2019 оны 10-р сарын 18
15 цаг 30 минут

Булган аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа

Төрийн албаны зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр аймгийн  ИТХ –ын дарга, Аймгийн  Засаг дарга болон агентлагийн дарга нартай уулзаж зөвлөмж чиглэл өгч зарим агентлагийн үйл ажиллагаатай урьдчилан хэлэлгүйгээр танилцсан юм. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Боловсрол, соёл урлагийн газар, Онцгой байдлын газруудын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, үүрэг даалгавар өгөн ажиллалаа.

Булган аймгийн төрийн албан хаагчид оролцсон нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг хааж Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат хэлэхдээ Төрийн албаны хууль дагалдан гарсан журам, дүрмүүдийг тайлбарлан таниулахад энэ сургалт чухал ач холбогдолтой боллоо. Суугаад баймаар, сонсоод баймаар, сургамж авахаар сургалт болсонд талархалтай байгаагаа онцоллоо.

Булган аймгийн төрийн албан хаагчдын зүгээс ажил үүргээ гүйцэтгэж, төрийн албаны шинэтгэлийг шуурхай хийх хүсэл эрмэлзэлтэй төдийгүй өөрсдийн гүйцэтгэх үүргээ тодорхойлж, зорилго, зорилтоо оновчтой томьёолсон, үр дүнд хүрэх итгэл төрүүлсэн хандлагатай байлаа.

Булган аймагт ахмадын өдрийн үйлчилгээ нээгджээ

Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт Ажлын  хэсгийнхнийг очиход иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх олон ажил санаачилсан хийж байгаагаа танилцуулсан боловч, ажиллах орчин нөхцөлийн хувьд ус алдсан байдалтай, ажилчид халаалт муухан орчинд ажиллаж байв.

Тус аймаг нь 2018 онд ахмадын өдрийн үйлчилгээг (өдөр өнжүүлэх) эхлүүлж, энэ оноос үйл ажиллагааг нь жигдрүүлжээ. Одоогоор энэхүү үйлчилгээнд тус аймгийн 88 ахмад хамрагдсан байна. Ахмадуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой уг үйлчилгээ нь баг тус бүрийн Хөгжлийн төвд ажиллаж байна. Ахмадын өдрийн үйлчилгээнд хөнгөн хэлбэрийн сэргээн засах эмчилгээ, хөдөлгөөн засал, өдрийн зоог, шатар, даамны тэмцээн зохион байгуулж, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдээлэл өгч, хууль сурталчлан таниулах,арга туршлагаа солилцох боломж олгодог байна.

Булган аймаг боловсролын салбарт 40 гаруй гавьяат багштай

Булган аймгийн хэмжээнд 22 сургууль, 22 цэцэрлэг боловсролын үйл ажиллагаа эрхэлж байна. Энэ оны байдлаар ерөнхий боловсролыг 3620 хүүхдэд олгож байгаагаас  800 гаруй хүүхэд сургуулийн дотуур байранд амьдарч байна. Булган аймаг нь боловсролын салбартаа  40 гаруй гавьяат багштай, нийт багш нарын 60 хувийг залуу багш боловсон хүчин эзэлдэг байна.

 Булган аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас багш нараа сургах, хүүхдүүдийг хөгжүүлэх, эцэг эхчүүдэд сурган хүмүүжүүлэх, сэтгэл судлалын зөвлөгөө өгөх, соёл урлагийн байгууллагууддаа шинэ уран бүтээл туурвих  боломж олгох зэргээр бусад аймгуудад түгээн дэлгэрүүлж болохуйц олон ажлыг санаачилжээ.

Сансар чиглэлийн замд авто замын осол цөөнгүй гарч байна

Булган аймгийн Онцгой байдлын газар нь байнгын бэлэн байдалд ажилладаг бөгөөд  Ажлын хэсгийнхнийг очих үеэр өдөр тутмын мэргэжлийн бэлтгэл сургуулилтаа хийж байв. Онцгой байдлын газрын дарга Ажлын хэсгийнхэнд онцгой байдлын үед ашиглагддаг авто машинууд болон техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийн хүчин чадал, нөөц боломжийн талаар танилцууллаа.

Булган аймаг, Сансар чиглэлийн замд авто замын осол цөөнгүй гардаг байна. Мөн ой хээрийн түймэр, холбогдох гамшгийг бууруулах чиглэлээр тус аймгийн Онцгой байдлын газар түргэн шуурхай ажилладаг болохоо ярьж байв. Тус газрын ажиллах орчин нөхцөлийн хувьд дотоод нөөц боломжоо дайчлан албан хаагчдын санал санаачилгаар спорт заал, иж бүрэн хөл бөмбөгийн талбай, гамшгаас хамгаалах бэлтгэл сургуулилтын орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгааг Ажлын хэсгээс сайшаалаа.

