Д.Дамба-Очир: Монголын эмгэнэл болсон хавдар өвчнийг эрт оношилж, эмчлүүлэх боломж бүрдлээ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. “Энэ хуулийн төслийг маш удаан ярьж байж баталлаа” хэмээн хууль санаачлагч гишүүн Д.Дамба-Очир хэлсэн юм. Түүнтэй санаачилж, батлуулсан хуулийн төслийнх нь талаар ярилцлаа.

-Таны санаачилсан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Иргэдэд маш чухал ач холбогдол бүхий хууль гэж харж байна. Гишүүд ч маш их дэмжлээ. Та энэ хуулийг нэлээд дээр үед өргөн барьсан байх аа?

-Тэглээ. Маш удаан яригдаж байж батлагдлаа. Би хоёр жилийн өмнө буюу 2017 оны нэгдүгээр сарын сарын 4-ний өдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьж байсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог нэмж оруулахаар тусгасан. Харин хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлосон хугацаанд хамрагдаагүй даатгуулагчийн дараагийн эрт үзлэг, шинжилгээний болон нарийн оношилгооны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй байхаар хуулийн төсөлд  зааж өгсөн. Ингэснээр жил бүр орох ёстой шинжилгээндээ хамрагдаж явах үүргийг иргэд хүлээж байгаа юм.

-Тодруулбал, иргэд ямар ямар шинжилгээг ямар давтамжтайгаар хэдэн удаа өгөхийг хуульд тусгаж өгсөн үү?

-Монгол Улсын иргэнийг элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн, шулуун гэдэсний гэсэн долоон төрлийн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах зохицуулалт хуулиар баталгаажлаа. Тэгэхээр

  • 40 түүнээс дээш насны, элэгний В,С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийй ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа;
  • 40 түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 1 удаа;
  • 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд 1 удаа;
  • 50, түүнээс дээш насны иргэний уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд 1 удаа байхаар тус тус зохицуулсан.

-Тэгэхээр иргэдийг шинжилгээндээ хамрагдаж байгаа эсэхийг хянаад явна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг хуульд заасны дагуу хамруулах үүргийг Эрүүл мэндийн байгууллага хариуцна. Харин үзлэг шинжилгээ, оношилгооны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан хариуцахаар тусгасан.

-Манай улсад хорт хавдрын өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Энэ өвчнөөр жилд хэдэн хүн нас барж байгаа талаар тоон мэдээлэл байна уу?

-Хорт хавдар бол Монгол Улсын эмгэнэл болчихжээ. Жилдээ 4400 гаруй хүн энэ өвчнөөр нас барж байна. Тийм учраас л эрх зүйн үндэслэлийг нь бий болгож өгье. Хуультай болгож өгье гэж зорьж, энэ аюулт өвнийг эрт оношилдог болгох үүднээс хуулийн төсөл санаачилсан юм.

-Хууль батлагдлаа. Одоо хэрэгжиж эхэлнэ. Иргэд оршин байгаа нутаг орон, дүүрэгтээ эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах боломжтой болж байна гэсэн үг биз дээ?

-Аймгуудын төв болон дүүргийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж тавьж,  долоон төрлийн хорт хавдрыг оношлох боломж бүрдлээ. Өөрийгөө эрүүл гэж бодож байгаа ч гэсэн шинжилгээ өгөөд,  хавдар байна уу үгүй юу гэдгээ баталгаажуулаад явна гэсэн үг. Хэрвээ хавдар байх юм бол эрт үед нь буюу нэг, хоёрдугаар шатанд нь арга хэмжээ аваад,  эдгэх боломжтой. Тийм л ач холбогдолтой юм. Дөрөвдүгээр шатандаа ороод үсэрхийлчихсэн, бүх эрхтэндээ тархсан байвал хүн ямар ч авралгүйгээр нас бардаг муухай өвчин. Түүнчлэн энэ өвчин сүүлийн жилүүдэд маш их залуужиж байгаа учраас энэ талаар хуультай болгож өгөх нь хамгийн чухал юм байна гэж үзсэн.

