Х.Нямбаатар: Намайг гишүүн болсноос хойш барилгын борлуулалт нэмэгдсэн учраас орлого өссөн

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар зарим мэдээллийн хэрэгсэл өөрийг нь Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гишүүдийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэхэд ирээгүй. Мөн "Бид уучлахгүй" ТББ-аас хөрөнгө орлого нь нэмэгдсэн гишүүдийн тоонд оруулж мэдээлсэн  асуудалд тайлбар хийж, мэдээлэл өглөө.

-Таны хөрөнгө, орлого гэнэт өссөн талаар “Бид уучлахгүй” ТББ-ынхан хэвлэлийн хурал хийхдээ дурьдлаа. Энэ талаар тайлбар өгөөч?

-Би  Б.Пүрэвдорж гишүүний   ёс зүйн асуудлыг Дэд хорооны хуралдаанаар хэлэлцүүлж өгөөч гэдэг хүсэлт тавьсан.  Гэтэл “itoim” гэдэг сайтад намайг хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гишүүдийн дунд хавчуулаад, өөрөө Ёс зүйн дэд хорооны хуралд ирээгүй мэтээр бичсэн. Энэ сайт ямар шалтгаанаар намайг ингэж гүжирдэж, гүтгэж байгааг мэдэхгүй байна.  Өчигдрийн болсон хурлын процесс, миний өгсөн бичиг байгаа. Гурван гишүүний асуудал тусдаа. Би Хууль зүйн байнгын хорооны даргын хувиар хуралдаан тасалдуулсан асуудлыг л ёс зүйн хороогоор хэлэлцэж өгөхийг хүссэн.  Тэр уучлахгүй энэ тэр гэдэг хөдөлгөөнийхөн мэдээлэл хийсэн талаар би сая сэтгүүлчдээс л сонсож байна.

Би 2009 хойш тасралтгүй ХОМ өгч ирсэн. Өөрийнхөө хөрөнгө, орлогын асуудлыг АТГ-т жил бүр тайлбарлаж байгаа. Хүн өөрийнхөө орон сууцыг борлуулахад, тэр мөнгө нь орлогод нэмэгддэг.  Үүнийг өөрсдөө очоод асуугаад, тайлбар авна биз. Надтай нэг тойрогт өрсөлдөх гэж байгаа хүмүүсийн ярьсан юм болгонд би нэг бүрчлэн тайлбар өгөх боломжгүй.  Хүн олсон орлогоо үнэн зөвөөр, орлого гэдэг талд нь бичиж, тайлагнах ёстой. Би 2018 онд зуслангийнхаа хоёр давхар байшинг  бусдад зарсан. Хүн амын орлогын албан татвар төлсөн. Энэ орлого л болж таарна.

Аж ахуйн эрхэлж олсон мөнгөө бас орлого талд нь бичнэ. 2016 оноос эдийн засаг сэргэж эхэлсэн. Миний барьсан орон сууцны борлуулалт тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Би тэр болгоныг бүгдийг нь нэг бүрчлэн тайлбарлах албагүй.

-Таны үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ  2017 онд 350 сая байсан. Харин 2018 онд 650 сая болсон байна. Зуслангийн байшин зарсан л орлого юм уу?

-Байшингаа зараад, орлого олсон л орлого талд нь л бичнэ биз дээ. Хэрвээ ямар нэг байдлаар хардаад байгаа бол АТГ-т өгөөд шалгуулах хэрэгтэй. Бие биенээ хий хардаж байхаар. Эрүүгийн хуулийн Тусгай ангид үндэслэлгүйгээр хөрөнгөжих, татвар төлөхөөс зайлсхийх гээд заалт бий. Би цэнхэр дэвтэр дээрээ ном, мал борлуулж олсон орлого ч бай хамаагүй жил болгон л бичдэг. Хэрвээ миний олсон орлогыг хууль бус гэж хардаад байгаа бол хэвлэлийн хурал хийж байхаар АТГ-т хандаж, шалгаад өгөөч гэсэн хүсэлтээ өгөх хэрэгтэй.

