ЖДҮ эрхлэгчид мөөг тарьж, 15 нэр төрлийн бяслаг үйлдвэрлэж байна

“Дэлхийн хүнсний өдөр” өчигдөр тохиосон. Энэхүү өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд хүнс үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа болов.   2017 оны статистик үзүүлэлтийг харахад,  820 сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэж, өдөр тутам идэх хоолоо олох гэж зүдэрч байгаа аж.  Тиймээс 2030 он гэхэд Дэлхий нийтээр өлсгөлөнг зогсоох НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хоёр дахь зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд жил бүрийн аравдугаар сарын 16-нд тохиодог "Дэлхийн хүнсний өдөр"-ийг энэ жил “Бидний үйлдэл, бидний ирээдүй: Өлсгөлөнгүй дэлхий-2030” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.   Манай улс ч ялгаагүй ийм уриатайгаар “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан нь энэ. 

Үзэсгэлэн худалдаанд монголчуудын хэдийнэ танил болсон “Талх чихэр”, “Мах импекс”, “Хаан хүнс”, “Өгөөж, “Оргио”, “Түмэн шувуут” тэргүүтэй 40 гаруй хүнсний үйлдвэр оролцлоо.  Нэгэнт танил болсон, өөрсдийн брэндээ таниулсан үйлдвэрүүд шинэ бүтээгдэхүүний дээж хэрэглэгчдэд хүргэж, амталгаат худалдааг явуулав. Түүний хажуугаар шинээр үйлдвэрлэл эхэлж байгаа болон олон жил болсон ч төдийлөн сайн танигдаагүй хүнс үйлдвэрлэгчид ч оролцсон. Тиймээс хамгийн шинэлэг, шинэ үйлдвэрийг онцолж, сурвалжилга бэлтгэлээ.

Сүхбаатарын талбайд очиход “Их тайга”-ынхан монгол гэр барьчихсан, цай чанах соёлыг таниулж, ил гал дээр сүүтэй цай чанаж байв. Гадаадынхан төдийгүй монголчууд өөрсдөө маш их сонирхож, зураг авч байлаа. Нэгэн цагт гүрж ногоон цай, дугуй булант хүмүүсийн гол хэрэглээ байсан. Харин өнөө цагт “Тайга” цайг л хэрэглэгчид илүүтэй худалдаж авч, хэрэглэдэг болсон нь үнэн. Цай чанах соёлыг жаахан сонирхсоны дараа хамгийн шинэлэг, сонирхолтой үйлдвэрлэгчдийг хайх “эрэлд” гарсан юм.  Хамгийн түрүүнд цөцгийтэй тараг, шар сүүний цэлцэгнүүр, шар тос зэрэг бүтээгдэхүүн дэлгэсэн үйлдвэрлэгчийн асраар орж, сонирхсон юм. Аль нэг компани, үйлдвэр гэж бодтол Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ-ийн оюутнуудын өөрсдийн сургалтын баазыг ашиглаж хийсэн сүү, сүүн бүтээгдэхүүн байв.

Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын ХХАА-н байгууллагаас хэрэгжүүлж буй Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Эрдэнэ сумын МСҮТ-д сүү боловсруулах жижиг цех байгуулсан аж.  Энэ талаар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх төслийн Үндэсний кординатор Б.Золзаяа  “Бид цех байгуулахад тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлсэн. Үүний үр дүнд сүү боловсруулах цехийг ашиглалтад оруулж, 8 хүүхэд сургалтад хамрагдсан. Хүүхдүүд өөрсдөө тараг, сүү, бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ойлголттой, чадвартай болсон. Одоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, Эрдэнэ сумын дунд сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлж байгаа.

Ямар ч сахар, нэмэлт бодис оруулаагүй, байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сүүгээ Эрдэнэ сумын фермерүүдээс авдаг. Цехдээ сүү хоргох танктай. Энэ цехийн зорилго нь хүүхдүүдийг дадлагажуулах зорилготой. Тэднийг мэргэшүүлэх нь бидний туйлын зорилго. Эрдэнэ сумын МСҮТ-ийг төгссөн хүүхдүүд энэ чиглэлээрээ ажилд ордог. 8 хүүхэд төгсөөд, бүгд ажилд орсон. Дөрөв нь хувиараа сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Үлдсэн нь сурсан мэргэжлээрээ ажилд орсон” хэмээлээ. 

