“Ажилчдаа  хууль бусаар халснаас үүдэлтэйгээр улсад 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан”   

Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газартай хамтран өнөөдөр “Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга зам” сэдэв хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр Үндэсний аудитын газрын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга Н.Анхбаяртай цөөн хором ярилцлаа.

-Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд Төрийн аудитын байгууллагын оролцоо ямар байгаа вэ?

-Аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх явцад хууль бусаар ажлаас халагдсан хүмүүст нөхөн төлбөр төлсний улмаас төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нь төлүүлэхтэй холбоотой ажлуудыг хийж байгаа. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар холбогдох хохиролд зарцуулсан тохиолдолд төлбөрийн акт тавьж байна. Мөн дотоод аудитын нэгжид нь төрд учирсан хохирол барагдуулах талаар идэвхтэй ажиллаач гэсэн албан шаардлага өгч байгаа. Хэрэв акт, албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу ажлаас халах хариуцлага тооцох боломжтой.  2018 оны санхүүгийн тайланд 1 тэрбум 255 сая төгрөгийн хохирлыг барагдуулах талаас нь ажиллаж байна. Үүнээс 154 сая төгрөгт нь акт тавьж, 1 тэрбум 101 саяд нь албан шаардлага өгчихсөн байгаа. 

-1.2 тэрбум төгрөгийн хохирлоос хэдийг нь нөхөн төлүүлсэн бэ. Тийм тоо баримт байгаа юу?

-2019 оны нэгдсэн тайлан гарахад тодорхой болно. Тодорхой судалгаа, тоог тэр үед мэдээлэх боломжтой. Нөхөн төлбөрөө хүмүүс төлж байгаа юу гэвэл тийм. Буруутай албан тушаалтнуудын зарим нь өөрийнхөө цалингаас төлж байна. Хохирлоо бөөнөөрөө төлж байгаа албан тушаалтан ч бий. Судалгааг нэгтгэхдээ олон төрлөөр гаргана. Тодруулбал, Төрийн аудитын байгууллагын шаардлагын дагуу нөхөн ажиллагаа хийж байгаа. Хохирлыг эцсийн байдлаар нөхөн төлүүлсэн гэх мэтээр нарийн гарна. Одоо тодорхой тоо хэлэх боломжгүй.

-Улсад энэ хэмжээний хохирол учруулж, ажилчдаа үндэслэлгүйгээр ажлаас халсан албан тушаалтнууд нь голдуу ямар байгууллагын дарга, захирал байна вэ.  Тийм нарийн мэдээлэл байгаа юу?

-Нийт учирсан хохирлын 70 орчим хувь нь орон нутагт ногдож байгаа. Төсөв зарцуулдаг байгууллагуудын дарга нар л байгаа шүү дээ. Нарийн ярьвал, албан хаагчдыг томилох, чөлөөлөх эрхтэй хүмүүсийн тухай л энд яригдана. Боловсролын салбарт ажилчдаа хууль бусаар халах тохиолдол нэлээд өндөр байгаа юм билээ. Ажлаас халах процесс зөрчсөнтэй холбоотойгоор албан тушаалтнуудын Захиргааны хэргийн шүүх дээр буруутгагдаж байгаа тохиолдол их байна. Энэ бол удирдах ажилтны мэдлэг, мэдээлэл муутай байгаагийн илрэл.

-Шинэ дарга ирэхээр зориудаар хамтарч ажилладаггүй. Халагдчихаад гэнэт халагдсаны мөнгө аваад сурчихсан хүмүүс байдаг гэсэн дам яриа байдаг. Ажлаас халж байгаа шалтгаан дунд ийм тохиолдол байна уу гэдгийг нарийвчилж шалгадаг уу?

-Төрийн албан тухай хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөж эхэлснээс хойш хүний нөөцийн аудит гэдэг ойлголт орж ирсэн. Төрийн албан тухай хуульд тусгаж өгсөн заалт юм. Хүний нөөцийн аудитаар ажлаас халах шалтгаан нь юу байв. Яагаад төрд хохирол учрав гэдгийг шалгадаг болсон. Манай байгууллагын хувьд санхүүгийн тайланд аудит хийх явцдаа ажлаас халагдсан хүнд төсвөөс мөнгө төлөөд, хохирлыг нь барагдуулсан тохиолдол гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр ажиллаад байгаа юм.

