2019 оны 10-р сарын 16
11 цаг 35 минут

“Ид шидтэй хамт олон” болох давалгааг ХААН Банк эхлүүллээ

Бидний хойч ирээдүй болсон бяцхан жаалуудын эрүүл аюулгүй орчинд өсөж торних, өмсөх хувцас, идэх хоол, хоноглох дулаан байраар хангах, сурч боловсрох орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, эрхийг нь хамгаалах зорилгоор “Лантуун дохио” ТББ “Ид шидийн орон” төслийг санаачлан хэрэгжүүлээд багагүй хугацааг ардаа үджээ. Хийж бүтээж буй нь нүдний өмнө ил харагддаг эдгээр залуусын санаачилгыг монголчууд халуун сэтгэлээр дэмжин гар сунгаж, хандив туслалцаа үзүүлж байгаа нь талархууштай.

ХААН Банкны хувьд ч энэхүү төслийг дэмжин анх 2017 онд ажилтнууд болоод компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангийн дэмжлэгээр 10 сая төгрөг хандивлаж байсан билээ. Мөн 2019 онд манлайлагч, амжилт өөд тэмүүлэгч залуусын төлөөлөл болсон “Signature” харилцагчдаа “Ид шидтэй ах эгч” болохыг уриалан 1700 залуус ХААН Банкны хуримтлалын үйлчилгээг ашиглан энэхүү сайн үйлсийн аянд нэгдсэн юм. Улмаар илүү өргөн хүрээг хамран, олон хүнийг эгнээндээ нэгтгэх зорилгоор “Ид шидтэй хамт олон” болохыг нийт ажилтнууддаа уриалснаар өнгөрсөн нэг сарын хугацаанд нийт 4500 ажилтан “Ид шидтэй ах, эгч” болоод байна.

Түүгээр зогсохгүй Монголын хувийн хэвшлийн гурав дахь том ажил олгогч байгууллагын хувьд ХААН Банк энэхүү санаачилгыг өөрсдөөсөө үлгэрлэж, “Ид шидтэй хамт олон” болохыг бусад аж ахуйн нэгжүүдэд уриалан, давалгаа эхлүүлээд байна. Энэхүү уриалгыг хамгийн түрүүнд “Таван Богд” группийн удирдлагууд уриалгахан хүлээн авсан бөгөөд ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл шилжин явах тугийг тус группийн Хүний нөөц хариуцсан захирал И.Баттуяад хүлээлгэн өгсөн юм. Мөн энэхүү арга хэмжээний үеэр ХААН Банкны удирдлагууд “Ид шидийн орон 2” төсөлд зориулан номын сан, кофе шопын иж бүрэн тохижилт хийж өгөхөө амлалаа.   

Дашрамд дурдахад, “Ид шидтэй ах эгч” болохын тулд ХААН Банкны хуримтлалын үйлчилгээг ашиглан ямар нэгэн шимтгэл хураамжгүйгээр тогтмол хандив өргөх боломжтой. Монголын ирээдүй болсон бяцхан үрсийн амьдралд гэрэл гэгээ нэмж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах энэхүү төсөлд хувь нэмрээ оруулахыг танд, мөн танай байгууллагад уриалж байна.

Бяцхан зүрх бүхэн аз жаргалтай байг!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилохыг дэмжлээ11 минут 56 секундын өмнөД.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн хошой аварга боллоо16 минут 8 секундын өмнөХиллари Клинтон: Би Ерөнхийлөгч байсан бол гэх бодол одоо ч төрдөг21 минут 8 секундын өмнөХ.Эрдэнэбаатар Азийн жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч болов31 минут 8 секундын өмнөNestlé зар сурталчилгааны холдингоос хараат бус мэргэжилтнүүдийн хэлтэс байгуулжээ36 минут 8 секундын өмнөУулын цанын тамирчид БНХАУ-ыг зорилооо41 минут 8 секундын өмнө“Ленфильм” Халх голын тулалдааны тухай баримтат киноны зургийг авч эхэлжээ46 минут 8 секундын өмнө“ОйлГОЁ ХҮНдэлье” уриатай хүчирхийллийн эсрэг аян нээлтээ хийлээ51 минут 8 секундын өмнөШинэ Делид хүчилтөрөгчийг худалдаалж байна56 минут 8 секундын өмнөӨнөөдөр М.Уранцэцэг тэргүүтэй 5 бөх барилдана1 цаг 2 минутын өмнөБразилын Ерөнхийлөгч шинэ нам байгуулжээ1 цаг 7 минутын өмнөДолоон хүн амиа алдсан ослын хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалаа1 цаг 12 минутын өмнөБНСУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар утсаар ярьжээ1 цаг 17 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 22 минутын өмнөАвтомашин үйлдвэрлэгчид байгальд ээлтэй тээврийн хэрэгслүүдээ танилцуулна1 цаг 27 минутын өмнөЧуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ1 цаг 32 минутын өмнөМарихуаныг хууль ёсны болгохыг дэмжжээ1 цаг 37 минутын өмнөҮндсэн хуулийн цэц хаалттай хуралдаж, Д.Одбаярыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ1 цаг 42 минутын өмнөӨвөр Монголд 4000 гаруй жилийн настай хот олжээ1 цаг 47 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 52 минутын өмнө"Таны сонгох 76": Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигчдийн талаар ИРГЭД юу хэлэв2 цаг 11 минутын өмнөЯ.Амаржаргал: Эмийн сангууд жоргүйгээр антибиотик өгөхөө больсон нь маш том ОЛОЛТ2 цаг 21 минутын өмнөӨгөх хүн нь бөхийж, авах нь гэдийдэг Монголын нүүрсний экспорт2 цаг 31 минутын өмнөТөв банкны жилийн настай ч байж мэдэх шинэ Ерөнхийлөгч хэнд хэрэг болов2 цаг 41 минутын өмнөБ.Бат-Эрдэнэ: 34 хувиа өндөр хүүтэй зээлээр аваад, тэрбум ам.долларын өрөнд орчихсон2 цаг 51 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 12 минутын өмнөДэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ11 сар 21. 18:00Харвардын их сургууль 34 жилийн судалгаагаар эрүүл амьдрах дүрэм гаргажээ11 сар 21. 17:55Роналду нууцаар хуримлажээ11 сар 21. 17:50ФОТО: Эргэн ирэлтийг нь хийхийг хүлээдэг эмэгтэй кпоп хамтлагууд11 сар 21. 17:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.