2019 оны 10-р сарын 19
10 цаг 40 минут

ТОЙМ: Саарал жагсаалтад багтаж, НАМЭХ ерөнхийлөгчөө сонгож, зөрчил гаргасан цагдааг ажлаас халав

Энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага НАМЭХ-ын  YII их хурал өнгөрсөн пүрэв гаригт  Тусгаар тогтнолын ордонд хуралдаж ирэх дөрвөн  жил тус холбоог удирдах тэргүүнээ сонголоо.

НАМЭХ-ын Ерөнхийлөгчийн төлөө УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар  өрсөлдсөн юм. Ингээд санал хураалтын дүн гарахад  төлөөлөгчдийн 75.4% -ийн саналаар  Д.Сарангэрэл  сонгогдов.

FATF Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д орууллаа

Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага FATF-аас Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулсан талаараа мэдээллээ. Уг жагсаалтад Монголоос гадна шинээр Исланд, Зимбабве улсыг оруулахаар шийдвэрлэж, харин Этиоф, Шри Ланка,Тунис улсуудыг эрсдэлтэй жагсаалтаас хассан байна.

FATF-аас гаргасан албан мэдэгдэлд “Эдгээр орнууд нь FATF-ийн зөвлөмжийг биелүүлж, дутагдлаа арилгах төлөвлөгөө боловсруулсан. Энэхүү төлөвлөгөөг биелүүлэх улс төрийн өндөр түвшний амлалтыг нь хүндэтгэж байгаа” гэжээ.

Б.Баатархүү: Олон нийтийн газар бие зассан цагдааг ажлаас нь халсан

Цагдаагийн албан хаагч олон нийтийн газар бие засч буй зураг олон нийтийн сүлжээнд тавигдаж, багагүй шүүмжийг хүртсэн. Албан хаагчийн энэ үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, түүнийг ажлаас нь халсан байна. Мөн олон нийтийн газар бие зассан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулиар торгууль оноож буйг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.

Тэрбээр  “ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсээс энэ мэдээллийг шалгаж, цагдаагийн ахлах ахлагч Сүхбаатар болохыг тогтоосон. Тэрбээр ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт олон нийтийн газар бие засч, цагдаагийн албан хаагчийн ёсзүйн дүрэм болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн. Цагдаагийн албан хаагчийн нэр хүндэд харшилсан ийм үйлдэл гаргасанд харамсаж байна. Мөн албан хаагчийн гаргасан ёсзүйгүй энэ үйлдэлд иргэдээс уучлал хүч байна” гэв.

Т.Номин-Эрдэнэ өсвөрийн Азийн аварга боллоо

Арабын Бүгд Найрамдах Эмирт улсын Фужайрах хотод болсон боксын өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд “Хилчин” клубын тамирчин Төгсжаргалын Номин-Эрдэнэ 57 кг-ын жинд түрүүллээ. 

Т.Номин-Эрдэнэ “Хилчин” клубын дасгалжуулагч, спортын мастер Ж.Еркиний шавь юм. Тэрбээр өсвөрийн Азийн аварга болж буй Монголын анхны эмэгтэй боксчин болж байна.

Тус тэмцээнд оролцож буй бусад тамирчдын хувьд хөвгүүдийн 63 кг-д Чулуунтогтохын Элбэг, охидын 48 кг-д Даваазоригийн Номин-Эрдэнэ нар тус тус хүрэл медаль хүртлээ.

41
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

41 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.188.45иргэн   • 10 сарын 22. 12 цаг 18 минут

Монгол саарал жагсаалтад хамгийн хөнгөн нөхцөлөөр орсон хийгээд Манай эдийн засагт ямарч сөрөг үр дагаваргүй Манай төр засаг хулгайч луйварчдын барьцаанд автагдаж хулгайчид шүүхийн хамгаалалтад орж Монголын нийгмийг хар бараан харагдуулаж байна. Үүний өмнө Төр засаг хүч мөхөлдөж байна. Энэ нь Монголчуудал гэрэл гэгээтэй болгохыг ФАТФ туслах нь дамжиггүй Энд муу зүйл огт алга

202.179.24.169Зочин   • 10 сарын 21. 12 цаг 11 минут

Саарал жагсаалтад орсоноор эрх мэдэлтнүүд шоронд орохгүйн тулд хөрөнгөтөн улсуудаас зайгаа барьж өөрдийг нь аврах боломжтой диктатуртай улсуудаас санхүү, мөнгөний тусламж авч бидний мэдэхгүй нийгмийн хөгжлийн замаар явах уу?

