2019 оны 10-р сарын 20
11 цаг 07 минут

FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ

Монгол

 Парис хотноо 2019 оны аравдугаар сарын 13-18-ны өдрүүдэд болсон ФАТФ-ын ээлжит хурлаар дэлхийн улс орнуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлын талаар хэлэлцсэн. Энэ үеэр  Монгол Улсын сүүлийн хоёр жилийн хугацаанд гаргаж буй ахиц дэвшлийн талаар хэлэлцлээ.

 2019 оны 10 дугаар сард Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлыг бэхжүүлэх чиглэлээр Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ) болон Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (APG) байгууллагатай тус тус хамтран ажиллахаа илэрхийлсэн.

 2017 оны харилцан үнэлгээний тайлангаас хойш Монгол Улс нь харилцан үнэлгээний тайлангийн зөвлөмжинд заасан техник хэрэгжилт болон үр дүнтэй байдлыг сайжруулахтай холбоотой олон чухал ажлуудыг амжилттай хэрэгжүүлээд байна. Тухайлбал, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлэх, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх, санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, зөрчсөн этгээдэд хариуцлага оногдуулахтай холбоотой  эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоо бий болгох, сайжруулах, энэ хүрээнд холбогдох гарын авлага, зөвлөмж боловсруулж түгээх зэрэг ажлууд хэрэгжүүлжээ.

 Монгол Улс дараах нэмэлт ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар болж байна. Үүнд:

  1. Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх бүхий байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хүлээсэн үүргээ зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх;
  2. Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлэх;
  3. Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх;
  4. Хориг арга хэмжээг зөрчихөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллага хоорондын үр дүнтэй харилцаа, хамтын ажиллагааг сайжруулж, санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх зэрэг болно.

    Монгол Улс нь эдгээр ажлуудыг хурдан хугацаанд, тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх үүрэг хүлээж буй бөгөөд ФАТФ болон түүний бүс нутгийн байгууллагууд уг ажлын хэрэгжилтэнд хяналт тавьж тогтмол ажиллах юм.

 ФАТФ нь Монгол Улсын эсрэг ямар нэгэн эрчимтэй хяналт хэрэгжүүлэхийг  (enhanced due diligence) бусад улс орон, байгууллага, хуулийн этгээдүүдэд уриалахгүй  бөгөөд эрсдэлийн үнэлгээ хийхдээ Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд илэрсэн учир дутагдалтай асуудлуудыг харгалзан үзэхийг зөвлөмж болгоно. Өөрөөр хэлбэл Монгол Улсын талаар гарсан ажлын төлөвлөгөөтэй холбогдуулан Монгол Улсын эсрэг ямар нэгэн санхүүгийн хориг арга хэмжээ авагдахгүй, олон улсын төлбөр тооцоонд ямар нэгэн саад тотгор учрахгүй юм.

 ФАТФ нь дэлхийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стандартыг тогтоодог засгийн газар хоорондын байгууллага юм. Олон улсын санхүүгийн тогтолцоог мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдлээс хамгаалах болон МУТСТ стандартуудын хэрэгжилтийг аль болох өргөн хүрээнд хангуулахын тулд ФАТФ нь стратегийн учир дутагдалтай асуудлуудтай улс орнуудыг тодорхойлж олон улсын санхүүгийн системд эрсдэл учруулж буй уг учир дутагдалтай асуудлыг засаж залруулахын тулд тухайн улс орнуудтай хамтран ажилладаг.

 ФАТФ нь стратегийн учир дутагдалтай асуудалтай улс орнуудыг авч хэрэгжүүлж буй сөрөг арга хэмжээний хүнд, хөнгөн байдал, цар хүрээний шинжээр нь ангилдаг.

