2019 оны 10-р сарын 18
18 цаг 05 минут

Монгол Улсад геологи хайгуулын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын хурал боллоо

Өнөөдөр Монгол Улсад Геологийн салбар үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Монголын Геологичид Төрийн ордноо баярын хурлаа зохион байгуулж, түүхэн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ололт амжилтаараа бахархан цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа хэлэлцлээ.

Баярын хурлын үйл ажиллагааг нээж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ ойн баярын босгон дээр Монгол Улсын Засгийн газраас үндэсний геологийн алба байгуулах шийдвэр гарсныг танилцуулж, түүхэн ойн баярын мэндийг Геологийн салбарын түүхийг бүтээхэд оюун ухаан, эрдэм мэдлэг хүч хөдөлмөрөө, зориулсан геологичид, геофизикчид, геохимичид инженжер техникийн ажилтнууд, эрдэмтэн мэргэд, судлаачдад хүргэв. Тэрээр Эрдэс баялгийн хэтийн төлөв бүхий хүдрийн бүс, сав газар, улсын хил орчмын нутаг дэвсгэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөлттэй уялдуулж геологийн зураглал, эрэл, хайгуулын ажлыг нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын хүрээнд геофизик, геохими, уул-өрөмдлөгийн ажлыг цогцоор нь гүйцэтгэж чанарыг сайжруулах, үндэсний гео мэдээллийн нэгдсэн санг байгуулан цахим мэдээллийн технологийн системд шилжүүлж, геологи, хайгуулын бүх төрлийн судалгааны ажлын тайлан, анхдагч баримт материал болон дээж, чулуулгийн сорьц тэдгээрээс үүсэх мэдээллээр байнга баяжуулан, хэрэглэгчдийг үнэн зөв, бодит цаг хугацааны мэдээллээр түргэн шуурхай үйлчлэх, геологийнэрэл, хайгуулын ажлыг төрөөс зөвшөөрсөн газар нутагт гүйцэтгэх өргөн боломжоор хангах, энэ чиглэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оруулах зэрэг нь бидний өмнөө тавьсан томоохон зорилт, сорилт болон тавигдаж байгааг онцлов. Уг зорилтыг бодит ажил болгон хэрэгжүүлэх, сорилтыг даван туулахад салбарын нийт хамт олны шинэлэг санал, санаачлага, бүтээлч хөдөлмөр голлох үүрэгтэй ба эрдсийн түүхий эдийг судлагч, шинжлэгч, нээн илрүүлэгч, үйлдвэрлэгч болон хэрэглэгч та бүхэн үүнд идэвхитэй оролцож, хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Ойн баярын хурлын үеэр Монголын геологичдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У. Хүрэлсүх нар баярын мэндчилгээ илгээсэн байна.

Тэртээ 1939 оны БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд Уул уурхай, ашигт малтмал трест байгуулагдсанаар Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсан түүх эхэлдэг билээ. 80 жилийн өмнөөс улбаатай геологичдын нөр их хөдөлмөрийн үр шимээр Монгол орны нутаг дэвсгэрийг 1:200 000–ны масштабын геологийн зураглалаар 100 хувь, геологийн 1:50000 –ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлаар 40 хувь, геофизикийн 1:200 000 –ны масштабын хүндийн хүчний зураглалаар 23хувь, агаарын 1:200 000 –ны масштабын соронзон зураглалаар 60 хувь,геофизикийн 1:50 000, 1:25 000–ны масштабын агаарын цогцолбор судалгааг 32 хувьд хүргэж, Монгол орны геологийн тогтоц ба ашигт малтмалын байршлын зүй тогтолыг судлан тогтоосны үр дүнд 80 гаруй төрлийн 1900 гаруй орд, 9500 орчим илрэл, геофизик, гео химийн олон мянган эрдэсжсэн цэгүүдийг илрүүлэн, Монгол Улсын эрдэнэсийн сан хөмрөгт 2783.65 тонналт, 42,1 мянган тонн мөнгө, 60,6 сая тонн зэс, 1530 мянган тонн молибден, 1822,4 сая тн төмрийн хүдэр, 38,5 тэрбум тн нүүрс зэрэг олон ашигт малтмалын нөөцийг нэгдсэн бүртгэлд бүртгээд байна.

Үе үеийн геологичдын Багануур, Шарын гол, Эрдэнэтээс эхэлсэн их бүтээн байгуулалт одоогийн Оюутолгой, Тавантолгойгоор үргэлжилж, Монгол Улсын хөгжлийг түүчээлж байгааг онцлох нь зүйтэй. 80 жилийн түүхэн хугацаандаа геологичдын дотроос Үйлдвэрлэл эрдэм шинжилгээний олон алдартан тухайлбал Монгол Улсын хөдөлмөрийн баатар 5, Төрийн шагналтан14, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан 15, академич 4, шинжлэх ухааны доктор 16, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн 5, ардын багш1, гавьяат багш 3, соёлын гавьяат зүтгэлтэн3, гавьяат тамирчин 1 боловсролын доктор 190 гаруй, тэргүүний геологичид олон зуугаараа төрөн гарчээ.