103.194.176.117зочин   • 10 сарын 21. 8 цаг 21 минут

Манай улс төрчид Монгол улс Саарал жагсаалтанд орох маш ашигтай гэх шиг ард иргэдийнхээ тархийг угаах нь тэр үнэндээ бол тийм биш харин эсэргээрээ ард иргэдэд зүгээр муугаар бодоход л авдаг хэдэн бор юмны чинь татвар нэмэгдэж бинзен гэрэл цахилгаан дулаан гээд л бүгд нэмэгдэнэ Өнөөдөр тэр их өр зээлийг татвар төлөгч иргэдийн халааснаас гарах байхгүй юу даа бусдаар бол нх баригч хоёр нам бол зүгээр бохир мөнгө угаах ажиллагаагаа л урьдал болгоно шүү дээ

66.181.161.9зочин   • 10 сарын 20. 23 цаг 41 минут

ман-ын үнэн нүүр царай энэ сарангэрэлийг сонгож байгаагаар ил тод харагдаж байна ман-ыг дуусгах ажлыг амжилттай хийж байна даа энэ торон хүрээлэл зулгуйдалт ямар ч чадваргүй хүмүүсээр дүүргэчихсэн байгаа байдал нь яанадаа

202.9.43.69Зочин   • 10 сарын 20. 22 цаг 35 минут

Саарал жагсаалтд орсноор ямар эрсдэл үүсэх вэ? Яагаад саарал жагсаалтад оров. Саарал жагсаалтаас яаж гарах вэ? гэдэг талаар одоо ТВ-9 өөр шууд нэвтрүүлэг явж байна. Оролцож байгаа хүмүүс монгол эх орноо гэсэн сэтгэлээр хандаж сайхан ойлголт мэдээлэл өгч байна. Харин нэг зүйлийг сануулж ард иргэддээ хэлэхэд зөв сайхан зүйлийг яриад бүр эсрэгээр нь үйлдэл хийдэг яг л Ц.Элбэгдорж гуай шиг итгэж үл болох С.Ганбаатар гэж нэг хулхи яриад байна. Түннд ёстой итгэж болохгүй шүү ард иргэдээ. Сая хаагуур ч гэнэв явсан Одоо бас л явах бололтой юм ярьж

66.181.184.71Зочин   • 10 сарын 20. 20 цаг 55 минут

Цагаан захтан гэмт этгээдүүдтэй хуйвалдаж хуулийг гууль болгож байгаа хууль хяналтын байгууллагууд болон тэднийг хамгаалж буй шүүгч, прокурортой хатуу хариуцлага тооцох хэрэгтэй бна . Тэдний балгаар саарал жагсаалтанд орсоныг бүү мартацгаа

64.119.19.85рах   • 10 сарын 20. 17 цаг 26 минут

Энэ хувхай дөрвөд үмхий Нямдоржийг битгий сонголдоо дөрвөдүүдээ хийж байгаа юм байхгүй хуулийг гууль болгосон новшийг зайлуулмаар байна ,

202.21.108.136ТАРЧИЛ ТАРЧИЛ   • 10 сарын 20. 15 цаг 55 минут

ХЭДХЭН ЗАЛЬТ ХУЛГАЙЧУУДАД УЛС ОРНОО БУСНИУЛГУУЛАН ХАР ЖАГСААЛТАД ОРОХ ДЭЭРЭЭ ТУЛАХ Ч ГЭЖ. ЭНЭ НОВШНУУДЫГ БҮГДИЙГ НЬ ХУУГААР НЬ ШОРОНД БУЛЖ ШОРОНД ХАТААХ ЮМСАН. ИДЭЖ УУЖ ЦАДДАГГҮЙ ШУНАЛЫН ТУЛАМНУУДАА ТА НАР ТҮМЭН ҮЕЭРЭЭ ТАМД ТАРЧИЛНАА ГАЙГҮЙ