-Гишүүн болохоос чинь өмнө таны орлого жилийн 28 сая төгрөг байжээ. Гэтэл гишүүн болсноос чинь хойш 300 сая даваад явчихаж. Бүр өнгөрсөн жил  650 сая болсон. Тиймээс л гэнэт нэмэгдсэн гэж хардаад байх шиг байна?

-Намайг гишүүн болоогүй байхад барилгын борлуулалт муу байсан.  Миний нэр дээр бүртгэлтэй компаниуд 2010 онд байгуулагдсан байсан.  Хууль ёсоор үйл ажиллагаагаа явуулж, татвараа төлж байгаа. Сүүлийн жилүүдэд эдийн засаг сэргэж, орон сууцны борлуулалт нэмэгдсэн. Эдийн засаг сэргэж байгаа эсэхээс шалтгаалаад орлого нэмэгдэж, буурч л харагдана биз дээ.

-Таныг энэ үндэслэлээр шалгуулах хүсэлтийг АТГ-т өгч байсан юм билээ. АТГ-аас таныг шалгуул гэж хандсан уу?

-Би хэлээд байна шүү дээ, 2009 оноос хойш бүх юмаа тайлагнаад явж байгаа гэж. Ийм компаниуд миний нэр дээр байдаг. Энэ компаниудын үйл ажиллагаа заримдаа доголддог, зарим жилд сэргэдэг. Хүн жил бүр амины орон сууцаа зарахгүй биз дээ. Зарсан үед нь орлого нэмэгдэнэ. 

-Таны өөрийн орлого чинь 110 гаруй сая байж байгаад 411 болж өссөн. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ чинь 350 сая байж байгаад 650 болчихож. Хэрвээ та амины орон сууцаа зарсан бол үл хөдлөх хөрөнгийн чинь үнэлгээ буурах ёстой биз дээ. Үүнийг л асуугаад байна л даа?

-Нэг амины орон сууцыг зараад, орлого талдаа бичнэ. Бичих ёстой учраас. Харин тэр мөнгө дээрээ нэг барилгын хоёр давхрыг зараад, олсон орлогоо нэмээд, өөр нэг амины орон сууц худалдаж авсан. Ингэхээр нийлбэр нь хоёулаа орлого талдаа нэмэгдээд байгаа юм. Шалгах ёстой гэвэл шалга. Би шалгуулахад бэлэн. Илүү харж, хулгай зэлгий хийдэг хүмүүстэйгээ тэмц. Минийх бол бизнесийн үйл ажиллагаа, амины орон сууц зарсанаас орж ирсэн л хууль ёсны орлого. 

23
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

23 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.27.111Зочин   • 10 сарын 18. 8 цаг 46 минут

Зөрчлийн хууль батлуулж ард түмнээ дарангуйлал мөлжлөгт оруулсан, хөөн хэлэлцэх хугацааг наашлуулж гэмт хэрэгтэн цагаан захтнуудад ял завших боломж олгосон. Зөвхөн энэ 2 нүгэл чинь л тамд унахад хангалттай худлаа популист бэсда минь

122.201.24.31Зочин   • 10 сарын 18. 8 цаг 00 минут

за барилгын компаниуд нь татвараа яаж төлсөн тэнд орлого өссөн эсэхийг татвараас асуугаад хараач сэтгүүлчээ

217.112.164.129zochin   • 10 сарын 18. 1 цаг 52 минут

ta nar iim l svrhii ym bol hvzvvgvi elbeg mal saihanbileg ergvv me gomboo mobgol ulsiig idez uugaad uugaad duusaz baihad ym helehgvi yasan ym ard tvmnee gesen zaluuchuudiig bitgii unagah arga haigaad bai

103.229.121.120Зочин   • 10 сарын 17. 22 цаг 29 минут

Пизда гэж тэнэг халтар ухаангүй лалрын Монголчууд энийгээ дэмжээд сүйд үү?!Эгэл ардын хүү бас өөр юу юу гэнэ вэ?!!!Наад попууд чинь улсыг минь сүйтгэнэ дээ хар лалруудаа харж л бгаарай!!!!

