2019 оны 10-р сарын 21
13 цаг 32 минут

Газар тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна

Иргэдийн газар өмчлөлийн тухай хуулийн мэдлэг, сул байгаатай холбогдуулан Газар өмчлөлийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх ажлууд шат дарааллан явагдаж байгаа талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэн, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, орлогч дарга Г.Баярсайхан нар өнөөдөр  мэдээлэл хийлээ.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос эхлэн хэрэгжиж иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж эхэлсэн билээ. 2019 оны 10 сарын байдлаар нийт 199196 иргэнд газар өмчлүүлээд байнна. Нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэл хотод мөн аль ч аймаг, сумдын газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхтэй.

У.Сувдсүрэн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд Нийслэлд бүртгэлтэй иргэд 0,07 га буюу 700м2 хүртэл, аймгийн төвд 0,35 га буюу 3500м2, сумын төвд 0,5 га буюу 5000м2 хүртэл хэмжээний газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөр эрхтэй гэж заасан. Иргэд эзэмшиж буй газраа өмчилж авснаар өмчилсөн газрыг зохих журмын дагуу Монгол улсын иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах давуу талуудтай бөгөөд дээр нь хууль тогтоомжинд заасан бусад эрхүүдийг ч мөн эдлэх боломжтой” гэлээ.

Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулинд 2008 онд нэмэлт өөрчлөлт орж Монгол улсын иргэн бүр газар үнэгүй өмчлөх эрхтэй болсон. Иймд иргэн та 2003-2008 оны хооронд гэр бүлээрээ дундаа газар өмчилж авсан бол өрхийн аль нэг гишүүнд өмчилсөн газраа шилжүүлж бусад гишүүддээ газар үнэгүй өмчлөх эрхийг нь нээж өгөх боломж бүрдэж байгаа юм. 2019 оны байдлаар 25771 иргэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж хамтран өмчлөгчөө хасуулж 74624 иргэнд шинээр газар өмчлөх эрх нээж өгсөн байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны аравдугаар сарын 15-аас арванхоёрдугаар сарын 15-ыг хүртэлх хугацаанд Газар өмчлөлийн тухай хуулийн хэрэгжилтийг  эрчимжүүлэх, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх ажил зохион байгуулан ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн тус арга хэмжээнд идэвхитэй оролцож, харъяа дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандаж, газрын харилцаатай холбоотой асуудлаа шийдвэрлүүлэхийг уриаллаа.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.227Зочин   • 10 сарын 21. 15 цаг 46 минут

БЗД ийн газрын албан дээр чинь юу болоод бна бэ дарга нь тамга тэмдэгээ аваад зугатсан гэх шиг терийн алба чинь одоо инээдмийн шоу брлсон юм биш vv

Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллуулж эхэллээ1 цаг 28 минутын өмнөБага хайрханы отрын бүс нутагт 128.9 мянган толгой мал өвөлжинө1 цаг 31 минутын өмнөВенец хотод онц байдал зарлажээ1 цаг 36 минутын өмнөТэрслүү тэмээчин1 цаг 41 минутын өмнөШар хантаазтнуудыг жагсахыг уриалжээ1 цаг 44 минутын өмнөХүрэн манжингийн анагаах удидас1 цаг 46 минутын өмнөFact check: Оросын нэгэн даргын гэрээс олдсон хоёр тонн мөнгөн дэвсгэртийн тухайд1 цаг 51 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна1 цаг 53 минутын өмнөКофены ашигтай арван тус1 цаг 54 минутын өмнө“Android”-ыг орлох үйлдлийн системээ удахгүй нэвтрүүлнэ1 цаг 56 минутын өмнөДю Солей циркийг үүсгэн байгуулагч хувийнхаа арал дээр каннабис тарьж байжээ1 цаг 58 минутын өмнө“Чамайг даа” хүүхэлдэйн киноны шинэ цуврал гарна2 цаг 1 минутын өмнөПутин: Энэтхэгт “С-400”-г нийлүүлэх ажил хэвийн байгаа2 цаг 1 минутын өмнөСаяд нэг тохиолдох гурван эвэртэй бугын зургийг даржээ2 цаг 6 минутын өмнөХөгшрөхгүй арьсаа төрөлхийн залуу хэвээрээ хадгалж үлдэхийг хүсэж байна уу2 цаг 11 минутын өмнөФэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл2 цаг 16 минутын өмнөШүдний протез хэвлэдэг 3D-принтер бүтээжээ2 цаг 21 минутын өмнө“Чингис хаан” банкны удирдлагыг ЭМДЕГ-ын даргын хэрэгт яллагдагчаар татжээ2 цаг 22 минутын өмнөЦ.Элбэгдорж Дэлхийн Манлайллын нэгдэл байгууллагын Ерөнхий чуулганд оролцож байна2 цаг 24 минутын өмнөЧөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн маргааш эхэлнэ2 цаг 25 минутын өмнөБайлдааны самбо бөхийн ДАШТ-ийн мөнгөн медальт Б.Тэнгисийн бүх тулаан2 цаг 26 минутын өмнөАлимыг хэрчиж, муутгахгүй хадгалах энгийн арга2 цаг 26 минутын өмнөКПОП: Энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх уран бүтээлчид2 цаг 31 минутын өмнөУрт наслуулдаг хүнс2 цаг 36 минутын өмнөДэлхийн хамгийн урт нислэгийг үйлджээ2 цаг 41 минутын өмнө"Чингисийн цом" МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13 зохион байгуулагдана2 цаг 41 минутын өмнөСирийн газрын тосны орд газрыг эргүүлэн өгөхийг Орос АНУ-д уриаллаа2 цаг 46 минутын өмнөХотхонуудын хаагдсан орц гарцыг нэн даруй нээхийг үүрэг болгов2 цаг 48 минутын өмнөТархины тураалаас үүдэлтэй Мацуда Сангийн үнэн үг2 цаг 51 минутын өмнө“Хотын хөгжил ба орхигдсон иргэд” нээлттэй хэлэлцүүлэг боллоо2 цаг 54 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.