64.119.20.253лшга   • 10 сарын 20. 13 цаг 24 минут

ЖДУ 76 Офшор 76 хөөн хэлэлцэх хугацаа авлига хээл хахууль раднаасэд нямдорж, мөнгө угаадаг дипломатуудын олон жилийн гавьяаны үр дүн дээ

192.82.69.154Зочин   • 10 сарын 20. 10 цаг 30 минут

MAH AH HEN NI ILUU HULGAILDAG VE!!! YALGAA BHGUIDEE ALI ALI HUULEGCH DEEREMCHID MAH JOOHON ALUURCHIN YUMDAA!!!!!

64.119.23.112Зочин   • 10 сарын 20. 10 цаг 22 минут

hulgai deerem hiichin bish. ulsiig mash iheer hohiroochihson humuus zugeer yvaad l bna. niigmiin hev juram aldsan bj bolno zaaval ajlaas n halah heregtei yu. het tuilshiramtgai bhaa bolih heregtei. ter tsagdaagiin ard heden hunii amidral ch bgaan bilee

64.119.19.85зочин   • 10 сарын 20. 10 цаг 14 минут

Оюу толгойгоо монголчууд тэмцэл өрнүүлж байгаад 49/51 болгочихвол монголчуудын ганц гавьяа тэр шүү дэ амьдрал сайжраал явчихана,

103.194.176.117зочин   • 10 сарын 21. 8 цаг 30 минут

Үгүй би тэгж бодохгүй байна .Харамсалтай манай хэдэн эрхэм луйварчид Оюутолгойг барьцаанд тавиад туучихсан байж ч мэдэх улс итгэх аргагүй этгээдүүд ш дээ ТВ-9 гарч байгаа ярилцлаганд Т Баярхүү доктор Сэтгуулч Гантулга нар үнэн ортой үг хэлж байна лээ Тэр өршөөлийн хуулийг эргэж харах мөн цаазын ялыг сэргээж гэмээн улсад асар их мөнгө угаасан идэж шамшигдуулсан оффшор бүсэд байршуулсан улс төрчид болон тэр бизнес бүлэглүүдэд ч шууд хамааралтай шууд л цаазлах хэрэгтэй

103.194.176.117зочин   • 10 сарын 21. 8 цаг 33 минут

Нэг тийм том цочироо өгөх хэрэгтэй тэгвэл наад шүүх прокурор гааль татвар мэрэгжилийн хяналт гээд аяандаа мэдэрч эхлэх байх өөрөөр хэлбэл болохгүй юм байна гэдгээ ухаарах байх хэрэв ухамсарт хүн юм бол

64.119.19.85Новшийн төр   • 10 сарын 20. 10 цаг 08 минут

Ярихааш цаашгүй арчаагүй мулгуу үхэр нэрэндээ таарсан монголчууд одоо яахав дэ хө баялаг нь дууссаны дараа мянга донгодоод яахав дэ л болох байх да чааваас,

112.72.12.8Зочин   • 10 сарын 20. 7 цаг 17 минут

Дээр доргүй орооцолдсон хулгайч луйварчдын аалзны торноос ч илүү энэ муухай сүлжээг хувьсгал хийж нэг мөр хөнтөрч хариуцлага тооцохгүй бол улс орон өөрчлөгдөнө гэж горьдолтгүй ээ. СОНГУУЛЬ БОЛОХЫН БОЛ МАХН-ЫГ ГАРГАЖ НЭГ ХАРАХААС ӨӨР АРГАГҮЙ БОЛОВ БОЛТОЙ

112.72.12.3Зочин   • 10 сарын 20. 1 цаг 35 минут

Тууз хайчилхаас өөр ажил мэдэхгүй энэ эмэгтэй илүү л байна. Өндөр боловсролтой мэдлэгтэй мундаг эмэгтэйчүүд зөндөө байхад очиж очиж Сарангэрэл шүү

