2019 оны 10-р сарын 16
11 цаг 40 минут

Монголын шигшээ баг Киргизстаны багт 1:2-оор ялагдал хүлээлээ

     Монголын шигшээ баг ДАШТ, Азийн АШТ-ий урьдчилсан шатны "F" хэсгийн дөрөв дэх тоглолтоо Киргизтэй хийж 1:2-оор харамсалтай ялагдал хүлээлээ. 
 
    Эхний хагаст Киргизийн багаас 8 дугаартай Гулжигит Алыкулов, 10 дугаартай Мирлан Мурзаев нар гоол оруулж, зочин баг 0:2-оор тэргүүлж эхлэв. 
 
    Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад үндэсний шигшээ багийн 19 дугаартай О.Мижиддорж 11 метрийн торгуулийн цохилт авчирч, багийн ахлагч Н.Цэдэнбал амжилттай болгосноор тоо 1:2 болж ойртсон юм. 
 
   Тооны харьцаа ойртсоноос хойш манай шигшээгийн довтолгоо сэргэж Д.Төрбат, А.Дөлгөөн, О.Мижиддорж нар хэд хэдэн аюултай цохилтууд хийсэн ч амжилттай болсонгүй. 
 
    Дэлхийн чансаа 86 урд бичигдэж байгаа Киргизтэй хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн ч үр дүн эсрэг багийн талд шийдэгдлээ. Ахлах дасгалжуулагч Майкл Вайсс: "Бид маш их хичээж тоглосон ч эсрэг багт хоёр гоол зүгээр л бэлэглэчихлээ. Манай залуус хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадаж байна. Гэвч эерэг үр дүн авч чадахгүй байгаа нь биднийг улам хичээх ёстойг сануулж байна. Бид үр дүнгээ сайжруулах тал дээр анхаарч ажиллана." хэмээн тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр ярилаа. 
 
    Чансаа хол илүү багуудтай эн тэнцүү тоглолтуудыг үзүүлж буй үндэсний шигшээ баг дараагийн тоглолтоо 11-р сарын 19-нд Мьянмарын талбайд хийнэ. 
 
    Шигшээ багийнхандаа дараа дараагийн тоглолтуудад нь амжилт хүсье.
9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

117.111.14.87Зочин   • 10 сарын 18. 11 цаг 08 минут

Bid Mongol ulsiinhaa shigshee bagiig shuumjleh zuilee shuumjlehn zui eosnii hereg bolovch , shigshee bagtaa bayr hurgej uram uguhn yu yunaas iluu chuhal bn . Amjilt shuu manai Mongoliin shigsheegiinhen !

117.111.14.87Зочин   • 10 сарын 18. 11 цаг 06 минут

Unendee bol tun sain togloson , Kirgiz uursdiiguu bidnees hol tasarhai iluu baigaa Mongoliig ern bol 7:0 oos deesh toogoor hojih zorilgotoi geedl Mongoliin bagiig ul tooson shinjtei baisanch achir deeree zuvhun azaarl hojsondoo !

103.111.68.3Зочин   • 10 сарын 17. 7 цаг 40 минут

3x3 ХӨЛ БӨМБӨГ ТОГЛООД ҮЗВЭЛ ЯАСАН ЮМ БЭ? 11 ХҮНТЭЙ БАГИЙН СПОРТООР НҮҮДЭЛЧИН СЭТГЭХҮЙТЭЙ НӨХӨД ТОГЛОЖ БАРДАГҮЙ ЭЭ ... К К К

202.72.244.173Зочин   • 10 сарын 16. 17 цаг 46 минут

dovtolgoo uusgeh taktikiin toglolt alga bnaa.hamgaalalt dobtolgoo hosluulah heregtei bna