Хүлэмжинд мөөг тарьж байгаа “Мөөжиг органик”

Мөөг дархлалын системийн үйл ажиллагааг дэмжиж, зүрхний шигдээс, цус харвах эрсдэлийг бууруулах, цусан дахь холестеринийг шүүх гэх мэт ач холбогдолтой. Мөн хавдраас урьдчилан сэргийлэх, саармагжуулах давуу талтайг хүн бүр мэдэхгүй байх. Тэгвэл мөөгийг хүнсэндээ хэрэглэснээр олон өвчнөөс сэргийлж болох нь. Харин манайд мөөгийг хүлэмжинд тарьж ургуулаад, нунтаглаж савлаад, хэрэглэгчдэд түгээж эхэлсэн компани байна. Энэ бол “Мөөжиг органик”.

 

Үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа компаниудаас хамгийн их сонирхол татсан. Тус компанийн захирал н.Мөнхжаргал   “Манайх ганцхан төрлийн мөөг тарьдаг. Үрийг нь ургуулна, мөөгөө тарина гээд шатлалтай үйлдвэрлэл явуулж байна. Оросоос сорт авчраад Монголдоо тарьж, үрээ ургуулдаг юм. Дэлхий дээр хамгийн их тариалж хэрэглэдэг мөөг болох “Oysyet murshroom”. Манайх дэлбэнхи мөөг нэрээр худалдаанд гаргаж байгаа юм. Нунтаглаж савласан мөөгийг хоолондоо хийгээд, хэрэглэж болно.

Бид мөөг тариалахын хажуугаар сургалт явуулдаг. Мөөг тариалах хүмүүстэй хамтарч ажиллаж байна. Мөөг эрүүл мэндийн хувьд маш ач тустай. Бид химийн хүрээлэнтэй хамтарсан шинжилгээг хийж үзсэн. Байгалийн болон хүлэмжийн мөөгийг харьцуулсан. Тэгэхэд энэ мөөгөнд 50-иад төрлийн ашигтай элемент байна гэж үзсэн. Хамгийн өндөр байгаа нь B1, B6, B12, фосфор, магни” хэмээсэн юм. Монголчууд нэг үеэ бодвол мөөгийг хүртэл хүлэмжинд тариалж, хэрэглэгчдэд хүргээд эхэлчихэж.

15 нэр төрлийн баяслан үйлдвэрлэдэг MACU

Том супермаркетуудад ороод үзээрэй, Монгол үйлдвэрлэсэн бяслаг хайгаад олдохгүй. Дандаа л гаднаас оруулж ирсэн, импортын бяслаг байдаг. Уг нь манай улс 60 сая малтай, хөдөө аж ахуйн орон. Бид өөрсдөө бяслагийг төрөл төрлөөр нь үйлдвэрлээд, супермаркетаар зарах ёстой. Тэгвэл Монголд бяслаг үйлдвэрлэдэг үйлдвэрүүд цөөнгүй байна. Тухайлбал, MACU. Хүнс үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаанд оролцогчдын дундаас эрхгүй ялгарч байсан үйлдвэр.  

Тус компани 15 нэр төрлийн бяслаг үйлдвэрлэдэг. Үйлдвэр Био орчимд байдаг аж. Бяслаг үйлдвэрлэх сүүгээ Алтанбулагаас авч, үйлдвэртээ боловсруулаад, бяслагаа хийдэг аж. Одоогоор “Good price” сүлжээ дэлгүүрээр худалдаалдаг. Мөн томоохон ресторануудын захиалгаар бяслагаа үйлдвэрлэдэг юм байна. 15 нэр төрлийн бяслаг дунд шардаг, талхан дээр шууд түрхэж боломжтой бяслаг ч байгаа юм билээ.  Мөн сарлагийн сүүгээр хийсэн бяслаг ч байна. Франц технологиор хийсэн давстай бяслагч байдаг юм билээ.

Үйлдвэрлэлээ илүү өргөжүүлээд, импортын бяслагийг халах боломж байна гэж харсан. Мөн савлагаагаа илүү гоё болгочихвол гэсэн бодол ч төрж байлаа. Ямар ч байсан бид эх орондоо сүү, сүүн бүтээгдэхүүнийг төрөл бүрээр нь хийж чаддаг болж.

 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.156зочин   • 10 сарын 20. 14 цаг 56 минут

Цагаан ,мөөг,тариа ч. Наад ,дэлбэнхи ,мөөг ,модны мөөг. хүн ,иддэггүй ,байсан юм даа.

