2019 оны 10-р сарын 17
14 цаг 52 минут

Жуулчны визийн зөвшөөрөл авсан иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар өссөн гэв

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Монгол Улсад амьдарч байгаа гадаад иргэдийн тоон мэдээллийг хүргэлээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр 131 улсын 28,268 гадаадын иргэн оршин сууж байна. Сүүлийн гурван жилийн байдлаар БНХАУ-ын 6993 иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон. Мөн сүүлийн гурван жилийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 32 удаагийн зарлигаар 1829 иргэнийг Монгол Улсын харьяатаас гаргасан. Мөн хугацаанд манай улсын харьяат болсон иргэдийг улсаар нь авч үзвэл ХБНГУ-аас гурав, ОХУ-аас найм, БНХАУ-аас долоо, БНЭУ-ын нэг иргэн байна” гэлээ.

Монгол Улсад 9929 иргэн хөдөлмөр нийгмийн чиглэлээр оршин сууж байгаа бөгөөд үүнээс  нийт олгосон зөвшөөрлийн 82 хувийг хятад иргэд эзэлж байгаа аж.

Манай улсад гадаадын иргэд оршин суух 29 зөвшөөрлийн  хэлбэр байдаг. Үүнээс 21,497 иргэн голлох дараах таван ангиллаар оршин сууж байна. Үүнд:

Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэлх насны хүүхэд- 2695

Хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэд буюу тэдний гэр бүлийн гишүүд- 11,114

Ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуульд сурч буй иргэд- 2773

Аж ахуйн нэгж байгууллгад хөрөнгө оруулагч- 2989

Цагаач, харьяалалгүй иргэн 1927 байгаагаас ихэнх нь БНХАУ, ОХУ-ын иргэд байгаа аж.

2019 онд 1633 гадаадын иргэн зөрчил гаргасныг хяналт шалгалтаар илрүүлж, 372 иргэнийг албадан гаргасан байна. Гадаадын иргэд ихэвчлэн бүртгэлийн журам зөрчих, визийн хугацаа хэтрүүлсэн, хөдөлмөр эрхлэх журамыг зөрчиж байгаа аж. Түүнчлэн Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн мэдээлэл өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 8.6 хувь өссөн, хилийн боомт дээр олгосон жуулчин ангиллын визийн зөвшөөрөл мөн өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 20 хувиар өссөн судалгаа гарчээ.

144 улсын 23 мянга гаруй гадаадын иргэнд 30 хоногоос дээш хугацааны виз олгосон талаар мэдээллээ. 30 хоногоос дээш хугацаатай Монголд зорчих гадаадын иргэний визийг Гадаадын иргэн, харьяатын газар хариуцах бол 30 хоногийн доторх визийг дипломат төлөөлөгчийн газар олгодог байна.

“Цахимаар виз олгох үйлчилгээ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсон. Тиймээс энэ оны тавдугаар сарын 1-нээс цахимаар виз олгож эхэлсэн. Энэ жил Монгол Улсад суралцахаар ирсэн оюутнуудын тоо 28 хувиар нэмэгдсэн” гэж Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн хэллээ. Түүнчлэн Монгол Улсын  Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадаас авах ажилчдын тоог багасгана гэсэн байр суурьтай байна. 2018 онд 8428 иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл өгсөн бол энэ жилийн үзүүлэлт 6993 болсон нь 17 хувийн бууралттай байна" хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ11 сар 20. 18:05Хонконгт эмх замбараагүй байдал дэгдэнэ гэдгийг эртнээс таамаглаж байжээ11 сар 20. 18:00Хулгана жилд зориулсан алт мөнгөн дурсгалын зоос гаргажээ11 сар 20. 17:55Агаарын бохирдол хүний оюун ухаанд нөлөөлдөг11 сар 20. 17:50Виллиан Барса руу11 сар 20. 17:45Олимпийн цэнгэлдэх бэлэн болжээ11 сар 20. 17:4022-ноос хүйтний эрч чангарна11 сар 20. 17:35Хорвоогийн хачин төрхтэй амьтад.../Фото/11 сар 20. 17:30Дуучин Бейонсегийн охины зохиосон дуу шагнал хүртжээ11 сар 20. 17:25Адольф Гитлерийн төрсөн байшинг цагдаагийн газар болгоно11 сар 20. 17:20Дональд Трамп Хятад улсыг татвараар дахин сүрдүүлэв11 сар 20. 17:15Гүүгл компани квант компьютерын шинэ эринийг нээсэн нь11 сар 20. 17:10Анчелотти Англи руу11 сар 20. 17:05Ромын пап Тайланд, Японд айлчилна11 сар 20. 17:00Японд ганц бие хүмүүст зориулсан баар нээгджээ11 сар 20. 16:55“Бидний нэг өдөр” тайлант өдөрлөг боллоо11 сар 20. 16:50“Алтан намар 2019” наадмын эргэн тойронд11 сар 20. 16:46Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил11 сар 20. 16:45Уушгины өвчлөлөөс сэргийлэх амьсгалын дасгалыг хийж хэвшээрэй11 сар 20. 16:40Ребел Вилсон К-попын тухай кино хийнэ11 сар 20. 16:35“Талибан” барьцаанд байсан багш нарыг суллажээ11 сар 20. 16:30Мисс М.Цэвэлмаа Английг зорилоо11 сар 20. 16:28ӨДРИЙН ТОЙМ: ZALUU.COM өнөөдөр дараах үйл явдлуудыг онцолж байна11 сар 20. 16:26Алдарт оддыг “таргалуулдаг” уран зураач11 сар 20. 16:25Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ11 сар 20. 16:23Хайр дурлалын тухай шилдэг 15 ишлэл11 сар 20. 16:20Цагаан ордны гацуур модыг ирэх даваа гарагт авчирна11 сар 20. 16:15Тэнсэн авсан 26 хүн дахин хар тамхи хэрэглэжээ11 сар 20. 16:10“Мона Лизагийн” нүцгэн зураг байдаг байна11 сар 20. 16:00НҮБ АНУ-ын шийдвэрт харамсаж байна11 сар 20. 15:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.