2019 оны 10-р сарын 23
8 цаг 10 минут

Хэнтийгээс Ховдыг зорин ирж, хүн барьцаалж зугтсан хэргийн эргэн тойронд

Ховд аймгийн төв Жаргалант суманд энэ сарын 19-ний өдөр хүн барьцаалж,  дээрэмдэх зорилгоор авч явсан гэмт хэрэг гарсан билээ. Энэ тухай Ховд аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн хошууч Ш.Сүхтулгаас тодруулж, мэдээлэл авлаа. 

Ховд аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн хошууч Ш.Сүхтулга

 -Хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ  сарын 19-ны өглөө 08:00 цагийн орчимд Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр, Талын буудлаас урагшаа Зах руу чиглэсэн замаар хохирогч С машинтайгаа явж байхад араас нь жижиг машин тулж,   шүргэсэн байгаа юм. Тэр үед С машинаасаа буугаад,  арын машины хажууд очсон юм билээ. Гэтэл  доторх хүмүүс нь бууж ирээд,  хутга тулган машиндаа суулгаад явсан. Хохирогчийн машиныг нэг этгээд нь унаад,  хоёр машин Ховдоос гарч Увс аймаг руу явсан байгаа юм. Тэгээд Увс аймаг ороод,  тэндээсээ Завхан аймгийн Сонгино суманд явж байхад нь манай Цагдаагийн хэсгийн шуурхай ажиллагааны үр дүнд тухайн газар дээр саатуулан баривчилсан.

Ийнхүү бүлэг этгээдүүдийг баривчилж,  Ховд аймгийн 457 дугаар Хорих ангийн Цагдан хорих ангид саатуулан мөрдөн байцаалт явуулж байна. Харин хохирогчийг Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлж, шинжлүүлэхээр явуулсан.

- Анх уг хэрэг гарсныг хэзээ, хэрхэн яаж, хэн мэдсэн бэ?

- Өдөр 12:00 цагийн үед хохирогч С-ын ар гэрээс манай Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Өглөөнөөс хойш утас нь холбогдохгүй сураггүй байна гээд. Тухайн өдөр төлөвлөсөн ажил байсан юм шиг байгаа юм. Тэгээд манай Цагдаагийн газар эрэн хайх ажиллагаа явуулж,  шуурхай арга хэмжээ авсан.

- Бүлэг этгээдүүдийн хувьд хаанахын харъяалалтай, юу хийдэг хүмүүс вэ?

-Бүгд Хэнтий аймгийн харъяалалтай хүмүүс байсан. Тодруулбал, 17-19 насны  гурав, 55 настай 1 этгээд бүлэглэн уг хэргийг үйлдсэн.

-Хохирогчид яг ямар гэмтэл учруулсан бэ?

-Мэдээж сэтгэл санааны хувьд их цочиролд орсон байгаа байх. Хөл гаранд нь хөнгөн хэлбэрийн мэсний гэмтэл учруулсан байсан. Үйлдэгдсэн хэрэгт Ховд аймгийн цагдаагийн газраас хэрэг үүсгэн,  мөрдөн байцаалтын ажил явуулж байгаа тул шинжээчийн дүгнэлт гартал өөр мэдээлэл өгөх боломжгүй. 

ХОХИРОГЧ Ш.С  ГЭЖ  ХЭН БЭ?

 Ховд аймагт гарсан энэ гэмт хэрэг  олон нийтийг сэртхийлгэж, анхаарал татсан.  Гэгээн цагаан өдрөөр аймгийн төв дотроос хүн барьцаалан  авч явна  гэдэг бол иргэдийн аюулгүй байдалд заналхийлсэн, айдаст автуулсан хэрэг  яах аргагүй мөн.

Хохирогч Ш.С-ын хувьд Увс аймгийн  харъяат, тус аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхай, Ховд аймгийн “Бадамлах дөл” дулааны станцын захирал юм. Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сумын зарим байр орон сууц өнөөдрийг хүртэл халаалт дулаангүй зутарч байгааг хариуцах  “эзэн” билээ. Цаг тухайд нь засвар үйлчилгээгээ хийдэггүй. Жилийн жилд л халаалтын үе эхлэхэд засвар, эвдрэл гэмтэл нэрээр халаалт дулааны  гомдол санал хөвөрдөг байдал Ховд аймагт жирийн үзэгдэл болсон.

“Халаахгүй, хөлдөөхгүй” гэсэн зарчимтай гэсэн  жиг жуг яриа энэ жил ч гарч л  байна. Өнөөдрийг хүртэл халаалтгүй  байгаа газар нэлээд бий. Энэ мэт асуудлаас үүдэн сүүлийн жилүүдэд Ховд аймгийн иргэд, төр захиргааны байгууллагуудын зүгээс дулааны станцыг төрд буцаан авах тухай яриа  гарч байгаа ч нэг л “барьцаа” олж өгөхгүй байгаа. Учир нь асуудал үүсэх бүрт Эрчим хүчний яамнаас “менежментийн баг” ажлуулах хүсэлтэй байдаг ч хүртэл ажил хэрэг болоогүй явна.

