Б.Лхагвасүрэн: Монгол хоёр жилийн хугацаанд “Саарал жагсаалт”-д орохгүй байх ажлаа хийгээд, үнэлүүлчихсэн

Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орох эсэхийг тус байгууллагын ээлжит хурлаар хэлэлцэж байгаа билээ. Парист болж буй энэ хурлын шийдвэр маргааш гарах учиртай. Үүнтэй холбоотойгоор зарим улстөрчид манай улс “Саарал жагсаалт”-д орчихсон мэтээр ярьж эхэлсэн. Тиймээс Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй энэ асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.

-Яг одоо нийгмийн анхаарлыг хамгийн их татаж байгаа асуудал нь Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орох эсэх. Өмнө нь манай улс “Саарал жагсаалт”-д ороод, гарч байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-2004 онд Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллагад /APG/ Монгол Улс гишүүнээр элссэн. 2006 оны долдугаар сард Монгол Улс анх удаа  Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг батлан гаргаж, ажилласан. Энэ хуулийн хүрээнд Монголбанкны дэргэд Санхүүгийн мэдээллийн албыг байгуулсан юм. Түүний дараа 2006 оны арванхоёрдугаар сард Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллагаас Монгол Улсад үнэлгээ хийе. Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хуулийн хэрэгжилт ямар байгааг шалгахаар ирсэн. Тэр үед ФАТФ буюу Олон улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх байгууламжийн 40 зөвлөмж гарсан байсан. Тэр зөвлөмжийн хэрэгжилтийг ч бас давхар шалгасан. Ингэж л анх тэр байгууллагаар зөвлөмжийг хэр хэрэгжүүлж байгаагаа үнэлүүлж, харилцаж ирсэн түүхтэй.

2006 онд хийсэн үнэлгээний үйл явц явсаар байгаад 2013 онд Монгол Улс 40 зөвлөмжийн дийлэнхийг биелүүлээгүй гээд “Саарал жагсаалт”-д оруулж байсан. Ялангуяа хуульд байх гол гол заалтууд нь байхгүй байна гэдэг шалтгаанаар оруулсан юм. 2014 онд манайх Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хуульд гол гол заалтуудыг нэмж оруулснаар “Саарал жагсаалт”-аас богино хугацаанд буюу жилийн дотор гарч байсан юм. Гэтэл техникийн 40 зөвлөмжөөс гадна, хэрэгжилтийн 11 үзүүлэлт гэдгийг гаргаж ирээд, түүгээрээ үнэлгээ хийдэг болсон. Улмаар 2013-2016 оны хооронд 40 зөвлөмжөөс гадна хэрэгжилтийн 11 үзүүлэлтээр дахиж үнэлгээ хийсэн. Үнэлгээ хийх явцад Монгол Улс 40 зөвлөмжийн 20-ыг хэрэгжүүлдэг юм байна, үлдсэнийг хэрэгжүүлдэггүй гэсэн дүгнэлт гарсан. Харин 11 хэрэгжилтийн үзүүлэлтийн хоёрыг нь хагас хугас хийдэг. Ес нь огт хэрэгждэггүй гэсэн дүн гарсан.

Ингээд 2017 оны дөрөвдүгээр сард Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулах процесс эхлүүлсэн. ФАТФ яаж ажилладаг үйл явц гэж бий. Өөрийнх нь цахим хуудаст хүртэл байгаа, ороод харж болно. Эхлээд үнэлгээ хийх явц гэж байна. Дараа нь албан ёсоор олон нийтэд зарлана. Хар юм уу саарал жагсаалтад тухай улсыг оруулж байгааг мэдэгдэнэ. Орвол яаж гарах вэ гэдгийг нь зааж өгнө. 2016 оноос энэ журмынхаа дагуу л манайхыг шалгаж байгаа. 2016 оноос хойш авсан манай үнэлгээг олон нийтэд зарлах хурал нь Парист болж байна. Маргааш нэгдсэн хуралдаан нь болж, нэгдсэн шийдвэр гарна. Тэр үед зарлах уу, үгүй гэдгийг ярих юм.  ФАТФ хамтарч ажиллах боломжгүй гэсэн улсаа “хар жагсаалт”-д оруулдаг. Одоогоор Иран, Хойд Солонгос “хар жагсаалт”-д орчихсон байгаа. Харин “Саарал жагсаалт” бол эрсдэлтэй гэсэн үнэлгээ авсан орнуудыг оруулдаг жагсаалт юм. Хамтын ажиллагаа хийж болохгүй гэсэн үг биш. Хамтарч ажиллахад эрсдэлтэй байна гэж л үнэлдэг гэсэн үг.

Манай улс одоохондоо энэ жагсаалтад орчихоогүй байна

 

Манай улс одоохондоо энэ жагсаалтад орчихоогүй байна. Хурлын дараа зарлагдах уу гэдэг нь тодорхой болно. Хамгийн гол нь энэ асуудал 2016 оноос  хойш өрнөж байгаа гэдгийг мартаж болохгүй.

-Ямар тохиолдолд “Саарал жагсаалт” руу оруулах магадлалтай вэ?

