2019 оны 10-р сарын 17
13 цаг 20 минут

Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны иргэнийд зочлов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 00:00 цаг орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс орчимд байрладаг Сайжруулсан түлш борлуулах цэг дээр очиж, түлшний тээвэрлэлт, түгээлт, нөөц, иргэдийн худалдан авалтын талаар борлуулагчтай уулзаж, мэдээлэл сонсохоор очлоо.

Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан Шар хадны эцсийн буудал орчимд иргэн н.Цэнгэлтэй уулзаж, сайжруулсан түлшний талаар санал сэтгэгдлийг нь сонсох явцдаа, түүний гэрээр орж, түлшний чанар, хэрэглээний тухай ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Иргэн н.Цэнгэл автобусны буудлаас холгүй, өөрийн ах эгч нь сайжруулсан түлш хэрэглэж байгаа, очиж болно гэдгийг хэлсний дагуу, Хотын захирагч С.Амарсайхан иргэн н.Цэнгэлийн машинаар түүний ах Х.Хишигцэвэгийнд очиж, гэрийн эзнээс зөвшөөрөл авч гэрт нь зочиллоо.

Хотын захирагч С.Амарсайхан “Танай дүүтэй тааралдаад, дагаад хүрээд ирлээ. Гэртээ орохыг зөвшөөрсөн та хоёртоо баярлалаа. Бидний ингэж айл өрхөөр орж байгаа нь сайжруулсан түлшний хэрэглээ ямар байна, борлуулалтын цэг айл өрхүүдэд хэр ойрхон байна вэ, шөнө очоод авахад нээлттэй байна уу, тээвэрлэлт хүртээмж нь ямар байна вэ, түлш хэрэглэх зөвлөмж мэдээлэл иргэдэд хэр зэрэг хүрч байна, түлшний хэрэглээний аюулгүй байдлын асуудал, галлах арга аргачлалын талаар түлш хэрэглэж байгаа иргэдийнхээрээ орж үзье, тулгамдсан хүндрэлтэй асуудлыг нь шийдвэрлэхийн тулд газар дээр нь очиж ажиллая үзье, санал гомдлыг нь сонсоё, мөн дүүрэг хорооны ажил амьдралын талаар ярилцая гэж танайхыг зорьж ирлээ. Шаардлагатай бол сайжруулсан түлш түлдэг айл өрхөөр орж хоноё гэж бодож байгаа. Хотын даргын хувьд зүгээр мэдээлэл сонсоод явах биш иргэдийнхээ дунд орж асуудлын шийдэл гарцаа олох нь чухал гэж бодож байна” гэв.

Иргэн Х.Хишигцэвэгийн гэр бүл монгол гэрт амьдардаг, “Дөл” төслийн зуух хэрэглэдэг бөгөөд гэрийн эзэгтэй хэлэхдээ “Сайжруулсан түлшний чанарын хувьд үнс нэлээд гардагийг эс тооцвол шаталт, дулааны барих чанарын хувьд давгүй л юм. 1-2 кг түлшээр галлахад өглөө болтол дулаанаа барьчихдаг. Түлшний цэгийн тухайд саяхан огцом хүйтрэхэд Шар хадны эцэс дээр байдаг цэг түлшгүй болсон учир Цайз захаас очиж авсан. Бид хоёр өглөө ажилдаа гараад оройдоо гэртээ ирдэг болохоор тэр бүр хороон дарга, хэсгийн ахлагчтайгаа тааралдахгүй байгаа. Хотын даргад хандаж хэлэхэд манай энд хог ирж ачилгүй их уддаг, хогны машин сардаа нэг удаа, заримдаа бүр хоёр сард нэг удаа ирдэг. Өрхийн эмнэлэгт шээсний шинжилгээ өгөхөд гээд өглөө 06:00 цагт очиход очер нь дуусчихсан байдаг. Дүүргийн эмнэлэгт хүүхдийн шүд үзүүлэх гээд зөвхөн нэгдэх өдөр авдаг, өглөө эрт очиход хэдхэн хүнд очер тараагаад дуусчихсан гэх юм. Иймээс хүүхдийн шүдийг өндөр үнэтэй ч гэсэн хувийн эмнэлэгт үзүүлэхээс өөр аргагүй болдог” гэв.

Хотын захирагч С.Амарсайхан “Дүүргийн удирдлага, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга удирдлагуудыг энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрсдийг нь өрхийн эмнэлэг дүүргийн шүдний төв дээрээ очиж газар дээр нь очиж ажиллуулж, энэ асуудлыг иргэдийг чирэгдүүлэхгүйгээр шийдвэрлэх чиглэлийг өгье. Та бүхэн пийшингийнхээ хавхлагийг түлш сайн цогшсон ч гэсэн битгий хаагаарай, сайжруулсан түлшний хувьд нүүрс сорогдоод түргэн шатахгүй учраас хавхлагаа хаахгүй байхыг бодоорой” гэв.