 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ФАТФ-ын гаргасан олон нийтийн мэдэгдэлд ФАТФ-ын хяналтанд орсон улс орнуудыг ангилж тэдгээрийн эсрэг ямар арга хэмжээ авагдах талаар мэдээлжээ[1]

 Үүнд:

  1. Сөрөг арга хэмжээ, эрчимтэй хяналт хийгдэх мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн учир дутагдалтай улс орнууд (Jurisdictions with strategic AML/CFT deficiencies for which a call for action applies)

 А. Олон Улсын санхүүгийн тогтолцоог одоогийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх ноцтой эрсдлээс хамгаалахын тулд ФАТФ-ын гишүүн улс орнууд болон бусад улс орнуудын зүгээс сөрөг арга хэмжээ авах улс  орон[2].

Улс орон

Хойд Солонгос 

 Шалтгаан

Хойд Солонгос нь МУТСТ ноцтой учир дутагдалтай бөгөөд түүнийгээ засаж залруулах чиглэлээр ажиллаагүй бөгөөд Хойд Солонгос нь олон улсын санхүүгийн тогтолцоонд ноцтой аюул заналхийлэл учруулж байна. Түүнчлэн ФАТФ нь үйл олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, түүний санхүүжилттэй холбоотой хууль бус үйл ажиллагаа нь аюул заналхийлэл учруулж байгаад ноцтой анхаар хандуулж байна

 Авах арга хэмжээ

ФАТФ нь гишүүн улс орнууд болон бүх улс орнуудад өөрийн банк санхүүгийн байгууллагуудад Хойд Солонгос болон Хойд Солонгосын аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллагууд, тэдгээрийг төлөөлж буй этгээдтэй бизнесийн харилцаа тогтоох, гүйлгээ хийхэд онцгой анхаарал хандуулахыг ятгаж байна. Түүнчлэн НҮБ-ын тогтоолуудын дагуу эрчимтэй хяналт шалгалтыг явуулж нэмэлт хариу арга хэмжээ, зорилтод санхүүгийн арга хэмжээ авахыг шаардаж байна. Мөн улс орнуудыг Хойд Солонгосын банкуудын салбар, төлөөлөгчийн газруудыг татан буулгах, корреспондент харилцааг цуцлахад шаардлагатай арга хэмжээ авахыг шаардаж байна.

 Б. ФАТФ-ын Зөвлөмж 19-д заасны дагуу 1) Иран байрлаж буй банк санхүүгийн байгууллагуудын салбар, төлөөлөгчийн газруудад хяналт шалгалтыг чангатгах; 2) Банк санхүүгийн байгууллагуудын мэдээлэх үүргийг нэмэгдүүлж санхүүгийн гүйлгээг мэдээлэл тогтолцоог идэвхжүүлэх; 3) Иран улсад байрлаж буй бүх санхүүгийн бүлгүүдийн хамааралтай салбар, төлөөлөгчийн газруудын хөндлөнгийн аудитын шаардлагуудыг нэмэгдүүлэх.

Улс орон

 Иран

Шалтгаан

ФАТФ дараах чиглэлээр нэмэлт ажлын төлөвлөгөө хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд: (1) терроризмыг санхүүжүүлэх үйлдэлд гэмт хэрэгт тооцож шийтгэх, жагсаалтад орсон этгээдийн эсрэг арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх,; (2) НҮБ-ын АЗ-ийн тогтоолын дагуу террорист этгээдийн хөрөнгийг олж тогтоох, түүнийг царцаах; (3) харилцагчийг таньж мэдэх үр дүнтэй тогтолцоог бий болгох, зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэдэг байх; (4) хууль тогтоомжийн дагуу терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой сэжигтэй гүйлгээний тайланг тодорхой болгох, түүнийг ашиглах үйл ажиллагааг сайжруулах; (5) хууль бус мөнгөн гүйлгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг цуцлах, тэдгээрт хариуцлага тооцох; (6) олон улсын гэрээнд нэгдэн орох, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр бусад улстай хамтран ажиллах чадавхийг бүрдүүлэх (7) санхүүгийн байгууллагуудаар хийгдэж буй мөнгөн гүйлгээний эцсийн өмчлөгч, холбогдох мэдээллийг бүрэн дүүрэн тусгасан байх, түүнд хяналт тавьдаг байх зэрэг болно.

