2019 оны 10-р сарын 21
13 цаг 20 минут

Дэлхийн цэргийн наадамд монголын 82 тамирчин өрсөлдөж байна

БНХАУ-ын Ухань хотод Дэлхийн цэргийн 7 дугаар спортын наадам зохион байгуулагдаж байна.  Энэ наадамд Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа "Алдар" спорт хорооны баг тамирчид оролцож байгаа бөгөөд тус улсад ажлын айлчлал хийж буй  Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тамирчдын хотхоноор зочиллоо.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэгээр ахлуулсан нийт 82 тамирчин цэргийн наадмын нээлтэд оролцсон байна. Н.Энхболд сайд тамирчидтайгаа уулзаад  Ухань хотын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбаагаа мандуулж амжилт гаргахыг хүслээ.  

Дэлхийн цэргийн 7 дугаар наадамд  109 орны 9300 гаруй тамирчид оролцож байна.

Энэхүү наадмыг зохион байгуулагч “Дэлхийн цэргийн спортын холбоо” /CISM/ нь 140 орныг эгнээндээ нэгтгэсэн спортын хүчирхэг холбоодуудын нэг бөгөөд улс орнуудын Зэвсэгт хүчнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх, спортоор дамжуулан найрамдлыг зузаатгах, энх тайвныг тогтоох уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг юм. Тус холбоонд Монгол Улсын Зэвсэгт хүчин 1992 онд элссэн бөгөөд 1995 онд Итали улсын Ром хотод болсон анхны "Дэлхийн цэргийн спортын наадам"-д оролцож 1 мөнгөн медаль хүртэж байв. Улмаар 2012 онд гишүүнчлэлээ дахин сэргээснээс хойш тус холбооноос зохион байгуулж буй арга хэмжээнд тогтмол оролцож байна.  2015 онд БНСУ-д зохиогдсон Дэлхийн цэргийн /CISM/ VI наадамд Зэвсэгт хүчний шигшээ баг, тамирчид спортын 8 /буудлага, бокс, байт харваа, дугуй, чөлөөт бөх, жүдо бөх, хөнгөн атлетик, таеквондо/ төрлөөр амжилттай оролцож, спортын 5 төрөлд алтан медаль - 6, мөнгөн медаль - 12, хүрэл медаль - 6 нийт 24 медаль хүртэж, 117 орноос медалийнхаа чанараар 16 байрт шалгарсан өндөр амжилт үзүүлж байв.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122Ы   • 10 сарын 21. 13 цаг 37 минут

ЭНХБОЛДОО ШИНЭ ЦЭРГҮҮДЭЭ ЭРГЭ

Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллуулж эхэллээ1 цаг 32 минутын өмнөБага хайрханы отрын бүс нутагт 128.9 мянган толгой мал өвөлжинө1 цаг 34 минутын өмнөВенец хотод онц байдал зарлажээ1 цаг 39 минутын өмнөТэрслүү тэмээчин1 цаг 44 минутын өмнөШар хантаазтнуудыг жагсахыг уриалжээ1 цаг 47 минутын өмнөХүрэн манжингийн анагаах удидас1 цаг 49 минутын өмнөFact check: Оросын нэгэн даргын гэрээс олдсон хоёр тонн мөнгөн дэвсгэртийн тухайд1 цаг 54 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна1 цаг 56 минутын өмнөКофены ашигтай арван тус1 цаг 57 минутын өмнө“Android”-ыг орлох үйлдлийн системээ удахгүй нэвтрүүлнэ1 цаг 59 минутын өмнөДю Солей циркийг үүсгэн байгуулагч хувийнхаа арал дээр каннабис тарьж байжээ2 цаг 2 минутын өмнө“Чамайг даа” хүүхэлдэйн киноны шинэ цуврал гарна2 цаг 4 минутын өмнөПутин: Энэтхэгт “С-400”-г нийлүүлэх ажил хэвийн байгаа2 цаг 5 минутын өмнөСаяд нэг тохиолдох гурван эвэртэй бугын зургийг даржээ2 цаг 9 минутын өмнөХөгшрөхгүй арьсаа төрөлхийн залуу хэвээрээ хадгалж үлдэхийг хүсэж байна уу2 цаг 14 минутын өмнөФэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл2 цаг 19 минутын өмнөШүдний протез хэвлэдэг 3D-принтер бүтээжээ2 цаг 24 минутын өмнө“Чингис хаан” банкны удирдлагыг ЭМДЕГ-ын даргын хэрэгт яллагдагчаар татжээ2 цаг 25 минутын өмнөЦ.Элбэгдорж Дэлхийн Манлайллын нэгдэл байгууллагын Ерөнхий чуулганд оролцож байна2 цаг 27 минутын өмнөЧөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн маргааш эхэлнэ2 цаг 29 минутын өмнөБайлдааны самбо бөхийн ДАШТ-ийн мөнгөн медальт Б.Тэнгисийн бүх тулаан2 цаг 29 минутын өмнөАлимыг хэрчиж, муутгахгүй хадгалах энгийн арга2 цаг 29 минутын өмнөКПОП: Энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх уран бүтээлчид2 цаг 34 минутын өмнөУрт наслуулдаг хүнс2 цаг 39 минутын өмнөДэлхийн хамгийн урт нислэгийг үйлджээ2 цаг 44 минутын өмнө"Чингисийн цом" МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13 зохион байгуулагдана2 цаг 45 минутын өмнөСирийн газрын тосны орд газрыг эргүүлэн өгөхийг Орос АНУ-д уриаллаа2 цаг 49 минутын өмнөХотхонуудын хаагдсан орц гарцыг нэн даруй нээхийг үүрэг болгов2 цаг 52 минутын өмнөТархины тураалаас үүдэлтэй Мацуда Сангийн үнэн үг2 цаг 54 минутын өмнө“Хотын хөгжил ба орхигдсон иргэд” нээлттэй хэлэлцүүлэг боллоо2 цаг 57 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.