2019 оны 10-р сарын 16
12 цаг 15 минут

Саарал жагсаалтад орох эсэх нь баасан гарагт тодорхой болно

Энэ өдрүүдэд Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын (ФАТФ) ээлжит хурал Франц улсын нийслэл Парис хотноо үргэлжилж байна.  Энэ хурлаар Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах эсэх асуудлыг хэлэлцэж буй.  Гэхдээ одоогоор асуудал тодорхойгүй байгаа ч АНУ-д суугаа Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр  “Нөхцөл байдал хүнд байна. Ер нь бүтэхгүй талдаа л байх шиг байна. Хариуцлагагүйн зуд л гэхээс” хэмээн жиргэжээ.

Харин Монголбанкнаас өгч буй мэдээллээр шийдвэр энэ Баасан гарагт гарах бөгөөд тухайн үед тодорхой мэдээлэл өгнө гэжээ.

Мөн Монгол Улсын гадаад мөнгөн гүйлгээ саатсан, царцсан байгаа тухай мэдээлэл гарсаныг Монголбанк үгүйсгэсэн байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийн төслийг боловсруулахдаа саарал жагсаалтыг эрсдэлт хүчин зүйлээр тооцсон гэдгээ тодотгож буй. Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар  энэ асуудалтай холбоотойгоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад хариуцлага тооцно гэдгээ илэрхийлсэн. Энэ бүхэн саарал жагсаалтын аюул хаалгаар шагайж байгааг гэрчилнэ.

Гэхдээ энэ бүхэн хариуцлага. “2012-2016 оны хооронд банкуудаараа сэжигтэй мөнгө угаасан, тэрэндээ үүсгэсэн хэрэгээ Өршөөлийн хуулиар хамгаалсаны учраас олон улсын  зүгээс манайхыг шахаж байгаа” гэсэн жиргээ цахим орчинд явж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл луйварчдаа өршөөлөөр хамгаалсныхаа хариуг хүртэж буй нь энэ гэсэн байр  суурийг зарим нэгэн илэрхийлснийг буруутгах аргагүй мэт.

Дашрамд сануулахад Монгол Улс ФАТФ-аас өгсөн 20 зөвлөмжөөс 16 үнэлгээг нь ахиулсан бол шууд хэрэгжилтийн үнэлгээний 11 үзүүлэлтээс 4-т нь хангалтгүй үнэлэгдэж энэ сар хүртэл дахин сайжруулах үүргийг хүлээгээд байсан юм.

Хэрэгжиж чадаагүй дзөрвөн заалтууд нь:

1.З-р зорилт:  “Хяналтын байгууллагууд санхүүгийн институцийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх”

2.7-р заалт: “Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ноогдуулах”

3.8-р заалт: “Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах”

4.11-р заалт: “Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах”

Монгол Улс хэрэв саарал жагсаалтад орвол ямар эрсдэл нүүрлэх юэ?

Хэрвээ Монгол Улс “Саарал жагсаалт”-д орвол:

-Олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах;

-Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах;

-Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах;

-Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;

-Эдийн засаг агшиж, ард түмний амьдрал доройтоно.

Г.Тулга

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.115.55Зочин   • 10 сарын 16. 15 цаг 11 минут

Орох болзлыг ч 100 хувь биелуулсэн, Торийн толгойд 100 хувь хулгайч байгаа юм чинь яахын

202.9.42.169Зочин   • 10 сарын 16. 19 цаг 29 минут

төрийн толгойд сууж байгаа хулгайч нарт хариуцлага тооц. Монгол тэдний өмнөөс хохирох ёсгүй.

122.201.24.52Зочин   • 10 сарын 16. 14 цаг 50 минут

Bayr,Bayrtsogt naraas exleed Toxirox ylig ni ogood gadaadad baigaa xorong,mongiig xuraaj abax,banknuudin ajillagaag shalgaj mongo ugaalgaxgvi bolgox,mongol bankni xariutslagig nemegdvvlj shudarga xvneer udirduulax gex met ajluudig xiij exlexgvi yu xiigeed bnaa ene zasgiin gazar??????