Өнгөрсөн хоёр гурван жилд “Элэг бүтэн монгол” хөтөлбөр хэрэгжсэн. Үндсэндээ элэгний В, С вирус байна уу гэдгийг л тодорхойлсон. Монгол Улсын хорт хавдартай хүмүүсийн 60-аад хувь нь элэгний хорт хавдраар нас барж байна. Тиймээс элэгний хорт хавдарт илүүтэй анхаарч байгаа. Миний зорьсон хамгийн чухал зүйл нь хүмүүс өвчнөө эрт оношлуулж байг, түүнийхээ дагуу хоол унд, амьдралынхаа хэв маягийг зохицуулаад яваг, эрүүл энх байгаасай л гэсэн хүсэл. Монгол Улсын хэмжээнд хорт хавдар тусаагүй, хэн нэгнийгээ алдаагүй тийм гэр бүл бараг байхгүй болсон байна. Тийм болохоор энэ хуулийг санаачлах маш их хэрэгцээ шаардлага нийгэмд байсан. Цаашид Монголын төр, Эрүүл мэндийн яам анхаарал тавиад явна.

-Иргэд улсдаа ганц байдаг ХСҮТ-д бөөгнөрч, өвчнөө эрт оношлуулж чадахгүй цаг хугацаа алдах эрсдэл багасах нь. Монголчуудын хувьд баярт мэдээ байна даа?

-Хууль батлагдсанаар аймаг, дүүргийн хэмжээнд эхний ээлжинд тоног төхөөрөмжүүдийг тавина. Тэгснээр элэг, уушиг, ходоод, улаан хоолой, умайн  хүзүүний хорт хавдар гэх мэт  долоон төрлийн хорт хавдрын шинжилгээ авна.  Ингэснээр улсдаа ганцхан байдаг ХСҮТ-д бүгдээрээ бөөгнөрөх биш аймгууд дээрээ, дүүргийн эмнэлгүүд дээрээ шинжилгээгээ өгдөг болох нь.

-Тоног төхөөрөмж авахад төсөвт 30 тэрбум төгрөг суух юм байна. Иргэд хэзээнээс шинжилгээгээ өгөөд эхлэх вэ?

-2020 оны төсөвт 30 гаруй тэрбум төгрөг суулгаж өгнө. Ингээд 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс аймаг, дүүргүүдэд тоног төхөөрөмжүүдийг хүргэж, иргэд хавдрын маркерын шинжилгээгээ өгч эхлэх бүрэн боломжтой болно. 

 

 

 

29
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

29 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.75Зочин   • 10 сарын 20. 20 цаг 40 минут

Ард иргэд нь хүнсний аюулгүй байдлаа алдсанаас хорт хавдараар өвчилж үхэж байхад төрд үүрлэсн урвагч, авиллгач офшрчид улс орны ҮАБ д аюул учруулж байгаа жинхэнэ хорт хавдарууд шоу хийгээд сул чөлөөтэй явж байна.

66.181.186.73Зочин   • 10 сарын 19. 10 цаг 35 минут

энэ хүнийг монгол түмний төлөө хийсэн үйл хэрэг нь үр хойчид нь буян болноо хөндлөнгөөс хүнийг шүүмжлэх их амархан л даа

202.9.43.246Зочин   • 10 сарын 18. 21 цаг 31 минут

Энэ нээрээ шоучин гар шүү бас л сонгуулийн шоугаа хийж яваа бхдаа эрдэнэтээс бол гарахгүй энэ

122.201.28.7Zochin   • 10 сарын 18. 15 цаг 25 минут

Damba-Ochroos uur ene huuliig sanaachlah uhaalag hun uur baigaagui yum baih daa

202.21.100.164б   • 10 сарын 18. 15 цаг 21 минут

Монголын эмгэнэл төрийн хорт хавдар чинь дамбаочироо чи өөрөө шүүдээ

202.131.254.46Зочин   • 10 сарын 18. 14 цаг 42 минут

МОНГОЛЫН ЭМГНЭНЭЛ БОЛ ЗӨВХӨН ХАВДАР БУС ТА НАРЫН ШУНАЛ ТАЧААЛ, БИЕЭ ТООСОН БАЙДАЛ, УВАЙГҮЙ, ИЧИХ НҮҮРГҮЙ БАЙДАЛ, ХУДАЛЧ ХУЛГЙАЧ ЗАН ЧИНЬ ШҮҮ. ЯЛАНГУЯА ЧИНИЙ...

122.201.28.7zochin   • 10 сарын 18. 13 цаг 23 минут

40-uus dooshih ni yahiin be Damba-Ochir oo

202.55.188.82Зочин   • 10 сарын 18. 12 цаг 56 минут

Монголын төрийн хамгийн том эмгэнэл чи өөрөө шүү дээ, Зам-Очир оо. Авилгачин, луйварчин, хөлдүү толгойт, архины лүү, ждүчин баагий.

