2019 оны 10-р сарын 21
15 цаг 58 минут

МАН-ЫН БҮЛЭГ: Хоёрдугаар хэлэлцүүлгээр унасан  зарим саналыг гишүүдийн 2/3-аар босгож болох хуулийн гарц нээгдсэн

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийв. Мэдээлэлд олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж , Монгол банкны дэд Ерөнхийлөгч Лхагвасүрэн нар оролцов.

Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцжээ. Нэгдүгээрт, Үндсэн хуульд оруулах нэмэлт,  өөрчлөлт.  Хоёрдугаарт, Монгол Улс  ФАТФ-ын саарал жагсаалтад орсон тухай асуудал байв. 

Хурлын эхэнд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн. Улмаар ард нийтийн санал асуулга явуулахаар болсон Ерөнхийлөгч тогтоолд хориг тавьсан.  УИХ  Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж аваад байгаа. Үүнтэй холбоотойгоор хоёр хуульд өөрчлөлт орууллаа.   Улмаар МАН-ын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах нь зүйтэй гэж үзлээ.  Энэ талаар зөвшилцөж байна.

Хоёрдугаар асуудал буюу ФАТФ-ын "Саарал жагсаалт"-д  орсон асуудлаар Засгийн газын зарим гишүүд болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагуудын удирдлагыг блгийн хуралд оролцуулж,  нөхцөл байдлыг илүү тодотгож үзлээ.  

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Лхагвасүрэн:

Монголбанк мэдэгдэл гаргасан байгаа. Монгол Улс  Олон улсын  мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх байгууллагад  2004 онд элсэж,  анхныхаа хуулийг баталсан.  Хамгийн сүүлд тус байгууллагын харилцан үнэлэгээний 9 хүнтэй баг Монгол Улсын 2013-2016 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийж,  2017 оны тавдугаар сард  ФАТФ-ын хяналтад оруулсан. Үүнийгээ сая ФАТФ албан ёсоор зарлаж байгаа нь энэ. Үндсэндээ 4 үйл ажиллагаан дээр цааш ажиллах шаардлагатай гэж үзсэн. ФАТФ аливаа нэгэн хориг арга хэмжээ авахыг шаардахгүй гэдгээ гишүүддээ мэдэгдсэн. Тийм учраас олон улсын төлбөр тооцоо зогсоно,  валютын урсгал орж ирэхгүй гэж болгоомжлох хэрэггүй.  Нэмж эрсдэл гарахгүй. 

Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засаг 6.7 хувиар өссөн.   Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын байгууллагууд  энэ өсөлтийг өөрчлөгдөхгүй гэж үзэж байна. Энэ оны төсөв ашигтай байх төлөвтэй  байна. Худалдааны тэнцэл нэг тэрбум ам долларын ашигтай байгаа. Төлбөрийн тэнцэл ашигтай гарч, валютын нөөц нэмэгдсэн зэрэг нь  эдийн засагт ямар нэг эрсдэл дарамт үүсэхгүй гэж үзэж байна.   

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Энэ асуудлыг улстөржүүлэх  муу ажил хийгдэж байгаа учраас тодорхой ганц зүйлийг хэлье гэсэн  юм. 2013-2016 оны санхүүгийн байдлаар үнэлгээ хийсэн.

Ил тодын тухай  хууль гэж 2015 оны 8 дугаар сард  батлагдсан.  Энэ үеэр  Монгол Улсын хөрөнгө 34 их наяд төгрөгөөр нэмэгдэж, байснаасаа 150 хувь нэмэгдсэн. Ийм сэжигтэй хөрөнгийн хөдөлгөөн хийгдсэн учраас  энэ шалгалтад хамрагдсан түүхтэй.