122.201.31.37Зочин   • 10 сарын 19. 23 цаг 11 минут

Сарангарэл нь ч юу ч вэ дээ. Хаа очиж Хүрэлсүхийн засаг овоо ажиллаж байгаа шүү. Аливаад үнэн хэрэгтэй. Урьд өмнөх ЗГ-ууд үнэндээ олигтой ажиллаж байгаагүй

103.57.92.234Зочин   • 10 сарын 19. 21 цаг 34 минут

Төрийн түшээдийн өмнөөс ичиж байна. Тэмцсэн юм бол тэмцсэн шиг тэмцэж монголоо авилгачдаас цэвэрлэх болоогүй юу? Ажлаа сайн хийсэн гэж бүлтрээд байсан монгол банк, санхүүгийн зохицуулах хорооны толгойнуудыг зайлуулъя.МАН-д энэ байгууллагуудыг аваад явчих толгойтой хүн алга уу?

103.57.92.234Зочин   • 10 сарын 19. 21 цаг 29 минут

70-д сая малтай, газар доороо ховор баялагтай, том газар, цөөхөөн монголтой онцлог орныг саарал жагсаалтад оруулж Чингис хааныхаа нэрийг хөөдөж монголыг олон улсад шившиг болгосон хариуцлагагүй байгууллагуудын удирдлагыг олонд зарлан хөөж, авилгачдын мөнгийг хурааж аваагүй, хариуцлагад татаагүй шүүгч нарыг зайлуулж, мөнгий нь улсдаа тушаалгуулж, төрд ажилласаар байгаад үндэслэлгүй баяжсан луйварчдын хөрөнгийг хураая.

192.82.69.154Зочин   • 10 сарын 19. 21 цаг 18 минут

MAH AH HEN NI ILUU HULGAILDAG VE!!! YALGAA BHGUIDEE ALI ALI HUULEGCH DEEREMCHID MAH JOOHON ALUURCHIN YUMDAA!!!!!

112.72.12.4Зочин   • 10 сарын 19. 20 цаг 46 минут

АРДЧИЛЛЫН ХУЛГАЙЧ НАР ТӨР БАРЬСНЫ ДАРАА ДАНДАА Л НЭГ МУУ ЮМАНД ОРЖ ЖИРИЙН АРДЫН АМЬДРАЛ ХҮНДЭРЧ БАЙДЫН. ХҮТ-ЫН ДАРГА ЛХАГВАЖАВ ГЭДЭГ ПИЗДА ЕРӨӨСӨӨ ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГАРГЫЙ ГЭЭД Л СОЛИОРЧ БАЙГААД АН-Ы ФИЗДАКУУД БААХАН ЛУЙВАР ХУЛГАЙГ ӨРШӨӨСӨӨН Ш ДЭЭ.ЯМАРТАА Л АН-Ы ХУЛГАЙЧ НАР ТӨРӨӨС БУУХДАА УЛС ОРНОО ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ДАМПУУРУУЛААД БУУХАВ ДЭЭ.ЭНЭ МУУ АРДЧИЛЛЫН НЭР ЗҮҮСЭН ЛУЙВАРЧДЫГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА.

122.201.24.91Б.ЦОГТГЭРЭЛ   • 10 сарын 19. 20 цаг 34 минут

ТЭМБҮҮ САРАНГЭРЭЛ НАР МАНДАН БАЯЖИЖ ЖИРИЙН МОНГОЛЧУУД СААРАЛТАВ !!!

202.179.26.172KKK   • 10 сарын 19. 20 цаг 20 минут

MONGOLCHUUD NEEREE HAA HAMAAGUI HOSHNOGODUULSAAR BAIGAAD BUR HOLHIO BOLCHIJEE

150.129.143.62ЗОЧИН   • 10 сарын 19. 19 цаг 34 минут

ЭНЭ ДАНДАА МУУ МЭДЭЭ БАЙНА. ЯАХААР ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ЗӨВХӨН МУУ МЭДЭЭГ ТАВИВ.

