А.Алтантуяа: Монгол хүнээ гадаад руу экспортлохоо боль

Монгол Улсад аж үйлдвэрийн салбар үүсч байгуулагдсаны 85 жилийн ой болж, тус  салбарынхан Төрийн ордонд цуглаж,  зөвлөлдөв. Энэ үеэр “Ур ундрах” компанийн захирал, мастер оёдолчин А.Алтантуяатай ярилцлаа.

-Сайн байна уу та. Аж үйлдвэрийн салбарынхан зөвлөлдөж, жаргал зовлонгоо хуваалцаж байна. Аж үйлдвэрлэгчид яг юу ярьж байна?

-Би аж үйлдвэрийн салбарт 40-өөд жил ажиллаж байна. Оёдлын сургууль төгссөн. Энэ эзэмшсэн мэргэжлээрээ насаараа ажиллаж, “Ур ундрах” монгол дээлний урлан ажиллуулж байна. Би оёдолчин болсноороо бахархдаг. Хүнд сайхан хувцас оёж байна. “Болор цом”-д ордог зохиолчдын дээлийг 17 дахь жилдээ урлаж байна. Миний урласан дээлээр хүмүүс гоёж яваасай. Би эх орондоо нэмэр болж байна. Хүнд хэрэгтэй мэргэжил эзэмшсэн гэж баярладаг бол өнөөдөр Монголд оёдолчин хийх сонирхолтой, дурлаж,  хайрлаж ажилладаг хүн алга. Гадаад л гарч байвал монгол хүний амьдрал сайжрах юм шигээр ярьж, ойлгож байна.

Монгол Улсад ардчиллын буянаар сайн ч, муу ч зүйлс бий. Өнөөдөр Үндэсний аж үйлдвэрийн салбарт ажиллах боловсон хүчин маш дутагдалтай байгаа. Хүүхдүүдийг бүр багаас нь гадаад хэл сургаад харийн оронд мэргэшүүлчихээр харийн сэтгэл ноёлчихдог юм байна. Энэ зөвлөгөөнд оролцож байгаа бүх хүмүүс хэлж байна. Боловсон хүчин дутмаг байна гэж. Ажлын зар гардаг "Шуурхай зар" сонин зузаараад байгаа мөртлөө Монголд ажилгүйдэл, ядуурал байна гэж ярьдаг. Ажлыг голоод цалин бага байна гээд хийдэггүй. Тэгээд гадны улс руу тэмүүлдэг.

-Та хүүхдүүдээ Монголоо гэх сэтгэлтэй хүмүүжүүлж байна уу?

-Мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутал, бүтэх төрийн бүс гэсэн дөрвөн сайхан үндэсний хувцсыг урлаж, соёлын өвөө хадгалж,  хамгаалах юмсан гэж зүтгэж явна. Тиймдээ ч өөрийнхөө хоёр охиныг оёдлын үйлдвэртээ ажиллуулж байна. Миний нэг охин Японд сургууль төгссөн. Гадаад хэлний орчуулагч мэргэжилтэй. Гадаад хүний морь хөтөлж явснаас оёдлынхоо үйлдвэрийг авч яв гээд би үйлдвэртээ ажиллуулж эхэлсэн.

-Та дээр Монголд оёдолчин хийх сонирхолтой, дурлаж хайрлаж ажилладаг хүн алга гэж ярилаа. Манай оёдлын, гар урлалын салбарын ур дүйтэй, сайн ажиллах хүчин Хятадад өндөр цалинтай ажилд орохоор явдаг гэж сонссон. Үнэн үү?

