2019 оны 10-р сарын 20
14 цаг 00 минут

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга

Үргэлж урам зоригоор дүүрэн байх нь хэцүү. Аз жаргал шиг бидний хүрэх ёстой зүйл мөртлөө үргэлж өөрсдөө зугтдаг зүйл юм. Урам зоригоор дүүрэн үед дэлхийг ч хөдөлгөх хүчтэй юм шиг санагддаг. Харин ямар ч урамгүй үед орноосоо босож чаддаггүй. Өдөр бүр урам зоргиор дүүрэн өнгөрүүлэх яагаад тийм хэцүү юм бэ?

 Үргэлж урам зоригоор дүүрэн байх нь гол обьект биш. Харин таны хүсэл эрмэлзлийг илэрхийлж байгаа тулгуур хүчин зүйл юм. Хэрэв та үр дүнгээс илүүтэй үйл явцад анхаарлаа хандуулж байгаа бол цаг хугацаа хурдан өнгөрч зорилгодоо хүрнэ. Урам зориг нь үйл явцаас ангид зүйл биш харин ч салшгүй холбоотой. Урам зоригоор дүүрэн байхыг хүсэж байгаа бол үр дүнгийн хөдөлгөх хүч болох үйл явцтай нягт холбогдох хэрэгтэй.

 1. Одоо цагтаа амьдар

Өнгөрсөндөө харамсаж, ирээдүйдээ санаа зовсоор байгаад урам зоригоо алдчихдаг. Өөрийн алдаагаа уучилж өршөөж, бодол санаагаа цэгцлэх хэрэгтэй. Дотоод амар амгаланг мэрдэрсэн үед урам зоригтойгоор эргэн ирэх болно.

 2. Одоо цагаа хайрла.

Одоо цаг бол яг одоогийн мэдрэмжийн илэрхийлэл. Одоо цагийн тухай мэдээлэлтэй байх хэрэгтэй. Ажлын үеэр тулгарах асуудлуудын талаар бодохоос илүүтэйгээр таны дарга болон хамтран ажиллагсдынхаа төлөв байдалд анхаарлаа хандуулаарай. Өнгөрсөн зүйлийн талаар мартай, ирээдүйн тухай мөрөөд гэсэн үг ч биш. Харин өөр юуны ч тухай бодолгүй одоо цагтаа анхаарлаа хандуулаарай.

 3. Өөрийнхөө чадварыг илрүүл.

Таны чадвар бол өөртөө бүрэн итгэх итгэл юм. Өөрийнхөө юу хүсдэг, юу хийхээ мэддэг байх нь итгэлтэй байдлыг нэмэгдүүлнэ. Чадвараа хөгжүүлэхэд цаг хугацаа, туршлага шаардагдана. Одоо цагтаа эрч хүчтэй байх, өөрөө өөрийгөө ойлгох аль аль нь үүнд багтана. Эргэн тойрныхон чинь хайрлах, аз жаргалтай байх, сэтгэл ханамжтай байхын төлөө хичээж байхад харин та өөрийнхөө төлөө шийдвэр гаргахад гол санаа оршино.

 4. Зорилгоо тодорхойл

Хүрэх ёстой газраа мэдэхгүй байж яаж урам зоригтой байх билээ. Хэрэв тодорхой тавьсан зорилгогүй, үр дүнгүй дуусдаггүй ажил таны урам зоригийг юу ч үгүй сорох болно. Урам зоригоор дүүрэн амьдрахыг хүсвэл алхам бүртээ урт болон богино хугацааны зорилго тавьж сураарай. Өөрийн нөөц боломжоо ашиглах боломжтой үед энэ нь тухайн өдрийн хөдөлгөх хүч болдог.