192.82.67.66зочин   • 10 сарын 19. 18 цаг 16 минут

Одоо сарал жагсаалт үүсгэж байгаад гадна байгаа мөнгийг монголд буцааж өгөх үү Эсвэл мөнгийг нь хааж байгаад улс дотор нь хооронд нь зодолдууах уу

192.82.69.154Зочин   • 10 сарын 19. 16 цаг 37 минут

MAH AH MAXH-G BUGDIIG TATAN BUULGAJ SUULIIN 20 JILD TURD BSAN BUHNIIG GER BUL HUUHEDTEI NI SHALGAJ HURUNGIIG NI HURAA!!! !UGAASA SAARAL DAMPUURSAN!!!! ODOO CHANGA UZ!!!!!

202.9.42.251Зочин   • 10 сарын 19. 14 цаг 53 минут

Гансүх сааралтуулж бндоо

192.82.73.74Зочин   • 10 сарын 19. 13 цаг 11 минут

Хууль зүйн саад Ц.Нямдорж , 60 тэрбумын Баатаржаваас салаагүй цагт авилга хээл хахууль арилж , шударга нийгэм тогтохгүй .

202.126.89.217Зочин   • 10 сарын 19. 12 цаг 07 минут

Сарангэрэл Хүүкийн ну.а гэдэг нь үнэн бололтой.2008 онд Хүүк гишүүнээсээ татгалзахад Сарангэрэл оронд нь жагсаалтаар гишүүн болж бсан.

202.126.89.217Зочин   • 10 сарын 19. 12 цаг 05 минут

Хүүхэн яасан гишүүн нь буруугаа хүлээсэн байхад хэрэг нь 2 жил шийдэгддэггүй.Нэг ахлах ахлагч согтоод буруу үйлдэл хийхэд 10 жилийн хөдөлмр нь дороо шийдэгддэг улс юм бн.

203.91.115.42Зочин   • 10 сарын 19. 11 цаг 50 минут

Одоо долларын ханш суга өснөө Жирийн иргэд яаж амьдрана даа Бүх зүйлийн үнэ өсөх болно

202.21.108.189Зочин   • 10 сарын 20. 8 цаг 11 минут

Хаха. Энэ цуу тараагчийг энэ хаягаар нь олж яаралтай баривчлахгүй бол нийгэмд бас л хортой мэдээ тарааж бна шүү. Доллар өсөх үндэс уг нь байхгүй. Хятад руу нүүрс гарч л бвал өсөхгүй . Энэ мэтийн цөөхөн ногоон дараад тэрнээсээ ашиг унагах гэсэн ацнуудыг улам шатаах хэрэгтэй бгаа юм. Долларын ханшийг унагаж

64.119.18.116Зочин   • 10 сарын 19. 11 цаг 38 минут

ТЭНЭГ ХҮРЭЛСҮХИЙГ КАБИНEТААР НЬ БУУЛГААЧЭЭ !!! ШУЛГА САРАНГЭРЭЛТЭЙ НЬ ЦУГ .

202.9.43.178Зочин   • 10 сарын 19. 11 цаг 26 минут

Ene hogiin awgaigaas Bulgantuya ni deer bsiin.

202.9.43.178Зочин   • 10 сарын 19. 11 цаг 25 минут

Erunhii said--Sv. Batbold, Hurelbaatar, Nyamdorj, Ulaan nariin baritsaand ortson, zugeer utsan kukol.

202.9.43.178Зочин   • 10 сарын 19. 11 цаг 23 минут

Ene zasag hiij chadahgui l dee. Hudlaa Tom Tom hutsahaas uur um bhgui. Sachin hurehgui

202.9.43.178Зочин   • 10 сарын 19. 11 цаг 22 минут

Erh buhii baguullaguud gedegt: gaali, shuuh, prokuroor, mergejliin hyanalt geed zorigtoi uurchlult hiih baiguullaguudiig helj bgaam.