-Саяхан л энэ асуудлыг мэдээд, түргэн аваад байгаа юм биш шүү дээ. 2016 оноос хойш энэ ажлыг хийгээд, үнэлгээгээ яаж сайжруулах вэ гээд л яваад байна. Манайд танилцуулга байгаа. Жишээлбэл, техникийн 40 зөвлөмжийг 4 янзаар үнэлдэг. Хангалттай сайн хийсэн, дийлэнхийг нь хангасан, заримыг нь хангасан, хангалтгүй гээд. 2017 онд  манайх хангалтгүй 5, зарим нь хангалттай 15, дийлэнхийг нь хангасан 5, бүрэн хангасан 15 гэсэн үнэлгээ авсан. Сайн хангасан 20, сайн хангаагүй 20 гэсэн л үнэлэлт авсан. Тэгвэл өнгөрсөн наймдугаар сард Монголын томоохон баг Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллагад очиж, үнэлгээнийхээ тайланг тавьсан. 40 зөвлөмжийн хагасыг нь биелүүлсэн, хагасыг нь биелүүлээгүй гэдэг үнэлгээ авснаа хэрхэн дээшлүүлэхээр 2017 оноос хойш ажилласан бэ гэдэг тайлангаа тавьсан юм. Тайлангаа тавьсны дараа албан ёсны дүн нь гарсан. APG-гийн цахим хуудас руу орж үзвэл мэдээлэл нь байгаа.

Тайлангийн дараа ямар үнэлгээ гарсан гэхээр зарим нь хангалттай 5, дийлэнхийг нь хангасан 28, бүрэн хангасан 7 гэж гарсан. 35 үзүүлэлтийг нь хангасан гэсэн үг. Талаас доош хангасан дээр 5-хан үзүүлэлт үлдсэн. Техникийн үзүүлэлтийн хувьд Монгол Улс хангалттай гэсэн үнэлгээгээ авчихсан байгаа. Сүүлд нь есдүгээр сард Бангкокт очиж, хэрэгжилтийн 11 үзүүлэлтээ хамгаалсан. 2017 онд 11 үзүүлэлийн 9 нь муу гэсэн үнэлгээ авсан. 2 нь дунд гэсэн үнэлгээ авч байлаа. 11 үзүүлэлт бүгдээрээ дундаас доош байсан. Харин сая очиж хамгаалаад, ямар үр дүн гарсан гэхээр сайн гэсэн 7, дунд гэсэн 4. Дундаас дээшхи нь 7 болчихсон. Манайх үзүүлэлтүүдийг нь нэлээд сайн хангаад явж байна.

Ямар тохиолдолд  “Саарал жагаасалт”-д оруулах журам бий. 40 үзүүлэлтийн 20 хүртэлхийг нь хангаагүй байвал орно гэж байгаа юм. Бид 35-ыг хангачихсан учраас орохгүй. 11 үзүүлэлтийн 9-өөс илүүг нь хангаагүй бол бас саарал руу орно. Гэтэл манай улс 7-г нь хангачихсан учраас бас “саарал жагсаалт”-д орохгүй. Парист болж буй хуралд оролцож байгаа манай төлөөлөл энэ тайланг л тавьж байгаа. 2017 онд манайх үзүүлэлтүүдийг хангаагүй учраас “Саарал жагсаалт”-д орох аюултай байсан. 2019 онд үзүүлэлтүүдийг хангачихсан учраас аюулгүй. Бид явдаг үйл явцынхаа дагуу л явж байна. Ямар ч байсан ФАТФ хурлаа хийж байна, “Саарал жагсаалт”-д оруулах нь уу, үгүй юу маргааш шийдэгдэнэ. Нэг л зүйл байгаа нь, бид тэдний тавьсан шаардлагыг биелүүлчихсэн учраас орохгүй гэж бодож байна.

-Энэ хуралд манай улсаас хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, тайлангаа тавьж байгаа юм бэ?

-APG-гийн хуралд наймдугаар сард манайхаас 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг очсон. Харин ФАТФ-ын хуралд улс бүрт тоо зааж өгсөн. Манайхаас 3 хүн очоод, тайлангаа тавьж байгаа.

-“Саарал жагсаалт”-д орвол гадаад төлбөр тооцоо гацна, манай улс сүйрнэ гэж зарим хүмүүс яриад, бичээд байна. Энэ талаар та тайлбар хийж өгөөч?

-2016 оноос эрчимтэй үнэлгээнд орсон учраас манай улсын шар гэрэл аль хоёр, гурван жилийн өмнө асчихсан. Өнөөдөр зарим улсаад Монгол Улстай харилцаад, тодорхой үйлчилгээгээ үзүүлээд л явж байгаа. Хэдийгээр манайх эрсдэлтэй гэсэн ангилал руу орох дөхөөд, шар гэрэл ассан ч тэр улсууд хамтын ажиллагаагаа үргэжлүүлж байна. Харин АНУ-ын болон  хөгжингүй орнуудын банкууд Монголтой холбоотой харилцаагаа ерөнхийдөө зогсоосон. Маргааш Монголын асуудлыг албан ёсоор зарлах гэж байгаа болохоос 2016 оноос л асуудал аль хэдийнэ эхэлчихсэн. Манайхыг “Саарал жагсаалт”-д оруулсан гэж зарлахаар л хамтын ажиллагаагаа зогсооно гэсэн асуудал байхгүй.