 Авах арга хэмжээ

 ФАТФ-аас 2019 оны 6 дугаар сард Ираны санхүүгийн байгууллага, түүний салбар, төлөөллийн газруудад тавих хяналт шалгалтаа нэмэгдүүлэхийг гишүүн улс орнуудад уриалсан. 2019 оны 6 дугаар сард гаргасан мэдэгдлийн дагуу ФАТФ энэ долоо хоногт Иран Улсын санхүүгийн байгууллага, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газруудад аудитын шалгалт хийх, өргөтгөсөн хяналт шалгалт болон санхүүгийн гүйлгээний талаар мэдээлэх шаардлагыг хэрэгжүүлэхээр тогтов. 

Хэрэв 2020 оны 2 дугаар сараас өмнө Иран Улс нь Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Палермогийн конвенц болон Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх конвенц, ФАТФ-ын стандарт шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол ФАТФ-аас тус улсын эсрэг олон улсын санхүүүгийн хориг арга хэмжээг зөвлөмж 19-т заасны дагуу авч бүрэн хяналтад оруулж ажиллах болно.

  1. ФАТФ-тай хамтарч ажлын төлөвлөгөө боловсруулсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн учир дутагдалтай улс орнууд (Jurisdictions with strategic AML/CFT deficiencies for which they have developed an action plan with the FATF)

 Улс орон

 Бахама, Ботсвана, Камбожи, Гана, Исланд,Монгол, Пакистан, Панам, Сири, Тринидад Тобаго, Йемен, Зимбабве

 Шалтгаан

 Улс орнуудын “саарал” гэх жагсаалтанд орсон шалтгаан нөхцөл янз бүр бөгөөд энэ нь ямар нэгэн сөрөг арга хэмжээ, эрчимтэй хөндлөнгийн хяналт шаардахгүй харьцангуй хөнгөн ангилалд багтах жагсаалт юм.

Монгол Улсын хувьд 1)  санхүүгийн бус бизнес эрхлэгч нарт тавих хяналт шалгалтын механизмын хэрэгжилт хангалтгүй

2) Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй

3) Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх тогтолцоо хангалттай ажиллахгүй байна;

4) Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоо хангалттай түвшинд ажиллахгүй байна зэрэг шалтгаанаар жагсаалтанд багтаад байна.

 Исланд Улсын хувьд энэхүү жагсаалтанд орсон шалтгаанууд 1) хуулийн этгээдийн үндсэн болон эцсийн өмчлөгчийн нарийн тодорхой мэдээлэлд хууль сахиулах байгууллагуудын зүгээс цаг тухай бүр нэвтрэхэд хүндрэлтэй; 2)  Сэжигтэй гүйлгээ мэдээлдэг стратегийн болон тактикийн дүн шинжилгээ хангалттай түвшинд хийгддэггүй, Сэжигтэй гүйлгээ мэдээлэх автомат системгүй; 3) Банк санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг этгэдүүдийн дунд хориг арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт шалгалтыг явуулах тогтолцооны хэрэгжилт хангалтгүй, түүнчлэн ашгийн бус байгууллагуудын хянах тогтолцоо бүрдээгүй зэрэг шалтгаануудаас жагсаалтанд оруулаад байна.

 Авах арга хэмжээ

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлын шалгуурыг хангахад хангалттай арга хэмжээ авч ахиц дэвшил гаргаж байгаа ч зарим нэг учир дутагдалтай стратегийн асуудлыг сайжруулах шаардлагатай улс орнуудын эсрэг  ФАТФ эрчимтэй, сөрөг арга хэмжээ авахыг шаардахгүйгээр  урьдчилан томилогдсон олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгээр дамжуулан ахиц дэвшил гаргаж буй эсэхэд хяналт тавьдаг

Улс орнууд энэхүү жагсаалтаас гарахын тулд аль болох түргэн хугацаанд, ФАТФ-аас тогтоосон хугацаанд төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээдэг.


