2019 оны 10-р сарын 16
11 цаг 20 минут

С.Амарсайхан АТГ-ын эзэмшилд байсан талбайг нийтийн эзэмшилд шилжүүлж, ногоон байгууламж болгох шийдвэр гаргалаа

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ Улаанбаатар дэлхийн томоохон хотуудаас сүүл мушгидаг. Дэлхийн жишгээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 16-20 ам метр байдаг бол Монголд 3.2 буюу нэг иргэнд үүнээс зургаа дахин бага талбай ногдож буй юм. Тиймээс нийслэлийн удирдлага Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулахаар төвийн дүүрэг бүрт бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажилд онцгойлон анхаарч буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр АТГ-ын эзэмшилд байсан 0.23 га талбайн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гаргалаа.

Баянгол дүүргийн IV хорооны нутаг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хойно байрлах тус газрыг 2012 онд АТГ-т орон сууц барих зориулалтаар таван жилийн хугацаатай эзэмшүүлжээ. Улмаар 2018 онд нийслэлийн Засаг дарга асан С.Батболд газар эзэмших эрхийг 15 жилээр сунгасан байдаг.

Баянгол дүүргийн тухайд нийтийн эзэмшлийн талбай багатай, олон нийтэд зориулсан бичил цэцэрлэг цөөнтэй. Тиймээс хотын захирагч С.Амарсайхан тухайн газрыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн эзэмшилд өгч буй юм. Тус байгууллага дээрх газарт ямар нэгэн обьект барихгүй бөгөөд, ногоон байгууламж хэлбэрээр тохижуулж, цэцэрлэгжүүлэх үүрэг хүлээж байгаа юм.


Хотын дарга С.Амарсайхан тухайн газарт ажиллах үеэрээ “Нийтийн эзэмшлийн талбайгаас танаж, хууль зөрчиж олгосон газруудын эрхийг шат дараатай цуцална. Ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газруудад онцгой хяналт тавьж, судалгаа гаргаж байна. Тиймээс тун удахгүй арга хэмжээ авч эхэлнэ. Цаашид хот төлөвлөлтийг сайжруулж, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэхийн тулд энэ мэт хууль зөрчиж олгосон газрын эрхийг цуцалж, зориулалтын дагуу ашиглахаар нөхцөл бүрдүүлнэ” гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 
8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.119.245:Д.Батбаатар   • 10 сарын 17. 9 цаг 38 минут

Баярлалаа! Энэ маягаар ажиллаад байгаарай!

64.119.24.142Зочин   • 10 сарын 17. 6 цаг 18 минут

Маш зөв тэгэлгүй яахав Гэхдээ ногоон байгужламж барилаа гээд нийтийнх биш архичидынх болчихдог ёс бий болсон шүү энийг яах вэ архичид гэж бусдаас илүү бүрэн эрхтэй хэсэг бүлэг бий болоод удаж байна бааж шээнэ эвдэнэ халтайлгана эд нарыг яах вэ

202.126.89.47zochin   • 10 сарын 16. 16 цаг 59 минут

mash zob shiidver bn

202.21.113.66Зочин   • 10 сарын 16. 14 цаг 28 минут

хөөх, зоригтой юм гээч. Харин АТГ анх яаж авсан юм бол доо.

103.9.90.130Зочин   • 10 сарын 16. 12 цаг 42 минут

atg iin baychuud oron suutsaar dutlaa yu.

119.40.99.5Зочин   • 10 сарын 16. 12 цаг 31 минут

Үнэхээр, хамгийн зөв шийдэл мөнөөсөө мөөөөөн. Энд байшин барьж бас нэг түгжрэл тагжрал бий болгож байхаар хүчилтөрөгч бүхий цэцэрлэг байсан нь чухал шүүүүүү

103.212.119.131Зочин   • 10 сарын 16. 12 цаг 19 минут

маш зөв болсон болоогүй амбаар дүүргэ байхаар цэцэрлэг байсан нь дээр дээ

103.229.123.35Зочин   • 10 сарын 16. 11 цаг 40 минут

ingeed baival demjeed l baina shuu

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ4 цаг 47 минутын өмнөБайгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм4 цаг 52 минутын өмнөАНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ4 цаг 57 минутын өмнөЗөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…5 цаг 2 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод5 цаг 7 минутын өмнө"Анхдагч" ах нар5 цаг 12 минутын өмнөНийслэлийн бүсэд баавгай орж иржээ5 цаг 13 минутын өмнөӨвөрмөц авьяастай 15 алдартан5 цаг 17 минутын өмнөИх Британид 121 граммын цул алт олджээ5 цаг 22 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана5 цаг 24 минутын өмнөАнгли хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ5 цаг 27 минутын өмнөДэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ5 цаг 32 минутын өмнөVolkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ5 цаг 37 минутын өмнөВалютын ханш5 цаг 42 минутын өмнөДэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ5 цаг 47 минутын өмнөТаеквондогийн "Москва гран при финал-2019"5 цаг 52 минутын өмнөВидео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу5 цаг 57 минутын өмнөБрэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй6 цаг 2 минутын өмнөНийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна6 цаг 7 минутын өмнөHalsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа6 цаг 12 минутын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...6 цаг 17 минутын өмнө“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо6 цаг 22 минутын өмнөМелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ6 цаг 27 минутын өмнө2018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ6 цаг 32 минутын өмнөОнгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно6 цаг 37 минутын өмнөБНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл6 цаг 42 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...6 цаг 47 минутын өмнөМиссээ дэмжих үү6 цаг 52 минутын өмнөБ.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ6 цаг 57 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод7 цаг 2 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.