-Монголын оёдолчин эмэгтэйчүүд Хятад руу гараад дуусч байна. Нэгдүгээрт,  тэнд цалин өндөр. Хоёрдугаарт,  амьдрах нөхцөл нь сайн, нөхөр элбэг байдаг гэнэ. Би Өвөрмонгол руу хоёр,  гурван оёдолчноо алдчихаад,  араас нь хайгаад очтол хятад хүнтэй суучихсан байсан. Манайхан хамаг эрчүүдээ гадаадад гаргаад алдчихсан улс юм байна. Маш их эмзэглэж байгаа. Хүнд үр хүүхэдтэй болох, хайрлаж дурлах нас гэж бий.  Гэтэл энэ насандаа гадаадад хар ажил хийж өнгөрөөж байна. Ер нь монгол хүнээ гадаад руу экспортлохоо болиорой.  1000 хүн Японы руу ажиллах хүчээр гаргана гээд мэдээллийн хэрэгслүүдээр яваад байна. Хүнийг экспортлохыг л хатуу хоригломоор байна. Хэрвээ зайлшгүй гаргах шаардлагатай бол гэр бүлтэй нь гарга. Монгол хүнийг Монголд нь нутагшуулах хэрэгтэй байна. 

-20 жилийн өмнө таныг дөнгөж үйлдвэрлэлээ эхлүүлж байхад  Монголын аж үйлдвэрийн салбар ямар байсан бэ?

-Намайг залуу байхад Монголын аж үйлдвэр салбар салбараараа байсан. Би цэмбэний үйлдвэрээс цэмбээ аваад л дээлээ хийдэг байлаа. Ноосон даавууны үйлдвэртэй. Бүх зүйлээ дотоодоосоо авдаг байсан. Одоо манай “Ур ундрах” үйлдвэр 100 хувь гадаадаас хараат байна. Хятад, Японоос торго, материалаа авдаг.  Тайландаас, Энэтхэгээс авч байна. Аль болох чанартай сайхан даавуугаар ард түмнийхээ дээл хувцасыг хийж өгөх юмсан гэж боддог. Би энэ үйтэн хуар торгыг Хятадаас авч байгаа хэдий ч Хятадын ард түмэнд ийм сайхан хувцас өмсөх хувь тавилан байхгүй. Дээлийг Монголчууд л өмсөж байсан түүхтэй. Энэ сайхан зүйлээ улам өвлүүлэхэд төр засгаас ажил хийгээсэй. Сургуулийн нэг ангийн хүүхдүүдийг ч гэсэн үндэснийх нь хувцсаар хувцаслаасай гэж боддог. Аж үйлдвэрийн салбарыг төрөөс дэмжихгүй байна. Өвөрмонголд л гэхэд долоо хоног бүрийн лхагва гарагт  монгол дээлний өдөр гээд бүгд дээл өмсдөг юм байна. Гэтэл манайд жилдээ ганц юм уу даа цагаан сараар л өмсөж харагддаг.

-Үндэсний үйлдвэрлэгчид татварын дарамт их байгаагаас хөгжиж чадахгүй байна гэж ярьдаг. Таньд ч бас ийм зовлон байна уу?

-Үндэснийхээ үйлдвэрийг өөд нь татаж, татварын дарамтаа багасгамаар байна. НӨАТ өгөхгүй л бол Татварын албанаас утасдаад л таныг торгоно гэж сүрдүүлж байгаад авдаг. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд ялангуяа  үндэсний уламжлалт үйлдвэрлэл эрхэлж байгаа улсуудаа татвараас яаралтай чөлөөлөх хэрэгтэй. Тийм учраас мундаг оёдолчид Хятадад очоод тэнд дээл оёод наашаа Монгол руу зарж байна. Ямар гээчийн гутамшиг вэ. Бид ийм нийгмийг хүсээгүй шүү дээ. Өөрсдийнхөө хийснийг идэж,  өмсөж явах ёстой юм. Өнөөдөр хорт хавдраар дэлхийд тэргүүллээ ч гэх шиг. Хил, гааль хяналтынхан чинь юу хийж байдаг юм бэ.

-Та байнга дээлээрээ гоёдог уу?

