2019 оны 10-р сарын 17
10 цаг 55 минут

Д.Мөрөн: Гурван жилийн хугацаанд 1289 хүн Монгол Улсын харьяатаас гарсан

Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн 2019 оны эхний 10 сарын байдлаар хийсэн ажлаа танилцуулан мэдээлэл хийж байна.  Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, өнөөдрийн байдлаар Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж буй 131 улсын нийт 28,268 иргэн байгаа гэдгийг онцлов.

Монголд 16 улсын 1927 иргэн цагаачлан амьдардаг

 Гадаад иргэний эрхзүйн байдлын хуулиар хувийн эрхээр оршин сууж буй гадаадын иргэд Монгол Улсын хүн амын 3 хувиас хэтрэхгүй байх ёстой. Энгийнээр хэлбэл 97 154 гадаадын иргэн Монгол Улсад оршин сууж болох юм. Өнөөдрийн байдлаар  Монгол Улсад дэлхийн 131 улсын 28 268 гадаадын  иргэн оршин сууж байна. Тэдний 20 111 нь Улаанбаатарт хотод, 1568 нь Дорнод аймагт, 1409 нь Өмнөговь аймагт, 953 нь Баян-Өлгий аймагт, 544 нь Дорноговь аймагт оршин сууж байна.

 Мөн хуулиар нэг улсын иргэн Монголын нийт хүн амын нэг хувьд байх ёстой. Одоогоор манай улсад БНХАУ-ын 13 248 иргэн оршин сууж байгаа нь хамгийн олон тооны үзүүлэлт юм. Энэ нь Монголын нийт хүн амын 0.4 хувийг эзэлж буй аж.

 Цагаачлан амьдрахын иргэдийн тоог мөн хуулиар зохицуулдаг. Хуулиар Монгол Улсын хүн амын 0.5 хувь буюу 16 192 хүн манай улсад цагаачлан амьдрах боломжтой. Одоогоор манай улсад 16 улсын 1927 иргэн цагаачлан амьдарч байна. Үүний ихэнх нь БНХАУ, ОХУ-ын иргэд байна.

 Энэ тоон үзүүлэлт нь Монгол Улсад оршин суух гадаадын иргэдийн тоог хуулийн хязгаарлалтад барьж буйг харуулж байгааг ГИХГ-ын дарга Д.Мөрөн хэллээ.

 Монголд суралцах гадаад оюутны тоо 28 хувиар өсчээ

 Монгол Улсын их дээд болон ЕБС-д 39 орны 2 907 гадаадын иргэн суралцаж байна. Энэ жил гадаадын суралцагчдын тоо 28 хувиар нэмэгджээ. МУБИС, МУИС, СУИС, АШУҮИС, ХААИС-д суралцагчдын тоо нэмэгдсэн байна.

 Гадаад оюутнуудын 2 156 нь БНХАУ-ын иргэд. Тэдний 96 хувь нь өвөрмонгол оюутнууд байна. Мөн ОХУ-ын 340, БНСУ-ын 145, Японы 89, Лаосын 58 оюутан суралцаж байна.

  БНХАУ-ын 6 993 иргэн Монголд ажилладаг

 Засгийн газрын долоон удаагийн тогтоолоор 13 633 гадаадын иргэнд ажиллах хүчний зөвшөөрөл олгосон байна. Үүний хамгийн олон нь БНХАУ-ын 8 522 иргэнд зөвшөөрөл өгчээ. Өнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхлэгчээр 87 улсын 9 929 иргэн манай улсад ажиллаж байна. Тухайлбал, БНХАУ-ын 6 993 иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй юм. БНХАУ-ын иргэдийн ихэнх нь газрын тос, зам гүүр, уул уурхайн салбарт ажиллаж байна. Үүнээс гадна 216 Австрали, 193 Вьетнам, 115 ОХУ-ын иргэд хөдөлмөр эрхэлдэг.

 Засгийн газраас гадаадаас авах ажиллах хүчний хувийг багасгах бодлогыг барьж буй. Өнгөрсөн 2018 онд БНХАУ-ын 8428 иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл өгсөн бол 2019 онд 6 993 иргэнд өгснөөр 17 хувийн бууралттай байгааг Д.Мөрөн хэллээ.

 Гурван жилийн хугацаанд 1 289 хүн Монгол Улсын харьяатаас гарчээ

 Монгол Улсын харьяат болох гарах асуудлыг хуулиар зохицуулдаг. Сүүлийн гурван жилийн хугацаанд 26 иргэн Монгол Улсын харьяат болжээ. Тэдний 8 нь ОХУ-ын иргэн, 7 нь БНХАУ-ын иргэн, 3 нь ХБНГУ-ын иргэн, 1 нь Энэтхэг улсын, 6 нь түвд иргэн байна.

 Монгол Улсын харьяатаас гарах асуудал ихэнхдээ казах иргэдэд яригддаг. Харин сүүлийн үед Европд амьдарч буй монгол иргэд харьяатаас гарах хүсэлт нэлээн ирж буй аж. Сүүлийн гурван жилийн хугацаанд 1 289 хүн Монгол Улсын харьяатаас гарсан байна. 2019 онд 227, 2018 онд 490, 2017 од 553 иргэн манай улсаас “татгалзжээ”. Монголын харьяатаас гарсан 1 289 хүний ихэнх нь буюу 870 нь казах иргэд байна.