  1. ФАТФ-ын хяналтаас гарсан улс орнууд Jurisdictions no longer subject to monitoring

 Улс орон

Этиоп, Тунис, Шри Ланка

Шалтгаан

Хангалттай ахиц дэвшил гаргасан бөгөөд төлөвлөгөөнд тусгагдсан бүх ажлуудыг хангалттай хийж гүйцэтгэсэн

 Авах арга хэмжээ

 Жагсаалтаас гаргах

                    Дүгнэлт

2017 оны харилцан үнэлгээний тайлангаас хойш Монгол Улс нь харилцан үнэлгээний тайлангийн зөвлөмжинд заасан техник хэрэгжилт болон үр дүнтэй байдлыг сайжруулахтай холбоотой олон чухал ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн.

Хэдийгээр Монгол Улсыг ФАТФ-ын хяналтад оруулсан ч дээр дурдсанаар энэхүү хяналтын хүрээнд Монгол Улсын эсрэг чиглэсэн ямар нэгэн эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ байхгүй, эрчимтэй хөндлөнгийн хяналт шаардахгүй.

Монгол Улсын хувьд

1)  Банк бус санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес эрхлэгч нарт тавих хяналт шалгалтын механизмын хэрэгжилт хангалтгүй

2) 

3) Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх тогтолцоо хангалттай ажиллахгүй байна;

4) Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоо хангалттай түвшинд ажиллахгүй байна зэрэг шалтгаанаар хяналтад багтаад байна.

 ФАТФ-аас Монгол Улсад даалгасан дээрх нэмэлт ажлын төлөвлөгөөг богино хугацаанд хэрэгжүүлж үр дүн гаргаснаар Монгол Улс нь ФАТФ-ын хяналтаас гарна.Энэ хүрээнд нэмэлт ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллаж байна.

 ФАТФ-аас хяналтад оруулсан улсын эсрэг ямар нэгэн санхүүгийн хориг арга хэмжээ авахгүй бөгөөд бусад улс орнуудаас шахалт үзүүлэх асуудал байхгүй тул валютын урсгал, хөрөнгө оруулалт, гадаад худалдаанд ямар нэгэн хүчтэй нөлөө үзүүлэхгүй гэдгийг эрх бүхий байгууллагаас албан ёсоор мэдэгдэж байна. Харин ФАТФ-ын албан ёсны шийдвэр, түүний үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт байсаар байхад манай улсын зарим улс төрч, эдийн засагчдын зүгээс олон нийтэд буруу ташаа мэдээлэл хийж байгаа нь сөрөг үр дагаврууд бий болгох эрсдэлтэй.

Түүнчлэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсны эх сурвалж, үндэслэл тайлбаргүйгээр илт буруу мэдээлэл цацаж олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлж болзошгүй эрсдэлийг нэмэгдүүлж байна. Дээрх асуудлаас үүдэж манай улсын зарим арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, валют арилжааны төв, арилжаа эрхлэгчдийн зүгээс валютын зохиомол хомсдол бий болгох, ханш өсгөх үйлдлүүд гаргаж байна.

Эдгээр үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18.2 дугаар зүйлд заасан “Валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх” гэмт хэргийн шинжийг агуулж байж болзошгүй байна.

 Эрүүгийн хуулийн 18.2.Валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх гэмт хэрэг нь:

1.Валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг зохиомлоор өсгөх, бууруулах зорилгоор худал мэдээлэл тараасан, мөнгөн тэмдэгт, валют худалдсан, худалдан авсан, гүйлгээ хийсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж;

2.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ. гэж заасан байдаг байна.

 Иймд эрх бүхий байгууллагын албан ёсны тайлбар, мэдэгдэлд үндэслэж асуудалд бодитой хандахыг ард иргэдэд уриалж байна.