-Монгол  минь үнэхээр сайхан орон шүү дээ. Би гадаадын олон орноор явж байсан. Харьцуулж боддог юм. Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай, таван зүйлийн тарианы хөрс шороо газартай гэж. Намайг өнөөдөр дээл өмсөөд ирсэн байхад хүмүүс ямар гоё харагдаж байна вэ гэж байна. Би өөрийгөө соёлын өвийг тээгч гэж боддог. Би гадаад явахдаа ч дээлээрээ гоёдог. Ийм нарийн нандин соёлын өвийг урладаг хүмүүсийг эх орондоо бэлдэх, Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүжүүлэхгүй бол болохоо байлаа гээд арьс шир, ноос ноолуур гээд бүх салбарынхан ярьж байна. Тэгсэн хэрнээ мэдээллийн хэрэгслээр ажилгүйдэл, ядуурал их байна гэж ярих юм. 700 мянган төгрөгийн цалин голоод ажил хийхгүй байна. Хятадад очоод манай залуучууд малыг нь маллаж байна. Ямар гутамшигтай юм бэ. Жилд 440 хүн гадаадын хүнтэй гэр бүл болж байна гэж байна. 50 жилийн дараа Монгол Улс байх уу үгүй юу гэдэг дээрээ тулах гэж байна. Би 50 жилийн дараахийг үзэхгүй л дээ. Гэхдээ хойч үеэ бодохоор эмзэглэх сэтгэл үнэндээ төрөх юм.

-Буруутан нь хэн юм бэ?

-Ардчиллыг хэт их дэмжиж байна. Дуртай газраа амьдар гэхээр бүгд Улаанбаатар руу шилжээд,  нутаг эзгүйрч байна. Хуулиндаа яаралтай өөрчлөлт хийж, иргэншил солиулах энэ тэр гэснийг тас болиулах хэрэгтэй. Юу гэсэн үг вэ. Цөөхөн монголчууд шүү дээ. Хятадуудын хажууд хумсын чинээ айл шүү дээ. Тэгэхэд эзэн Чингис хааны өлгий нутагт амьдраад ирсэн улс өнөөдөр нутгаа, гал голомтоо хаяад,  гадаад оронд очоод амьдарч байна. Яагаад гэвэл Австралид хүн хурим хийх гэж байгааг би мэддэг болсон. Тэнд хурим хийж байгаа хүүхэддээ эндээс аав ээж нь дээл хийлгүүлж явуулж байна. Би харамсдаг. Манай хүүхнүүд, эрчүүд ч тэр гадаад хүмүүстэй их гэр бүл болж байна. Энэ байдлаараа бид тун удахгүй эрлийз хурлийзаар дүүрээд, мөд монгол хэлээрээ ярьж чадахаа болино. Тиймээс сургуулийн хүүхдээс нь авахуулаад эх орноо хайрлах, хамгаалах сэтгэхүй суулгамаар байна.  

Энэ утга учиргүй ардчилал Монголыг дампууруулчихлаа. Найман шарга дээр юань ч, доллар ч өсчихсөн байна. Яагаад өсчихөж байгаа юм бэ гэхэд “Саарал жагсаалтад орсон учраас” гэж байгаа юм. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд зурагтаар ярьж байна билээ. Авлигын хэргүүдээ шийдэхгүй болохоор манай улсыг  "Саарал жагсаалт"-д оруулж байгаа юм гэнэ. Ийм арчаагүй байж болохгүй шүү дээ. Бид Монголын ирээдүйн өмнө гэмт хэрэгтэн болох гэж байна. Монголд гахай, тахианы мах дүүрэн оруулж ирээд зарж байна шүү дээ. Гэтэл монгол орон 66  сая малтай. Сурталчлах зүйлээ зөв сурталчилмаар байна. Хэвлэлийнхэн ч тэр, улс төрчид ч тэр, жуулчдын хөтөч нар ч гэсэн. Үндэснийхээ хоолыг, хувцасыг сурталчилмаар байна. Би  маш их санаа зовж явдаг учраас асуудлаараа далайд дусал нэмэр гэж танай сайтад ярилцлага өглөө.

 

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.22.1Зочин   • 10 сарын 22. 13 цаг 36 минут

Сүрхий ceo comment bichijdee.

