2019 оны 10-р сарын 16
12 цаг 35 минут

Ч.Хүрэлбаатар: Өнөөдрөөс төрийн 38 төрлийн үйлчилгээг гурван минутад авах боломжтой болж байна

Өнөөдөр Засгийн газраас  ард иргэдэд учруулдаг хүнд суртал чирэгдлийг бууруулах чиглэлээр чухал шийдвэр гаргалаа. Энэ  нь юу гэхээр төрийн үйлчилгээ лавлагаа авахын тулд иргэд төрийн байгууллага дээр очиж, банкинд төлбөрөө төлөх гэж цаг хугацаа алдах шаардлагагүй болсон. Өнөөдрөөс эхлэн нийслэлийн 152 хороогоор дамжуулан иргэд төрийн үйлчилгээ авахдаа төлбөрийг И-баримт систем ашиглан төлөх шийдлийг нэвтрүүлж байна.

Үүний тулд бид судалгаа хийж туршсан. Ингэхдээ ЧД-ийн 17-р хороо руу яамнаас очиход нэг цаг зарцуулсан. Хороон дээр авах үйлчилгээ таван минутын дотор амжсан ч төлбөрөө төлөхийн тулд Долоон бууудлын эцэс дэх банк орох хэрэгтэй болсон. Эхний банк "Манай банканд дансгүй бол бэлэн мөнгө авахгүй гэсэн. Дараагийн банк орж үйлчилгээ авсан. Ингээд 1000 төгрөг төлөхийн  тулд 2000 төгрөг төлсөн. Энэ үйлчилгээний төлөө нийт 2 цаг 40 минут зарцуулсан. Үүн дээр ямар өөрчлөлт хийж байна вэ гэхээр одоо та бүгдийн  НӨАТ-ын буцаан олголт авадаг И-баримт системийг ашиглаад 3 минутын дотор  бүх үйлчилгээгээ авах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

Гадаад пасспорт авахын тулд  иргэд гурван өөр дансанд гурван төрлийн төлбөр тушаах хэрэгтэй болдог. Тэгвэл энэ бүгд нэг төлбөрөөр хийгдээд явагдах боломжтой.   

Өнөөдрөөс эхлэн төрийн 38 үйлчилгээ лавлагааг энэ систем рүү шилжүүлж байна Ерөнхий  сайд энэ ажлыг нэг жилийн дотор төрийн бүх байгууллагыг хамруулж, хүнд суртал үүсгэхгүй, ачаалалгүй болгох албан даалгавар гаргаж, чиглэл өгсөн.

Энэ хүрээнд бусад сайд нар холбогдох дүрэм журамдаа өөрчлөлт оруулж, хүнд суртлыг бууруулах бөгөөд цаашид төрийн үйлчилгээний хураамжийг бууруулах чиглэлээр Ерөнхий сайд үүрэг даалгавар өгч байна гэлээ.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шударга гишүүн Т.Аюурсайхан дүүргийн нам булаах гэж оролдоод шившигээ тарив12 сар 15. 16:11“Чингис хаан” одонт THE HU хамтлагийнхан ЭХ ОРОНДОО ирлээ12 сар 15. 16:05Бүх цахилгаанаа нарны эрчим хүчнээс авдаг тосгон12 сар 15. 14:00Жингээ амжилттай хасах 10 зөвлөмж12 сар 15. 13:45Оросын алдарт “Кухня“ цувралын тухай 12 сонирхолтой баримт12 сар 15. 13:302019 онд дэлхийд хэвлэл, мэдээллийн 70 гаруй ажилтан амиа алдджээ12 сар 15. 13:15Хордлогод өртсөн 12 хүн сум дундын эмнэлэгт эмчлүүлж байна12 сар 15. 13:00Эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна12 сар 15. 12:45Хэн ч харсан гайхмаар орчин үеийн моод12 сар 15. 12:30НӨАТ-ын сугалааны 50 сая төгрөгийн азтан тодорно12 сар 15. 12:15Дональд Трампад хариуцлага хүлээлгэх баримт бичгийг олонхын саналаар дэмжлээ12 сар 15. 12:00THE HU хамтлаг өнөөдөр ирнэ12 сар 15. 11:45Дэлхийн миссээр Ямайкийн гоо бүсгүй шалгарлаа12 сар 15. 11:30Өнөөдрийн зурхай12 сар 15. 11:15Цаг агаарын мэдээ12 сар 15. 11:00Р.Сэддорж: Тэмээний баяр дэлхийд данстай аялал жуулчлалын эвент болсон12 сар 14. 20:52ОХУ-ын гурван компанийг хоригийн жагсаалтаас хасжээ12 сар 14. 15:00Дэлхийн хамгийн том мөсөн арал хурдтай хайлж байна12 сар 14. 14:55Үсэнд тань хэрэгтэй эмийн ургамлууд12 сар 14. 14:50Берлинд эко зул сарын баяр тэмдэглэхийг уриалжээ12 сар 14. 14:45Бүтээлдээ өөрийн хөргийг нуусан алдарт зураачид12 сар 14. 14:40Вильнюсын нисэх онгоцны буудал зорчигчдоос хураан авсан эд зүйлсээс гацуур засчээ12 сар 14. 14:35Хоолны хордлогын сэжигтэй тохиолдол гарсан газруудад ажиллаж байна12 сар 14. 14:30Конгын дайны үеэр ашигт малтмал хууль бусаар зөөсөн хэргийг шалгана12 сар 14. 14:25“Shazam - 2” кино 2022 онд нээлтээ хийнэ12 сар 14. 14:20Хиймэл оюуны ачаар Бетховены X симфонийг бүрэн ноотложээ12 сар 14. 14:15Билл Гэйтсийн санал болгосон энэ өвөл унших ТАВАН НОМ12 сар 14. 14:10Цэргийн хөгжмийнхөнд ойн баярын бэлэг барив12 сар 14. 14:05Эрдэнэт үйлдвэр ШУА-тай хамтран лагийг үнэргүйжүүлэх судалгаа хийж байна12 сар 14. 14:00Малчин эмэгтэйчүүд эрхээ эдэлж чадаж байна уу12 сар 14. 13:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.