 

 

 

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.185.73З   • 10 сарын 21. 10 цаг 00 минут

ХЭН ИЙМ ХУУРАМЧ БИЧИГ ТАВИАД БАЙНАА. ЗАЛУУ COM УУ. БИЧСЭН ЭЗЭНГҮЙ. ЭХ СУРВАЛЖ БАЙХГҮЙ.НӨГӨӨАВИЛГАЧДЫН СҮЛЖЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА УУ

132.188.0.22ХҮРЭЛСҮХ   • 10 сарын 21. 7 цаг 37 минут

Монгол, Зимбабве хоёрыг шагнана гэсэн. 1 тэрбум доллар өгнө гэсэн. Авилгачдаа сайн хамгаалж байгаа гээд. Сайхан найрлацгаая тархины тураалтануудаа.ТАРВАГА агаа, таныг бид яах ч үгүй, Америктаа тайван казиногоо тоглоорой.

31.173.80.136Цуйван буюу юу гэдэг билээ   • 10 сарын 21. 1 цаг 59 минут

ФАТХ чинь оорсдоо ТЕРРИСТ байгуулга. Тайаширцгаа. ОТ эздууд нь Рио Тинто. рио тинтогын эздууд нь Ротшилдууд. Фатх ыг уусгэн.байгуулагч нь.Ротшилд Рокфелорууд. Харин ОТ нооц 10 жилын дараа дуусхад ФАТХ ын хар дансанд оруулна

202.72.245.122demjiv   • 10 сарын 21. 9 цаг 58 минут

Ene harin zuv yarisan bichsen bh chin ve/

66.181.185.73З   • 10 сарын 21. 9 цаг 57 минут

ЧИ ХЭН БЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮН ҮҮ

202.21.109.133Зочин   • 10 сарын 20. 23 цаг 14 минут

ene buzar MAH-aas salah boloogui u uherneesee doloon dor tarhitai mongolchuud

192.82.69.230Зочин   • 10 сарын 20. 22 цаг 52 минут

Авилгалийн том гэмт хэрэгууд оршоогдон сулагдадаг улс монголоос оор орон байдагуй байх. Шуухээс нэг ч хэрэг шийдэгдэж гарч байсангуй харин ч оршоосон шийдвэр л гардаг. Шуухийг бурэн бурэлдэхуунээр нь нэн яаралтай оорчилоо

182.160.34.99Зочин   • 10 сарын 20. 19 цаг 43 минут

Гэж мэдэдлээ гэх юм. Ийм юманд хэн итгэх юм...Эх хувиар нь тавиач эээ.

202.21.108.151Зочин   • 10 сарын 20. 19 цаг 33 минут

Хэдэн дарга нарын ууж идсэн мөнгийг яахын

192.82.69.154Зочин   • 10 сарын 20. 18 цаг 32 минут

HAMGIIN TURUUND TURD BGAA UVS MAFIA BULEGLEL-G ZAILUULAJ NYAMDORJ HURELBAATAR CHOIJILSUREN TSERENBOLD HOTIIN DARGA HURTEL UVS PZDA NARIIG ZUGEER BARIVCHLAH HEREGTEI!!!! HALHUUDIIN ESREG DAISAGNAAD BGAAG BID ZUGEER HARJ SUUH HEREGTEI YU!!!! NYAMDORJ BOL HYATDIIN TAGNUUL GEDEG NI BUUR ELT BNDOO!!!!!

202.55.188.92иргэн   • 10 сарын 20. 15 цаг 29 минут

FATF-ын гаргасан дүгнэлтээс үзхэд " Заагдсан асуудлыг амжилттай хэрэгжүүлжээ " гэсэн нь Манай ЗГ холбогдох яамад АТГ маш сайн ажилласан байна. Шүүх Прокурорын газрууд ажиллаад өгсөн бол " СААРАЛ "- тахгүй боломж бүрэн байж Харин " олон улсын хэмжээнд харилцхад хориг тавих асуудалгүй " хэмээн нэн тодорхой (2-3 удаа) заасан нь Хууль хяналтын байгуулгууд ажиллаад өгвөл Ирэх оны 5-р сард СААРАЛ жагсаалтаас гарах нь итгэлтэй байна. АНХААРУУЛГА САНУУЛГА өгөв гэж ойлгож болох нь ээ!!! Шүүх..? шүүх..? шүүх ? Энэ ажиллах уу үгүй юу ???