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

99.70.235.30zochin   • 10 сарын 22. 7 цаг 07 минут

turiin audit turuus tursun terbumiig uuhshuuleh shudgui arslan ajiluulj chadahgui bol ene gazriig tatan buurlgaval taarna

202.9.43.148Зочин   • 10 сарын 21. 20 цаг 58 минут

Mash zuv avilgach hulgaich darga naraarcuursduur ni tulvvlj baih heregtei. Odoo baiguullaga bvriin darga nar avilgal hulgaigaa hiihiin tuld bagaa bvrtvvlj ajildag bolson uchir ni abilgal ediin zasgiin hulgain gemt vildlee nuuna daragduulahiin tuld bag bvrtvvlldeg yumaa iim uchraad huuli.hynalt heregtei bna.

202.126.89.168зочин   • 10 сарын 21. 20 цаг 54 минут

Тэгээд юугаа хийгээд байгаан төлүүлээч. Сонгуулийн өмнө ингэж шоудахаа боль. Солигдсон ч төлүүлэх л болно.

202.9.45.57Зочин Ф   • 10 сарын 21. 20 цаг 04 минут

хуулиа мэдэхгүй хуулийн хэлтсийн даргатай байгууллага яаж хол явна даа.

66.181.176.42иргэн   • 10 сарын 21. 19 цаг 48 минут

Төрийн өмчийн сургууль дээр бас ийм зөрчил дутагдал их гарч байгаа шүү. Зөрчил гаргасан захирлаас өөрөөс нь хохирлыг нь барагдуулах хэрэгтэй байна.

202.5.198.28Болд   • 10 сарын 21. 16 цаг 57 минут

Төрийн аудитын хууль гэж байдаг юм уу Хуулий мэддэггүй дарга бас байна аа

202.5.198.30Зочин   • 10 сарын 21. 16 цаг 48 минут

хүний амьдралаар тоглодог албан тушаалтнаар өөрөөс нь нөхөн төлбөрийн хохирлыг барагдуулах хэрэгтэй

112.72.8.90Зочин   • 10 сарын 21. 16 цаг 38 минут

хүний амьдралаар тоглодог албан тушаалтнаар өөрөөс нь нөхөн төлбөрийн хохирлыг гаргуулах хэрэгтэй

202.9.43.249Иргэн   • 10 сарын 21. 16 цаг 14 минут

Одоо ч шударга болон зев сэтгэлтэй чадварлаг боловсон хучин цеерсен де яагаад гэвэл худал хуурмагаар дуурэн энэ нийгэм шударга хумуусийн сэтгэлийг гундаасан ш дэ, терийн албанд олон жил ажилласвн улс тереес болж хэлмэгдсэн хумуусээ терийн албанд нь буцаан томилж залуучуудыг сургаж дадлагажуулж терийн албаны нэр хундийг ергемеер байна

202.9.43.148Зочин   • 10 сарын 21. 21 цаг 01 минут

Yag vnen helsen bna

202.131.243.190Zochin   • 10 сарын 21. 15 цаг 35 минут

Odoo toriin albiig saijruulah gevel 1-d nam dotoroosoo shildeg mergejliin bolovson huchnee tavidag boloh bodlogo barih, 2-t bag burduuleh neriin door chadvarlag bolovson huchniig halj, medleggui gudamjnii laaz oshigloj yavsan, esvel ajildaa tentsehgui shaltgaanaar halagdsan noxdiig avdagaa bolih, 3-t songon shalgaruulalt ni nam, tanil taliin shugmaar bus jinhene shudarga ajillaj chadah zov handlagatai mergejliin huniig ni olj alban tushaald tavidag iim l shaardlaga, niigmiin zahialga bii bolj bgaag haa haanaa uhamsarlah estoi