 Мөн ойн баярын арга хэмжээнд хамтын ажиллагаа бүхий орны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Бүх Оросын Эрдэс баялгийн шинжлэх ухаан судалгааны хүрээлэнгийн доктор Г. Машковцев, Бүгд найрамдах Чех Улсын профессор Карел Шулмани нар баяр хүргэж үг хэлэв.

 

 

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.193.228Иргэн   • 10 сарын 18. 19 цаг 39 минут

Монголын геологичдын аугаа нэрт төлөөлөгч МУ-ын Хөдөлмөрийн баатар Ч.ХУРЦ Танаа мэхийн ёсолж барын мэнд дэвшүүлж сайн сайхныг хүсье!

202.55.188.36Зочин   • 10 сарын 18. 19 цаг 24 минут

Улс орныг маань чирж яваа тэргүүн салбарын их ойд баярын мэнд. Энэ урд эгнээнд дан луйварчин, авилгачин, будааны хүүхдүүд сууж байх нь юу вэ?

Шинэ мэдээ

Цагаан баавгай амьдралынхаа ихэнх хугацааг далай, тэнгист өнгөрүүлдэг1 минут 43 секундын өмнө“Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног” энэ долоо хоногт тохиож байна2 минут 31 секундын өмнөИрэх долоо хоногийн мягмар, лхагва гарагт бүх нийтээрээ амарна3 минут 5 секундын өмнөЗимбабвен Эрүүл мэндийн сайд хятадуудын нийлүүлсэн бэлгэвчийг жижиг гэж голжээ6 минут 43 секундын өмнө“МИГ-29” загварын хоёр сөнөөгч онгоцыг энэ сарын 26-нд хүлээж авна гэв11 минут 43 секундын өмнөХятадын хогийн цэг дүүрчээ16 минут 43 секундын өмнөЦ.Жигдэн багшийн нэрэмжит тэмцээний заавар21 минут 43 секундын өмнөБНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд ОХУ-д айлчилна26 минут 43 секундын өмнөКанадад Санта-Клаусын парад болжээ31 минут 43 секундын өмнөЗолбин нохойг тооллоо36 минут 43 секундын өмнөНайман настай хүү 3000 гаруй орон гэргүйчүүдэд туслаад байна41 минут 43 секундын өмнөШУУРХАЙ: Сайд асан Б.Батзориг нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ41 минут 47 секундын өмнөAрьс өнгөөр ялгаварласан хэмээн онгоцны үйлчлэгчийг буруутгажээ46 минут 43 секундын өмнөКанадад хар ангус үүлдрийн үхэр өндөр үнээр зарагджээ51 минут 43 секундын өмнөУкраины хөлөг онгоцуудыг буцааж өгч байгааг тайлбарлав56 минут 43 секундын өмнөҮндсэн хуулийн цэцийн  дарга хэн болох вэ58 минут 36 секундын өмнөХүүхдийг түлэгдэлтээс сэргийлэх аян үргэлжилж байна1 цаг 2 минутын өмнөЭво Моралес сонгуульд өрсөлдөхгүй гэж мэдэгджээ1 цаг 7 минутын өмнөШуурганаар алга болсон иргэн хоёр өдрийн дараа өөрөө гэртээ иржээ1 цаг 12 минутын өмнөРоналдо 2019 онд Португалын төлөө 14 гоол оруулж, рекордоо эвдлээ1 цаг 17 минутын өмнөИраныг эсэргүүцлийн давлагаа нөмөрч, 25 орчим хүн амиа алджээ1 цаг 17 минутын өмнө“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төслийн удирдах хороо хуралдав1 цаг 22 минутын өмнөЭрдэмтэд хоёр сарын хугацаанд шинээр шүд ургуулах гэнэ…1 цаг 27 минутын өмнөХөгжмийн зохиолч Б.Шарав агсны бүтээлүүд уран зурагт мөнхлөгдлөө1 цаг 32 минутын өмнөЖүдо: Шёохэй Оно, Хисаёши Харасава хоёр “Их Дуулга”-д барилдахгүй1 цаг 37 минутын өмнөИрэх онд навчит ойн 13000 га-д хортон шавжтай тэмцэнэ1 цаг 42 минутын өмнөБеларусийн сөрөг хүчний төлөөлөгчид парламентад сонгогдсонгүй1 цаг 47 минутын өмнөҮндсэн хуулийн эхийг Ерөнхийлөгчид өргөн барина1 цаг 48 минутын өмнөХарри Кейн Европын аваргын урьдчилсан бүх тоглолтод гоолдсон 3 дахь хөлбөмбөгч1 цаг 50 минутын өмнө"Huawei"-ийн эвхэгддэг утас хэдхэн минутын дотор зарагджээ1 цаг 52 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.