2019 оны 10-р сарын 18
9 цаг 55 минут

Мэндчилгээ

Монгол орны геологийн тогтцыг судлах, эрдэс баялгийг эрэх, хайх үйлсэд ажил, амьдралаа зориулж, олон тооны ашигт малтмалын орд газрыг нээн илрүүлж, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хувь нэмрээ оруулж, чин сэтгэлээр хөдөлмөрлөж ирсэн үе үеийн геологичид, хайгуулчид, инженер техникийн ажилчид, нийт салбарын хамт олондоо Монгол Улсад Үндэсний геологийн салбар үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойн баярын мэндийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Аль ч улс орон улсынхаа эдийн засагт ихээхэн хувь нэмэр, дэмжлэг болдог, нөхөн сэргээгддэггүй баялаг болох ашигт малтмалыг төрийн бодлогоор, үе шаттайгаар судалж, эрдэс баялгийнхаа нөөцийг бэлтгэж, олборлож ирсэн байдаг. Монгол Улсын хувьд тус чиг үүргийг гүйцэтгэдэг геологийн судалгааны байгууллага болох Геологийн алба нь 1939 онд байгуулагдсанаас хойш эдүгээ хөгжлийн 80 жилийн ой энэ онд тохиож байна.

Өнгөрсөн 80 жилийн хугацаанд геологийн судалгаа болон ашигт малтмалын эрэл, хайгуулын ажлуудын үр дүнд 85 гаруй төрлийн 2500 орчим орд, 10000 орчим илрэл, олон мянган геохими, геофизикийн гажил, эрдэсжсэн цэг тогтоогдож, эдгээр ордоос Эрдэнэтийн Овоогийн зэс-молибден, Бор-Өндөр, Бэрх, Зүүн цагаан дэлийн хайлуур жонш, Бороо, Толгойт, Заамарын алт, Төмөртэйн овоо, Цавын холимог металл, Налайх, Шарынгол, Шивээ-Овоо, Оюутолгой, Тавантолгой, Төгрөг нуур, Багануурын нүүрс, Хөтөл, Дарханы шохойн чулуу зэрэг олон ордыг түшиглэн олборлох, боловсруулах үйлдвэрүүд байгуулагдан улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болтлоо хөгжжээ.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийг геологийн судалгаанд хамрагдсан байдлыг авч үзвэл улсын геологийн 1:200 000 масштабтай иж бүрдэл зураг зохиох ажил 100 хувь, 1:50 000 масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил 40.27 хувь, 1:200 000 масштабтай агаарын геофизикийн ажлыг 74 хувьд хүргэж, газар нутгаа бүрхээд байна.

Геологийн судалгааны ажилд зарцуулах улсын төсөв 2009 онд хоёр тэрбум төгрөг байсан бол 2016 онд 9.3, 2017 онд 13.3, 2018 онд 13.3, 2019 онд 24.6 тэрбум төгрөгт хүргэсэн ба цаашид геологийн судалгаа, эрлийн ажилд оруулах улсын төсвийн хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах, эрс нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа болно. Газар нутгийнхаа геологийн тогтцыг сайтар танин мэдэж, энэхүү арвин их баялгаа үндэсний баялаг, хөгжлийн тулгуур болгож чадах, эсэхээс Монгол Улсын хөгжил ихээхэн шалтгаалах юм.

Дэлхийн улс орнууд хөгжихийн хэрээр эдийн засаг, нийгмийн хөгжилд нэн чухал түүхий эд болох эрдэс, металлын эрэлт хэрэгцээ тогтвортой өсөж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, цаашид ч өсөх хандлагатай байгаа тул төрөөс геологийн судалгааг идэвхтэй явуулж, ашигт малтмалын нөөцийг бэлтгэхэд анхаарал хандуулж, энэ чиглэлээр дунд, урт хугацаанд баримтлах бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж ажиллах болно. Монголын үндэсний геологийн салбарын хөгжлийн 80 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист алхны дуугаа хадааж, улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан, аж үйлдвэрийн салбарын суурь хөгжлийг тодорхойлон бичилцэж яваа эрхэм геологичид, хайгуулчид, эрдэмтэн судлаачид та бүхэндээ ойн баярыг тохиолдуулан амжилт бүтээлийн дээд, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.22.39Зочин   • 10 сарын 18. 23 цаг 56 минут

Ядаж энэ том байгууллагад ашиг сонирхол багатай мэргэжлийн сайд тавидаг баймаар

64.119.18.116Зочин   • 10 сарын 18. 11 цаг 18 минут

Боловсролгүй сайд авилга л авна . Чавганц бавна одоо зайлаа . !!!

