2019 оны 10-р сарын 17
10 цаг 40 минут

“Улаанбаатар” олон улсын кино наадам шилдгүүдээ тодрууллаа

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын кино урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Бүгд Найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Австралийн Элчин сайдын яам, “Номадиа пикчерс” ХХК-тай хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон улсын кино наадмыг 11 дэх жилдээ аравдугаар сарын 14-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Тэгвэл 11 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам өчигдөр орой “Тэнгис” кино теарт шилдгүүдээ тодрууллоо. Энэхүү үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц хэлсэн үгэндээ “Юуны өмнө кино наадамд оролцож байгаа таван орны уран бүтээлчиддээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамт олны нэрээс өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт хүсье. Кино урлаг гэдэг нийгмийн толь байдаг. Кино урлагаар дамжуулж, нийгмийг соён гэгээрүүлж, нийгэмд эерэг зөв мэдээллийг хүргэх боломж бүрддэг. Энэ жилийн кино наадам Нийслэл хотын 380 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлогтой байна. Нийт кино уран бүтээлчиддээ ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.

Энэ жилийн кино наадмын “Шилдэг зохиол”-оор Г.Эрдэнэбилэг “Хийморь”, “Шилдэг найруулагч”-аар Ж.Сэнгэдорж “Би нар”, “Шилдэг профессор”-оор Д.Ганцэцэг, А.Ганчимэг “Халуун зүрх”, “Шилдэг уран сайхны кино”-оор Ж.Сэнгэдорж “Би нар” кинонууд тус тус шилдгээр шалгарч, “Хангарди” шагналын эздээр тодорлоо.

Мөн энэ үеэр Нийслэлийн засаг даргын Тамгын газраас Монголын кино урлагийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэнг “Хангарди” шагналаар шагнасан юм.

“Улаанбаатар” олон улсын кино наадам нь Монголын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, олон улсын түвшний чанартай уран бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ШУУРХАЙ: Дубайн гэрээг хүчингүй болголоо9 цаг 58 минутын өмнөД.Одбаяр ирээгүй учир ҮХЦ-ийн нийт гишүүдийн  хурал хойшилжээ11 сар 18. 18:37АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулиа хойшлуулжээ11 сар 18. 18:00Тамиржуулах уламжлалт хоол хүнс11 сар 18. 17:55Ким Жон Ун: Солонгосын ардын арми дайнд бэлэн байх ёстой11 сар 18. 17:50Галтай гавьяат тэнгэр шиг...11 сар 18. 17:45Венад зул сарын үзэсгэлэн худалдааг нээжээ11 сар 18. 17:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №1 Bob Dylan, ‘Like a Rolling Stone’11 сар 18. 17:35Сумын заан Э.Чойням: Намайг медаль хүртэх болгонд аав маань мөнгөөр шагнадаг байсан11 сар 18. 17:30ОЛОН ӨНГӨ: Бэтгэрэхийн зовлон11 сар 18. 17:25Олимпод оролцох сагсчдын бэлтгэлийн нэг өдөр11 сар 18. 17:20Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, уг эхийг баталгаажуулж өгөхийг хүслээ11 сар 18. 17:17Цагаан гааны ач тус11 сар 18. 17:15Иранд интернет сүлжээг тасалжээ11 сар 18. 17:10Cambridge Analytica компанийн хэргээс болж Facebook Британид торгууль төлнө11 сар 18. 17:05Б.Бямбабаяр: Мэргэжлийн хөгжмөө хөгжүүлье, дэлхийд гаргая гэж бодож байвал үнэлэмжээ нэмэх хэрэгтэй11 сар 18. 17:00Сэтгэцийн өвчтэй гэж оношлогдсон дэлхийн суут 9 зохиолч11 сар 18. 17:00Шумахер юу гэж хүссэн бэ11 сар 18. 17:00Фэйшн, шоу бизнесд цахиур хагалж буй Кадр11 сар 18. 16:55Орчин үеийн хамгийн шилдэг архитекторч КОЛХАС 75 нас хүрлээ11 сар 18. 16:50Итали эрчүүд усанд автсан Венец хотынхоо гудамжинд дарс уун суужээ11 сар 18. 16:45Илон Маск газар доорх хурдны зам барина11 сар 18. 16:40С.Чулуунбаатар: Сүхбаатар аймагт сангийн аж ахуй байгуулагдахад атрын анхны газрыг хагалж байлаа11 сар 18. 16:35Дуучин Э.Чулуунчимэг улсын начин Д.Цэрэнтогтох нар амрагийн харьцаатай болжээ11 сар 18. 16:32Овьёосоор нүүрний арьсаа цайруулах арга11 сар 18. 16:30Рок архив: Английн “Black Sabbath” хамтлаг11 сар 18. 16:25Буу тулгаж байсан ч хүнсэндээ хэрэглэж болохгүй хятад бүтээгдэхүүнүүд11 сар 18. 16:20Хилэнт хувьсгалаас хойших 30 жил11 сар 18. 16:15Роналду: Би дэлхийн рекордыг эвдэнэ11 сар 18. 16:10Цагаан баавгай амьдралынхаа ихэнх хугацааг далай, тэнгист өнгөрүүлдэг11 сар 18. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.