 5. Томоор сэтгэ

Нүдээ аниад өөрийн урт хугацааны зорилгын боломжтой бүх нөхцөл байдлын талаар төсөөл. Дараа нь эдгээр санаануудаа цаасан дээр бич. Тодорхой байх хэрэгтэй. Илүү тодорхой болгохын тулд зурсан ч болно. Таны үзэл бодол, алсын хараа цаг хугацаа өнгөрөх тутамд өөрчлөгдөх боловч эдгээр санаанууд таны урам зоригыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй.

6. Жижиг сэтгэ

Өөрийн хамгийн том зорилгоо тодорхойлчихсон юм чинь дараагийн ажилдаа оръё. Өөрийн зорилгодооо алхам алхмаар ойртохын тулд юу хийх хэрэгтэй вэ? Өөрт хэрэгтэй гэж бодсон алхмуудаа бүгдийг нь жагсааж бич. Дахин дахин шалгаарай. Эдгээр жижиг зорилтуудаа долоо хоног, сар, жилээр нь ангилаарай.

 7. Өдөр бүр сэтгэ

Сүүлийн алхам бол ангилсан зорилгуудаасаа өдөр тутамд хийх зүйлсээ ялга. Зорилго тань таны амьдралын хэв маяг, амьдралыг үзэх үзэлтэй тохирч байвал таны боломжийг хангахад шаардлагатай бэлэн хоол болно. Өдөр бүрийн төгсгөлд өөрийн санаагаа цэгцэлж жижиг бүрэлдэхүүн хэсгүүдийг ялгаснаар одоодоо анхаарч ирээдүйдээ хөрөнгө оруулж чадна.

 8. Эргэцүүл

Жил, сар, долоо хоног тэрч байтугаа өдөр бүрийн төгсгөлд өөрөө өөрийнхөө амжилтын тухай эргэцүүл. Бидний урд хийх ёстой маш олон ажил байгаа гэдгийг мэдэж байгаа ч гэлээ ажил явдлаа эргэцүүлэн шинжлэх нь чухал алхмуудын нэг юм.

 9. Хянах үйл явц

Эргэцүүлэх замаар өөрийн богино хугацааны зорилгодоо хүрсэн үйл явцаа хянах боломжтой. Богино хугацааны зорилго, урт хугацааны зорилготой уялдсан байгаа ба зөв замаар явж байгаа эсэхээ мэдэж болно. Өсөлтөө хүлээн зөвшөөрч жижиг зүйлсийг ч шалга.

 10. Амжилтаа тэмдэглэ

Жижиг ч бай зорилтдоо хүрсэн л бол тэмдэглэх зав гарга. Урдаа тавьсан зорилгодоо хүрч чадахгүй байх нь өчүүхэн юм шиг мэдрэмжийг төрүүлнэ. Харин жижиг гэлтгүй амжилтанд хүрэх юм бол энэ нь маш том урам зориг болж тан дээр ирнэ.

 11. Өөрийгөө идэвхжүүл

Хэцүү ажлыг орлох зүйл гэж байхгүй. Өдөр бүр хүмүүсд урам зориг өгөх сайхан. Гэхдээ яг үнэндээ урам зориг өгөх гол хүчин зүйл нь маш ховорхон. Урам зоригийг орлох зүйлс нь тууштай хүчин чармайлт, чин хүсэл юм.

 12. Урам зоригтой байгаа үедээ

Өөрийгөө илүү хол алхахаар идэвхжүүл. Хоосон зам дээр явж байгаа үедээ өөрөө өөрийгөө идэвхжүүлэх хүчин зүйл хэрэгтэй.

Ямар ч урам зориггүй болсон үедээ. Өөрийнхөө чухал ажлыг хүчээр хийх хэрэгтэй. Урам зоригоор дүүрэн өдрөө хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийхэд тухайн үеийн мэдрэмж эргэн ирэх болно.