202.131.243.190Zochin   • 10 сарын 21. 15 цаг 28 минут

Namiin shugmaar handivaar darga dargantsar bolson noxduud ochson gazar bolgondoo bag burduuleh, taalagdahgui geh bas bus shaltgaanaar huuliin zohih medleggui hirnee dur meden toriin mergeshsen mergejliin alban haagchdiig halah yavdal gazar avsan sh dee. Nam, ulstorchdiin gar hol bolson tedgeer noxduud ajlaa meddeggui, irgediig naash tsaash olon udaa yavuulj chiregdel uchruulah bol enuuhend bolson doo. Neg ih erh yarisan, bainga dooshoogoo daramttai ajilladag noxduud olshirson ni toriin alba zohiih esooroo bus iluu hund surtaltai bolson doo

64.119.20.66зочин   • 10 сарын 21. 15 цаг 11 минут

Улс төрчдийн гар хөл болсон мэдлэг сулхан этгээдүүдүүд яам, тусгай газрын эрх мэдэлтэн сайд дарга болоод намчирхаж төрийн албанаас халж дураар дургидаг цаг 1990 оноос хойших сонгууль болгоны дараа төрийн албан хаагчдад дарамт болсоор ирсэн. Ж нь: Дорлигжав, генерал гэх Билэгт нар хууль хүчний байгууллагыг балласан даа.

Шинэ мэдээ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийг баталлаа11 сар 13. 19:43ЖДҮХС-гийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 13. 19:40Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ11 сар 13. 19:372020 оны улсын төсвийг баталлаа11 сар 13. 19:24Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ11 сар 13. 18:05Япончуудын овог, нэрийг латин үсгээр бичих журмыг өөрчилнө11 сар 13. 18:00Кембрижийн толь бичиг 2019 оны үгээр Upcycling гэдэг үгийг сонгожээ11 сар 13. 17:55Дэлхийн эдийн засаг хямралын өмнө11 сар 13. 17:50Өлсөж үхэхгүйн тулд шоронд оржээ11 сар 13. 17:45ФОТО: Хонгконг СҮЙРЧ байна уу11 сар 13. 17:40Есөн настай хүү их сургуулийн диплом гардана11 сар 13. 17:35Ибра Болоньяг сонгоно11 сар 13. 17:30Хүний хамгийн өвөрмөц эрхтэн нүдний тухай сонирхолтой баримтууд11 сар 13. 17:25Алдарт уран барилгач Фрэнк Ллойд Райтын бүтээсэн байшин 1.6 сая ам.доллараар зарагдлаа11 сар 13. 17:20Аккумулятор холбож асаахад хориглох зүйлс11 сар 13. 17:15Хятад: Тайванийн далбаанаас болж NBA-н шууд дамжуулалтыг тасалжээ11 сар 13. 17:10Оддын өндрийн хэмжээ11 сар 13. 17:05“Disney+” стриминг үйлчилгээнд техникийн доголдол үүсжээ11 сар 13. 17:00Хүн амынх нь ихэнх нь нэг хотод төвлөрсөн 10 орны нэг нь МОНГОЛ11 сар 13. 16:55Хамгийн үнэтэй цаг худалджээ11 сар 13. 16:50Хэт их юм бодох нь хурдан үхэх шалтгаан болдог11 сар 13. 16:45Дөрвөн гүемийн хамт амарч буй цоохор ирвэсийн зураг анхаарал татаж байна11 сар 13. 16:40YouTube-н үйлчилгээний шинэчлэл хэрэглэгчдийг түгшээж байна11 сар 13. 16:35Цахим орчинд үйлдсэн залилах гэмт хэрэг нэмэгджээ11 сар 13. 16:30Талибанчуудыг Америк хоригдлуудаар солино11 сар 13. 16:25Уушгины хатгалгааны улмаас олон мянган хүүхэд нас баржээ11 сар 13. 16:20Цасан хавч 46 мянган ам.доллараар зарагджээ11 сар 13. 16:15Сургууль, цэцэрлэгүүдийн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн чанар хангалтгүй байна гэж дүгнэжээ11 сар 13. 16:10Тайланд бүсгүй “Miss International” тэмцээний титмийг зүүв11 сар 13. 16:05аргалалтын төрлүүд үүнтэй зохисцон тураах аргууд11 сар 13. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.