2019 оны 10-р сарын 20
13 цаг 15 минут

Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил

Өнөөгийн нийгэмд хөгшин залуу гэлтгүй бүх хүмүүс л элдэв стрессд орж, өвчин эмгэг ярих болжээ. Үүнээс ангижрах хамгийн энгийн өдөр тутмын 7 хэвшил байдгийг та мэдэх үү.

 Их хотын нягтаршил ихсэж, нийгэм хөгжихийн хэрээр хувь хүний амьдралыг тойрсон олон асуудлууд эргэлдэж сэтгэл гутрал, байнгын стресс, байнгын толгой өвдөх, нуруу, хүзүү хөших, даралх ихсэх, чихрийн шижин тусах, таргалалх, амархан ядарч, сульдаж амьдралын идэвхигүй болох, нойр муудах, ойр ойрхон өвчин эмгэг ороох гэх мэт маш олон асуудлууд гарч ирж байна. Үүнээс болж хувь хүний сэтгэл санаа тайван бус болох, уур ундуйцал хүрэх, хямрах, өөртөө итгэлгүй болох ажлын бүтээмж бүүрах зэрэг маш болон сөрөг нөлөөтэй. 

Ийм хүнд байдлыг чухам юу үүсгэдгийг та мэдмээр байна уу? Энэ бол бидний амьдралын буруу хэвшилээс л үүдэлтэй юм. Илчлэг, өөх тос ихтэй, химийн гаралтай шарсан хуурсан хоол, түргэн хоол, сахарын агууламж ихтэй хоолыг зүй зохисгүй цагийн хувиарлалтгүй идэх, хүний биед шаардлагатай амин дэм, эрдсийг хоол хүнснээсээ авч чадахгүй байх, байнга оройтож унтах, үргэлж TV эсвэл Facebook ухаж хүзүү, нуруу хөших, нүдний хараа муудах, хөдөлгөөн дутагдсанаас дээрх бүх асуудлууд эхлэлтэй.

Үүнээс гарах хамгийн амархан аргууд бий. Та ингэхийн тулд зүгээр ч өдөр тутмын амьдралдаа дараа 7 хэвшлийг л мөрдөх хэрэгтэй. Ингэснээр таны бодисын солилцоо сайжирч, бие мах бод сэргэж, эрч хүч амтагдаж сэтгэл санаа бие бялдрын эрүүл чийрэг хэмнэлд орох болно. Үүнд:

 1. Цэвэр ус ууж хэвш - Хүн өөрөө уснаас бүрддэг тул ус хүний биед хамгийн хэрэгтэй эрдэс юм. Өглөө босоод ус ууж хэвш. Шингэн зүйлсээс ус хамгийн эрүүл ундаа. 

 2. Жимс жимсгэнэ, хүнсний ногоог түлхүү хэрэглэ.

 3. Хөдлөхөөс бүү залхуур, алхахыг илүүд үз - Цадталаа хоол идчихээд зурагтаа асаагаад буйдан дээрээ хэд л бол хэдэн цаг хэвтдэг бол та богино наслана, өвчин эмгэг амархан тусна. Ямар ч үед дасгал хөдөлгөөн, алхах гүйхийг илүүд үз.

 4. Эрт унтаж амар - Өнөөгийн залуус хүүхдүүдийн хамгийн муу, аюултай зуршил бол оройтож унтах юм. Оройтож унтсанаар хүний бие организм биологийн цагаараа ажиллах хэмнэлээ алддаг. Ингэсээр амархан ядрах сульдах, дархлаа муудах, эрч хүч алга болж амархан стресс, өвчин эмгэгт баригддаг. Тиймээс эрт унтаж хэвшээрэй. 

 5. Бүхэл үрийн гурил, будаа хэрэглэ - Бор гурил, хөц будаа, гурвалжин будаа, шар будааг эрүүл мэндэд тустай шижир алт гэдгийг хүмүүс мэддэггүй. 

 6. Хамгийн аз жаргалтай болгодог зүйл эсвэл мөрөөдөл, зорилгынхоо тухай өглөө, оройд байнга бодож бясалгаж бай. Энэ нь таныг сэтгэл гутралаас сэргийлж урам зоригтой, өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн зорилготой байхад тусладаг хамгийн гол зүйл. Өглөө сэрээд усаа ууж байхдаа мөрөөдлөө бод, төсөөл, орой унтахаар орондоо орохдоо зорилгоо биелсэн байна гэж төсөөл. Та сайхан амрахаас гадна сайхан зүүд зүүдлэнэ. 