Үүний дараа Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг хаалттай байсан сайжруулсан түлшний борлуулалтын 161 цэг дээр очиж, борлуулагчтай нь ярилцан, түлш авахаар ирсэн иргэдэд шөнийн цагаар үйлчлэхэд анхаарч ажиллахыг уламжиллаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.19.241Зочин   • 10 сарын 17. 16 цаг 03 минут

Хотын дарга сайн ажиллаж байна

59.153.115.203зочин   • 10 сарын 17. 15 цаг 53 минут

Хоймор нь суугаад байгаа юм уу үүдэнд нь байгаа юм уу зуухны байрлалаар бодоход үүдэнд нь юм шиг харагдаад байх юм. Орчин үеийн гэр бидний дээр үеийнхээс тэс өөр болжээ. Ор дэр ч харагдахгүй их зайтай сайхан гэр байна.

66.181.187.217Zochin   • 10 сарын 17. 14 цаг 04 минут

Yagaad dandaa surguur hardag yum be. Yana iim hvmvvs yag bodol shigee l amidardag baih daa

192.82.70.161Зочин   • 10 сарын 17. 13 цаг 25 минут

AILTAIGAA YARISAN BGA DOO NUGUU HED NI SOROG YUM YARIHGUI HAALTIIN GEREETEI XEXEXE

Шинэ мэдээ

ШУУРХАЙ: Дубайн гэрээг хүчингүй болголоо11 сар 18. 18:59Д.Одбаяр ирээгүй учир ҮХЦ-ийн нийт гишүүдийн  хурал хойшилжээ11 сар 18. 18:37АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулиа хойшлуулжээ11 сар 18. 18:00Тамиржуулах уламжлалт хоол хүнс11 сар 18. 17:55Ким Жон Ун: Солонгосын ардын арми дайнд бэлэн байх ёстой11 сар 18. 17:50Галтай гавьяат тэнгэр шиг...11 сар 18. 17:45Венад зул сарын үзэсгэлэн худалдааг нээжээ11 сар 18. 17:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №1 Bob Dylan, ‘Like a Rolling Stone’11 сар 18. 17:35Сумын заан Э.Чойням: Намайг медаль хүртэх болгонд аав маань мөнгөөр шагнадаг байсан11 сар 18. 17:30ОЛОН ӨНГӨ: Бэтгэрэхийн зовлон11 сар 18. 17:25Олимпод оролцох сагсчдын бэлтгэлийн нэг өдөр11 сар 18. 17:20Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, уг эхийг баталгаажуулж өгөхийг хүслээ11 сар 18. 17:17Цагаан гааны ач тус11 сар 18. 17:15Иранд интернет сүлжээг тасалжээ11 сар 18. 17:10Cambridge Analytica компанийн хэргээс болж Facebook Британид торгууль төлнө11 сар 18. 17:05Б.Бямбабаяр: Мэргэжлийн хөгжмөө хөгжүүлье, дэлхийд гаргая гэж бодож байвал үнэлэмжээ нэмэх хэрэгтэй11 сар 18. 17:00Сэтгэцийн өвчтэй гэж оношлогдсон дэлхийн суут 9 зохиолч11 сар 18. 17:00Шумахер юу гэж хүссэн бэ11 сар 18. 17:00Фэйшн, шоу бизнесд цахиур хагалж буй Кадр11 сар 18. 16:55Орчин үеийн хамгийн шилдэг архитекторч КОЛХАС 75 нас хүрлээ11 сар 18. 16:50Итали эрчүүд усанд автсан Венец хотынхоо гудамжинд дарс уун суужээ11 сар 18. 16:45Илон Маск газар доорх хурдны зам барина11 сар 18. 16:40С.Чулуунбаатар: Сүхбаатар аймагт сангийн аж ахуй байгуулагдахад атрын анхны газрыг хагалж байлаа11 сар 18. 16:35Дуучин Э.Чулуунчимэг улсын начин Д.Цэрэнтогтох нар амрагийн харьцаатай болжээ11 сар 18. 16:32Овьёосоор нүүрний арьсаа цайруулах арга11 сар 18. 16:30Рок архив: Английн “Black Sabbath” хамтлаг11 сар 18. 16:25Буу тулгаж байсан ч хүнсэндээ хэрэглэж болохгүй хятад бүтээгдэхүүнүүд11 сар 18. 16:20Хилэнт хувьсгалаас хойших 30 жил11 сар 18. 16:15Роналду: Би дэлхийн рекордыг эвдэнэ11 сар 18. 16:10Цагаан баавгай амьдралынхаа ихэнх хугацааг далай, тэнгист өнгөрүүлдэг11 сар 18. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.