64.119.16.130Зочин   • 10 сарын 17. 19 цаг 35 минут

зодох нь ээ.айн.овоо гар уу даа

202.126.89.172Зочин   • 10 сарын 17. 18 цаг 11 минут

ЭНЭ ЗАЛУУ ЯАХАВЭЭ ЯАХАВ. ЦААД МӨНХБАТ ГИШҮҮНИЙГ Л САЙН ШАЛГУУЛМААР БНА!!! СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНД ТОГЛОЛТ ХИЙГЭЭД 2-3 ТЭРБУМЫГ ОЛСОН ГЭЭД БАЙГААН АЙМААР ПИСДА ШҮҮ!!!

66.181.161.83Зочин   • 10 сарын 17. 17 цаг 57 минут

Энэ хүнийг яалаа гэж муулаад байдаг юм бэ ард дахид ч сонгоно

202.21.109.133Зочин   • 10 сарын 17. 17 цаг 50 минут

shoron

202.55.188.38Зочин   • 10 сарын 17. 17 цаг 24 минут

Чойжоо та хоёрын барилгын компанийн орлого нэмэгдээд байгаа биз дээ? Сурвалжлагч цаашаа жаахан байцаахгүй яасын? Цаадах чинь сда минь гээд босоод ирэх байсын. Манай нѳгѳѳ шударгуудын армийн нэг цэрэг нь ѳѳрѳѳ шүү дээ. Оюун-Эрдэнэ гээд тэлээ хурга шиг хѳѳрхѳн залуу бий. Тэрнийг бас байцаа.

64.119.24.130Зочин   • 10 сарын 17. 16 цаг 32 минут

shaadag muu lalar MAN suudlaa hadgalj uldehiin tuld ene met malnuudiig umuuruh ym da

103.212.119.121man zail   • 10 сарын 17. 16 цаг 21 минут

bisnesste xun yls turd opxoo boli

202.55.188.43иргэн   • 10 сарын 17. 16 цаг 10 минут

Ингээд л олсон орлогоо тайлбарлаад л гаргачих бол ярих зүйл үгүй шүү дээ

192.82.65.103Тулгаа   • 10 сарын 17. 15 цаг 57 минут

Бор зүрхээрээ эгэл ардын дундаас гарч ирсэн нэгнээ та нар яах гэж ингэж байдгийн. Ямар дарга сайд аав ээжээрээ татуулаад гараад ирсэн биш. Эгэл жолооч аавтай ээж нь тэтгэвэрийн настай маниустайгаа адилхан бор амьдрал дундаас өндийсөн залуу шүү дээ

192.82.73.74Зөрчлийн хууль   • 10 сарын 17. 15 цаг 40 минут

Хонины арьс нөмөрсөн нохой шүү дээ . Чиний санаачилж батлуулсан зөрчлийн хуулинд ард иргэд хяргуулж байна .

202.131.239.190Додоо   • 10 сарын 17. 15 цаг 29 минут

ТМС-ийн боловсролтой энэ амбицтай залуугаас юу ч илэрч мэднэ.Жинхэнэ холион бантан хоёр үзүүртэй зүү шүү дээ. Өнгэрсөн 4 жилд хорооны дарга хэдэн авгайчуудын хов хутгасны буянаар л цоорч гарч ирсэн олдмол хомстолтой эрхийн тэнэг пацаан шүү дээ.