 

Булган аймгийн эмнэлэгийн үйл ажиллагаа хангалтгүй, эмч нар нь хүнд сурталтай байна

Төрийн албаны зөвлөл орон нутагт ажиллах үеэрээ иргэдээс төрийн үйлчилгээний талаар сэтгэл ханамжийн талаар судалгаа авч, түүнийг ажилдаа тусган ажилладаг билээ. Булган аймагт ажиллах үеэр иргэд олон нийтээс эмнэлгийн үйл ажиллагааны талаар сэтгэл дундуур байгаагаа давтамжтайгаар илэрхийлснээс гадна Ажлын хэсгийн төлөөллийг газар дээр нь очиж ажиллахад өвчтөнүүдийг хүлээлгэсэн хүндэл суртал гаргасан, эмчилгээг цаг хугацаанд нь эхлэхгүй байгаа, эмчилгээ эхэлсэн ч чанар нь сайн биш, зарим эмч нарын харилцаа хандлага бусад эмнэлгүүдтэй харьцуулахад хангалтгүй байгаа тухай гомдоллож байв.  Мөн зарим иргэд Эрдэнэт, Улаанбаатар хотод эмчлүүлэхэд аль ч талаараа давуу байдаг талаар дурдлаа.

Төрийн үйлчилгээнд гарч байгаа зөрчил дутагдлыг дахин давтагдуулахгүй үүднээс Булган аймгийн эмнэлэгийн үйлчилгээг сайжруулах, албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцох хугацаатай үүргийг аймгийн удирдлагуудад өглөө.

Өнөөдөр Орхон аймгийн нийт төрийн байгууллагууд “Нээлттэй хаалга”-ны өдрийг зохион байгуулж байна.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.108.247ТЭЦ4-ийн хойно 1700м2 газар   • 10 сарын 23. 8 цаг 18 минут

ТЭЦ4-ийн хойно 1700м2 газар зарна. Утас 88145555

Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллуулж эхэллээ57 минут 45 секундын өмнөБага хайрханы отрын бүс нутагт 128.9 мянган толгой мал өвөлжинө1 цаг 1 минутын өмнөВенец хотод онц байдал зарлажээ1 цаг 6 минутын өмнөТэрслүү тэмээчин1 цаг 11 минутын өмнөШар хантаазтнуудыг жагсахыг уриалжээ1 цаг 14 минутын өмнөХүрэн манжингийн анагаах удидас1 цаг 16 минутын өмнөFact check: Оросын нэгэн даргын гэрээс олдсон хоёр тонн мөнгөн дэвсгэртийн тухайд1 цаг 21 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна1 цаг 23 минутын өмнөКофены ашигтай арван тус1 цаг 24 минутын өмнө“Android”-ыг орлох үйлдлийн системээ удахгүй нэвтрүүлнэ1 цаг 26 минутын өмнөДю Солей циркийг үүсгэн байгуулагч хувийнхаа арал дээр каннабис тарьж байжээ1 цаг 28 минутын өмнө“Чамайг даа” хүүхэлдэйн киноны шинэ цуврал гарна1 цаг 31 минутын өмнөПутин: Энэтхэгт “С-400”-г нийлүүлэх ажил хэвийн байгаа1 цаг 31 минутын өмнөСаяд нэг тохиолдох гурван эвэртэй бугын зургийг даржээ1 цаг 36 минутын өмнөХөгшрөхгүй арьсаа төрөлхийн залуу хэвээрээ хадгалж үлдэхийг хүсэж байна уу1 цаг 41 минутын өмнөФэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 цаг 46 минутын өмнөШүдний протез хэвлэдэг 3D-принтер бүтээжээ1 цаг 51 минутын өмнө“Чингис хаан” банкны удирдлагыг ЭМДЕГ-ын даргын хэрэгт яллагдагчаар татжээ1 цаг 52 минутын өмнөЦ.Элбэгдорж Дэлхийн Манлайллын нэгдэл байгууллагын Ерөнхий чуулганд оролцож байна1 цаг 54 минутын өмнөЧөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн маргааш эхэлнэ1 цаг 55 минутын өмнөБайлдааны самбо бөхийн ДАШТ-ийн мөнгөн медальт Б.Тэнгисийн бүх тулаан1 цаг 56 минутын өмнөАлимыг хэрчиж, муутгахгүй хадгалах энгийн арга1 цаг 56 минутын өмнөКПОП: Энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх уран бүтээлчид2 цаг 1 минутын өмнөУрт наслуулдаг хүнс2 цаг 6 минутын өмнөДэлхийн хамгийн урт нислэгийг үйлджээ2 цаг 11 минутын өмнө"Чингисийн цом" МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13 зохион байгуулагдана2 цаг 11 минутын өмнөСирийн газрын тосны орд газрыг эргүүлэн өгөхийг Орос АНУ-д уриаллаа2 цаг 16 минутын өмнөХотхонуудын хаагдсан орц гарцыг нэн даруй нээхийг үүрэг болгов2 цаг 18 минутын өмнөТархины тураалаас үүдэлтэй Мацуда Сангийн үнэн үг2 цаг 21 минутын өмнө“Хотын хөгжил ба орхигдсон иргэд” нээлттэй хэлэлцүүлэг боллоо2 цаг 24 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.