66.181.186.132zochin   • 10 сарын 16. 13 цаг 16 минут

end tend ochij toglood hojigdool ywaad bhiin.buh ymiig ni hangaj ogood bhad mash muu togloj bn.bie bienteigee ymarcg oilgolt bhgui.bombogoo zalj ch chadahgui bombogoo awch ch chadahgui hurd bhgui manewr bhgui zoriggui muu togloj bnlee.ed nar butehguiee

202.55.188.42иргэн   • 10 сарын 16. 13 цаг 09 минут

Тун хожих шахжээ Ганцхан оноогоор дутлаа шүү дээ ...??? Тавхан минут байсан бол буруу харуулах нь гарцаагүй байх Эсвэл шүүгчийн булхай орсон байлгүй дээ??? Мундаг байнаа-аа

202.21.113.66Зочин   • 10 сарын 16. 12 цаг 58 минут

Монголын хөл бөмбөг мундаг хөгжиж байгаам байна даа. Юун дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолт, түүний доод шатанд ч явдаггүй байсан шүү дээ.

64.119.24.142Зочин   • 10 сарын 16. 12 цаг 02 минут

За яах вэ юм нэгээр дуусахгүй сайн бэлтгэл хийж байгаад сүүлд аврага болчих

182.160.39.149Зочин   • 10 сарын 16. 12 цаг 00 минут

butehguiee

Шинэ мэдээ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ11 сар 20. 18:05Хонконгт эмх замбараагүй байдал дэгдэнэ гэдгийг эртнээс таамаглаж байжээ11 сар 20. 18:00Хулгана жилд зориулсан алт мөнгөн дурсгалын зоос гаргажээ11 сар 20. 17:55Агаарын бохирдол хүний оюун ухаанд нөлөөлдөг11 сар 20. 17:50Виллиан Барса руу11 сар 20. 17:45Олимпийн цэнгэлдэх бэлэн болжээ11 сар 20. 17:4022-ноос хүйтний эрч чангарна11 сар 20. 17:35Хорвоогийн хачин төрхтэй амьтад.../Фото/11 сар 20. 17:30Дуучин Бейонсегийн охины зохиосон дуу шагнал хүртжээ11 сар 20. 17:25Адольф Гитлерийн төрсөн байшинг цагдаагийн газар болгоно11 сар 20. 17:20Дональд Трамп Хятад улсыг татвараар дахин сүрдүүлэв11 сар 20. 17:15Гүүгл компани квант компьютерын шинэ эринийг нээсэн нь11 сар 20. 17:10Анчелотти Англи руу11 сар 20. 17:05Ромын пап Тайланд, Японд айлчилна11 сар 20. 17:00Японд ганц бие хүмүүст зориулсан баар нээгджээ11 сар 20. 16:55“Бидний нэг өдөр” тайлант өдөрлөг боллоо11 сар 20. 16:50“Алтан намар 2019” наадмын эргэн тойронд11 сар 20. 16:46Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил11 сар 20. 16:45Уушгины өвчлөлөөс сэргийлэх амьсгалын дасгалыг хийж хэвшээрэй11 сар 20. 16:40Ребел Вилсон К-попын тухай кино хийнэ11 сар 20. 16:35“Талибан” барьцаанд байсан багш нарыг суллажээ11 сар 20. 16:30Мисс М.Цэвэлмаа Английг зорилоо11 сар 20. 16:28ӨДРИЙН ТОЙМ: ZALUU.COM өнөөдөр дараах үйл явдлуудыг онцолж байна11 сар 20. 16:26Алдарт оддыг “таргалуулдаг” уран зураач11 сар 20. 16:25Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ11 сар 20. 16:23Хайр дурлалын тухай шилдэг 15 ишлэл11 сар 20. 16:20Цагаан ордны гацуур модыг ирэх даваа гарагт авчирна11 сар 20. 16:15Тэнсэн авсан 26 хүн дахин хар тамхи хэрэглэжээ11 сар 20. 16:10“Мона Лизагийн” нүцгэн зураг байдаг байна11 сар 20. 16:00НҮБ АНУ-ын шийдвэрт харамсаж байна11 сар 20. 15:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.