 Үүнээс гадна сүүлийн гурван жилд 66 иргэн харьяатаа сэргээлгэжээ. 2017 онд 64, 2019 онд 2 иргэн харьяатаа сэргээлгэж, Монгол Улсын иргэн болжээ. Тэдний 61 нь казах иргэн байна.

Т.ГЭРЭЛ

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.108harhun   • 10 сарын 17. 14 цаг 22 минут

taaruu ajillasan

66.181.169.70Зочин   • 10 сарын 17. 14 цаг 04 минут

G angilalaar orj ireed biznes hiigeed bgaa Hytad humuusiig har tmagaan daraad gargaad bai.. ed nar ch mahnii usuhud nuluuluud bn

192.82.75.173иргэн   • 10 сарын 17. 13 цаг 59 минут

Зоригийн хэрэг юу болсон бэ? Мөрөн даргаа? Худалч хүн ийм албан тушаал олон жил хашиж болохгүй баймаар....

192.82.67.171Ганц бие хүүхэн   • 10 сарын 17. 13 цаг 52 минут

Баян америк юм уу эсвэл герман солонгос залуус нь хаана байгаа юм

192.82.73.74Хайяаа , зуа зуа   • 10 сарын 17. 11 цаг 40 минут

МАНАН мафи-хятад бүлэглэлийн том гишүүн хүн шүү дээ . Энэ хүн яавч Монголд сайн зүйл хийхгүй .

66.181.161.76Зочин   • 10 сарын 17. 11 цаг 32 минут

Хууль завхруулагч

202.9.45.80Зочин   • 10 сарын 17. 11 цаг 18 минут

Зоригийн хэргийг илрүүлнэ гээд УИХ гишүүн болж байсан худалч гар. Ийм л хүмүүсээр хууль хяналтын байгуулгага удирдуулахаар яаж шударга ёс тогтох билээ.

222.110.147.29aaaaaaaaaaaaaaaaaaaaaaa   • 10 сарын 17. 11 цаг 08 минут

dargiin ordond tursun garuud neeree ih bnaa

Шинэ мэдээ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ11 сар 20. 18:05Хонконгт эмх замбараагүй байдал дэгдэнэ гэдгийг эртнээс таамаглаж байжээ11 сар 20. 18:00Хулгана жилд зориулсан алт мөнгөн дурсгалын зоос гаргажээ11 сар 20. 17:55Агаарын бохирдол хүний оюун ухаанд нөлөөлдөг11 сар 20. 17:50Виллиан Барса руу11 сар 20. 17:45Олимпийн цэнгэлдэх бэлэн болжээ11 сар 20. 17:4022-ноос хүйтний эрч чангарна11 сар 20. 17:35Хорвоогийн хачин төрхтэй амьтад.../Фото/11 сар 20. 17:30Дуучин Бейонсегийн охины зохиосон дуу шагнал хүртжээ11 сар 20. 17:25Адольф Гитлерийн төрсөн байшинг цагдаагийн газар болгоно11 сар 20. 17:20Дональд Трамп Хятад улсыг татвараар дахин сүрдүүлэв11 сар 20. 17:15Гүүгл компани квант компьютерын шинэ эринийг нээсэн нь11 сар 20. 17:10Анчелотти Англи руу11 сар 20. 17:05Ромын пап Тайланд, Японд айлчилна11 сар 20. 17:00Японд ганц бие хүмүүст зориулсан баар нээгджээ11 сар 20. 16:55“Бидний нэг өдөр” тайлант өдөрлөг боллоо11 сар 20. 16:50“Алтан намар 2019” наадмын эргэн тойронд11 сар 20. 16:46Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил11 сар 20. 16:45Уушгины өвчлөлөөс сэргийлэх амьсгалын дасгалыг хийж хэвшээрэй11 сар 20. 16:40Ребел Вилсон К-попын тухай кино хийнэ11 сар 20. 16:35“Талибан” барьцаанд байсан багш нарыг суллажээ11 сар 20. 16:30Мисс М.Цэвэлмаа Английг зорилоо11 сар 20. 16:28ӨДРИЙН ТОЙМ: ZALUU.COM өнөөдөр дараах үйл явдлуудыг онцолж байна11 сар 20. 16:26Алдарт оддыг “таргалуулдаг” уран зураач11 сар 20. 16:25Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ11 сар 20. 16:23Хайр дурлалын тухай шилдэг 15 ишлэл11 сар 20. 16:20Цагаан ордны гацуур модыг ирэх даваа гарагт авчирна11 сар 20. 16:15Тэнсэн авсан 26 хүн дахин хар тамхи хэрэглэжээ11 сар 20. 16:10“Мона Лизагийн” нүцгэн зураг байдаг байна11 сар 20. 16:00НҮБ АНУ-ын шийдвэрт харамсаж байна11 сар 20. 15:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.