202.21.108.136ХАР ЖАГСААЛТ   • 10 сарын 20. 15 цаг 11 минут

УЛСАА, УУЛ УСАА ХУДАЛДАН БАЯЖСААР БУЙ НҮГЭЛТ ШУНАЛТНУУДАА БАРЬЖ ХОРИОГҮЙ, ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХЫГ Л ШАХАЖ ШААРДААД БНШДЭ. ТИЙМ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ, ХУРГАН ЗАЛЬ ГАРГАЖ ХУДАЛ ХУУРМАГ ТАЙЛАН БИЧИЖ ӨГСӨӨР БАЙВАЛ АХИАД НЭГ ЖИЛ ӨНГӨРӨХӨД ХАР ЖАГСААЛТАД ОРНО ЗА. УГААСАА МОНГОЛ ОРОН ҮХЭЛ ТАХАЛ, УУЖ ИДЭХ ГЭЭД ХАМАГ МУУ МУУХАЙГААР ДЭЛХИЙД ДЭЭГҮҮҮР ЯВАА

150.129.142.156зочин   • 10 сарын 20. 14 цаг 51 минут

Баяр,Баярцогт,болон 500 тэрбумын , эх үүсвэрээ, хэлж ,чадахгүй ,байгаа,хөрөнгийг ,хурааж,цалин ,тэтгэвэрээ ,нэм. Эс ,тэгвэл ,хар ,жагсаалтанд ,ороход ,бэлэн ,болжээ.Түүнчлэн,СЗХ,Сангийн яам,Хууль ,зүйн ,яамтай хариуцлага ,ярих хэрэгтэй. Аргалаад ,гайгүй ,юм ,шиг ,ярих бичих ,нь ,хортой. Улс дампуурахад ганц ,шат ,үлджээ. Уг ,нь ,гурван ,шаттай түүний ,хоероор сануулга ,авчихлаа. Энэ ,нь ,зүгээр ,асуудал ,юм уу.

31.173.80.136186 сая доллор   • 10 сарын 21. 2 цаг 09 минут

+500 000 000 000,00 / 2 675,00 ----------- +186 915 887,85 Уул нь авилгал 186 сая доллор биш 1 тэрбум доллор авсан бол ингэж хэрэг уйсэхгуй байсан байх доо.. хямсганасан байна

103.229.123.232Зочин   • 10 сарын 20. 12 цаг 41 минут

аргаа бараад ингэж худлаа тархи угааж байгаа юм уу

43.228.131.196АРГАХЭМЖЭЭГ НЬ АВААЧЭЭ   • 10 сарын 20. 12 цаг 00 минут

ХАР ТАМХИ ЗӨӨСӨН, ХЭРЭГЛЭСЭН, ХАДГАЛСАН, БҮХ ХҮМҮҮСИЙГ ТЭР ТУСМАА ГАДААДАД МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН СУУДАГ АЖИЛЛАДАГ БҮХ ХҮМҮҮСТ МАШ ЧАНГА ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ, ХӨРӨНГӨ МӨНГИЙГ ХУРААХ, ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. МӨН ДИПЛОМАТ ГЭЖ АРЫН ХААЛГААР НАМ ЭНЭ ТЭР, АЛБАН ТУШААЛТНЫ ХӨГИЙН ХҮҮХДҮҮД АХ ЭГЧ ДҮҮ ГЭЭД АРЧААГҮЙ ХОГЫН БААСНУУДЫГ ТОМИЛДОГ ТОМИЛГООГОО БОЛИОЧЭЭ. УЛС ТӨРИЙН ЯНХАНДАЛДАА ЗОГСООЖ УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ АЖИЛЛААЧ . АВИЛГА АВДАГУУДЫГ ГАРЫГ НЬ ТАЙРАХ ЮМСАН.