Би хэлсэн дээ, 40 зөвлөмжийн тал нь хангалтгүй. Хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүгдээрээ хангалтгүй гэсэн үнэлгээг аль 2017 онд манай улс авчихсан байсан. Бидэнд зөвлөмжийн хэрэгжилтийг нь хангах боломж олголгүй, тэр үедээ шууд зарласан бол “Саарал жагсаалт”-д орууллаа гэх байсан. Харин AFG хяналт хийгээд, засах боломж өгөөд, шалгаад явж байгаа. Эцсийн шийдвэрийг ФАТФ гаргаж, зарлана. Шат дараатай л явж байгаа процесс. Гол нь Монгол Улс хоёр жилийн хугацаанд “Саарал жагсаалт”-д орохооргүйгээр ажлаа хийчихсэн. Тэгж үнэлүүлсэн. Тийм болохоор саарал руу орох улсуудын жагсаалтад манайх багтахгүй гэж найдаад байгаа юм.

-Хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн 4-ийг нь дунд гэж үзсэн гэсэн. Ямар 4 үзүүлэлт байгаа юм бэ?

-Хэрэгжилтийн 11 үзүүлэлтийг 1-11 хүртэлх тоогоор дугааралдаг. Манайх хэрэгжилт 3, 7, 8, 11-ийг бүрэн хангаагүй. Хэрэгжилт 3 нь хяналт, шалгалттай холбоотой. Ялангуяа санхүүгийн бус бизнесийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийн эрсдэлийн үнэлгээг хийх ажил байгаа. Санхүүгийн бус мэргэжлийн үйлчилгээ гэхээр  Монголын Нотариатчдын танхим, Хуульчдын холбоо, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, үл хөдлөх хөрөнгийн зууч, үнэт металын арилжаа эрхлэгчид гэх байгууллагыг багтааж байгаа. Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хуулиндаа санхүүгийн бус бизнесийн үйлчилгээ эрхлэгч байгууллага гэдэгт хэнийг багтаах вэ гэдгийг заагаад өгчихсөн. Энэ байгууллагынхаа эрсдэлийн үнэлгээг хийгээч гэж байгаа юм. Эдгээр байгууллагууд хуулийн дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээд. Банк 20 саяас дээш гүйлгээ хийвэл сэжигтэй гэж үзвэл мэдээлэх ёстой байдаг биз дээ. Түүнтэй адил сэжигтэй гүйлгээгээ дээр дурьдсан байгууллагууд Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл эдгээр байгууллагуудаас ямар ч мэдээлэл ирж байгаагүй.

Ирж байгаагүй гэхээр сэжигтэй гүйлгээ огт байхгүй хэрэг үү гэдэг асуулт гарч ирнэ дээ. Хэрвээ байдаг бол яагаад мэдээлэхгүй байна гэдэг ч юм уу. Тиймээс эдгээр байгууллага, хүмүүст хяналт тавьдаг газар нь эрсдэлийн үнэлгээг хийх ёстой гэж шаардаж байгаа. Бид энэ асуудалтай холбоотойгоор хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргачихсан. Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэхэд олон байгууллага хамтарч ажиллаж байгаа. Монголбанк, Сангийн яам, СЗХ, ХЗДХЯ, хууль хяналтын байгууллагууд, Тагнуулын Ерөнхий газар ч гэдэг юм уу. Эдгээр байгууллагуудын хамтарсан зөвлөл ажилладаг. Эдгээр байгууллагуудын аль нь ямар үүрэгтэй оролцох вэ гэдгээ хуваарилаад, ажлаа хийж байгаа.

Саяхан мөнгө угаах, терроризм, үй олноор устгах зэвсэгтэй тэмцэх хууль батлагдсан. Энэ хуульд хяналтгүй байсан зарим нэг байгууллагыг хяналтад оруулсан зүйл, заалтыг тусгаж өгсөн. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид хуучин ямар нэг зөвшөөрөлгүйгээр, хэний ч хяналтгүй ажлаа хийдэг байсан. Одоо бол СЗХ-ны хяналтад орж байгаа. Улмаар хяналт тавьдаг байгууллагууд нь эрсдэлийн үнэлгээгээ хийнэ. Алт, мөнгөн эдлэлийг зуучлагч, борлуулагч гэж байгаа. Та бүхний сайн мэдэхээр “Мөнгөн завьяа” гэж дэлгүүр байдаг. Маш их хэмжээний алт, мөнгөн эдлэлийг зардаг. Тэдний зарж байгаа бүтээгдэхүүн дунд 20 сая төгрөгөөс дээш үнэтэй үнэт эдлэл байж л байгаа. Тэр үнэт эдлэлийг зарахдаа сэжигтэй тохиолдол гарвал мэдээлэх үүрэгтэй. Мэдээлж байна уу, мэдээлэхгүй байна уу, санаатай юу, үгүй юу гэдгийг нь хэн нэгэн хүн очиж эрсдэлийн үнэлгээг хийх л ёстой. Хуульд заагаад өгчихсөн болохоор одоо хэрэгжих байх.

-Хэрэгжилт 7 нь ямар асуудалтай холбоотой юм бол?

