Б.Сүнжидмаа: Геологи хайгуулын салбарынхан 80 жилийн хугацаанд үр дүнтэй, амжилттай ажиллаж ирсэн

БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1939 оны 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд ”Уул уурхай, ашигт малтмал трест” байгуулагдсанаар Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсан түүх эхэлдэг билээ. Геологийн алба тэр цагаас хойш өнөөдөр манай орны бие даасан томоохон салбар болтлоо хөгжиж нутаг дэвсгэрийг бүхэлд нь геологи, ашигт малтмал, тектоник, геоморфологи, гидрогеологи, геофизикийн зэрэг төрөл бүрийн геологийн судалгаанд хамруулж чаджээ. Эдгээр судалгааны үр дүнд Монгол орны ашигт малтмалын тархалтын ерөнхий зүй тогтлууд илэрч, 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1600 гаруй ордыг нээн илрүүлж олон арван томоохон орд газрууд нээгдэн ашиглагдаж байна.

Монгол Улсад Геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд өнөөдөр төрийн ордонд баярын хурал, хүндэтгэлийн тоглолт боллоо.

Баярын хурлын үйл ажиллагааг нээж УУХҮ сайд Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ ойн баярын босгон дээр Монгол Улсын Засгийн Газраас үндэсний геологийн алба байгуулах шийдвэр гарсныг танилцуулж, түүхэн ойн баярын мэндийг Геологийн салбарын түүхийг бүтээхэд оюун ухаан, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулсан геологочид, геофизикчид, геохимичид, инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн мэргэд, судлаачдад хүргэв. Тэрбээр эрдэс баялгийн хэтийн төлөв бүхий хүдрийн бүс, сав газар, улсын хил орчмын нутаг дэвсгэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөлттэй уялдуулж геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын хүрээнд геофизик, геохими, уул өрөмдлөгийн ажлыг цогцоор нь гүйцэтгэж чанарыг сайжруулах, үндэсний геомэдээллийн нэгдсэн санг байгуулан цахим мэдээллийн технологийн системд шилжүүлж, геологи, хайгуулын бүх төрлийн судалгааны ажлын тайлан, анхдагч баримт материал болон дээж, чулуулгийн сорьц тэдгээрээс үүсэх мэдээллээр байнга баяжуулан хэрэглэгчдийг үнэн зөв, бодит цаг хугацааны мэдээллээр түргэн шуурхай үйлчлэх, геологийн эрэл хайгуулын ажлыг төрөөс зөвшөөрсөн газар нутагт гүйцэтгэх өргөн боломжоор хангах, энэ чиглэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах зэрэг нь бидний өмнөө тавьсан томоохон зорилт, сорилт болон тавигдаж байгааг онцлов.

АХМАД ГЕОЛОГИЧ Л.АЛТАНГЭРЭЛ: ГАЗРЫН ТОСНЫ ДӨРВӨН ТОМ ОРДЫН НӨӨЦ ХҮЛЭЭЖ АВАХАД МЭРГЭЖИЛТНИЙ ХУВЬД ДҮГНЭЛТ ГАРГЖ БАЙЛАА

 “80 жилийн хугацаанд монгол орны эрдэс баялгийн санг бүрдүүлэх, монгол орны геологийн тогтоц, ашигт малтмалын бүтэц, зүй тогтлыг судалгаа явуулдаг геологчид нөр их хөдөлмөрлөсөн. Энэ дашрамд Монгол Улсын газрын тос, ашигт малтмал, геологийн судалгааны салбарт ажиллаж байсан үе үеийн геологчид , ахмад ажилтнууддаа баярын мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Би геологич мэргэжилтэй. Ашигт малтмалын геологич мэргэжлээр хуучин Политехникийн дээд сургуулийг төсссөн. Энэ салбарт 30 гаруй жил ажиллаж гавьяаныхаа амралтад суусан. Сүүлийн 20-иод жил газрын тосны салбарт ажилласан. Энэ хугацаанд газрын тосны дөрвөн том ордын нөөцийг хүлээж авахад мэргэжилтний хувьд дүгнэлт гаргаж ирлээ. Дорнотын геологийн экспидицед ажиллаж байх хугацаандаа  эрэл, нарийвчилсан хайгуулын шатны бүх ажлуудыг гардан гүйцэтгэж ирсэн. Хамт ажиллаж байсан ахмад геологичидынхоо гэгээн дурсгалыг хүндэтгэж, дахин дахин баярын мэнд хүргэе” гэв.

