2019 оны 10-р сарын 20
11 цаг 30 минут

Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор Нийслэлийн иргэдийн спортын VIII их наадмыг спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнүүдийг нас насны ангилалаар гурван үе шаттай зохион байгуулж байна.

Тэгвэл өчигдөр иргэдийн дунд бүх нийтийн гүйлт, дугуйн парад болон дугуйн уралдааныг Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто зам дээр зохион байгууллаа.

2_20191019033919 Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо

Тэмцээнийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд биеийн тамир, спортыг иргэдэд хүртээмжтэй хүргэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Нийслэлийн иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд сагсан бөмбөг, волейбол, бүх нийтийн гүйлт, дугуй, шатар гэсэн спортын таван төрлөөр, иргэдийн спортын наадмыг найман төрлөөр зохион байгуулж байна. Нийслэлийн зүгээс дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай байгуулах, дугуйн болон явган хүний зам талбайг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн биеийн тамирын талбайг олноор байгуулах бодлого баримтлан ажиллаж байгааг энэ дашрамд дуулгая. Ингээд дугуйн болон гүйлтийн спортоор хичээллэгч та бүхэнд спортын өндөр амжилт хүсэж, энэхүү тэмцээнийг нээснийг мэдэгдэе” хэмээлээ.

6_20191019033920 Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо

Бүх нийтийн гүйлтийг 5000м-ийн зайд 15-18 нас, 55-аас дээш насны ангилалаар, 10000м-ийн зайд 19-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насны ангилалаар зохион байгуулсан юм. Мөн дугуйн уралдааныг бага нас, 15-16 нас, 17-18 нас, 19-өөс дээш нас гэсэн ангилалаар, ердийн уулын дугуйн уралдааныг 11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17-18 нас, 19-35 нас гэсэн ангилалуудаар тус тус амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилохыг дэмжлээ14 минут 39 секундын өмнөД.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн хошой аварга боллоо18 минут 51 секундын өмнөХиллари Клинтон: Би Ерөнхийлөгч байсан бол гэх бодол одоо ч төрдөг23 минут 51 секундын өмнөХ.Эрдэнэбаатар Азийн жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч болов33 минут 51 секундын өмнөNestlé зар сурталчилгааны холдингоос хараат бус мэргэжилтнүүдийн хэлтэс байгуулжээ38 минут 51 секундын өмнөУулын цанын тамирчид БНХАУ-ыг зорилооо43 минут 51 секундын өмнө“Ленфильм” Халх голын тулалдааны тухай баримтат киноны зургийг авч эхэлжээ48 минут 51 секундын өмнө“ОйлГОЁ ХҮНдэлье” уриатай хүчирхийллийн эсрэг аян нээлтээ хийлээ53 минут 51 секундын өмнөШинэ Делид хүчилтөрөгчийг худалдаалж байна58 минут 51 секундын өмнөӨнөөдөр М.Уранцэцэг тэргүүтэй 5 бөх барилдана1 цаг 4 минутын өмнөБразилын Ерөнхийлөгч шинэ нам байгуулжээ1 цаг 9 минутын өмнөДолоон хүн амиа алдсан ослын хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалаа1 цаг 14 минутын өмнөБНСУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар утсаар ярьжээ1 цаг 19 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 24 минутын өмнөАвтомашин үйлдвэрлэгчид байгальд ээлтэй тээврийн хэрэгслүүдээ танилцуулна1 цаг 29 минутын өмнөЧуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ1 цаг 34 минутын өмнөМарихуаныг хууль ёсны болгохыг дэмжжээ1 цаг 39 минутын өмнөҮндсэн хуулийн цэц хаалттай хуралдаж, Д.Одбаярыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ1 цаг 44 минутын өмнөӨвөр Монголд 4000 гаруй жилийн настай хот олжээ1 цаг 49 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 54 минутын өмнө"Таны сонгох 76": Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигчдийн талаар ИРГЭД юу хэлэв2 цаг 14 минутын өмнөЯ.Амаржаргал: Эмийн сангууд жоргүйгээр антибиотик өгөхөө больсон нь маш том ОЛОЛТ2 цаг 23 минутын өмнөӨгөх хүн нь бөхийж, авах нь гэдийдэг Монголын нүүрсний экспорт2 цаг 34 минутын өмнөТөв банкны жилийн настай ч байж мэдэх шинэ Ерөнхийлөгч хэнд хэрэг болов2 цаг 44 минутын өмнөБ.Бат-Эрдэнэ: 34 хувиа өндөр хүүтэй зээлээр аваад, тэрбум ам.долларын өрөнд орчихсон2 цаг 54 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 14 минутын өмнөДэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ11 сар 21. 18:00Харвардын их сургууль 34 жилийн судалгаагаар эрүүл амьдрах дүрэм гаргажээ11 сар 21. 17:55Роналду нууцаар хуримлажээ11 сар 21. 17:50ФОТО: Эргэн ирэлтийг нь хийхийг хүлээдэг эмэгтэй кпоп хамтлагууд11 сар 21. 17:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.