Ховд аймгийн “Бадамлах дөл” дулааны станц

 Энэ дулааны станцыг  2008 онд хувьчилсан байдаг ч тухайн үеийн бичиг баримт архивт бүрэн хадгалагдаагүй, хувьчлалын хувьд эргэлзээтэй, ашиг сонирхолын зөрчилтэй, хууль бус үйлдэл их харагддаг. Гэтэл энэ асуудлыг өнөөдрийг хүртэл сөхөж гаргаж, шийдвэрлэхгүй байгаа нь энэ хүний танил тал,  “улс төрийн нөлөө”-ний  хэр хэмжээг илэрхийлэх мэт.  

Тухайн үед 300 орчим сая төгрөгөөр хувьчлан авсан гэдгийг эх сурвалжууд мэдээлдэг. Гэхдээ мань хүн одоо уг дулааны станцыг зарахдаа хүрвэл 7 тэрбум орчим төгрөгөөр үнэлнэ гэж дуугардаг байсан ч сүүлийн жилүүдээс зарах, төрд буцаан өгөх тухай ярихаа больсон байдаг. Учир нь энэ жил түүний хэлж байгаагаар аймгийн төвийн зарим төв шугаманд нийтдээ 1 тэрбум орчим төгрөгийн засвар шинэчлэлийн ажил хийж байгаагаа мэдэгдсэн.

Ингэж Ховдын ард түмний амны уншлага мэт болсон халдаггүй, хөлддөггүй халаалтын зовлонг шуудхан хэлэхэд “хатуухан эдлүүлж” байгаа хүн гэж хэлж болно. Тухайн хүний асуудал бол нэг иймэрхүү.

 ХЭРЭГ ҮЙЛДЭГЧИД ХЭНТИЙГЭЭС ХОВДЫГ ЗОРИХ ШАЛТГААН ЮУ ВЭ

 Барьцаалагдсан хүн хэн байсан нь хамаагүй, энд бусдын амь нас, эрүүл мэнд яригдаж байна. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тун сонирхолтой. Гэмт этгээдүүд улсын зүүн захаас, хаа байсан Хэнтий аймгаас Ховдыг зорьж оччихоод, яагаад гэгээн цагаан өдөр хүн барьцаалав. Бүр аймгийн төвөөс шүү дээ.  Хүн барьцаалахдаа олон камерт өртөнө гэдгээ тооцоолоогүй нь сонин. 

 Тухайлбал, Өглөө 08:00 цагаас аймгийн төвөөс барьцаалж авч яваад,  Увс аймаг оруулаад , тэндээсээ Завхан аймаг руу явсан байгаа юм. Тийм гэнэн “томоогүй” байтлаа тэр холоос зорин ирээд хүн барьцаалах уу, үүний цаад шалтгаан юу байв? Ямар мөнгөтэй хүн мундсан биш. Тэгээд ч одоо цагт бэлэн мөнгө биедээ авч явах хүн ховор.

Түүнээс гадна  улсын дугаар, бүртгэлтэй  машинтай нь авч явж байгаад баригдах вий гэсэн болгоомжлол байгаагүй юу гээд эргэлзэх зүйл  энэ хэргийн эргэн тойронд байгаа юм.  Мөн цахим орчинд  мэдээлж байгаа шиг хохирогчийн гуянд хоёр удаа хутгалсан гэдэг нь худал мэдээлэл байв. Гэхдээ хөнгөн хэлбэрийн мэсний шархтай байсан нь үнэн аж. Хохирогч С энэ сарын 21-ний өдөр онгоцоор Улаанбаатар хотыг зорьсон бөгөөд өнөөдрөөс эмнэлэгт үзүүлж байгаа гэж ар гэрийнхэн нь хэлсэн.

Магадгүй “хувь хүний хардах эрх”-ийг өнөөдөр хуулиараа эдэлж байгаа нөхцөлд нэг зүйлийг тодруулахад,  үүнийг зохион байгуулагч нь хэн байв гэдгийг урвуулж харах бодолтой олон хүн байгаагийн нэг нь сэтгүүлч  миний бие.

Хэрэг үйлдэгчид тэгэхээр Хэнтийгээс Ховдыг яагаад зорих болов. Эзний захиалгаар уу, адын сэдлээр үү гэдгийг хууль шүүх нь тодруулна байх. Юутай ч ийм нэг гаргалгаа олны дунд байгааг сонордуулъя. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир зохион байгуулалттай биш л бол тун удахгүй хууль шүүхийн байгууллагын шийдвэр үнэн зөв, ил тодоор гарах байх гэж найдаж байна.