202.9.44.111Зочин   • 10 сарын 20. 11 цаг 56 минут

энэ юуг ч үнэнээр нь сурвалжилж мэдээлж чаддаггүй хөлсний хоосон толгойт сэтгүүлч нарыг яанаа

202.55.188.42Зочин   • 10 сарын 20. 11 цаг 21 минут

Удахгүй африк шиг нэгнээ амьдаар нь барьж идэхнээ.энэ олон ядуус чинь.Туршлаг судлан дандаа энэ тэндхийн ядуусийг орон сууцжуулан гэх мэт.Яандаа бид чинь .Яавал бид баян амьдрах уу гэж нэг ч хүн хэлэхгүй л байгаа юм даа.Энэ байдлаараа хүний мөч зулгаах цаг ойрхон л байна.африктай найзлаад.

202.126.88.56Зочин   • 10 сарын 20. 13 цаг 13 минут

Хятад шиг энэ олигархуудыг барьж аваад цаазлаачээ

Шинэ мэдээ

Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилохыг дэмжлээ8 минут 59 секундын өмнөД.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн хошой аварга боллоо13 минут 11 секундын өмнөХиллари Клинтон: Би Ерөнхийлөгч байсан бол гэх бодол одоо ч төрдөг18 минут 11 секундын өмнөХ.Эрдэнэбаатар Азийн жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч болов28 минут 11 секундын өмнөNestlé зар сурталчилгааны холдингоос хараат бус мэргэжилтнүүдийн хэлтэс байгуулжээ33 минут 11 секундын өмнөУулын цанын тамирчид БНХАУ-ыг зорилооо38 минут 11 секундын өмнө“Ленфильм” Халх голын тулалдааны тухай баримтат киноны зургийг авч эхэлжээ43 минут 11 секундын өмнө“ОйлГОЁ ХҮНдэлье” уриатай хүчирхийллийн эсрэг аян нээлтээ хийлээ48 минут 11 секундын өмнөШинэ Делид хүчилтөрөгчийг худалдаалж байна53 минут 11 секундын өмнөӨнөөдөр М.Уранцэцэг тэргүүтэй 5 бөх барилдана58 минут 11 секундын өмнөБразилын Ерөнхийлөгч шинэ нам байгуулжээ1 цаг 4 минутын өмнөДолоон хүн амиа алдсан ослын хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалаа1 цаг 9 минутын өмнөБНСУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар утсаар ярьжээ1 цаг 14 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 19 минутын өмнөАвтомашин үйлдвэрлэгчид байгальд ээлтэй тээврийн хэрэгслүүдээ танилцуулна1 цаг 24 минутын өмнөЧуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ1 цаг 29 минутын өмнөМарихуаныг хууль ёсны болгохыг дэмжжээ1 цаг 34 минутын өмнөҮндсэн хуулийн цэц хаалттай хуралдаж, Д.Одбаярыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ1 цаг 39 минутын өмнөӨвөр Монголд 4000 гаруй жилийн настай хот олжээ1 цаг 44 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 49 минутын өмнө"Таны сонгох 76": Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигчдийн талаар ИРГЭД юу хэлэв2 цаг 8 минутын өмнөЯ.Амаржаргал: Эмийн сангууд жоргүйгээр антибиотик өгөхөө больсон нь маш том ОЛОЛТ2 цаг 18 минутын өмнөӨгөх хүн нь бөхийж, авах нь гэдийдэг Монголын нүүрсний экспорт2 цаг 28 минутын өмнөТөв банкны жилийн настай ч байж мэдэх шинэ Ерөнхийлөгч хэнд хэрэг болов2 цаг 39 минутын өмнөБ.Бат-Эрдэнэ: 34 хувиа өндөр хүүтэй зээлээр аваад, тэрбум ам.долларын өрөнд орчихсон2 цаг 48 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 9 минутын өмнөДэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ11 сар 21. 18:00Харвардын их сургууль 34 жилийн судалгаагаар эрүүл амьдрах дүрэм гаргажээ11 сар 21. 17:55Роналду нууцаар хуримлажээ11 сар 21. 17:50ФОТО: Эргэн ирэлтийг нь хийхийг хүлээдэг эмэгтэй кпоп хамтлагууд11 сар 21. 17:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.