-Монгол Улс 2006 онд Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хуулийг баталж байсан гэж би хэлсэн. Түүнээс хойш янз бүрийн хэрэг гарч байгаа. Янз бүрийн л мэдээлэл гардаг биз дээ. Мөнгө угаасан, авлига авсан, татвараас зугтаасан гээд. Мөнгө угаах гэдэг чинь хууль бусаар олсон орлогыг хууль ёсны болгохыг хэлээд байгаа юм. Ямар нэг хууль бус аргаар мөнгө хийсэн бол тэрийг нь илрүүлж байна уу. Илрүүлээд, хариуцлага тооцож байна уу гэдэг асуудал байгаа. Тайлангаа бид өгдөг. Гэвч манай хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээллийг уншдаг юм уу, “Жижиг хэрэг л байна. Та нарын өөрсдийн чинь яриад байдаг том хэргүүд яагаад шийдэгдэхгүй байна” гэдэг асуудал тавьдаг.

Хэрэгжилт 8 нь болохоор хил гаалиар, мэдүүлэлгүйгээр их хэмжээний бэлэн мөнгө зөөх асуудал байна уу гэдэг асуудал тавьдаг. Саяхан гэхэд л сонин хэвлэлээр гадны иргэн их хэмжээний бэлэн мөнгө авч гарах гээд баригдсан гэдэг мэдээлэл гарсан. Энэ асуудал яаж зөв шалгагдаж, шийдэгдэж байна уу гэдгийг манайхаас асууж, шаардаад байгаа юм. Хилээр их хэмжээний бэлэн мөнгө авч гарах гээд баригдсан л гэдэг. Яг яаж шийдвэрлэсэн нь тодорхой бус байгаа учраас үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, эрчимжүүлэх хэрэгтэй байгаа юм.

11 дэх нь үйл олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлж байна уу, үүнтэй холбоотой ямар нэг асуудал гарав уу гэдэг асуудал. Өнгөрсөн долоо хоногт энэ заалттай холбоотой нэмэлт, өөрчлөлтийг хуульд оруулсан. Хуулиа хэрэгжүүлээд ажиллавал энэ хэсэг гайгүй болох байх.

-Маргааш шийдвэр гарна, “Саарал жагсаалт”-д орвол ойлгомжтой, та тайлбарлачихлаа. Орохгүй бол манайх энгийн ангилалд шилжинэ гэсэн үг үү?

-Өргөтгөсөн, эрчимтэй хяналтад манайх орсон байсан. Сүүлд Австралид болсон бүсийн хурлын дараа эрчимтэй гэдэг нь алга болсон. Өргөтгөсөн хяналт гэдэг нь байгаа. Бид хийх шаардлагатай ажлаа 100 хувь биелүүлэхээс нааш ямар нэг хяналт байсаар л байна. Бид байнга, давтамжтайгаар ямар ахиц, дэвшил гарав гэдгээ байнга мэдээлж байх ёстой. Тодорхой ахиц, дэвшил гараад, нөгөөдүүл Монголыг хянах шаардлагагүй гэж үзвэл хяналтаас гарна.

-Гадаад төлбөр тооцоон дээр барууны банкууд харилцаагаа тасалчихсан байгаа шүү дээ. “Саарал жагсаалт”-д орох эсэхээс үл хамаараад гадаадын, ялангуяа АНУ-ын банкуудтай харилцаагаа сэргээхэд юу дутагдаад байна?

-Шар гэрэл асчихсан, эрсдэлтэй ангилалд орчихсон улсын аль нэг байгууллагатай харилцахад хэн ч болгоомжилно. Тухайлбал, манай банкуудын төлбөр тооцоог гадны том банкууд дамжуулахад, эрсдэлтэй гэсэн ангилалд байгаа учраас их олон шалгалтыг хийх хэрэгтэй болдог. Ямар аж ахуйн нэгжээс гуйвуулж, төлбөр тооцоо хийж байгаа юм гэдгээс авахуулаад маш олон хяналт тавих болдог. Тэр нь төлбөр тооцоо дамжуулж байгаа банкны хувьд ашиггүй. Тухайн төлбөр тооцоог тодорхой хэмжээний хураамж авч байж дамжуулна биз дээ. Тэр хураамжаас нь илүү хэмжээний төлбөр гараад байвал “Монголын төлбөр, тооцоог дамжуулахын тулд ийм их мөнгө зарцуулж байна. Тэгснээс дамжуулахгүй байсан нь дээр” гээд л зогсоож байгаа юм.

Түүнээс биш мөнгө угаагдаж, төлбөр явж байна гэж бодохгүй. Ганцхан зардал мөнгөнөөсөө болоод л харилцаагаа тасалсан. Хэрвээ манайхыг саарал руу оруулчихвал төлбөр тооцоо дамжуулах өртөг нь л улам нэмэгдэнэ. Хуучин 15 евро төлөөд төлбөр тооцоо хийдэг байсан бол 30, 40 болно. Гэх мэтээр зардал нэмэгдэнэ. Түүнээс биш бүр төлбөр тооцоо зогсоно гэж бодохгүй байна. Хурд нь удааширна. Одоо Олон улсын төлбөр, тооцоо хоёр хоногт явчихдаг. Тэгвэл энэ хугацаа 5, 6 хоног болно. Харин саарал руу орохгүй, шар гэрэл унтарчихвал бүх зүйл хэвийн болоод л явчихна.  