66.181.161.23Зочин   • 10 сарын 18. 12 цаг 34 минут

20ond....bi...law......songohgui ...e

112.72.12.9Зочин   • 10 сарын 18. 12 цаг 24 минут

УЛСЫНХАА НУУЦЫГ ГАДНЫХАНД ХУДАЛДСАН ТАМЫН ЗАМЫН ТАМ-ОЧИР ГЭГЧ ЭНЭ УРВАГЧ ЭНЭРЭНГҮЙ БУЯНЫ ҮЙЛСТЭН БОЛООД ЯРЬЖ ЭХЛЭХИЙГ БОДОХОД СОНГУУЛЬ Ч ДӨХӨЖ ДЭЭ. КККК МУУ УРВАГЧ НОХОЙ ЧИ СОНГУУЛИАР ГАРНА ГЭЖ БИТГИЙ ГОРЬД

122.201.19.99зочин   • 10 сарын 18. 12 цаг 03 минут

Хавдарын эмч нар чинь эрт үед нь оношилж чаддагүй дандаа буцаасаар байгаад танил тал мөнгө харсаар байж хүндэрсэн үед хагалгаа хийдэг

124.158.111.83Зочин   • 10 сарын 18. 13 цаг 37 минут

очер дугаар байхгүй гэж буцаасаар байгаад хүндэрсэн хойно нь манайх л илрүүллээ эмчиллээ нтр гэдэг дээ

202.72.244.173Зочин   • 10 сарын 18. 11 цаг 16 минут

shunaliin mikrop bolson adgiin amitan.daraagiin songuulid Dundgovios ner devshine gej soliorch yavna gene lee.ichih bulchirhai gej bdag yum bolov uu

124.158.77.41зочин   • 10 сарын 18. 10 цаг 49 минут

эрүүл иэндин даатгалийн сан чинь урьдчилан сэргийлэх шинжилгээ өгсөн хүний зардалыг өхгүй гээд байхад

43.228.131.90ЗОЧИН   • 10 сарын 18. 10 цаг 36 минут

ЭЭ ЮУН ДҮҮРГИЙН ЭМНЭЛГҮҮД. ТЭНД ЧИНЬ БАС ХҮН ПИГ АЧААЛАЛТАЙ, ЧАДВАРТАЙ ЭМЧ БАЙДАГ ЮМ УУ. СОНИН ЮМ ХИЙХ ЮМАА. БАС ХАВДАР ГЭЛТГҮЙ ОСОЛ ГЭМТЛЭЭР ЖИЛД ХИЧНЭЭН ХҮН НАС БАРЖ БАЙНА. ЭНЭ МУУ ЗАМААС БОЛЖ. ЯЛАНГУЯА ӨӨРИЙН ЧИНЬ ТАВЬСАН ЗАМААР ЖИЛД ХЭДЭН ХҮН ӨӨД БОЛЖ БАЙГАА ТООЦООГ ГАРГАВАЛ ИНГЭЖ ТУЙЛШРАХГҮЙ БАЙХ .

202.9.42.169Зочин   • 10 сарын 18. 10 цаг 32 минут

Хорт хавдар архи амиа хорлолт гурваар жилд олон мянган монголчууд нас барж байна.

202.9.43.224ЗОЧИН   • 10 сарын 18. 10 цаг 10 минут

АВЧРАХ ОНОШЛОГООНИЙ АППАРАТУУД ЧИНЬ ХУЛХИ УРЬД ЯПОНД АЖИЛЛАЖ БАЙСАН КАПИТАЛ ЗАСВАР ОРСОН ЗҮЙЛ ШАХАХАА БОЛИОРООЙ МӨН ЭРҮҮЛ МЭНДИЙЙН ТӨВ БҮСИЙН ОНОШЛҮГҮҮНИЙ ТӨВИЙН ЭРХЭМ ДАРГА НАР САЙН ҮЗЭЖ АВАХЫГ МАШ ИХ ХҮСЬЧ БАЙНА ХЭДЭН ХҮН ҮЗЭЭД ТМ ЭД АНГИ ЭВДЭРСЭН ГЭЭД АРД ИРГЭДЭД ХҮНДРЭЛ УЧРУУЛАХ ШАРДЛАГҮЙ ШҮҮ

43.242.243.150Хорт хавдарта үхлээс үл айгч   • 10 сарын 18. 9 цаг 59 минут

Ам ажил хоёр чинь зөрвөл ална шүү.

