2019 оны 10-р сарын 19
17 цаг 52 минут

Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна

Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй Дулааны цахилгаан станцуудын зуухны яндангаас гарч байгаа бохирдуулагч бодисын хэмжээ болон үнс баригч фильтер стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.

Дулааны цахилгаан станцуудаас гарч байгаа агаар бохирдуулагч эх үүсвэрт хийсэн хэмжилтийг стандартын үзүүлэлттэй харьцуулахад ДЦС-4-ийн хүхэрлэг хийн үзүүлэлт 34.9 хувь, ДЦС-2-ын азотын давхар ислийн үзүүлэлт 11.3 хувиар их, ДЦС-3-ынх стандартын хэмжээнд байна. Одоогийн байдлаар дулааны цахилгаан станцууд нь анх ашиглалтад оруулахад хамт суурилуулагдсан шүүлтүүрийг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл Дулааны цахилгаан станцуудын зуух нь бүгд 1961-1983 оны хооронд суурилагдсан ба утаа шүүх фильтерүүд нь мөн тухайн үед суурилагдсан, ашиглалтын хугацаа нь дуусаж байгаа аж.

ДЦС-4 цахилгаан шүүлтүүр, ДЦС-3 усан буюу нойтон скруббер шүүлтүүр, ДЦС-2 нойтон үнс баригч, циклонт үнс баригч болон уутан шүүлтүүр ашиглан станцаас гарч буй утааг шүүж байна. Уутан шүүлтүүрийг 2 зууханд 2017 онд суурилуулжээ. ДЦС-4-т ашиглагдаж буй цахилгаан шүүлтүүр нь утаанд агуулагдах дэгдэмхий үнсийг 99.6 хувиар шүүх чадамжтай ч олон жилийн ашиглалтын явцад элэгдэж хуучирсан, шаардлага хангахаа больсон хэсгийг нь авснаас үүдэн бүтээмж нь 94.2 хувь болж буурчээ. ДЦС-3-т ашиглагдаж буй нойтон скрубберийн шүүлтүүр нь утаанд агуулагдах дэгдэмхий үнсийг усаар барьж байгаа хэдий ч усны зарцуулалт өндөртэй, ДЦС-2-т ашиглагдаж буй уутан шүүлтүүр 99 хувь, нойтон үнс баригч 85 хувь, циклонт үнс баригч 75 хувийн бүтээмжтэйгээр утааг шүүж байна.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.35Зочин   • 10 сарын 20. 9 цаг 56 минут

Талбарууд диамонд мөнгө зохих гэж бган

202.179.26.172H   • 10 сарын 19. 19 цаг 48 минут

202.179.26.172Зочин   • 10 сарын 19. 19 цаг 48 минут

USAAR SHURSHDEG BOLOGO GEJ HECHNEEN HELJIINAA TER ANGLI AMERIK YAPOND CHINI NUURSNII STANTSAAS UTAA BISH UUR L GARAH YUM

Шинэ мэдээ

Улсын хэмжээнд 281 хүн ХДХВ-ын халдвартай11 сар 17. 13:30Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна11 сар 17. 13:15ХБНГУ: Тариалчиндын тракторын цуваа түгжрээ үүсгэжээ11 сар 17. 13:001936 онд устсан гэгддэг Тасманийн бар амьд үлдсэн байж магадгүй11 сар 17. 12:45Хойд туйлын нохой чарганы уралдаанд өрсөлдөж байгаа Ч.Даваадуламыг дэмжээрэй11 сар 17. 12:30Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 112 жилийн ой өнөөдөр тохиож байна11 сар 17. 12:00Холeр өвчний голомттой улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна11 сар 17. 11:45Ц.Элбэгдорж: Би зугтаад хаачих вэ дээ, төрийн хамгаалалт нь дагаад явж байна11 сар 17. 11:34Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ11 сар 17. 11:30Өнөөдрийн зурхай11 сар 17. 11:15Цаг агаарын мэдээ11 сар 17. 11:00Эмэгтэй бөхчүүд маргааш хүрэл медалийн төлөө барилдана11 сар 16. 18:29Кымган уулан дахь барилгуудаа буулгахыг шаардсан бичиг хүргүүлжээ11 сар 16. 15:00Туршилтын журмаар “like”-н тоог нууцалж эхэллээ11 сар 16. 14:55Хамгийн өгөөмөр тэрбумтан Чарльз Фини 15 долларын цаг зүүдэг11 сар 16. 14:50"Ниссан" концерн 444 мянган машинаа эргүүлж татна11 сар 16. 14:45Бэлтгэлгүй бэлгийн харилцаа нэг насны харуусал11 сар 16. 14:40Болзоонд тохиромжтой залууг хэрхэн сонгох вэ11 сар 16. 14:35Манай гарагийн хамгийн ухаалаг амьтад11 сар 16. 14:30НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно11 сар 16. 14:30Т.Ариунаагийн фэн, дуулиантай ч даруухан бүсгүй11 сар 16. 14:25Залуу үетэйгээ учирсан 22 алдартан11 сар 16. 14:20NIKE “AMAZON”-р дамжуулж шууд борлуулалт хийхээ болино11 сар 16. 14:15Хятадын хамгийн том хогийн цэг тооцоолсноос 25 жил урьтаж дүүрэв11 сар 16. 14:10Хан-Уул дүүрэгт угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллаж байна11 сар 16. 14:05Дугуй хэлбэртэй, хөвдөг аралтай нуур эрдэмтдийг алмайруулж байна11 сар 16. 14:00Эрдэнийн хүлэг мориныхоо эрдмийн гэрэлт шастирыг нээмүй11 сар 16. 13:55Улаангомын бүүдгэр, бүрсгэр өдрүүд эхэллээ11 сар 16. 13:50Хөргөгчинд хадгалж болохгүй 10 хоол хүнс11 сар 16. 13:45Хүүхдийн эмч нар ОХУ-д хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр суралцана11 сар 16. 13:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.