209.89.142.82Зочин   • 10 сарын 22. 12 цаг 50 минут

Монгол байгууллагууд өрсөлдөх чадвараа дээшлүүлэн, экспорт хийж, цалингаа нэмэгдүүлэх ёстой. Байгууллагын удирдагч нар алсын хараатай муутайгаасаа болоод, орлогоо нэмэгдүүлж чаддаггүй, үүнээсээ үүдэн цалингаа ч нэмэх боломжгүй байдаг. Өөрсдийн алдааг бүү бусдад тохоорой, том сэтгэ, дэлхийд өрсөлдөхүйц цалин өг, хүнээ сайн сурга. Шилдгүүд өөрсдөө гүйгээд л ирдэг. Өчүүхэн цалингаар хүн авч ажиллуулна гэвэл санасны гарз. Гадагш залуус явж сэтгэлгээгээ тэлэн, хөдөлмөрийн сахилга бат суух ёстой. Харин эргэж иртэл нь сайхан санал тавих л хэрэгтэй дээ

202.126.89.162zochin   • 10 сарын 22. 14 цаг 15 минут

Mash zuv.

103.10.20.122Зочин   • 10 сарын 22. 12 цаг 43 минут

энэ үнэхээр олон олон монгол эхийн сэтгэл шүү ,одоо 50 аас дээш насны ахмадууд гэртээ ганцаараа үлдэх дээрээ тулаад байгаа шүү,гэртээ ганцаараа нойргүй ,.............. даанч төр засаг маань тоохгүй нэгдсэн бодлого байхгүй юмдаа хугацаа их алдаж байнааааа

66.181.161.24Зочин   • 10 сарын 27. 8 цаг 45 минут

Ахмадууд харин ийм байна За тэгээд амралт сувилалд явая гэхээр л орогдол бич тийм юм бич гээд одоо чинь цахимаар ороод бvх юм ил тод бэлэн байгаа биш билvv ЭНЭ ХОРООНИЙХОН ДЭНДVV ХVНД СУРТАЛТАЙ АЛАГ VЗЭЛТЭЙГЭЭ БОЛЧИХОЖ БОДОХГVЙ ЮУ ЗА БАЯНГОЛ ДVVРЭГ VНЭН ГОЕОО АХМАДАА 2 ХОНОГООР ИХ ТАМИРТ АМРААГААД Л СVБААТАР ДVVРЭГ АХМАДУУД ЛАЙ Л БАЙНА Л ГЭХ ЮМ ДАА НОГОО 7 10 ХОНОГОО Ч АВЧ ЧАДАХГVЙ ЮМ ДАА ХОРООГООР ТАНИЛГЙ БОЛ ПАД ЕООЕ 😭😭

103.229.123.100зочин   • 10 сарын 22. 12 цаг 13 минут

Одоо гадаадад сайн юм сурсан залуусаа дуудаад ажил өгөх хэрэгтэй

103.229.120.158зочин   • 10 сарын 22. 9 цаг 27 минут

Монгол улс хэдэн хүн амтай билээ. 3-хан сая. Цэрэг эрсээ НҮБ-ын энхийг сахиулахад, охид хөвгүүдээ харийн орнуудад экспортлоод, нутагтаа үлдсэн охид нь харийнхантай дэр нийлүүлж, 21 аймаг, 300 гаруй сумын арчаагүй эрчүүд малын хулгай, УБ шилжиж хог түүх, архи уух үзэгдэл л үргэлжлээд байх юм даа. Энэ талаар судалгаа хийж төр зохицуулж, хар хайрцагны бодлогоо явуулах чадвар байна уу? Гадныхан бол тасархай цалинтай байна даа.

103.229.123.232Зочин   • 10 сарын 22. 9 цаг 25 минут

Их зөв юм ярьж бна,

150.129.140.147доогий   • 10 сарын 22. 9 цаг 17 минут

Зөв юм ярисан байна аа дэмжиж байна .Монголын сайхан охид бүсгүйчүүл минь өмхий хужаатай битгий суугаачээ сайхан монгол залуучууд байж л байгаа ш дээ.

66.181.161.24Зочин   • 10 сарын 27. 8 цаг 50 минут

Яах гэж хятдууд оруулаад байдийн болоо улсаараа дvvрэн хятад удахгй хятадийн муж болох нь ард тvмэн минь яах бээ ?!