202.21.118.6Зочин   • 10 сарын 18. 9 цаг 57 минут

Bugdeeree enhiin tsagaan tagtaa bolchihson uu

66.181.186.163Зочин   • 10 сарын 18. 9 цаг 54 минут

Худлаа луйврын дарангуйллын шинжтэй хууль юм байна

66.181.169.108иргэн   • 10 сарын 18. 9 цаг 49 минут

Хүн муулах нь яахав. Ямар ч байсан зөв л шийдвэр байна аа.

103.26.194.40bolobsrol   • 10 сарын 18. 9 цаг 33 минут

bairni podbald changa yarigch zalgaad doromjilodog zaluus shono bolgooljitoi yabarai. shono bolgon changa yarigchaar heregui ym yariad. ard irgediin amgalan taiban aldagduulaad.

122.201.24.234Зочин   • 10 сарын 18. 9 цаг 19 минут

энэ нэг хулгайч тороос хэзээ зайлах вэ хогийн шаар

202.131.233.214Зочин   • 10 сарын 18. 9 цаг 12 минут

Өөрөө хийцэн юм шиг шааж байх чинь

66.181.161.114Зочин   • 10 сарын 18. 8 цаг 58 минут

одоо боль боль арайхийж нэр хүндээ өсгөх попро

202.21.108.234Зочин   • 10 сарын 18. 8 цаг 26 минут

Мэддэг зүйл сэдэвээрээ дэтийрч байлдаа. Ядаж эх орон ч бай. Дараа нь дэмийр

122.201.28.7zochin   • 10 сарын 18. 8 цаг 14 минут

Elegnii B C birus hort havdar zaluujsan bgaag tusgaagui bna ene huulind 25-40 nasnii hoorond yahiin be mash budeg bna \uzleg onshilgoonii talaar

202.9.44.14Тэнэг гишүүн   • 10 сарын 18. 8 цаг 13 минут

ЭНЭ НӨГӨӨ ЛҮНГИЙН ЗАМЫГ ЗАСНА ГЭЖ АРД ТҮМНИЙГ 3 ЖИЛ ГАРАН ТАМЛАДАГ НӨХӨР ШИВ ДЭЭ. ОДОО БАС Л ХУДЛАА ШААЖ ЭХЭЛЛЭЭ. УЛСЫН ТӨСӨВТ ДӨНГӨЖ ОРООД БАТЛАГДСАН..ТЭГЭХЭЭР 1 САРЫН 1 ЭХЛЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ АВЧ ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭ ЭХЛЭЖ БОЛНО ГЭВ ҮҮҮ... ШААДАГ ГАР ЧИНЬ хэзээ төсвийн мөнгө амархан олддог болоов ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ МӨНГИЙГ 1 САРЫ 1 ӨгӨх БОЛОО ЮУ.. ДОР ХАЯЖ ХАВРААС НААШГҮЙ ЮМ БОЛДОГ ДОО ТЭНДЕР МЭНДЭР ГЭЭД

103.111.68.3zochin   • 10 сарын 18. 8 цаг 12 минут

sain bna

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ4 цаг 37 минутын өмнөБайгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм4 цаг 42 минутын өмнөАНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ4 цаг 47 минутын өмнөЗөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…4 цаг 52 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод4 цаг 57 минутын өмнө"Анхдагч" ах нар5 цаг 2 минутын өмнөНийслэлийн бүсэд баавгай орж иржээ5 цаг 3 минутын өмнөӨвөрмөц авьяастай 15 алдартан5 цаг 7 минутын өмнөИх Британид 121 граммын цул алт олджээ5 цаг 12 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана5 цаг 14 минутын өмнөАнгли хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ5 цаг 17 минутын өмнөДэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ5 цаг 22 минутын өмнөVolkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ5 цаг 27 минутын өмнөВалютын ханш5 цаг 32 минутын өмнөДэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ5 цаг 37 минутын өмнөТаеквондогийн "Москва гран при финал-2019"5 цаг 42 минутын өмнөВидео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу5 цаг 47 минутын өмнөБрэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй5 цаг 52 минутын өмнөНийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна5 цаг 57 минутын өмнөHalsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа6 цаг 2 минутын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...6 цаг 7 минутын өмнө“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо6 цаг 12 минутын өмнөМелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ6 цаг 17 минутын өмнө2018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ6 цаг 22 минутын өмнөОнгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно6 цаг 27 минутын өмнөБНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл6 цаг 32 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...6 цаг 37 минутын өмнөМиссээ дэмжих үү6 цаг 42 минутын өмнөБ.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ6 цаг 47 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод6 цаг 52 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.