2016 оны наадмын үеэр хоёр хууль хүчээр баталсаны нэг нь Ил тодын,  нөгөө нь Өршөөлийн хууль юм. Ингэж хууль гаргасны дараа Монголын хөрөнгийн хэмжээ 150 хувиар нэмэгдсэн нь олон гадаад улсад сэжиг төрүүлсэн нь мэдээж. Ингээд 2016 оны сүүлчээр  ФАТФ-ын 9 хүнтэй баг ирж ажиллаад,  үнэлгээ хийсэн. Тайлангаа 2017 оны тавдугаар сард гаргасан. Үүгээрээ 40 зөвлөмж өгсөн юм. Үүнийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар ажиллааад 4-5 асуудлаас бусдыг нь биелүүлсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн. 

Азийн хамтарсан  бүлгийн даргаас   хамгийн сүүлд 2019 оны 10 сарын 11-нд сард  надад захидал ирүүлэхдээ,   Монгол Улсыг эрчимтэй хяналтаас гаргаж,   өргөтгөсөн  хяналтын төлөвт орууллаа гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл,  хяналтын зэрэглэлийг нь бууруулсан юм.  Тэгээд сая Парист "Саарал жагсаалт"-д орууллаа. Энэ бол 2013-2016 оны үйл ажиллагааны үр дүн ингэж гарч байгаа гэдгийг хэлье.

Энэ 4-5 асуудал дотор мөнгө угаах талаар  шүүх шийдвэр гаргахгүй байна. Хоёрт, хөрөнгө хураагдахгүй байна гэсэн хуулийн байгууллагатай холбоотой хоёр асуудал байгаа юм. 

Энэ дурдсан ажлыг нь хийгээд дуусгачихвал энэ жагсаалтаас удахгүй гарах боломжтой. Хоёр ажил нь хийгдсэн. Нэг нь сая мөнгө угаахтай холбоотой шинэ хуулийг баталсан. Тэр дотор үнэт эдлэлийн наймаатай холбоотой шаардлага байгаа. Тэр нь хяналтад орно. Мөн гадаадын ажиллах хүүчний асуудал байгаа. 2000-аад хүний асуудал 11 дүгээр сард шийдэгдээд дуусна.  Ингээд тавьж байгаа 4 шаардлагаас хоёр нь шийдэгдээд явна гэсэн үг.

Мэдээллийн дараа сасуултад хариулав.

-ҮХНӨ-д шинээр заалт орох уу.  Дэгийн хувьд ямар байдлаар яаж авч үзэж байна вэ?

.Тогторсүрэн:  Хоёрдугаар хэлэлцүүлэг дууссан. Хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад 57 гишүүний  саналын дэмжлэг авсан 35 санал байгаа.  Үүнийг хөндөхгүй. Тэгэхээр  одоо бол зөвшилцөлийн хүрээнд авч үзэж байгаа 3 саналын тухайд ярилцана.  Гэхдээ сая хоёр хуулинд өөрчлөлт оруулсан. Энд хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад унасан  зарим нэг саналыг гишүүдийн 2/3-аар босгож болох хуулийн гарц сая нээгдсэн. Тийм болохоор энэ асуудал гуравдугаар хэлэлцүүлгийн явцад яригдаад явна.

-Ц.Нямдорж сайдаас асууя. Хөрөнгө хураах асуудлыг шийдвэрлэх боломж байх уу?

-Хөрөнгө хураах асуудлыг Засгийн газар шийддэггүй. Хулийн байгууллага гэм буруутайг нь тогтоовол  тэр хэрэгтэй  холбоотой хөрөнгийг нь хураах асуудал байдаг.  Би гурван жилийн турш энэ Эрдэнэтийг тойрсон асуудлыг ярьж байна. Одоо нэг хэрэг шүүхэд шилжих процесс хийгдэх гэж байна. Яаж шийдэгдэхийг мэдэхгүй. Ер нь Монголын банк санхүүгийн салбарт асуудал байгаа нь бодитой зүйл. Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахад хуурамч гэрээгээр гаргасан 400 сая ам.доллараас эхлээд.  Энэ зөвлөмж дотроос хоёр зүйлийг Засгийн газар биш шүүх, хуулийн байгууллага хийнэ. Нэг нь тэр хүн шийтгээгүй байна гэх зүйл.