43
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

43 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.245.182zochin   • 10 сарын 28. 9 цаг 40 минут

hutsbaa orchihood bga yum bish vv

192.82.67.179Зочин   • 10 сарын 24. 17 цаг 27 минут

Өөрийн оюуны цар хүрээнд л сэтгэж ажиллана. Бүх чадлаараа л ажиллаж. Даанч потенциал нь хүрдэггүй бололтой. Чаддагт нь ажлаа өгчихөж болдоггүй юм байх даа.

202.131.230.82Зочин   • 10 сарын 24. 14 цаг 41 минут

Баяртсайхантайгаа цуг халагдах болж дээ. Худлаа ярьж даргаа хамгаалж, бөгс долоохоор ингэдэг юм

103.229.123.36зочин   • 10 сарын 19. 14 цаг 12 минут

чи мөн худлаа хуцав аа цүнх баригч, тархи угаагч минь өндөр цалинтай ажлаа өгчих. тэгээд биеийн хүчний ажил хийгээд нэг үз дээ.

66.181.179.212Зочин   • 10 сарын 19. 1 цаг 23 минут

Ажилаа мэддэггүй энэ нөхрийг хал. Цүнх баригчдын нэг үү.

202.72.245.122я   • 10 сарын 18. 8 цаг 20 минут

Зарчимгүй банкнууд Бодлоггүй төрөөс болж байх шиг

202.131.243.190Zochin   • 10 сарын 18. 8 цаг 04 минут

Dotoroosoo saaral jagsaaltand oruulah sonirholtoi buleglel bgaan bish uu. Ternii terguund ni AN darga gegdeh Erdene bna. Bugdeeree ajil hiihgui, hiisen negniigee baalaad l suutsgaaj, soshialaar heruuliin alim chuluudaad l amidartsgaah yum bna l daa. Hun bur erviih derviiheeree ajil hiij baival uls oron hogjino. Ail geriin amidral ch deeshlene shuu dee.

64.119.18.116Зочин   • 10 сарын 18. 1 цаг 27 минут

Доллар 2684 тэгээд олдохгүй байна . Голомт банк дампуурсан байна . Өнөөдөр бүх салбартаа сая төгрөгнөөс дээш гүйлгээ хийхгүй маш их айдас түгшүүртэй байна .

174.193.142.0Zochin   • 10 сарын 18. 0 цаг 37 минут

Uhaantai,medlegtei hun boloh gej nurshsan pizda ve.

66.181.182.190ЗОЧИН   • 10 сарын 17. 20 цаг 57 минут

МОНГОЛ БАНКНЫХАН ББСБ, ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООТОЙ ГЭХ АСУУДАЛД ХОЛБОГДОЖ БАЙСАН, ЕР НЬ АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙСАН ЗӨРЧЛҮҮД НЬ СААРАЛ ЖАГСААЛТАД ОРУУЛЧИХАЖ БАЙГАА ЮМ ШҮҮ.АРИЛЖААНЫ БАНКНЫ ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧ НАРЫН ИХЭНХИ НЬ ГАДААДЫН ОРНЫ ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ. ИЙМЭЭС МОНГОЛ БАНКИНД ТОМООХОН ШАЛГАЛТ ОРУУЛЖ ХАРИУЦАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.гАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БАНКЫГ ОРУУЛЖ, МОНОПОЛИЙГ ЭВДЭХ ХЭРЭГТЭЙ. НИЙТ ХҮН АМЫН 5% НЬ БАНКИНД ХАДГАЛАМЖТАЙ, ТҮҮНИЙХ НЬ 96%-ИЙГ ХЭДХЭН ХҮН ЭЗЭМШДЭГ ЮМ БОЛ ИЙ АРИЛЖААНЫ БАНК НЭРТЭЙ МӨНГӨ ХҮҮ

192.82.67.12Зочин   • 10 сарын 17. 19 цаг 52 минут

Naad chin dabartsan golog be iim golognuudiig zailuulaach

59.153.87.53зочин   • 10 сарын 17. 19 цаг 01 минут

1өдөрт доллор 7төгрөгөөр өсчээ.Ёр нь бүх валют өссөн байна.Чи ард түмнийг тайвшруулж байхаар яаралтай интёрвёнц хийгээч тэгээд.Банк санхүүд чинь том савалгаа үүсхээр байна тэнэгээ

202.179.24.188Үнэн   • 10 сарын 17. 18 цаг 58 минут

Хэрэв саарал жагсаалтанд Монгол улс орвол энэ Лхагвасүрэн ингэж худлаа том том баасны хариуд ажлаасаа халагдах ёстой. Ийм хүмүүс хянаж шалгах ажлаа хийгээгүйгээс болж банкны гүйлгээнд авилгал, луйвар, мөнгө угаалт гарч Монгол улс саарал жагсаалтанд орж, хохирч байгаа юм.

