2019 оны 10-р сарын 20
11 цаг 00 минут

Цаг агаарын мэдээ

Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд:

Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 10 дугаар сарын 19-ний 20 цагаас 10 дугаар сарын 20-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус хүйтэн, бусад хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 7-12 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, шөнөдөө түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 8-13 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

2019 оны 10 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 25-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 21-нээс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилохыг дэмжлээ10 минут 58 секундын өмнөД.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн хошой аварга боллоо15 минут 10 секундын өмнөХиллари Клинтон: Би Ерөнхийлөгч байсан бол гэх бодол одоо ч төрдөг20 минут 10 секундын өмнөХ.Эрдэнэбаатар Азийн жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч болов30 минут 10 секундын өмнөNestlé зар сурталчилгааны холдингоос хараат бус мэргэжилтнүүдийн хэлтэс байгуулжээ35 минут 10 секундын өмнөУулын цанын тамирчид БНХАУ-ыг зорилооо40 минут 10 секундын өмнө“Ленфильм” Халх голын тулалдааны тухай баримтат киноны зургийг авч эхэлжээ45 минут 10 секундын өмнө“ОйлГОЁ ХҮНдэлье” уриатай хүчирхийллийн эсрэг аян нээлтээ хийлээ50 минут 10 секундын өмнөШинэ Делид хүчилтөрөгчийг худалдаалж байна55 минут 10 секундын өмнөӨнөөдөр М.Уранцэцэг тэргүүтэй 5 бөх барилдана1 цаг 1 минутын өмнөБразилын Ерөнхийлөгч шинэ нам байгуулжээ1 цаг 6 минутын өмнөДолоон хүн амиа алдсан ослын хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалаа1 цаг 11 минутын өмнөБНСУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар утсаар ярьжээ1 цаг 16 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 21 минутын өмнөАвтомашин үйлдвэрлэгчид байгальд ээлтэй тээврийн хэрэгслүүдээ танилцуулна1 цаг 26 минутын өмнөЧуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ1 цаг 31 минутын өмнөМарихуаныг хууль ёсны болгохыг дэмжжээ1 цаг 36 минутын өмнөҮндсэн хуулийн цэц хаалттай хуралдаж, Д.Одбаярыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ1 цаг 41 минутын өмнөӨвөр Монголд 4000 гаруй жилийн настай хот олжээ1 цаг 46 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 51 минутын өмнө"Таны сонгох 76": Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигчдийн талаар ИРГЭД юу хэлэв2 цаг 10 минутын өмнөЯ.Амаржаргал: Эмийн сангууд жоргүйгээр антибиотик өгөхөө больсон нь маш том ОЛОЛТ2 цаг 20 минутын өмнөӨгөх хүн нь бөхийж, авах нь гэдийдэг Монголын нүүрсний экспорт2 цаг 30 минутын өмнөТөв банкны жилийн настай ч байж мэдэх шинэ Ерөнхийлөгч хэнд хэрэг болов2 цаг 41 минутын өмнөБ.Бат-Эрдэнэ: 34 хувиа өндөр хүүтэй зээлээр аваад, тэрбум ам.долларын өрөнд орчихсон2 цаг 50 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 11 минутын өмнөДэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ11 сар 21. 18:00Харвардын их сургууль 34 жилийн судалгаагаар эрүүл амьдрах дүрэм гаргажээ11 сар 21. 17:55Роналду нууцаар хуримлажээ11 сар 21. 17:50ФОТО: Эргэн ирэлтийг нь хийхийг хүлээдэг эмэгтэй кпоп хамтлагууд11 сар 21. 17:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.