлэдэг 3D-принтер бүтээжээ1 цаг 52 минутын өмнө“Чингис хаан” банкны удирдлагыг ЭМДЕГ-ын даргын хэрэгт яллагдагчаар татжээ1 цаг 53 минутын өмнөЦ.Элбэгдорж Дэлхийн Манлайллын нэгдэл байгууллагын Ерөнхий чуулганд оролцож байна1 цаг 55 минутын өмнөЧөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн маргааш эхэлнэ1 цаг 57 минутын өмнөБайлдааны самбо бөхийн ДАШТ-ийн мөнгөн медальт Б.Тэнгисийн бүх тулаан1 цаг 57 минутын өмнөАлимыг хэрчиж, муутгахгүй хадгалах энгийн арга1 цаг 57 минутын өмнөКПОП: Энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх уран бүтээлчид2 цаг 2 минутын өмнөУрт наслуулдаг хүнс2 цаг 7 минутын өмнөДэлхийн хамгийн урт нислэгийг үйлджээ2 цаг 12 минутын өмнө"Чингисийн цом" МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13 зохион байгуулагдана2 цаг 12 минутын өмнөСирийн газрын тосны орд газрыг эргүүлэн өгөхийг Орос АНУ-д уриаллаа2 цаг 17 минутын өмнөХотхонуудын хаагдсан орц гарцыг нэн даруй нээхийг үүрэг болгов2 цаг 20 минутын өмнөТархины тураалаас үүдэлтэй Мацуда Сангийн үнэн үг2 цаг 22 минутын өмнө“Хотын хөгжил ба орхигдсон иргэд” нээлттэй хэлэлцүүлэг боллоо2 цаг 25 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.