103.26.193.153Зочин   • 10 сарын 17. 18 цаг 25 минут

Саарал байтугай хар жагсаалтад ормоор юм. 1990оноос дампуурсан улс шүү дээ. 30 жил улсаар тоглосон хэдэн олигархийн авилга. Хулгайн гай улс орныг африкийн ядуу орны зэрэгт хүргэдэг юм баына

150.129.140.60Зочин   • 10 сарын 17. 17 цаг 52 минут

Ediin zasgiin aluurchid hamtardag bsiguullagiin hotolboroos 2020 ond gar oros nostradamus tur zuur tuslamjiin n av gesen bolohoos

202.21.109.133Зочин   • 10 сарын 17. 17 цаг 49 минут

MAH gej buzaruud gai boloh yumaa.2017 onoos hoish 500 trbum tug MAH-iinhan guilgee hiisen bn geed

117.111.14.87Зочин   • 10 сарын 17. 15 цаг 57 минут

Ulaan tsagaan shaadag p.i.z.d.a ve chi !? 2011 ond tanai MAH-guu p.i.z.d.a.k.uudiig tur barij baihad Mongol uls saaral jagsaaltand orood AH hagas zasaglaj baisan 2014 ond saaral jagsaaltaas gargaa bizdee !? Yahleeree ingej barim tavim barimt baisaar baital hudlaa shaadag p.i.z.d.a ve chi !?

66.181.185.188Зочин   • 10 сарын 17. 14 цаг 58 минут

SHAAGAAD BAI CHI ZUGEER!!!! MONGOLIIN TURD SUUGAA HEDEN LLRUUD ULAM BAYJAAD MUNGU NI GAHAAD DELHII GAIHAAD BHAD!!!! SAARAL JAGSAALTAND ORTSON ODOO UDAHGUI ARD TUMEN BOSOH BOLNO!!!!

202.9.44.155Зочин   • 10 сарын 17. 14 цаг 16 минут

ene yun xvn be tanixgvin bna

203.217.139.225Зочин   • 10 сарын 17. 13 цаг 42 минут

энэ нэг гар одоо юу вэ хэний нохой юм болоо хэн нэгэнд үйлчилж мөнгө хулгайлдаг манай ёс болсон байна одоогийн албан тушаалтнуудыг бүгдийг нь баривчилч ер нь устгасан нь бараг дээрдээ эсвэл бүх насаар нь хорих хэрэгтэй

202.72.245.122ё   • 10 сарын 17. 13 цаг 35 минут

Энэ олон шившгээ тарьсан Нөхдүүд чинь Монголын шүүхээр бүгд цагаадаж Хөөн хэлэлцэх хугацаа дууссан

202.72.245.122ы   • 10 сарын 17. 13 цаг 33 минут

Хулгайгаа дийлэхгүй ганц гарц Хятадаас улстөрийн зээл авч Газар нутга 3*хан сая иргэнээ барьцаалах үлдэж Бид ийм их зүйл идэж уугаагүй.

192.82.67.62зочин   • 10 сарын 17. 11 цаг 46 минут

Улс төрчих, намааа болиод ард түмэнээ бодоооч Одоо боллоо Ард түмэн чинь хятадын боол боллоо хаа сайгүй хятад ард түмнээ уриалаад монголоо босгоё хэрүүл улс төржөөд хэрэггүй одоо боллоо гуйе

14.201.94.28Зочин   • 10 сарын 17. 11 цаг 26 минут

Энэ одоо байх ёстой энгийн зүйл мэт ярьж тархи угаахаа хэрэггүй. АНУ, Европын орнууд төлбөр тооцоо хийхээ зогсоосон гэхээр одоо Иран, Хойд Солонгос шиг хар жагсаалтад ороход ойрхон бна гэсэн үг биз дээ. 90 оноос хойш төрд байсан луйварчидыг бүгдийг нь Монгол төрөөс зайлуулж, хариуцлага тооцож байж саарал жагсаалтаас гарч ОУ-д итгэл олно ойлгоижтой

202.9.42.165Зочин   • 10 сарын 17. 11 цаг 01 минут

Ажлаа өг, дараагийн баг бэлэн гэж шаардаад байна. Монголыг сайн болгох гээгүй, ажлыг нь авахаар С.Эрдэнэгийн бөгс долоогчид өндөлзөөд байгаа юм биш үү?

202.126.89.72иргэн   • 10 сарын 17. 10 цаг 58 минут

иймэрхүү нийгмийн хог шааруудаас салаагүй цагт монгол өөдлөхгүй. энэ өвөөгийн яриагаар бол бид буруугүй харин ард түмэн гадаад байгууллага буруу болох нь. нөгөө талаар одоо 2014 он биш. дэлхий улам эмзэг болсоор байгаа үед дэлхийн том байгууллагын анхааруулга, сигналыг байдаг л нэг зүйл шиг өөрөөр хэлбэл Хойд солонгос Ираны төлөөлөгч шиг яриад суух нь гутамшиг. Ядаж дуугай байгаасай

