2019 оны 10-р сарын 21
11 цаг 20 минут

Д.Амгалан: Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг хуулийн дагуу явагдсангүй

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлтэй холбоотой УИХ-ын 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьсан билээ.  Тэгвэл парламент хоригийг хүлээж авахаар шийдвэрлэсэн.  Улмаар  Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулаад байна.  Энэ талаар   хуульч Д.Амгалантай ярилцлаа.

-Та  УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.  Үндсэн хуулийн төслийн эхний хувилбаруудыг боловсруулах ажилд оролцож байсан гэж ойлгож байгаа.     Ер нь Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг одоо ямар өнгө аястай явагдаж байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл анхнаасаа тийм муу төсөл байгаагүй. Ард нийтийн саналыг авч, эрдэмтэн, судлаачид боловсруулсан. Улс орны өмнө тулгамдсан цөөнгүй асуудал шийдэгдэх боломжтой тийм л  төсөл гэж ойлгож болно.  Харин Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг УИХ  хуулийн дагуу зохион байгуулж чадсангүй. УИХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагааг хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг. Хууль тогтоох байгууллага өөрсдөө  хуулиа зөрчөөд байж таарахгүй. Хууль зөрчвөл мэдээж Ерөнхийлөгч хориг тавьдаг. Цаашлаад Үндсэн хуулийн маргаан ч гарахыг үгүйсгэхгүй.  Баталсан шийдвэр нь хүчингүй болж ч болно шүү дээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхдээ парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг удаа дараа зөрчлөө. Ялангуяа хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад төсөлд анхнаасаа байгаагүй хэдэн саналыг УИХ санал хурааж, төсөлдөө тусгасан. Өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдаагүй шинэ санал гаргах нь хуулиар хориотой. Миний олж харснаар хууль зөрчигдсөн таван  санал хураагдсан. Тухайлбал, шүүхийг тойргийн журмаар байгуулах санал төсөлд нэмэгдсэн байна лээ.

-Тэгэхээр анхны оруулсан төслөөс нэлээд өөрчлөгджээ?

-Тийм ээ. Цаашлаад ард нийтийн санал асуулгыг ямар зүйлээр явуулахыг хориглох, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тогтоох зэрэг хэсэг, заалт хууль бусаар төсөлд тусгагдсан.

-Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараагаас ийм хууль зөрчсөн алдаа, гажуудал гарч байна. Энэ бүхнээс харахад Үндсэн хуулийн төсөл цааш явах боломж байна уу?

– Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг хуулийн дагуу хийсэнгүй гээд Ерөнхийлөгч хориг тавьж, хоригийг УИХ хүлээн авсныг зөв алхам гэж харсан. Гэтэл хоригийг хүлээж аваад алдаагаа зассангүй. Дахиад л хууль зөрчөөд явчих юм. Хоригийг хүлээж авсантай холбоотойгоор хоёр хуульд өөрчлөлт оруулсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмыг тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуулийг өөрчилжээ.  Яг ямар агуулгатай хууль баталчихсныг мэдэх хүн алга. Энэ бол үнэхээр хуулийн том зөрчил юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийн  хэлэлцүүлэг шулуухан хэлбэл жонхуу болж байна.

-Эдгээр хуульд ямар өөрчлөлтүүд орчихов.  Парламент бараг хэлэлцээгүй шууд баталчихсан?

-Г.Занданшатар дарга шууд алх цохиод баталж байгаа харагдсан. Улс орон даяар л харсан. Харин хуулийн төсөл нь олдож өгөхгүй байна. Эсхүл УИХ-ын дарга санаанаасаа зохиогоод хууль батална гэж байхгүй. Тэр хуулийн төслүүдийг нь бэлдэж өгсөн хүмүүс байх л ёстой.  УИХ-ын цахим хуудсанд УИХ-аар хэлэлцэгдэх бүх хууль, тогтоолын төслийг байршуулдаг. Ороод үзэхээр байхгүй. Цааш нь сонирхоод хуралдааны тэмдэглэлүүдийг үзье гэхээр бас байхгүй. Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэгдэхээр нь энэ талаар дэлгэрэнгүй ярих боломж гарах байх.  Энэ хоёр хуулийн өөрчлөлт анхнаасаа хууль зөрчиж орж ирсэн учраас  Ерөнхийлөгч дахиад хориг тавих болов уу.   Үүнийг нь УИХ хүлээж аваад алдаагаа засах нэг боломж байна.  Эсхүл Үндсэн хуулийн Цэц хамгийн сүүлчийн найдвар юм даа.
 