202.131.243.190Zochin   • 10 сарын 17. 15 цаг 01 минут

Gishuun bolohoos omnoh orlogo 28 sya baisnaa ongorson jil 650 saya boljee. Suga osson bgaa biz. Huvidaa barilgiin kompanitai yum uu. Ih olon aminii oron suutstai l gishuun bna. Ingej ooriin hiisnee harahgui hunii tolgoig harj shudarga tsarailah hereg bgaamuu. Yamar biznes geheeree 28-aas 650saya boltol barag 23 dahin osdog bnaa. Undeslelgui yum bish uu

150.129.142.89Зочин   • 10 сарын 17. 15 цаг 01 минут

Sayaxan gexed l gereltyylgiin tender luivardchaxaad yu xutsaad baina aa Nyambaatar guai

194.143.227.100Зочин   • 10 сарын 17. 15 цаг 00 минут

Хэдэн тэрбумаар нь халаасалсан Оюутолгойгоос, Тавантолгойн нүүрсийг зөөн турбум доллараар нь хусч байгаа том гаруудыг яаж ч чадахгүй вм. Наадахны чинь байшингаа зарсан 300 сая бол хотын дундаас дээшхэн шиг амьдралтай ямар ч иргэнд байдаг л мөнгө

202.131.227.174Зочин   • 10 сарын 17. 14 цаг 55 минут

Саяхан л Дарь эхэд гал түлээд амьдардаг байсан шүү...

122.201.24.31Зочин   • 10 сарын 17. 14 цаг 54 минут

шалгах л асуудал бна. орлого 3-4 зуун саяар нэмэгдээд тэгээд үл хөдлөх нь 650 сая болчихож зөрүү доод тал нь 250 сая төг орлогоос нь даваад гарсан бнаа

192.82.68.235з   • 10 сарын 17. 14 цаг 53 минут

энэ боссуудыг улс төрөөс холдуулах хэрэгтэй

202.179.31.12zochin   • 10 сарын 17. 14 цаг 45 минут

Ene iimel hudalch sda daa. Busadiinh ni yagaad barilga ni borlogdohgui bga ym be

192.82.76.53зочин   • 10 сарын 17. 14 цаг 39 минут

сайн шалгавал сайхан мөнгө угааж дээ. хүсвэл илэрүүлэхэд амархан л хэрэг бна зуслангийн байшинг хэн тийм үнэтэй авсан вэ гэх мэт нэр сольсныг зарсан гэхгүй байх шүү.

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ4 цаг 49 минутын өмнөБайгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм4 цаг 54 минутын өмнөАНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ4 цаг 59 минутын өмнөЗөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…5 цаг 4 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод5 цаг 9 минутын өмнө"Анхдагч" ах нар5 цаг 14 минутын өмнөНийслэлийн бүсэд баавгай орж иржээ5 цаг 14 минутын өмнөӨвөрмөц авьяастай 15 алдартан5 цаг 19 минутын өмнөИх Британид 121 граммын цул алт олджээ5 цаг 24 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана5 цаг 26 минутын өмнөАнгли хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ5 цаг 29 минутын өмнөДэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ5 цаг 34 минутын өмнөVolkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ5 цаг 39 минутын өмнөВалютын ханш5 цаг 44 минутын өмнөДэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ5 цаг 49 минутын өмнөТаеквондогийн "Москва гран при финал-2019"5 цаг 54 минутын өмнөВидео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу5 цаг 59 минутын өмнөБрэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй6 цаг 4 минутын өмнөНийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна6 цаг 9 минутын өмнөHalsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа6 цаг 14 минутын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...6 цаг 19 минутын өмнө“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо6 цаг 24 минутын өмнөМелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ6 цаг 29 минутын өмнө2018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ6 цаг 34 минутын өмнөОнгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно6 цаг 39 минутын өмнөБНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл6 цаг 44 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...6 цаг 49 минутын өмнөМиссээ дэмжих үү6 цаг 54 минутын өмнөБ.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ6 цаг 59 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод7 цаг 4 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.