192.82.65.89Зочин   • 10 сарын 17. 10 цаг 17 минут

МАНАЙХТАЙ ХАРЬЦДАГ АНУ БОЛОН БАРУУН ЕВРОПЫН БАНКУУД ХАРИЛЦААГАА ТАСЛАНА ГЭДЭГ НЬ БИД АЛЬ ХЭДИЙН СААРАЛ РУУ ОРООД ХАР РУУ ЯВЖ БНА ГЭСЭН ҮГ...ҮҮНИЙГ ЯАЖ Ч ТАЙЛБАРЛААД НЭМЭРГҮЙДЭЭ... ХУУЛЬ БУСААР ОРУУЛЖ ИРЖ ӨНДӨР ХҮҮГЭЭР МОНГОЛЧУУДАА ШУЛЖ БАЙГАА АРИЛЖААНЫ БАНКУУД БОЛОН ББСБ-ЫН МӨНГӨ БОЛ ХАР ТАМХИ,ТЕРРОРИЗМ,ЯНХАНДАЛТ ГЭХ МЭТ СЭЖИГ БҮХИЙ ЭХ ҮҮСВЭРТЭЙ ҮҮНИЙГЭЭ ТЭД ТАЙЛБАРЛАХААС ТАТГАЛЗАЖ БГАА УЧРААС ТЭД СААРАЛ ХАРДАА ОРУУЛАХ ГЭЭД БГАА ХЭРЭГ..ИЙМД БИД ИРАН ХОЙД СО 2-ТОЙ НЭГ ШУГАМАНД ОРОХ БЭЛТГЭЛЭЭ АЛЬ ХЭДИЙН БАЗААСАН БНА..

66.181.167.74medee   • 10 сарын 17. 10 цаг 16 минут

Er ni bol sanhuugiin hyanaltiin togtoltsoo tootsoh hariutslagiig hyanaltandaa sain avah heregtei. Mon ene balai naiman sharga bolon valyutiin change uudiig tatan buulgaach ee.

182.160.32.239Зочин   • 10 сарын 17. 10 цаг 13 минут

Бүх дарга нар хулгайч байгаа цагт, хэзээ ч шийтгэлээ авахгүй учраас бид сааралдаа л байна биз, дампуурвал таарна. Энэ маягаараа хол явахгүй. Бүр дампуурч байж л учраа олсон нь дээр дээ.

192.82.65.93Ардчилалын үр өгөөж   • 10 сарын 17. 9 цаг 38 минут

Ардчилалынхан төр төр барьж байхдаа өөрсдийнхөө авсан зээл тусламжийг УИХ-аас хууль гаргаж хэрэгсэхгүй болгосон өршөөлийн хууль, одоогийн байгаа Баттулга ерөнхийлөгчийн ард түмэнд өгсөн банкны зээлийг тэглэх сонгуулийн амлалт, одоогийн МАХН-ынхны ард түмэнд үмхүүлэх гэж байгаа "ҮНЭГҮЙ БАЙР" зэрэг үлс төрийн үйл ажиллагаа нь Монгол улсыг СААРАЛ ЧОНО болгоод байна ш дээ. Дээр нь Азийн ХАР ТАМХИНЫ ГУРВАЛЖИНГИЙН тээвэрлэгч, хадгалагч, хэрэглэгч болсон байна. БИД ЕР НЬ ХААШАА ЯВААД БАЙНА АА.

150.129.140.123Зочин   • 10 сарын 18. 7 цаг 46 минут

Yag unen elbegdorj.erdene,batuul.bayrtsogt.saihanbileg,ganbold bugdiig Olnii omno buudhaar luibarchid

117.111.14.87Зочин   • 10 сарын 17. 16 цаг 03 минут

Omhii hudalch atsaa ! Tanai MAH-gasuud tur barij baih 2011 ond Mongol uls saaral jagsaaltand orood AH tur barisan 2014 ond saaral jagsaaltaas gargasan ym !? Huuli zuin saidn uuriin huuhed ber hurgen bagshiin huuhed nutag usniihaniigaa bugdiign gadaadad diplomat alband tomiluuljvtedn tend zuvhun horiotoi naimaa hiij end ulsiin uildveruuded baraa tovaar hed nugarsan uneer shahuulaad uur yuch hiihgui baihad ter saaral jagsaaltand orolgui yadagiin !? Dahiadl tanai MAH-guu al.nii usnuud chin tur barij baihad saaral jagsaaltand shaaj bn lalaruudaa !

66.181.165.88Зочин   • 10 сарын 17. 9 цаг 38 минут

Ян үнэн бичжээ

66.181.161.79Зочин   • 10 сарын 17. 9 цаг 28 минут

Olon ym bitgii yriad bai hulgaichid min

202.21.113.162Шударга байцгаая   • 10 сарын 17. 9 цаг 28 минут

Hudal unen ni odool todorhoi boloh ni dee Hudal medemhiirsend ni tor hatuu hariutslaga tootswol daraa hudlaa yridag medemhiiregch nar ustana daa

192.82.69.46зочин   • 10 сарын 17. 9 цаг 18 минут

Хэн нь худал яриад байгаа нь мэдэгдэх байгаа

103.212.119.121xylgaichd xaraal ideg   • 10 сарын 17. 9 цаг 16 минут

man namiin beleg

192.82.74.24Зочин   • 10 сарын 17. 9 цаг 06 минут

Mongol saaral jagsaaltand orloo geed nhk geer garch bnshtee

202.9.42.169Зочин   • 10 сарын 17. 9 цаг 05 минут

Тэр шар гэрлийн унтраа. Зөвхөн төрийн ордонд суугаа олигархиудаас болж монгол улс хохирох ёсгүй.

