2019 оны 10-р сарын 16
13 цаг 10 минут

Монгол - Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн "Эрүүл шүд - Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас 2019-2024 оны хооронд хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх  хүрээнд дараах шат дараалсан ажлуудыг зохион байгуулсны үр дүнд Монгол-Оросын хамтарсан  сургуулийн 2500 сурагчид 100% эрүүл шүдтэй боллоо.

  1. Монгол-Оросын хамтарсан сургууль жил бүрийн 9-р сарын эхэнд бүх сурагчид, багш ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эмчилгээ хийлгэдэг уламжлалтай.
  2. 2018-2019 оны 4,5-р сард шүд, чих, хамар хоолой, нүд, сүрьеэгийн давтан үзлэгийг явуулж, улмаар 2018-2019 оны хичээлийн жилийн эцэст нийт сурагчдын эцэг эхэд хүүхдээ зуны амралтаар шүд, чих, хамар хоолойн нарийн мэргэжлийн  эмчид үзүүлж, өвчлөлтэй тохиолдолд  8-р сарын 25-ны дотор эмчлүүлж ирэх “Эрүүл мэндийн зуны даалагвар”-ыг өгсөн.
  3. “Эрүүл мэндийн зуны даалгавар”-ын биелэлтийг шалгаж,  шинэ хичээлийн жилийн эхэнд ( 2019 оны 09-р сарын 9-13 )-нд СБД-ийн Эрүүл мэндийн нэгдсэн төвтэй гэрээ байгуулж, төлбөрийг  зохих журмын дагуу төлж, “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг”-ийг сургууль дээрээ зохион байгуулсан.

Тус үзлэгээр 2500 сурагчаас  983 буюу 39% нь  шүдээ гүйцэд эмчлүүлээгүй болох нь тогтоогдсон юм.

  1. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр шүдний өвчлөл илэрсэн сурагчдын нэрсийг 2019 оны 09-р сарын 14-21-ний хооронд паралель анги бүрээр зохион байгуулдаг эцэг эхийн нэгдсэн хурал дээр танилцуулж, эцэг эх нэг бүрт 14 хоногийн хугацаатай эмчлүүлж ирэх үүрэг даалгавар өгч, гарч болох эрсдэлийн талаар зөвөлгөө өгсөн.
  2. 2019 оны 10-р сарын 10-11-ний өдөр шүд, чих, хамар хоолойн эмчийн давтан үзлэгийг сургууль дээрээ зохион байгуулж үүрэг даалгаврын биелэлтийг шалгахад  сурагчид 100% шүдээ эмчлүүлсэн  үр дүн гарч, сургууль эрүүл шүдтэй хүүхдүүдтэй болсныг баталлаа.

 

 

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ4 цаг 23 минутын өмнөБайгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм4 цаг 28 минутын өмнөАНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ4 цаг 33 минутын өмнөЗөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…4 цаг 38 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод4 цаг 43 минутын өмнө"Анхдагч" ах нар4 цаг 48 минутын өмнөНийслэлийн бүсэд баавгай орж иржээ4 цаг 48 минутын өмнөӨвөрмөц авьяастай 15 алдартан4 цаг 53 минутын өмнөИх Британид 121 граммын цул алт олджээ4 цаг 58 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана5 цагийн өмнөАнгли хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ5 цаг 3 минутын өмнөДэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ5 цаг 8 минутын өмнөVolkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ5 цаг 13 минутын өмнөВалютын ханш5 цаг 18 минутын өмнөДэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ5 цаг 23 минутын өмнөТаеквондогийн "Москва гран при финал-2019"5 цаг 28 минутын өмнөВидео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу5 цаг 33 минутын өмнөБрэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй5 цаг 38 минутын өмнөНийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна5 цаг 43 минутын өмнөHalsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа5 цаг 48 минутын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...5 цаг 53 минутын өмнө“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо5 цаг 58 минутын өмнөМелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ6 цаг 3 минутын өмнө2018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ6 цаг 8 минутын өмнөОнгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно6 цаг 13 минутын өмнөБНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл6 цаг 18 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...6 цаг 23 минутын өмнөМиссээ дэмжих үү6 цаг 28 минутын өмнөБ.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ6 цаг 33 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод6 цаг 38 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.