Эх  сурвалж: Зууны мэдээ сонин 
Т.Батсайхан
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эмийг орлуулж болохуйц хүнсний арван бүтээгдэхүүнийг эмч нар нэрлэжээ1 минут 28 секундын өмнөЗэвсгийн борлуулалтын хэмжээ өсжээ6 минут 28 секундын өмнөҮндэсний шигшээ баг мөнгөн медаль хүртжээ11 минут 28 секундын өмнөDer Spiegel: АНУ-ын үйл ажиллагаа дэлхийн худалдааг уналтад хүргэнэ16 минут 28 секундын өмнөМонголын “Алтан бөмбөг”-ийн эзэд пүрэв гарагт тодорно21 минут 28 секундын өмнө“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гаргав26 минут 28 секундын өмнөХятад улс нэг пуужингаар зургаан хиймэл дагуулыг хөөргөлөө31 минут 28 секундын өмнөЛА Лейкэрс улирлын 21 дэх хожлоо байгууллаа36 минут 28 секундын өмнөТүүхэнд үлдсэн санхүү ба ханшийн хямралууд41 минут 28 секундын өмнөОросын тэрбумтан машинд мөргүүлж амиа алджээ46 минут 28 секундын өмнөГалт уул дэлбэрэх үеэр жуулчид сураггүй болжээ51 минут 28 секундын өмнөОросын тосгон руу сүрэг баавгай орж иржээ56 минут 28 секундын өмнөХорих ангиас эд хөрөнгө алдагдсан талаар ШШГЕГ-аас тайлбар өгөв1 цаг 2 минутын өмнөДуучин Д.Отгонжаргал танигдахааргүй өөрчлөгджээ1 цаг 7 минутын өмнөГацуурт компани хүнсний ногооны бизнесээс гарч буйгаа мэдэгдлээ1 цаг 12 минутын өмнөЗууны манлай худалч ~ Таня Хеад1 цаг 17 минутын өмнөХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ1 цаг 22 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат цол олголоо1 цаг 27 минутын өмнө"Wonder woman" киноны хоёрдугаар ангийн трейлэр цацагдлаа1 цаг 32 минутын өмнөӨмнөд Африк бүсгүй ДЭЛХИЙН МИСС боллоо1 цаг 37 минутын өмнөШуналд автсан хүнийг шуламнаас доор1 цаг 42 минутын өмнөДуучин Г.Эрдэнэтунгалагийн CЮРПРИЗ1 цаг 47 минутын өмнөЦэргийн баазад болсон халдлагыг террорист халдлага гэж үзэж байна1 цаг 52 минутын өмнөМанилагийн нисэх буудлын угаалгын өрөөнөөс нярайн цогцос олджээ1 цаг 57 минутын өмнө“Нисдэг машин” төвийн барилга дээрээс унах гэж байсан эмэгтэйг аварчээ2 цаг 2 минутын өмнөБаянгол дүүргийн сурагчид ЭЕШ-ын сорилго шалгалтад орлоо2 цаг 7 минутын өмнөМАН: НДШ-ийг нэмэхийг эсэргүүцсэн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа2 цаг 12 минутын өмнөМело “эргэн амилсан” нууцаа дэлгэв2 цаг 17 минутын өмнөАмерикийн нэрд гарч явсан рэппэр Juice Wrld 21 насандаа нас баржээ2 цаг 22 минутын өмнөХамарын хийд орчмын нутгийг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах саналыг дэмжив2 цаг 27 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.