202.131.225.150Зочин   • 10 сарын 17. 8 цаг 55 минут

ккк Манайд ер нь хэлсэн үгнийхээ хариуцлагыг үүрдэг хууль гаргаасай тэгвэл худал ярьж чадахгүй амар ш дээ, Тийм хууль байхгүй нь гайгаар хэн юу дуртайгаа яриаа л байх юм даа, энэ нь аюултай бөгөөд хор нөлөөтөй

202.179.31.47Зочин   • 10 сарын 17. 8 цаг 39 минут

За хөө, Дүнгээ тавиулчихлаа_ Та нарын хоолонд оруулаад гарын бэлэг өгөөд мулталдаг арга чинь биш байна. Шударга л бай. Одоо олон юм ярьж гоншигнохгүй АЖЛАА ӨГ. Цаана чинь сайн ажиллах, гол нь сэтгэл зөв залуучууд байна. Худлаа мултардаг, Гайнууд ажлаа өг

202.179.27.81irgen   • 10 сарын 17. 8 цаг 25 минут

za harj l baiya. Orohgui bol Erdene geh met hariutslagagui ium yarisan humuustee hariutslaga tootsoh. Orohiim bol Lhagva ogtsoroo. Ta naraas zalhaj baina

202.131.243.190Zochin   • 10 сарын 17. 8 цаг 19 минут

AN-iin darga Erdene, Mongol banknii toloolol 2-iin hen ni hudlaa burj bgaag udahgui medeh baih. Mongol banknii toloololiin yarij bgaa asuudliig Erdene meddeg yum uu. Esvel Erdene gedeg etgeed gadaad taldaa tiim ih tanil taliin holboo sulbeetei noxor uu. Arai gadnii tagnuuliin baiguullagad ajilladag yum bish biz. Yagaad gevel Mongol ulsiin Zasgiin gazar, UIH medeegui baihad Erdene saaral jagsaaltand orloo gej zarlaad bgaa biz dee.

Шинэ мэдээ

"Аялгуут намар" нийтийн дуу, рок попын оддын нэгдсэн тоглолт болно24 минут 51 секундын өмнөМонголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилохыг дэмжлээ24 минут 51 секундын өмнөД.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн хошой аварга боллоо29 минут 51 секундын өмнөХиллари Клинтон: Би Ерөнхийлөгч байсан бол гэх бодол одоо ч төрдөг34 минут 51 секундын өмнөХ.Эрдэнэбаатар Азийн жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч болов44 минут 51 секундын өмнөNestlé зар сурталчилгааны холдингоос хараат бус мэргэжилтнүүдийн хэлтэс байгуулжээ49 минут 51 секундын өмнөУулын цанын тамирчид БНХАУ-ыг зорилооо54 минут 51 секундын өмнө“Ленфильм” Халх голын тулалдааны тухай баримтат киноны зургийг авч эхэлжээ59 минут 51 секундын өмнө“ОйлГОЁ ХҮНдэлье” уриатай хүчирхийллийн эсрэг аян нээлтээ хийлээ1 цаг 5 минутын өмнөШинэ Делид хүчилтөрөгчийг худалдаалж байна1 цаг 10 минутын өмнөӨнөөдөр М.Уранцэцэг, Д.Сумъяа тэргүүтэй 6 бөх барилдана1 цаг 15 минутын өмнөБразилын Ерөнхийлөгч шинэ нам байгуулжээ1 цаг 20 минутын өмнөДолоон хүн амиа алдсан ослын хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалаа1 цаг 25 минутын өмнөБНСУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар утсаар ярьжээ1 цаг 30 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 35 минутын өмнөАвтомашин үйлдвэрлэгчид байгальд ээлтэй тээврийн хэрэгслүүдээ танилцуулна1 цаг 40 минутын өмнөЧуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ1 цаг 45 минутын өмнөМарихуаныг хууль ёсны болгохыг дэмжжээ1 цаг 50 минутын өмнөҮндсэн хуулийн цэц хаалттай хуралдаж, Д.Одбаярыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ1 цаг 55 минутын өмнөӨвөр Монголд 4000 гаруй жилийн настай хот олжээ2 цагийн өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 5 минутын өмнө"Таны сонгох 76": Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигчдийн талаар ИРГЭД юу хэлэв2 цаг 25 минутын өмнөЯ.Амаржаргал: Эмийн сангууд жоргүйгээр антибиотик өгөхөө больсон нь маш том ОЛОЛТ2 цаг 34 минутын өмнөӨгөх хүн нь бөхийж, авах нь гэдийдэг Монголын нүүрсний экспорт2 цаг 45 минутын өмнөТөв банкны жилийн настай ч байж мэдэх шинэ Ерөнхийлөгч хэнд хэрэг болов2 цаг 55 минутын өмнөБ.Бат-Эрдэнэ: 34 хувиа өндөр хүүтэй зээлээр аваад, тэрбум ам.долларын өрөнд орчихсон3 цаг 5 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 25 минутын өмнөДэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ11 сар 21. 18:00Харвардын их сургууль 34 жилийн судалгаагаар эрүүл амьдрах дүрэм гаргажээ11 сар 21. 17:55Роналду нууцаар хуримлажээ11 сар 21. 17:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.