Мөнгө угаах хэргийг шалгадаг газар нь Тагнуулын байгууллага. Монголбанкинд мөн алба бий. Тэр алба 20 саяас дээш, сэжигтэй гүйлгээг хянадаг. Тэгээд хууль бус гэж үзвэл тагнуулд өгдөг. Ингээд цааш шалгах ёстой. Гэтэл энэ асуудлаар маш хойрго ажиллаж байна гэдгийг би сүүлдийн 3 жил ярьж байна. Маш хүнд нөхцөлд Эрдэнэтийн 49 хувийн асуудал шийдэгдэхээр явж байна.  Хөрөнгө хураах асуудал нь шүүхийн эрх мэдлийн асуудал.

-Хууль эрх зүйн орчин хангалттай хэмжээнд байж чадаж байна уу?

- Сүүлийн үед тодорхой улс төрийн зорилгоор дэл сул яриа явж байгаа.  Би 2002-2003 оны хооронд хуулийн байгууллагын мөрддөг 10 хууль батлуулсан.  2002 оны Эрүүгийн хуулийг шоронжсон хууль гэж шүүмжилсээр байгаад  Х.Тэмүүжин  сайд байхдаа одоогийн Эрүүгийн хуулийг батлуулсан. Ингэхдээ ялыг нь багасгасан, хөөн хэлэлцэх хугацааг багасгасан. Жишээ нь  15 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай байсныг 12 жил болгоод 5 байсныг нь 3 болгоод, 20 байсныг нь 20 жил болгоод багасгачихсан. Тэр надтай холбож яиад байгаа тэр хөөн хэлэлцэх хугацааг багасгасан гэдэг чинв үүнээс эхтэй юм. Одоо бол үүн дээр зүгээр л улс төр хийж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

-Буруу бодлого, буруу үйлдэл Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д орууллаа. Сүлийн жилүүдэд эдийн засгийн дархлааг сайжруулах ажил хийгдэж байна. Улсын валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар болж өслөө.  Өртэй байсан бол одоо 363 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгээд байна.  2018 онд төсөв ашигтай, 2019 онд төсвийн орлого давж биелэх боломжтой байна.  Эдийн засгийн өсөлт 7.3 хувь байна. Энэ бүхэн бол багахан шиг савлагааг даваад гарчих эдийн засгийн дархлааг бий болгохоор хийж байгаа ажлын маань үр дүн.  Сарал жагсаалтад орсноор валютын ханшийг хөөрөгдөнө, гадаад гүйлгээ зогсоно гэхчлэн сандраад байх шаардлаггүй болов уу гэж харж байна.  Бүтэн сайн өдөр Ерөнхий сайд "Саарал жагсаалт"-аас Монгол Улсыг гаргах үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу төлөвлөгөө гаргаж байна. 

 

Г.Хан 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.25.90Зочин   • 10 сарын 22. 10 цаг 22 минут

Төрийн дампуурал 1996 онд АН төрд гарснаас эхтэй төрийн авлига МАН сонгуульд олонхийн суудал авч Гүн далайгаас нууж УИХ-ын гишүүдэд 10 сая төгрөг нууж өгсөнтэй холбоотой энэ мөнгө сүүлдээ нэг тэр бумба болсон үүнийг бид мартахгүй ээ мартаагүй ээ

64.119.25.90Зочин   • 10 сарын 22. 10 цаг 09 минут

УИХ аас Ерөн чөө томилох бол УИХ-ын 76 хяналтгүй захираагүй хуралдаж ч чадахгүй болно

64.119.25.90Зочин   • 10 сарын 22. 10 цаг 03 минут

Саарал жагсаалтанд орох нь гээд сандарч байсан ноед одоо яагаад ЭЗ д ямар нэг нөлөө үзүүлэхгүй ээ гэдээд байсан нөлөө үзүүлэхгүй бол юунд сандарсан билээ ноед оо

150.129.143.114Зочин   • 10 сарын 22. 8 цаг 11 минут

Нямдоржоос айх хэрэггүй ээ АН- ынхаан. Гүтгэх бүр хэрэггүй ээ.

