2019 оны 10-р сарын 21
14 цаг 12 минут

Нийслэлийн ойд зориулан хэвлэгдсэн шуудангийн шинэ маркийг танилцууллаа

Нийслэлийн ЗДТГ-ын санаачилгаар “Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ой” шуудангийн маркийг танилцуулах нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумъяабазар, Улсын их хурлын гишүүн Б.Саранчимэг, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан 2019 оны маркийн сэдвийн төлөвлөгөөний дагуу 1053 дахь маркийг ийнхүү танилцуулж, шуудангийн үйлчилгээнд нэвтрүүлж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан арга хэмжээг нээж хэлэхдээ “Монгол Улс 1924 онд анхны маркаа гаргаж байсан түүхтэй. Марк гэдэг тусгаар тогтносон улсын билэгдэл юм. Нийслэлийн 380 жилийн түүхт ойн арга хэмжээг тохиолдуулан тав дахь маркаа танилцуулж байгаад баяртай байна. Түүхт 380 жилийн ойг тэмдэглэж өнгөрөхөөс илүүтэйгээр түүхийн өв соёлоо сэргээх, хойч үедээ хадгалан үлдээсэн бүтээлч ажлуудыг хийхээр бид зорьж байна. Шуудангийн марк нь зөвхөн төлбөрийн баталгаа болох төдийгүй улс орны түүхэн хөгжлийн баримт, соёлын  өв, урлагийн бүтээл, байгаль, ан амьтан, ёс заншил сурталчлах хэрэгсэл, үзэсгэлэн болон музейн ховор үзмэр, марк сонирхон цуглуулагчдын цуглуулгын үнэт зүйлс, бизнес арилжааны чухал төрөл зүйлийн үүргийг гүйцэтгэдэг.

Улаанбаатар хотын хувьд  өмнө нь  1974, 1984, 1999, 2014 онуудад тус тус дөрвөн удаа марк хэвлүүлж байсан бол та бид гүйлгээнд гаргахаар нээлтэнд нь оролцож байгаа “Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ой-д зориулан гаргаж байгаа 3 ширхэг хэлхээ маркийн хувьд тав дахь удаагаа шинээр гаргаж байгаа марк юм.  Шинэ марканд Нийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойн лого болох ҮЛ ТАСРАХ, ӨНӨД ҮРГЭЛЖЛЭХИЙН БЭЛГЭДЭЛ ӨЛЗИЙ ХЭЭНД СУУРИЛУУЛЖ, Халхын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын өөрөө тодорсон гэх СОЁМБО үсгийн тэгийг баримтлан, нийслэлийн шавыг анх тавьсан  тэртээх 1639 он, дунд нь “УЛААНБААТАР” төгсгөлд нь 2019 он гэж бичсэн логог байршуулснаараа онцлог юм” гэв.

Шинээр гүйлгээнд гарч буй гурван хэлхээ маркны зургийн тухайд “Москвагийн гэрэл зурагчин 1874 онд "Өргөө" хотын гэрэл зургийг анх буулгасан байдаг. Түүний авсан нийслэл хотын анхны зураг, Бөмбөгөр ногоон театр болон Социалист Монгол орныг төлөөлсөн хийгээд өнөөдрийн Монгол орныг харуулсан гэрэл зургуудыг шинэ марканд багтаасан” хэмээн Улаанбаатар хотын музейн захирал С.Цацрал тайлбарлалаа.

Шинэ марк танилцуулах нээлтийн үеэр Монгол маркийн музейд хадгалуулах анхны өдрийн дугтуйнд гарын үсэг зурж тамгалах ёслол хийж, хүрэлцэн ирсэн зочдод марк, дугтуйн дээжээс бэлэглэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.75.183Зочин   • 10 сарын 21. 17 цаг 07 минут

Энэ Амарсайханд өөр хийх ажил алга даа тэнэг

Шинэ мэдээ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийг баталлаа11 сар 13. 19:43ЖДҮХС-гийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 13. 19:40Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ11 сар 13. 19:372020 оны улсын төсвийг баталлаа11 сар 13. 19:24Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ11 сар 13. 18:05Япончуудын овог, нэрийг латин үсгээр бичих журмыг өөрчилнө11 сар 13. 18:00Кембрижийн толь бичиг 2019 оны үгээр Upcycling гэдэг үгийг сонгожээ11 сар 13. 17:55Дэлхийн эдийн засаг хямралын өмнө11 сар 13. 17:50Өлсөж үхэхгүйн тулд шоронд оржээ11 сар 13. 17:45ФОТО: Хонгконг СҮЙРЧ байна уу11 сар 13. 17:40Есөн настай хүү их сургуулийн диплом гардана11 сар 13. 17:35Ибра Болоньяг сонгоно11 сар 13. 17:30Хүний хамгийн өвөрмөц эрхтэн нүдний тухай сонирхолтой баримтууд11 сар 13. 17:25Алдарт уран барилгач Фрэнк Ллойд Райтын бүтээсэн байшин 1.6 сая ам.доллараар зарагдлаа11 сар 13. 17:20Аккумулятор холбож асаахад хориглох зүйлс11 сар 13. 17:15Хятад: Тайванийн далбаанаас болж NBA-н шууд дамжуулалтыг тасалжээ11 сар 13. 17:10Оддын өндрийн хэмжээ11 сар 13. 17:05“Disney+” стриминг үйлчилгээнд техникийн доголдол үүсжээ11 сар 13. 17:00Хүн амынх нь ихэнх нь нэг хотод төвлөрсөн 10 орны нэг нь МОНГОЛ11 сар 13. 16:55Хамгийн үнэтэй цаг худалджээ11 сар 13. 16:50Хэт их юм бодох нь хурдан үхэх шалтгаан болдог11 сар 13. 16:45Дөрвөн гүемийн хамт амарч буй цоохор ирвэсийн зураг анхаарал татаж байна11 сар 13. 16:40YouTube-н үйлчилгээний шинэчлэл хэрэглэгчдийг түгшээж байна11 сар 13. 16:35Цахим орчинд үйлдсэн залилах гэмт хэрэг нэмэгджээ11 сар 13. 16:30Талибанчуудыг Америк хоригдлуудаар солино11 сар 13. 16:25Уушгины хатгалгааны улмаас олон мянган хүүхэд нас баржээ11 сар 13. 16:20Цасан хавч 46 мянган ам.доллараар зарагджээ11 сар 13. 16:15Сургууль, цэцэрлэгүүдийн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн чанар хангалтгүй байна гэж дүгнэжээ11 сар 13. 16:10Тайланд бүсгүй “Miss International” тэмцээний титмийг зүүв11 сар 13. 16:05аргалалтын төрлүүд үүнтэй зохисцон тураах аргууд11 сар 13. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.