202.21.100.210зочин   • 10 сарын 18. 10 цаг 31 минут

Энэ сайд эргүү зүйл бичдэгээ болимоор юмаа аяяаяаа

103.14.38.136Зочин   • 10 сарын 18. 10 цаг 03 минут

Геологийн тогтоц гэж юугаа солиороод байгаа юм. Геологуудад геофизикийн судалгаа ямар хамаа байна аа!!!

64.119.17.113Геолог   • 10 сарын 18. 9 цаг 55 минут

Не валей дурака !

Шинэ мэдээ

Өнөөдөр М.Уранцэцэг тэргүүтэй 5 бөх барилдана42 секундын өмнөДолоон хүн амиа алдсан ослын хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалаа10 минут 42 секундын өмнөБНСУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар утсаар ярьжээ15 минут 42 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм20 минут 42 секундын өмнөАвтомашин үйлдвэрлэгчид байгальд ээлтэй тээврийн хэрэгслүүдээ танилцуулна25 минут 42 секундын өмнөЧуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ30 минут 42 секундын өмнөМарихуаныг хууль ёсны болгохыг дэмжжээ35 минут 42 секундын өмнөҮндсэн хуулийн цэц хаалттай хуралдаж, Д.Одбаярыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ40 минут 42 секундын өмнөӨвөр Монголд 4000 гаруй жилийн настай хот олжээ45 минут 42 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд50 минут 42 секундын өмнө"Таны сонгох 76": Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигчдийн талаар ИРГЭД юу хэлэв1 цаг 10 минутын өмнөЯ.Амаржаргал: Эмийн сангууд жоргүйгээр антибиотик өгөхөө больсон нь маш том ОЛОЛТ1 цаг 20 минутын өмнөӨгөх хүн нь бөхийж, авах нь гэдийдэг Монголын нүүрсний экспорт1 цаг 31 минутын өмнөТөв банкны жилийн настай ч байж мэдэх шинэ Ерөнхийлөгч хэнд хэрэг болов1 цаг 41 минутын өмнөБ.Бат-Эрдэнэ: 34 хувиа өндөр хүүтэй зээлээр аваад, тэрбум ам.долларын өрөнд орчихсон1 цаг 50 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 11 минутын өмнөДэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ11 сар 21. 18:00Харвардын их сургууль 34 жилийн судалгаагаар эрүүл амьдрах дүрэм гаргажээ11 сар 21. 17:55Роналду нууцаар хуримлажээ11 сар 21. 17:50ФОТО: Эргэн ирэлтийг нь хийхийг хүлээдэг эмэгтэй кпоп хамтлагууд11 сар 21. 17:45ФОТО: Будапешт хотын үзэсгэлэнт өвөл11 сар 21. 17:40ОЛОН ӨНГӨ: Амьдралыг бүтээгч агшнууд11 сар 21. 17:35Германд хүүхдээ вакцинд хамруулаагүй эцэг, эх 2750 ам.доллар хүртэлх мөнгөөр торгуулна11 сар 21. 17:30Ангараг гариг дээр шавж амьдардаг нь тогтоогджээ11 сар 21. 17:25Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо11 сар 21. 17:20Абэ Шинзо Японы бүх цаг үеийн түүхэн дэх дээд амжилт тогтоолоо11 сар 21. 17:15Санаандгүй авч, түм, буман хүнийг гайхшируулсан зургууд11 сар 21. 17:10Google улс төрийн сурталчилгааг хориглоно11 сар 21. 17:05Инстаграмд хамгийн их орлоготой орос одод11 сар 21. 17:00Өмнөд Солонгос цэргийн алба хаагчдын тоог 1.300-аар цөөлнө11 сар 21. 16:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.