64.119.21.67zochin   • 10 сарын 19. 11 цаг 17 минут

Ene ovoo zaluugiin zurag bna Odoo end tendees slikon bundaigaad huurhuu bolson baina .Daahgyi nohoi buluu hyraana .Saidaa hiij chadahgyi baij alban tuhsaald durtai Haan Hatan 2 bolvoo

202.9.42.145Зочин   • 10 сарын 19. 11 цаг 04 минут

МОНГОЛЫН БАНКНУУДЫН ОЛОН УЛСЫН КАРТААР ОЛОН УЛСЫН БАНКУУДААР ГҮЙЛГЭЭГ ХИЙХИЙГ ХОРИГЛОЖ ХЯЗГААРЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. ЗӨВХӨН МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ЗЭЭЛ ӨГӨХИЙГ ХЯЗГААРЛАХ ХЭРЭГТЭЙ.

122.201.24.234Зочин   • 10 сарын 19. 10 цаг 59 минут

Манай МАН ан Сарангэрэл мэтээсээ салахгуй бол бур урагшдахгуй ээ

Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллуулж эхэллээ44 минут 32 секундын өмнөБага хайрханы отрын бүс нутагт 128.9 мянган толгой мал өвөлжинө46 минут 59 секундын өмнөВенец хотод онц байдал зарлажээ51 минут 59 секундын өмнөТэрслүү тэмээчин56 минут 59 секундын өмнөШар хантаазтнуудыг жагсахыг уриалжээ59 минут 56 секундын өмнөХүрэн манжингийн анагаах удидас1 цаг 2 минутын өмнөFact check: Оросын нэгэн даргын гэрээс олдсон хоёр тонн мөнгөн дэвсгэртийн тухайд1 цаг 7 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна1 цаг 9 минутын өмнөКофены ашигтай арван тус1 цаг 10 минутын өмнө“Android”-ыг орлох үйлдлийн системээ удахгүй нэвтрүүлнэ1 цаг 12 минутын өмнөДю Солей циркийг үүсгэн байгуулагч хувийнхаа арал дээр каннабис тарьж байжээ1 цаг 15 минутын өмнө“Чамайг даа” хүүхэлдэйн киноны шинэ цуврал гарна1 цаг 17 минутын өмнөПутин: Энэтхэгт “С-400”-г нийлүүлэх ажил хэвийн байгаа1 цаг 18 минутын өмнөСаяд нэг тохиолдох гурван эвэртэй бугын зургийг даржээ1 цаг 22 минутын өмнөХөгшрөхгүй арьсаа төрөлхийн залуу хэвээрээ хадгалж үлдэхийг хүсэж байна уу1 цаг 27 минутын өмнөФэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 цаг 32 минутын өмнөШүдний протез хэвлэдэг 3D-принтер бүтээжээ1 цаг 37 минутын өмнө“Чингис хаан” банкны удирдлагыг ЭМДЕГ-ын даргын хэрэгт яллагдагчаар татжээ1 цаг 38 минутын өмнөЦ.Элбэгдорж Дэлхийн Манлайллын нэгдэл байгууллагын Ерөнхий чуулганд оролцож байна1 цаг 41 минутын өмнөЧөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн маргааш эхэлнэ1 цаг 42 минутын өмнөБайлдааны самбо бөхийн ДАШТ-ийн мөнгөн медальт Б.Тэнгисийн бүх тулаан1 цаг 42 минутын өмнөАлимыг хэрчиж, муутгахгүй хадгалах энгийн арга1 цаг 42 минутын өмнөКПОП: Энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх уран бүтээлчид1 цаг 47 минутын өмнөУрт наслуулдаг хүнс1 цаг 52 минутын өмнөДэлхийн хамгийн урт нислэгийг үйлджээ1 цаг 57 минутын өмнө"Чингисийн цом" МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13 зохион байгуулагдана1 цаг 58 минутын өмнөСирийн газрын тосны орд газрыг эргүүлэн өгөхийг Орос АНУ-д уриаллаа2 цаг 2 минутын өмнөХотхонуудын хаагдсан орц гарцыг нэн даруй нээхийг үүрэг болгов2 цаг 5 минутын өмнөТархины тураалаас үүдэлтэй Мацуда Сангийн үнэн үг2 цаг 7 минутын өмнө“Хотын хөгжил ба орхигдсон иргэд” нээлттэй хэлэлцүүлэг боллоо2 цаг 10 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.