2019 оны 10-р сарын 21
8 цаг 10 минут

Г.БАТХУЯГ: Мэргэжлийн хөгжмийн урын санг баяжуулдаг наадам  нь “Алтан намар”

 

 “Алтан намар-2019” хөгжмийн наадам энэ долоо хоногт болно. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуягтай ярилцлаа.

 -Уламжлалт  “Алтан намар” наадам болох гэж байгаа юм байна.  Яг  хэд дэх жилдээ хэзээ болохоор товлогдоод байна вэ?

-Монголын хөгжмийн зохиолчдын холбоо болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд хамтран 37 дахь жилдээ хөгжмийн энэхүү уламжлалт  наадмыг зохион байгуулах гэж байна.  Энэ жилийн хувьд аравдугаар сарын 25-26-ны өдрүүдэд Улсын Филармонийн концертын танхимд болно. 

-Энэ жилийн наадам урьд урдынхааасаа ямар онцлогтой болох вэ?

-Жил жилийн наадам өөр өөрийн онцлогтой болдог. Мэргэжлийн хөгжмийн зохиолчдын хүсэн хүлээж байдаг,  жил бүр уран бүтээлийн ургацаа хураадаг энэ наадмын хувьд хөгжмийн зохиолчдын тухайн жилд зохион туурвисан том хэлбэрийн бүтээлүүдээс гадна ардын хөгжмийн зэмсэгт зориулсан  гоцлол болон цөөхүүл хөгжмийн  жижиг хэлбэрийн зохиол оролцдог. Товчхондоо мэргэжлийн хөгжмийн урын санг баяжуулдаг чухал ач холбогдолтой наадам юм.

Засгийн Газрын шийдвэрээр 2006 оноос Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авдаг болсон. “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам” -ын дагуу БСШУСЯ, Соёл урлагийн газар,  Монголын хөгжмийн зохиолчдын холбоо хамтран хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд авах ажлыг "Алтан намар" наадамтай нэгтгэн зохион байгуулах гэж байна.

-Энэ журмын  хүрээнд улсын санд дунджаар хэдэн бүтээл худалдан авдаг вэ?

-Хөгжмийн бүтээлийг шинжлэн үзэж, зохиогчийн үнэлсэн үнэлгээнд тулгуурлан зөвшилцөх замаар улсын санд худалдан авах эсэх дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөлийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр томилон ажиллуулдаг.    Зөвлөл нь 7-гоос доошгүй гишүүнтэй, мэргэжлийн хөгжмийн онолч, судлаач, театрын найруулагч, удирдаач, урлагийн сургалтын байгууллага, соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төлөөллөөс бүрддэг. Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу зохиогчтой нь тохиролцсоны үндсэн дээр хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авдаг.                  Өнгөрсөн жил гэхэд л 20 гаруй хөгжмийн зохиолчийн 30 гаруй бүтээл ирүүлснээс Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Ятгын концерт №2”, Ш.Өлзийбаярын “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжим, Цэн.Эрдэнэбатын  “Ятгын II концерт”, Б.Ганхуягийн  “Байтагбогд” магтуу, Ж.Энхбаярын “Рапсодия” бүтээлүүдийг Улсын санд худалдан авсан.

-Монголын хөгжмийн зохиолчдын том хэмжээний уран бүтээлийн сан хөмрөг хэр баян  болж байна вэ?

-2006 оноос хойш нийт 100 гаруй бүтээлийг улсын санд худалдан авсан. Хөгжмийн бүтээлийг улсын санд худалдан авна гэдэг нь нэг авдарт хийгээд хадгалах тухай биш юм. Соёл урлагийн газар улсын санд худалдан авсан бүтээлийн ашиглалтыг сайжруулахаар нилээд ажлыг хийж эхлүүлээд байна.  Бүтээлүүдийн эх хувийг цахим болгож хадгалах, мэргэжлийн байгууллагуудын урын санд бүртгэлжүүлэх, судалгааны эргэлтэд оруулах, уран бүтээлчид урын сандаа чөлөөтэй ашиглах боломжийг нэмэгдүүлэх,  радио, телевизээр нийтийн хүртээл болгох, баяр наадам, олон улс, нийтийг хамарсан томоохон хөтөлбөрт оруулж тоглуулах зэрэг ажил хийгдэж байна.

-Алтан намар хөгжмийн наадамд хэчнээн уран бүтээлчийн ямар ямар  бүтээлийг тоглох вэ?

-Энэ удаагийн “Алтан намар” хөгжмийн наадмын том хэлбэрийн бүтээлийн концертод 8 хөгжмийн зохиолчийн 9 бүтээлийг тоглоно.  Мэргэжлийн хөгжмийн зохиолчдын бүтээн туурвисан бүтээлийн  анхны сонсогч нь байх боломж үзэгч олонд ч нээлттэй байгаа.

