2019 оны 10-р сарын 21
11 цаг 40 минут

Монгол Улс хамгийн өндөр хүчин чадал бүхий цахилгаан дамжуулах дэд станцтай боллоо

Монгол Улсад анх удаа хамгийн өндөр хүчин чадал бүхий 330кВ-ын Улаанбаатар - Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35кВ-ын “Мандал” дэд станц ашиглалтад орлоо.

БНХАУ-ын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр уг станцыг барих ажлыг санхүүжүүлсэн байна.

Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эдгээр зангилаа дэд станцууд нь эрчим хүчний системийн ашиглалтын аюулгүй найдвартай, ухаалаг ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Улаанбаатар - Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцууд ашиглалтад орсноор Оюутолгой, Цагаансуварга, Тавантолгой болон өмнийн бүсийн бусад уул уурхайн орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломжтой боллоо.

Ингэснээр импортын эрчим хүчинд зарцуулдаг валютын урсгалыг багасгах, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжихээс гадна Тавантолгой цахилгаан станц ашиглалтад орсон нөхцөлд 2 талын эх үүсвэртэй систем хоорондыг холбосон чухал ач холбогдолтой агаарын шугам болж байгаа юм.

Энэ бүтээн байгуулалтын ажилд үндэсний эрчим хүчний барилга угсралтын компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллаж үндэсний мэргэжилтэй ажилчин, ажиллагсадын ур чадварыг харуулж, компаниудын чадавхийг бэхжүүлснийг онцлон тэмдэглэж байна.

330кВ-ын агаарын шугам, дэд станцын чиглэлд манай мэргэжилтнүүдийг сургасан, туршлага суулгасан бүтээн байгуулалт болж байгаа юм” хэмээн нээлтийн үеэр онцолсон юм.

Монгол Улсын Эрчим хүчний яамны санаачилж, ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Ти Би И Эй” /TBEA/ компани ажиллаж, Төсөл хэрэгжүүлэх нэгж, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК хамтран ажиллав.

 
 
 

Дэд станцыг улсын комисст хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БНХАУ-ын элчин сайд Шин Хаймин, Дундговь аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс оролцлоо гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.100.210Гарчиг нь агуулгаа алдсан???   • 10 сарын 21. 13 цаг 58 минут

Хаана юу сурсан сэтгүүлчид юу бичээд байгаа юм бэ? Улс төр Засгийн газрын сэтгүүлчдээ, та бүхэн уншигчдынхаа эрх ашгийг хүндэтгэн зөв бичнэ үү

202.131.249.202Зочин   • 10 сарын 21. 12 цаг 58 минут

pizdaanuuud koloni bolox alxamaa l xiigeed baina uuu,

203.91.118.180Зочин   • 10 сарын 21. 11 цаг 46 минут

Баяр хүргэе

Шинэ мэдээ

Шударга гишүүн Т.Аюурсайхан дүүргийн нам булаах гэж оролдоод шившигээ тарив12 сар 15. 16:11“Чингис хаан” одонт THE HU хамтлагийнхан ЭХ ОРОНДОО ирлээ12 сар 15. 16:05Бүх цахилгаанаа нарны эрчим хүчнээс авдаг тосгон12 сар 15. 14:00Жингээ амжилттай хасах 10 зөвлөмж12 сар 15. 13:45Оросын алдарт “Кухня“ цувралын тухай 12 сонирхолтой баримт12 сар 15. 13:302019 онд дэлхийд хэвлэл, мэдээллийн 70 гаруй ажилтан амиа алдджээ12 сар 15. 13:15Хордлогод өртсөн 12 хүн сум дундын эмнэлэгт эмчлүүлж байна12 сар 15. 13:00Эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна12 сар 15. 12:45Хэн ч харсан гайхмаар орчин үеийн моод12 сар 15. 12:30НӨАТ-ын сугалааны 50 сая төгрөгийн азтан тодорно12 сар 15. 12:15Дональд Трампад хариуцлага хүлээлгэх баримт бичгийг олонхын саналаар дэмжлээ12 сар 15. 12:00THE HU хамтлаг өнөөдөр ирнэ12 сар 15. 11:45Дэлхийн миссээр Ямайкийн гоо бүсгүй шалгарлаа12 сар 15. 11:30Өнөөдрийн зурхай12 сар 15. 11:15Цаг агаарын мэдээ12 сар 15. 11:00Р.Сэддорж: Тэмээний баяр дэлхийд данстай аялал жуулчлалын эвент болсон12 сар 14. 20:52ОХУ-ын гурван компанийг хоригийн жагсаалтаас хасжээ12 сар 14. 15:00Дэлхийн хамгийн том мөсөн арал хурдтай хайлж байна12 сар 14. 14:55Үсэнд тань хэрэгтэй эмийн ургамлууд12 сар 14. 14:50Берлинд эко зул сарын баяр тэмдэглэхийг уриалжээ12 сар 14. 14:45Бүтээлдээ өөрийн хөргийг нуусан алдарт зураачид12 сар 14. 14:40Вильнюсын нисэх онгоцны буудал зорчигчдоос хураан авсан эд зүйлсээс гацуур засчээ12 сар 14. 14:35Хоолны хордлогын сэжигтэй тохиолдол гарсан газруудад ажиллаж байна12 сар 14. 14:30Конгын дайны үеэр ашигт малтмал хууль бусаар зөөсөн хэргийг шалгана12 сар 14. 14:25“Shazam - 2” кино 2022 онд нээлтээ хийнэ12 сар 14. 14:20Хиймэл оюуны ачаар Бетховены X симфонийг бүрэн ноотложээ12 сар 14. 14:15Билл Гэйтсийн санал болгосон энэ өвөл унших ТАВАН НОМ12 сар 14. 14:10Цэргийн хөгжмийнхөнд ойн баярын бэлэг барив12 сар 14. 14:05Эрдэнэт үйлдвэр ШУА-тай хамтран лагийг үнэргүйжүүлэх судалгаа хийж байна12 сар 14. 14:00Малчин эмэгтэйчүүд эрхээ эдэлж чадаж байна уу12 сар 14. 13:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.