 Та урам зоригтоор цэнэглэгдэхэд бэлэн үү? Дараа нь ажиллахад бэлд. Үргэлж урам зоригоор дүүрэн байхад их хүчин чармайлт шаардагддаг. Амжилтанд хүрсэн хүмүүс үргэлж хүсэл тэмүүлэл, урам зоригоор дүүрэн байх арга замыг мэддэг. Та амжилтаа нэмэгдүүлэхийг хүсэж байвал зорилгоо тодорхойлж, эргэцүүлж дараа нь өөрийгөө идэвхижүүлэх хэрэгтэй. Одоо цагийг үнэлж, өөрийн чадвараа тодорхойлж амжилтанд хүрэхийн тулд юу чамайг урам зоригоор дүүрэн болгодог шалтгааныг олж мэдэх болно.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Ленфильм” Халх голын тулалдааны тухай баримтат киноны зургийг авч эхэлжээ7 минут 45 секундын өмнө“ОйлГОЁ ХҮНдэлье” уриатай хүчирхийллийн эсрэг аян нээлтээ хийлээ12 минут 45 секундын өмнөШинэ Делид хүчилтөрөгчийг худалдаалж байна17 минут 45 секундын өмнөӨнөөдөр М.Уранцэцэг тэргүүтэй 5 бөх барилдана22 минут 45 секундын өмнөБразилын Ерөнхийлөгч шинэ нам байгуулжээ27 минут 45 секундын өмнөДолоон хүн амиа алдсан ослын хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалаа32 минут 45 секундын өмнөБНСУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар утсаар ярьжээ37 минут 45 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм42 минут 45 секундын өмнөАвтомашин үйлдвэрлэгчид байгальд ээлтэй тээврийн хэрэгслүүдээ танилцуулна47 минут 45 секундын өмнөЧуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ52 минут 45 секундын өмнөМарихуаныг хууль ёсны болгохыг дэмжжээ57 минут 45 секундын өмнөҮндсэн хуулийн цэц хаалттай хуралдаж, Д.Одбаярыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ1 цаг 3 минутын өмнөӨвөр Монголд 4000 гаруй жилийн настай хот олжээ1 цаг 8 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 13 минутын өмнө"Таны сонгох 76": Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигчдийн талаар ИРГЭД юу хэлэв1 цаг 32 минутын өмнөЯ.Амаржаргал: Эмийн сангууд жоргүйгээр антибиотик өгөхөө больсон нь маш том ОЛОЛТ1 цаг 42 минутын өмнөӨгөх хүн нь бөхийж, авах нь гэдийдэг Монголын нүүрсний экспорт1 цаг 53 минутын өмнөТөв банкны жилийн настай ч байж мэдэх шинэ Ерөнхийлөгч хэнд хэрэг болов2 цаг 3 минутын өмнөБ.Бат-Эрдэнэ: 34 хувиа өндөр хүүтэй зээлээр аваад, тэрбум ам.долларын өрөнд орчихсон2 цаг 13 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 33 минутын өмнөДэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ11 сар 21. 18:00Харвардын их сургууль 34 жилийн судалгаагаар эрүүл амьдрах дүрэм гаргажээ11 сар 21. 17:55Роналду нууцаар хуримлажээ11 сар 21. 17:50ФОТО: Эргэн ирэлтийг нь хийхийг хүлээдэг эмэгтэй кпоп хамтлагууд11 сар 21. 17:45ФОТО: Будапешт хотын үзэсгэлэнт өвөл11 сар 21. 17:40ОЛОН ӨНГӨ: Амьдралыг бүтээгч агшнууд11 сар 21. 17:35Германд хүүхдээ вакцинд хамруулаагүй эцэг, эх 2750 ам.доллар хүртэлх мөнгөөр торгуулна11 сар 21. 17:30Ангараг гариг дээр шавж амьдардаг нь тогтоогджээ11 сар 21. 17:25Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо11 сар 21. 17:20Абэ Шинзо Японы бүх цаг үеийн түүхэн дэх дээд амжилт тогтоолоо11 сар 21. 17:15
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.