2019 оны 10-р сарын 21
13 цаг 10 минут

Хүүхэд гаргаж түүнээ өсгөн хүмүүжүүлнэ гэдэг ӨСӨЖ ДЭВШИХИЙН билэг дэмбэрэл билээ

Хүүхэд гаргаж түүнээ өсгөн хүмүүжүүлнэ гэдэг нөр их нэр, хариуцлагын дээр ӨСӨЖ ДЭВШИХИЙН билэг дэмбэрэл билээ.
Хүүхэд хоолтойгоо ирдэг гэдэг. Түүгээр барахгүй эцэг эхдээ цаг хувиарлах ухаан, эрүүл мэндийг сахих ухаан, өрөөлийг хайрлах ухаан/амьдралын ухааныг өөрийн эгдүүтэй бяцхан хуруунуудаараа заадаг гэлтэй. Тэд ганц шөнийн уйлалтаараа бүрэн эрх дархтай асан "жаахан" ээжийг сэрээж амьдрал гээч нь ямагт хүссэнээр болдоггүйг, ерөөс хүн болвоос өрөөлийн төлөө төрсөн болохыг сануулдаг айхтар багш нар даа.
Эрчүүд цэрэгт явж хатууждаг шиг охид хүүхэд гаргаж хүчтэйгээс хүчтэй ТОМ ХҮН болдог. Бяцхан охин та ТОМ ХҮН болохдоо бэлэн үү?
Ээж болох гээд догдлон цүдгэр хэвлийгээ илэн таалах "жаахан" охид минь та, юу толгойдоо ургуулан бодно вэ? Заа, унт унт гэвэл унтчихдаг, үүнийг ид гэвэл идчихдэг, тоглоомоо хураа гэвэл тэр дор нь хураачихдаг зөөлөн чихтэй, эелдэг хүүхдээр төсөөлж байна уу? Эсвэл, дуунд гардаг шиг "Хөөрхөн алаг үртэй болчихоод хотоор гурвуулаа зугаалах болноо" гэх ая эгшиг орж ирж байна уу?
Гэвч, бодит амьдрал тэс өөр. Унтуулах гээд байхад унтаж өгөхгүй, гэрээ дөнгөж цэвэрлээд тавихад эхнээс нь буулгаад тарааж гүйнэ. Эмх цэгцийг та нэг хэсэг мартах хэрэгтэй болж ч магадгүй. Туулах амьдрал чинь төсөөлж байснаас ийнхүү хурдан өнгөрнө. "Уйдаад байна", "Юу хийх вэ?", "Ямар секц дугуйланд явдаг юм билээ" гэдэг үгс үгийн сангаас арчигдаж, "Эмнэлгийн үзлэг", "Бантан", "Живх", "Тоглоом", Хүүе Хаай", "Боль, Болохгүй" гэсэн хэдэн үгсээр солигдох вий. Бодоод байхад, тэд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг үгсийг минь хүртэл өөрчлөх эрх дархтай улс юм. Энэ бүхнийг хүлээж авахад бэлэн биз?
Гэнэтийн их өөрчлөлтөд оюун санаа самгардах, ирээдүйд санаа зовох, хэн нэгний үгэнд гомдох зэрэг шинжүүд дөнгөж төрсөн эхэд ирдэг. Аргагүй шүү дээ. Амьдралд тохиох хамгийн том өөрчлөлт юм хойно. Гэвч өөр шиг чинь олон мянган ээжүүд чадамгайгаар энэ бүхнийг туулж гардагийг ямагт өөртөө сануулаарай. Тэгээд ганцаараа бухимдаад байлгүй өөрийн бодож санаснаа, юунд сэтгэл зовоод, гомдоод байгаагаа хамгийн дотны хүндээ хэлж сэтгэлээ чөлөөлөхийг зөвлөж байна.
Хүүхэд амьдрах ухааныг хүссэн хүсээгүй зааж өгдөг гэсэн үгээ давтая. Миний мэдэх найзуудаас дөнгөж ээж болоод өөрийн жинхэнэ хоббигоо олсон хүмүүс цөөнгүй. Тэд өөрсдийгөө ширэнгэн дундаас хүүхдийнхээ ачаар олдог. Бяцхан охин та ч гэсэн энэ бүхэнд бэлэн үү? Гэр бүл тань ямагт бүрэн бүтэн, хайр энэрэлээр дүүрэн байг ээ.

Монголын үрс маш олон болох болтугай!

Enerel Eenee

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллуулж эхэллээ25 минут 33 секундын өмнөБага хайрханы отрын бүс нутагт 128.9 мянган толгой мал өвөлжинө28 минутын өмнөВенец хотод онц байдал зарлажээ33 минутын өмнөТэрслүү тэмээчин38 минутын өмнөШар хантаазтнуудыг жагсахыг уриалжээ40 минут 57 секундын өмнөХүрэн манжингийн анагаах удидас43 минутын өмнөFact check: Оросын нэгэн даргын гэрээс олдсон хоёр тонн мөнгөн дэвсгэртийн тухайд48 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна50 минутын өмнөКофены ашигтай арван тус51 минутын өмнө“Android”-ыг орлох үйлдлийн системээ удахгүй нэвтрүүлнэ53 минутын өмнөДю Солей циркийг үүсгэн байгуулагч хувийнхаа арал дээр каннабис тарьж байжээ55 минут 33 секундын өмнө“Чамайг даа” хүүхэлдэйн киноны шинэ цуврал гарна58 минутын өмнөПутин: Энэтхэгт “С-400”-г нийлүүлэх ажил хэвийн байгаа58 минут 35 секундын өмнөСаяд нэг тохиолдох гурван эвэртэй бугын зургийг даржээ1 цаг 3 минутын өмнөХөгшрөхгүй арьсаа төрөлхийн залуу хэвээрээ хадгалж үлдэхийг хүсэж байна уу1 цаг 8 минутын өмнөФэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 цаг 13 минутын өмнөШүдний протез хэвлэдэг 3D-принтер бүтээжээ1 цаг 18 минутын өмнө“Чингис хаан” банкны удирдлагыг ЭМДЕГ-ын даргын хэрэгт яллагдагчаар татжээ1 цаг 20 минутын өмнөЦ.Элбэгдорж Дэлхийн Манлайллын нэгдэл байгууллагын Ерөнхий чуулганд оролцож байна1 цаг 22 минутын өмнөЧөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн маргааш эхэлнэ1 цаг 23 минутын өмнөБайлдааны самбо бөхийн ДАШТ-ийн мөнгөн медальт Б.Тэнгисийн бүх тулаан1 цаг 23 минутын өмнөАлимыг хэрчиж, муутгахгүй хадгалах энгийн арга1 цаг 23 минутын өмнөКПОП: Энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх уран бүтээлчид1 цаг 28 минутын өмнөУрт наслуулдаг хүнс1 цаг 33 минутын өмнөДэлхийн хамгийн урт нислэгийг үйлджээ1 цаг 38 минутын өмнө"Чингисийн цом" МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13 зохион байгуулагдана1 цаг 39 минутын өмнөСирийн газрын тосны орд газрыг эргүүлэн өгөхийг Орос АНУ-д уриаллаа1 цаг 43 минутын өмнөХотхонуудын хаагдсан орц гарцыг нэн даруй нээхийг үүрэг болгов1 цаг 46 минутын өмнөТархины тураалаас үүдэлтэй Мацуда Сангийн үнэн үг1 цаг 48 минутын өмнө“Хотын хөгжил ба орхигдсон иргэд” нээлттэй хэлэлцүүлэг боллоо1 цаг 51 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.