66.181.176.42irgen   • 10 сарын 21. 19 цаг 43 минут

Үндсэн хуулийн өөрчлөлт чинь хууль зөрчсөн тул буцааж татах хэрэгтэй. Тэгэхгүй бол баастай өөрчлөлт болж Монголын ард түмнийг гутаах нь байна.

202.21.109.133Зочин   • 10 сарын 21. 18 цаг 34 минут

ene hujaagiin buu bolson mengetees hezee mongol uls salah yum be

122.201.24.234zochin   • 10 сарын 21. 17 цаг 22 минут

Nyamdorj buhnees bultaj uuruusuu busad ruu buruug chihdegee bolih heregtei mash olon jil huuli shuuhiig udirdachihaad uuruu enhiin tsagaan tagtaa met yarih yam

Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллуулж эхэллээ22 минут 5 секундын өмнөБага хайрханы отрын бүс нутагт 128.9 мянган толгой мал өвөлжинө24 минут 32 секундын өмнөВенец хотод онц байдал зарлажээ29 минут 32 секундын өмнөТэрслүү тэмээчин34 минут 32 секундын өмнөШар хантаазтнуудыг жагсахыг уриалжээ37 минут 29 секундын өмнөХүрэн манжингийн анагаах удидас39 минут 32 секундын өмнөFact check: Оросын нэгэн даргын гэрээс олдсон хоёр тонн мөнгөн дэвсгэртийн тухайд44 минут 32 секундын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна46 минут 32 секундын өмнөКофены ашигтай арван тус47 минут 32 секундын өмнө“Android”-ыг орлох үйлдлийн системээ удахгүй нэвтрүүлнэ49 минут 32 секундын өмнөДю Солей циркийг үүсгэн байгуулагч хувийнхаа арал дээр каннабис тарьж байжээ52 минут 5 секундын өмнө“Чамайг даа” хүүхэлдэйн киноны шинэ цуврал гарна54 минут 32 секундын өмнөПутин: Энэтхэгт “С-400”-г нийлүүлэх ажил хэвийн байгаа55 минут 7 секундын өмнөСаяд нэг тохиолдох гурван эвэртэй бугын зургийг даржээ59 минут 32 секундын өмнөХөгшрөхгүй арьсаа төрөлхийн залуу хэвээрээ хадгалж үлдэхийг хүсэж байна уу1 цаг 5 минутын өмнөФэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 цаг 10 минутын өмнөШүдний протез хэвлэдэг 3D-принтер бүтээжээ1 цаг 15 минутын өмнө“Чингис хаан” банкны удирдлагыг ЭМДЕГ-ын даргын хэрэгт яллагдагчаар татжээ1 цаг 16 минутын өмнөЦ.Элбэгдорж Дэлхийн Манлайллын нэгдэл байгууллагын Ерөнхий чуулганд оролцож байна1 цаг 18 минутын өмнөЧөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн маргааш эхэлнэ1 цаг 20 минутын өмнөБайлдааны самбо бөхийн ДАШТ-ийн мөнгөн медальт Б.Тэнгисийн бүх тулаан1 цаг 20 минутын өмнөАлимыг хэрчиж, муутгахгүй хадгалах энгийн арга1 цаг 20 минутын өмнөКПОП: Энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх уран бүтээлчид1 цаг 25 минутын өмнөУрт наслуулдаг хүнс1 цаг 30 минутын өмнөДэлхийн хамгийн урт нислэгийг үйлджээ1 цаг 35 минутын өмнө"Чингисийн цом" МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13 зохион байгуулагдана1 цаг 35 минутын өмнөСирийн газрын тосны орд газрыг эргүүлэн өгөхийг Орос АНУ-д уриаллаа1 цаг 40 минутын өмнөХотхонуудын хаагдсан орц гарцыг нэн даруй нээхийг үүрэг болгов1 цаг 43 минутын өмнөТархины тураалаас үүдэлтэй Мацуда Сангийн үнэн үг1 цаг 45 минутын өмнө“Хотын хөгжил ба орхигдсон иргэд” нээлттэй хэлэлцүүлэг боллоо1 цаг 48 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.