 7. Архи, шар айраг, тамхи татах, компьютерийн ард удаан суух зэрэг элдэв муу зуршлаа багасга. Бүр хая. Илүү сайхан, амттай, сонирхолтой зүйлс амьдралд зөндөө бий.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Таны шүд сайхан инээмсэглэлээс илүү ихийг илэрхийлдэг1 цаг 42 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклтой хоёр иргэн осгож нас барахаасаа өмнө утсаар мэдээлэл өгчээ1 цаг 47 минутын өмнө30-тай юм шиг харагддаг 57 настай эмэгтэй дүн өвлийн хүйтэнд ч нүцгэн шахуу явдаг1 цаг 52 минутын өмнөЯмар орон сууц худалдаж авснаар жинхэнэ хөрөнгө оруулалт болох вэ1 цаг 57 минутын өмнөИслам шашинтнуудыг хүмүүжүүлэх Хятадын коммунист намын нууц материалыг дэлгэжээ2 цаг 2 минутын өмнөКени улсаас ирсэн 19 төлөөлөгчийг тусгаарлалтын дэглэмээс гаргажээ2 цаг 4 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Миний ах Ч. Ганболдыг намайг байхгүй байхад томилсон2 цаг 6 минутын өмнөВ.Путины сансар дахь тэмүүлэл ба түүнийг хулгайлсан нь2 цаг 7 минутын өмнөСэтгүүлч М.Уянгын биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ2 цаг 8 минутын өмнөХанойд зочилж буй хүн болгоны амсаж үзэх хоолнууд2 цаг 12 минутын өмнөКДРАМ: Хамгийн романтик 10 цуврал2 цаг 17 минутын өмнөСелена Гомезын шинэ дуу Хейлигийн дургүйг хүргэсэн үү2 цаг 22 минутын өмнөИраны цөмийн байгууламжийн эсрэг хориг арга хэмжээг сэргээнэ2 цаг 27 минутын өмнөНигери: Сургуулийн эсрэг талын байшинг хамгаалж байсан арсланг нүүлгэжээ2 цаг 32 минутын өмнөБ.ОТГОНСҮХ: “Сургуулийн автобусаар“ хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна2 цаг 34 минутын өмнөАНУ-ын цэргийн зардлын талаар тохиролцож чадсангүй2 цаг 37 минутын өмнөЛос Анжелес Клипперс эцсийн мөчид хожил байгууллаа2 цаг 42 минутын өмнө“Joker” киноны орлого 1 тэрбум ам.доллар давжээ2 цаг 47 минутын өмнөБусдын фэйсбүүкээр нэвтэрч, 1.4 сая төгрөг залилсан этгээдийг илрүүлжээ2 цаг 49 минутын өмнө“Атар 60” фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ2 цаг 52 минутын өмнөҮАБЗ Дубайн гэрээний асуудлаар хуралдаж байна2 цаг 55 минутын өмнөКавани Месси хоёр зодолдох дөхөв2 цаг 57 минутын өмнөД.Одбаяр, Д.Солонго, Г.Баясгалан нар хуралд ирээгүй тул Цэцийн хурал хойшилжээ3 цаг 2 минутын өмнөОсакагийн татамид 534 жүдоч өрсөлдөнө3 цаг 7 минутын өмнөКалифорни: Хөл бөмбөгийн тэмцээний үеэр хүмүүс рүү гал нээсний улмаас дөрвөн хүн нас баржээ3 цаг 12 минутын өмнө“Дундад улсын цөөн тоот үндэстний хөшөөний бичгийн судалгаа” номонд Монгол улсын хөшөөний бичгийг оруулжээ3 цаг 17 минутын өмнөГЕГ: 1.5 тонн натрийн шүлт хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ3 цаг 19 минутын өмнөИрэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ…3 цаг 22 минутын өмнөАрьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ямар дарааллаар хэрэглэх вэ3 цаг 27 минутын өмнөЦөмийн дайнд хүргэж болзошгүй байсныг сануулжээ3 цаг 32 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.