202.4.248.67Zochin   • 10 сарын 22. 9 цаг 13 минут

Үнэхээр үнэн зөв юм ярисан байна.

202.131.230.90zochin   • 10 сарын 22. 9 цаг 11 минут

Барааны үнэ тэнгэрт гарчихсан нөхцөлд тэгээд юугаараа яаж амьдрах юм. Хүүхдүүдийнхээ ирээдүйг яаж босгох юм. Өнөөдөр өөр арга үнэндээ байхгүй байна ш д

103.14.38.1371   • 10 сарын 22. 9 цаг 05 минут

угтаа бол зөв юм ярьжээ

Шинэ мэдээ

Г.Дэнзэн өөрийгөө цагаатгуулах гэж хэрэгсэхгүй болсон хэргээ сөхөж гомдол гаргажээ12 сар 13. 17:19Багш шавийн барилдлагаас батжиж зузаарсан нөхөрлөл12 сар 13. 17:15Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа12 сар 13. 17:12Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах" хөтбөлбөр Хан-Уул дүүрэгт хэрэгжихээр боллоо12 сар 13. 17:11Тасалгааны ургамлууд агаар цэвэршүүлдэггүй12 сар 13. 17:10Марк Цукерберг, эхнэр Присцилла Чан хоёр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсд хандивлана12 сар 13. 17:05ВИДЕО: Бүргэд, наймаалжны тулаан12 сар 13. 17:00Лэди Гага: Брэдли бид хоёрын харилцаа тавилттай үзүүлбэр байсан12 сар 13. 16:55Х.Нямбаатар: Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг хэрэгсэхгүй болсон12 сар 13. 16:53Хөл нүцгэн уралдсан охин гурван алтан медаль хүртжээ12 сар 13. 16:50АНУ-ыг тайван байдлыг алдагдуулагч хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ12 сар 13. 16:45Азтай хүмүүс бусдаас юугаараа өөр болохыг эрдэмтэд тогтоожээ12 сар 13. 16:40“The National Interest” сэтгүүл дэлхийн хамгийн хүчирхэг флотуудыг нэрлэлээ12 сар 13. 16:35Авто зам ашигласны төлбөр нэмсэн шийдвэрийг ирэх долоо хоногт дахин хэлэлцэнэ12 сар 13. 16:3243 настай эрэгтэй ээжийнхээ өмнөөс жолооны шалгалт өгч байгаад баригджээ12 сар 13. 16:30Хартай эхнэрийн хачин үйлдэл12 сар 13. 16:25ТӨРИЙН БАНК: Хариултаа хадгалъя, хялбар аргаар ХУРИМТЛАЛТАЙ болъё12 сар 13. 16:20Улаанбаатар хот Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ12 сар 13. 16:19“Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа12 сар 13. 16:17Ши Жиньпин Макаод бооцоо тавилаа12 сар 13. 16:15Багийн эмч цас ихтэй газруудад мориор очиж иргэддээ үйлчилж байна12 сар 13. 16:10Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн хоёр этгээдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ12 сар 13. 16:05Хойд Солонгостой хийх хэлэлцээрт уян хатан хандана гэв12 сар 13. 16:05“Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал”-ыг хэлэлцлээ12 сар 13. 16:03Оцон шувуу Их Британийн парламентын сонгуулийн дүнг урьдчилан таамагласан ч алджээ12 сар 13. 16:00ХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 13. 15:59Гялсбанкны урамшуулалт АЯНЫ 10 дахь АЗТАНЫГ өнөөдөр ТОДРУУЛНА12 сар 13. 15:55Пол Маккартнийн ном дэлгэцийн бүтээл болно12 сар 13. 15:50“Дэлхийн гоо бүсгүй-2019”-ийн финалын шоуг Монгол миссийн танилцуулгаар эхлүүлнэ12 сар 13. 15:45Консерватив нам “Brexit”-ийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц тооны санал авсныг мэдэгджээ12 сар 13. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.