Испани, Итали тэргүүтэй зургаан баг Европын аваргад оролцох эрхээ аваад байна

Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болж байгаа билээ. Одоо ихэнх хэсэгт 1-2 тоглолт л үлдсэн. Тэгвэл одоогийн байдлаар Украин, Польш, Испани, Итали, Бельги, Орос гэсэн зургаан баг хэсгээс нэг, хоёроор гарах нь тодорхой байна. 

Европын аварга шалгаруулах тэмцээн ирэх жил Европын том хотуудад болно. Анх удаа 24 баг оролцохоор болсон. Урьдчилсан шатанд 10 хэсэгт багууд хуваагдаж, өрсөлдөж байгаа. Хэсэг болгоноос эхний хоёр байрт шалгарсан баг эрхээ авна. Харин хамгийн өндөр оноо авч, гуравдугаар байрт шалгарсан 4 баг нэмэгдэх юм. 

А хэсгээс Англи нэгээр гарах магадлал өндөр байна. Энэ хэсэг 5 багтай. 6 тойргийн дараах байдлаар Англи 15 оноотой хэсгээ тэргүүлж, мөн ижил тоглолт хийсэн Чех 12 оноотой нэхэж байна. Английн хувьд дахиад нэг хожил авахад Европын аваргын эрхээ авна. Харин Чехийн хувьд өөрсдөөс нь бүх зүйл шалтгаална. Үлдсэн хоёр тойрогт оноо алдахгүй бол Европын аваргын эрхээ авах боломжтой.  Тэгэхгүй бол Косовад эрхээ алдах магадлал бий. 

Тэгвэл В хэсгээс Украины шигшээ баг 8 дугаар тойргийн тоглолтыг үл хамаарч нэгээр гарахаар болсон. Энэ хэсэг 5 багтай, Украин 7 тоглолт хийж, 19 оноотой тасархай тэргүүлж байна.  Араас нь Португал 6 тоглолт хийж, 11 оноотой нэхэж байгаа юм. Үлдсэн хоёр тойрогтоо хоёуланд нь хожиж байж Португал хэсгээсээ баталгаатай гарна.  Гэхдээ энэ хэсэгт Серби яаж тоглохоос нэг хожих уу, хоёр хожих шаардлагатай юу гэдэг нь тодорхой болох юм. 

С хэсэг 5 багтай, 8 тоглолт хийнэ. 6 тойргийн дараачаар Голланд, Герман адил 15 оноотой хэсгээ тэргүүлж байна. Араас нь Хойд Ирланд 12 оноотой нэхэж байгаа.  Энэ гурван багийн хооронд өрсөлдөөн өрнөнө.  Дараагийн тойрогт тэргүүлэгч багууд хожвол асуудал тодорхой болох байх. 

D хэсэгт багтсан 5 багийг 7 тоглолт хийсэн Ирланд 12 оноотой тэргүүлж байна. Гэхдээ 6 тоглолт хийсэн Дани  12, Швейцарь 11 оноотой байгаа.  Энэ гурван багийн хооронд Европын аваргын эрхийн төлөөх ширүүн тулаан өрнөнө. 

Е хэсгийн нөхцөл байдал ч тодорхой биш. Хорват 7 тоглолтын дараа 14 оноотой хэсгээ тэргүүлж, Унгар 12 оноотой ард нь бичигдэж байгаа. Хорват 8 дугаар тойрогт бүтэн оноо авчихвал Европын аваргад оролцох. Харин Унгарын хувь заяа өөрсдийнх нь болоод Словакийн гарт байна. 6 тоглолт хийсэн, 10 оноотой байгаа Словакийн шигшээ хоёр хожвол хэсгээс гарах боломжтой. 

F хэсгээс Испаний нэгээр гарах нь тодорхой боллоо. 8 тойрогт 20 оноотой. Швед ард нь 15 оноотой байгаа. 8 дугаар тойрогт Испанийн шигшээ Шведийн талбайгаас нэг оноо зулгааж, хэсгээс гарах болзлоо хангасан. Үлдсэн хоёр тойрогт ердөө ганц л тэнцэхэд нэгээр гарах боломжоо баталгаажуулна. Шведийн хувьд Румынаас нэг л оноо илүү. Тэгэхээр хоёр тоглолтод хоёуланд нь хожих шаардлагатай. 

G хэсгээс Польш Европын аваргын эрхээ авлаа.  8 тоглолтын дараа 19 оноотой болсон. Үлдсэн хоёр тойрогт ганц хожиход хэсгээс нэгээр гарна.  Хоёроор Австри гарах магадлал өндөр байна. 8 тоглолтоос 16 оноо цуглуулсан.  Бас л нэг хожиход Европын аваргад оролцох боломжтой болно.  