202.21.108.136үмхий үмхий   • 10 сарын 17. 18 цаг 26 минут

Доор ортой л зүйл бичсэн бн, Яармагаас эхлээд Лүн сум хүртэл цэвэрлэх байгууламжийн үмхий ус урсдаг, ойртохын аргагүй үмхий ч хөөрхий ангасан мал тоохгүй л уудаг юм билээ

192.82.64.99зочин   • 10 сарын 17. 15 цаг 50 минут

Бяслагнууд нь их сайхан амттай юм билээ. Бяслаган хайлмаг их таалагдсан шүү. Их амжилт хүсье. Монголчууд минь өөрсдийн хэрэглээ болгож сураасай.

202.9.45.139Зочин   • 10 сарын 17. 14 цаг 55 минут

Chi mal uu?

103.14.38.13711   • 10 сарын 17. 14 цаг 32 минут

маку брэнд био-д байрладаг алтанбулагаас сүүгээ авдаг гэхээр хэн наад хортой бүтээгдэхүүнийг чинь авах вэ аймар юм

Шинэ мэдээ

Уулын цанын тамирчид БНХАУ-ыг зорилооо8 минут 37 секундын өмнө“Ленфильм” Халх голын тулалдааны тухай баримтат киноны зургийг авч эхэлжээ16 минут 35 секундын өмнө“ОйлГОЁ ХҮНдэлье” уриатай хүчирхийллийн эсрэг аян нээлтээ хийлээ21 минут 35 секундын өмнөШинэ Делид хүчилтөрөгчийг худалдаалж байна26 минут 35 секундын өмнөӨнөөдөр М.Уранцэцэг тэргүүтэй 5 бөх барилдана31 минут 35 секундын өмнөБразилын Ерөнхийлөгч шинэ нам байгуулжээ36 минут 35 секундын өмнөДолоон хүн амиа алдсан ослын хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалаа41 минут 35 секундын өмнөБНСУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар утсаар ярьжээ46 минут 35 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм51 минут 35 секундын өмнөАвтомашин үйлдвэрлэгчид байгальд ээлтэй тээврийн хэрэгслүүдээ танилцуулна56 минут 35 секундын өмнөЧуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ1 цаг 2 минутын өмнөМарихуаныг хууль ёсны болгохыг дэмжжээ1 цаг 7 минутын өмнөҮндсэн хуулийн цэц хаалттай хуралдаж, Д.Одбаярыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ1 цаг 12 минутын өмнөӨвөр Монголд 4000 гаруй жилийн настай хот олжээ1 цаг 17 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 22 минутын өмнө"Таны сонгох 76": Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигчдийн талаар ИРГЭД юу хэлэв1 цаг 41 минутын өмнөЯ.Амаржаргал: Эмийн сангууд жоргүйгээр антибиотик өгөхөө больсон нь маш том ОЛОЛТ1 цаг 51 минутын өмнөӨгөх хүн нь бөхийж, авах нь гэдийдэг Монголын нүүрсний экспорт2 цаг 2 минутын өмнөТөв банкны жилийн настай ч байж мэдэх шинэ Ерөнхийлөгч хэнд хэрэг болов2 цаг 12 минутын өмнөБ.Бат-Эрдэнэ: 34 хувиа өндөр хүүтэй зээлээр аваад, тэрбум ам.долларын өрөнд орчихсон2 цаг 21 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 42 минутын өмнөДэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ11 сар 21. 18:00Харвардын их сургууль 34 жилийн судалгаагаар эрүүл амьдрах дүрэм гаргажээ11 сар 21. 17:55Роналду нууцаар хуримлажээ11 сар 21. 17:50ФОТО: Эргэн ирэлтийг нь хийхийг хүлээдэг эмэгтэй кпоп хамтлагууд11 сар 21. 17:45ФОТО: Будапешт хотын үзэсгэлэнт өвөл11 сар 21. 17:40ОЛОН ӨНГӨ: Амьдралыг бүтээгч агшнууд11 сар 21. 17:35Германд хүүхдээ вакцинд хамруулаагүй эцэг, эх 2750 ам.доллар хүртэлх мөнгөөр торгуулна11 сар 21. 17:30Ангараг гариг дээр шавж амьдардаг нь тогтоогджээ11 сар 21. 17:25Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо11 сар 21. 17:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.