66.181.161.102Зочин   • 10 сарын 16. 13 цаг 06 минут

Монгол Улс яагаад энэ жагсаалтанд орох гээд байгааг гайхаж байна шүү. Бид нар ямар мөнгө угааж, терроризмыг санхүүжүүлдэг юм уу. Нөгөө зүүдэнд ч оромгүй явдал л байна даа. Жижиг хулгай луйвар бол өндөр хөгжилтэй оронд ч гарч л байдаг. Ямар улсыг ямар жагсаалтанд оруулна гэж байхаа бас бодож баймаар юм аа.

202.9.42.169Зочин   • 10 сарын 16. 14 цаг 01 минут

Харин тийм. Хоёр том хөршийн дунд амьдарч байгаа жижиг монгол яасан гэж терроризмыг санхүүжүүлэх вэ дээ. Энэ саарал жагсаалтанд монгол орох ёсгүй.

103.212.117.155зочин   • 10 сарын 16. 12 цаг 28 минут

АН-ынхан, Спикер байсан З.Энхболд гол буруутан байна

Шинэ мэдээ

“ОйлГОЁ ХҮНдэлье” уриатай хүчирхийллийн эсрэг аян нээлтээ хийлээ6 минут 8 секундын өмнөӨнөөдөр М.Уранцэцэг тэргүүтэй 5 бөх барилдана9 минут 3 секундын өмнөБразилын Ерөнхийлөгч шинэ нам байгуулжээ14 минут 3 секундын өмнөДолоон хүн амиа алдсан ослын хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалаа19 минут 3 секундын өмнөБНСУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар утсаар ярьжээ24 минут 3 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм29 минут 3 секундын өмнөАвтомашин үйлдвэрлэгчид байгальд ээлтэй тээврийн хэрэгслүүдээ танилцуулна34 минут 3 секундын өмнөЧуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ39 минут 3 секундын өмнөМарихуаныг хууль ёсны болгохыг дэмжжээ44 минут 3 секундын өмнөҮндсэн хуулийн цэц хаалттай хуралдаж, Д.Одбаярыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ49 минут 3 секундын өмнөӨвөр Монголд 4000 гаруй жилийн настай хот олжээ54 минут 3 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд59 минут 3 секундын өмнө"Таны сонгох 76": Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигчдийн талаар ИРГЭД юу хэлэв1 цаг 19 минутын өмнөЯ.Амаржаргал: Эмийн сангууд жоргүйгээр антибиотик өгөхөө больсон нь маш том ОЛОЛТ1 цаг 29 минутын өмнөӨгөх хүн нь бөхийж, авах нь гэдийдэг Монголын нүүрсний экспорт1 цаг 39 минутын өмнөТөв банкны жилийн настай ч байж мэдэх шинэ Ерөнхийлөгч хэнд хэрэг болов1 цаг 49 минутын өмнөБ.Бат-Эрдэнэ: 34 хувиа өндөр хүүтэй зээлээр аваад, тэрбум ам.долларын өрөнд орчихсон1 цаг 59 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 20 минутын өмнөДэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ11 сар 21. 18:00Харвардын их сургууль 34 жилийн судалгаагаар эрүүл амьдрах дүрэм гаргажээ11 сар 21. 17:55Роналду нууцаар хуримлажээ11 сар 21. 17:50ФОТО: Эргэн ирэлтийг нь хийхийг хүлээдэг эмэгтэй кпоп хамтлагууд11 сар 21. 17:45ФОТО: Будапешт хотын үзэсгэлэнт өвөл11 сар 21. 17:40ОЛОН ӨНГӨ: Амьдралыг бүтээгч агшнууд11 сар 21. 17:35Германд хүүхдээ вакцинд хамруулаагүй эцэг, эх 2750 ам.доллар хүртэлх мөнгөөр торгуулна11 сар 21. 17:30Ангараг гариг дээр шавж амьдардаг нь тогтоогджээ11 сар 21. 17:25Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо11 сар 21. 17:20Абэ Шинзо Японы бүх цаг үеийн түүхэн дэх дээд амжилт тогтоолоо11 сар 21. 17:15Санаандгүй авч, түм, буман хүнийг гайхшируулсан зургууд11 сар 21. 17:10Google улс төрийн сурталчилгааг хориглоно11 сар 21. 17:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.