Хөгжмийн наадмын 25-ны өдрийн  хөтөлбөрт С.Тараагийн “Шударга, төгөлдөр хуурын  хоршил, концертино”  Д.Ариунболдын  Икэл, төгөлдөр хуур, цохивор хөгжмийн цөөхүүлд зориулсан концерт, Ж.Энхбаярын Симфони №1, Цэн.Эрдэнэбатын “Эвэр бүрээ, симфони найрал хөгжимд зориулсан концерт”,  Х.Алтангэрэлийн“Их хуур, симфони найрал хөгжимд зориулсан концерт”–уудыг тоглогоор багтаасан.    Харин 26-д Ш.Өлзийбаярын “Морин хуур, симфони найрал хөгжим зориулсан V концерт”, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболдын“Симфони №4”, мөн төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын  “Эрч ба хүч” симфони удиртгал ,”Морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан Таккато” зэрэг бүтээлийг Улсын филармонийн Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулгын уран бүтээлчид үзэгч сонсогчдын хүртээл болгоно.

Г.Тулга

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.9.90.98Цэрэнхүү   • 10 сарын 21. 11 цаг 25 минут

амжилт хүсье

Шинэ мэдээ

Таны шүд сайхан инээмсэглэлээс илүү ихийг илэрхийлдэг2 цаг 3 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклтой хоёр иргэн осгож нас барахаасаа өмнө утсаар мэдээлэл өгчээ2 цаг 8 минутын өмнө30-тай юм шиг харагддаг 57 настай эмэгтэй дүн өвлийн хүйтэнд ч нүцгэн шахуу явдаг2 цаг 13 минутын өмнөЯмар орон сууц худалдаж авснаар жинхэнэ хөрөнгө оруулалт болох вэ2 цаг 18 минутын өмнөИслам шашинтнуудыг хүмүүжүүлэх Хятадын коммунист намын нууц материалыг дэлгэжээ2 цаг 23 минутын өмнөКени улсаас ирсэн 19 төлөөлөгчийг тусгаарлалтын дэглэмээс гаргажээ2 цаг 24 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Миний ах Ч. Ганболдыг намайг байхгүй байхад томилсон2 цаг 26 минутын өмнөВ.Путины сансар дахь тэмүүлэл ба түүнийг хулгайлсан нь2 цаг 28 минутын өмнөСэтгүүлч М.Уянгын биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ2 цаг 28 минутын өмнөХанойд зочилж буй хүн болгоны амсаж үзэх хоолнууд2 цаг 33 минутын өмнөКДРАМ: Хамгийн романтик 10 цуврал2 цаг 38 минутын өмнөСелена Гомезын шинэ дуу Хейлигийн дургүйг хүргэсэн үү2 цаг 43 минутын өмнөИраны цөмийн байгууламжийн эсрэг хориг арга хэмжээг сэргээнэ2 цаг 48 минутын өмнөНигери: Сургуулийн эсрэг талын байшинг хамгаалж байсан арсланг нүүлгэжээ2 цаг 53 минутын өмнөБ.ОТГОНСҮХ: “Сургуулийн автобусаар“ хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна2 цаг 54 минутын өмнөАНУ-ын цэргийн зардлын талаар тохиролцож чадсангүй2 цаг 58 минутын өмнөЛос Анжелес Клипперс эцсийн мөчид хожил байгууллаа3 цаг 3 минутын өмнө“Joker” киноны орлого 1 тэрбум ам.доллар давжээ3 цаг 8 минутын өмнөБусдын фэйсбүүкээр нэвтэрч, 1.4 сая төгрөг залилсан этгээдийг илрүүлжээ3 цаг 10 минутын өмнө“Атар 60” фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ3 цаг 13 минутын өмнөҮАБЗ Дубайн гэрээний асуудлаар хуралдаж байна3 цаг 15 минутын өмнөКавани Месси хоёр зодолдох дөхөв3 цаг 18 минутын өмнөД.Одбаяр, Д.Солонго, Г.Баясгалан нар хуралд ирээгүй тул Цэцийн хурал хойшилжээ3 цаг 23 минутын өмнөОсакагийн татамид 534 жүдоч өрсөлдөнө3 цаг 28 минутын өмнөКалифорни: Хөл бөмбөгийн тэмцээний үеэр хүмүүс рүү гал нээсний улмаас дөрвөн хүн нас баржээ3 цаг 33 минутын өмнө“Дундад улсын цөөн тоот үндэстний хөшөөний бичгийн судалгаа” номонд Монгол улсын хөшөөний бичгийг оруулжээ3 цаг 38 минутын өмнөГЕГ: 1.5 тонн натрийн шүлт хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ3 цаг 39 минутын өмнөИрэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ…3 цаг 43 минутын өмнөАрьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ямар дарааллаар хэрэглэх вэ3 цаг 48 минутын өмнөЦөмийн дайнд хүргэж болзошгүй байсныг сануулжээ3 цаг 53 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.