Б.СҮНЖИДМАА: 80 ЖИЛИЙН ХУГАЦААНД ҮР ДҮНТЭЙ, АМЖИЛТТАЙ АЖИЛЛАЖ ИРЛЭЭ

Ашигт малтмал газрын тосны газрын геологийн хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаа “Нийт геологчиддоо баярын мэнд хүргэе. Монгол Улсад хийгдэж байгаа ашигт матмалын геологийн судалгааг улсын төсвийн хөрөнгөөр, хувийн хөрөнгөөр, Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах зарчмаар, төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулах зарчмаар, техникийн хамтын ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэж байна. Бид 80 жилийн хугацаанд саяны дурддаг чиглэлүүдээр хийгдэж буй геологийн судалгааны хувьд тодорхой үр дүнтэй, маш амжилттай ажиллаж ирлээ гэж дүгнэж байна.

Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны үр дүнд 1:200000-ны масштабтай геологийн зураглалаар талбайгаа нэлэнхүйд нь бүрхсэн. 1:50000-ны масштабтай геологийн зураглалаар нийт талбайнхаа 40 хувийг бүрхээд байгаа. Мөн сэдэвчилсэн судалгааны ажлуудыг хийж байгаа. 2018 онд 13 тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөс гаргаж геологийн судалгааны ажил хийж байсан бол 2019 онд 26,6 тэрбум төгрөгийг гаргаж геологийн судалгаагаа хийж байгаа. Сүүийн үед нээгдсэн томоохон ордууд гэвэл Хармагтай, Оюутолгой гэх мэт. Энэ ордууд үе үеийн геологийн судалгааны үр дүнгээр бий болсон. “ гэв.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улсын хэмжээнд 281 хүн ХДХВ-ын халдвартай11 сар 17. 13:30Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна11 сар 17. 13:15ХБНГУ: Тариалчиндын тракторын цуваа түгжрээ үүсгэжээ11 сар 17. 13:001936 онд устсан гэгддэг Тасманийн бар амьд үлдсэн байж магадгүй11 сар 17. 12:45Хойд туйлын нохой чарганы уралдаанд өрсөлдөж байгаа Ч.Даваадуламыг дэмжээрэй11 сар 17. 12:30Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 112 жилийн ой өнөөдөр тохиож байна11 сар 17. 12:00Холeр өвчний голомттой улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна11 сар 17. 11:45Ц.Элбэгдорж: Би зугтаад хаачих вэ дээ, төрийн хамгаалалт нь дагаад явж байна11 сар 17. 11:34Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ11 сар 17. 11:30Өнөөдрийн зурхай11 сар 17. 11:15Цаг агаарын мэдээ11 сар 17. 11:00Эмэгтэй бөхчүүд маргааш хүрэл медалийн төлөө барилдана11 сар 16. 18:29Кымган уулан дахь барилгуудаа буулгахыг шаардсан бичиг хүргүүлжээ11 сар 16. 15:00Туршилтын журмаар “like”-н тоог нууцалж эхэллээ11 сар 16. 14:55Хамгийн өгөөмөр тэрбумтан Чарльз Фини 15 долларын цаг зүүдэг11 сар 16. 14:50"Ниссан" концерн 444 мянган машинаа эргүүлж татна11 сар 16. 14:45Бэлтгэлгүй бэлгийн харилцаа нэг насны харуусал11 сар 16. 14:40Болзоонд тохиромжтой залууг хэрхэн сонгох вэ11 сар 16. 14:35Манай гарагийн хамгийн ухаалаг амьтад11 сар 16. 14:30НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно11 сар 16. 14:30Т.Ариунаагийн фэн, дуулиантай ч даруухан бүсгүй11 сар 16. 14:25Залуу үетэйгээ учирсан 22 алдартан11 сар 16. 14:20NIKE “AMAZON”-р дамжуулж шууд борлуулалт хийхээ болино11 сар 16. 14:15Хятадын хамгийн том хогийн цэг тооцоолсноос 25 жил урьтаж дүүрэв11 сар 16. 14:10Хан-Уул дүүрэгт угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллаж байна11 сар 16. 14:05Дугуй хэлбэртэй, хөвдөг аралтай нуур эрдэмтдийг алмайруулж байна11 сар 16. 14:00Эрдэнийн хүлэг мориныхоо эрдмийн гэрэлт шастирыг нээмүй11 сар 16. 13:55Улаангомын бүүдгэр, бүрсгэр өдрүүд эхэллээ11 сар 16. 13:50Хөргөгчинд хадгалж болохгүй 10 хоол хүнс11 сар 16. 13:45Хүүхдийн эмч нар ОХУ-д хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр суралцана11 сар 16. 13:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.