Н хэсгийг 8 тоглолтын дараа Турк болон Францын шигшээ 19 оноотой тэргүүлж байна.  Энэ хоёр баг дахин нэг хожил авахад эрхээ авах юм. 

I хэсгээс Бельги, Орос хоёр Европын аваргын эрхээ аваад байна. 8 тоглолтын дараа Бельги 100 хувийн амжилттай, 24 оноотой. Орос 21 оноотой араас нь нэхэж байгаа.  Үлдсэн хоёр тойрогт аль нь хэсгээс нэгээр гарч, Европын аваргын эрхээ авах вэ гэдгээ л шийднэ. 

J  хэсэгт Италийн шигшээ 100 хувийн амжилттай, 8 тоглолтын дараа 24 оноотой байна. Өнгөрсөн шөнө Лихтенштейныг талбайд нь 0:5-аар хожсоноор дараагийн тоглолтуудаас үл хамааран Европын аваргын эрхээ өвөртөллөө. Тэгвэл Финландын шигшээ одоо нэг хожил авах, эсвэл хоёр тэнцэхэд эрхээ авахаар байна. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ШУУРХАЙ: Дубайн гэрээг хүчингүй болголоо11 сар 18. 18:59Д.Одбаяр ирээгүй учир ҮХЦ-ийн нийт гишүүдийн  хурал хойшилжээ11 сар 18. 18:37АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулиа хойшлуулжээ11 сар 18. 18:00Тамиржуулах уламжлалт хоол хүнс11 сар 18. 17:55Ким Жон Ун: Солонгосын ардын арми дайнд бэлэн байх ёстой11 сар 18. 17:50Галтай гавьяат тэнгэр шиг...11 сар 18. 17:45Венад зул сарын үзэсгэлэн худалдааг нээжээ11 сар 18. 17:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №1 Bob Dylan, ‘Like a Rolling Stone’11 сар 18. 17:35Сумын заан Э.Чойням: Намайг медаль хүртэх болгонд аав маань мөнгөөр шагнадаг байсан11 сар 18. 17:30ОЛОН ӨНГӨ: Бэтгэрэхийн зовлон11 сар 18. 17:25Олимпод оролцох сагсчдын бэлтгэлийн нэг өдөр11 сар 18. 17:20Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, уг эхийг баталгаажуулж өгөхийг хүслээ11 сар 18. 17:17Цагаан гааны ач тус11 сар 18. 17:15Иранд интернет сүлжээг тасалжээ11 сар 18. 17:10Cambridge Analytica компанийн хэргээс болж Facebook Британид торгууль төлнө11 сар 18. 17:05Б.Бямбабаяр: Мэргэжлийн хөгжмөө хөгжүүлье, дэлхийд гаргая гэж бодож байвал үнэлэмжээ нэмэх хэрэгтэй11 сар 18. 17:00Сэтгэцийн өвчтэй гэж оношлогдсон дэлхийн суут 9 зохиолч11 сар 18. 17:00Шумахер юу гэж хүссэн бэ11 сар 18. 17:00Фэйшн, шоу бизнесд цахиур хагалж буй Кадр11 сар 18. 16:55Орчин үеийн хамгийн шилдэг архитекторч КОЛХАС 75 нас хүрлээ11 сар 18. 16:50Итали эрчүүд усанд автсан Венец хотынхоо гудамжинд дарс уун суужээ11 сар 18. 16:45Илон Маск газар доорх хурдны зам барина11 сар 18. 16:40С.Чулуунбаатар: Сүхбаатар аймагт сангийн аж ахуй байгуулагдахад атрын анхны газрыг хагалж байлаа11 сар 18. 16:35Дуучин Э.Чулуунчимэг улсын начин Д.Цэрэнтогтох нар амрагийн харьцаатай болжээ11 сар 18. 16:32Овьёосоор нүүрний арьсаа цайруулах арга11 сар 18. 16:30Рок архив: Английн “Black Sabbath” хамтлаг11 сар 18. 16:25Буу тулгаж байсан ч хүнсэндээ хэрэглэж болохгүй хятад бүтээгдэхүүнүүд11 сар 18. 16:20Хилэнт хувьсгалаас хойших 30 жил11 сар 18. 16:15Роналду: Би дэлхийн рекордыг эвдэнэ11 сар 18. 16:10Цагаан баавгай амьдралынхаа ихэнх хугацааг далай, тэнгист өнгөрүүлдэг11 сар 18. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.