 

С.ГАРАГ 

24
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

24 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.34.99Зочин   • 10 сарын 24. 10 цаг 37 минут

Нүгэлтэй муу хөгшин зөнөгөөс болж юугаа ч мэдэхгүй хэдэн хүүхэд хэрэгт орж байгаа юм байна л даа.....Сурмаажав гэдэг бол хүний адаг.....орон нутгийнхан болоод эрчим хүчнийхэн бүгд мэднэ дээ....

202.55.188.38иргэн   • 10 сарын 23. 20 цаг 28 минут

Хэнтийн 17-18 настай хүүхэдүүд Ховд орж дээрэм хийж байна гэдэгт эргэлзэж байна. 30 -40 жилийн түрүүнд баруун аймгаас илгээлт намын уриалгаар зүүн аймгуудад ирж ажиллаж байсан Тэдгээр иргэд 1995 оноос хойш уван цуван одоо хүртэл нүүсээр байгаа Одоо гайгүй болсон Хэнтийд төрсөн өвөө эмээгийн нутаг очсон хүүхэдүүд байж болох юм Хэнтийн хүүхэдүүд Ховд орно гэж юу байх билээ.???

66.181.160.116Зочин   • 10 сарын 23. 19 цаг 45 минут

Surmaajab uuruu zohion baiguulsan yum bna shuu dee

202.72.245.122ө   • 10 сарын 23. 16 цаг 40 минут

Цагдаагийн сургуулийнхан дадлага хийсэн юм болов уу

202.126.88.210халх   • 10 сарын 23. 13 цаг 14 минут

хөндлөн гулд туулж очиж ийм хэрэг хийхийг бодоход их хозонтой байна даа хаха

66.181.161.13Зочин   • 10 сарын 23. 13 цаг 10 минут

iim hereg gej yu bdgiin ajliinh ni hols nuursnii unee ogohgui novshirson um bgaz ooroo baahan hudlaa daguulj davhiad suuld ni hun gujirdsen biz tsagdaagiin darga ni uridchilj surjigneed shaltgaaniig ni togtoovol yasiin kk.

202.21.100.210Зочин   • 10 сарын 23. 12 цаг 15 минут

Наад Сурмаажав гээд байгаа чинь олигтой амьтан биш дэгээ их л нүгэлтэй туучий байна даа

192.82.68.244З   • 10 сарын 23. 11 цаг 51 минут

ШАНГАА ХҮРТЖЭЭ. БАРЬЦААЛАГЧДИЙГ ГЭРТ НЬ ХАРИУЛБАЛ ТААРНА

202.55.188.90Зочин   • 10 сарын 23. 11 цаг 33 минут

Хэнтий Дорнодод үүрлэсэн буриадууд яаж ч мэдэх улс.

182.160.34.99Зочин   • 10 сарын 23. 10 цаг 46 минут

Арай нөгөө Сурмаа биш биз дээ. Мөн бол баахан хүмүүсээр ажил хийлгээд мөнгийг нь өгдөггүй бас нүүрс зөөлгөсөн машиныхаа тээврийн хөлс ,нүүрсний төлбөрийг нь төлдөггүй гар шүү дээ....Муу шаарыг нэгэнт барьцаалсан юм бол олигтойхон шийтгэхгүй дээ.....

202.179.31.252Зочин   • 10 сарын 23. 10 цаг 30 минут

баригддаг өшөө авагчид

66.181.184.202зочин   • 10 сарын 23. 10 цаг 29 минут

Үйлийн, үр, байна аа. Амь, хэлтэрсэн нь их, юм. Ар, гэр нь ажилдаа, явсан хүний, араас 4 цаг болоод ,цагдаа, сэргийлэх, болдог. Сонирхолтой байна. Ядаж ,ажлын, цаг, дуусгамаар юм.

103.50.206.40Зочин   • 10 сарын 23. 10 цаг 21 минут

Ховд аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ариунжаргал гэж хүн ажлаа хийгээчээ. Ард иргэд, гишүүд чинь хөлдөж үхэх гээд байгаа юм бишүү. Худлаа улс төржихөөс өөр юм мэдэхгүй нэг л хэрүүл хийсэн авгай

103.9.90.98Зочин   • 10 сарын 23. 10 цаг 00 минут

сэтгүүлч нар дараа хэрэг хийх хүнд анхааруулж багаа юм шиг зүйл бичиж болохгүй шд

202.126.89.10Зочин   • 10 сарын 23. 9 цаг 40 минут

Hovdiin nohoi ni ch hutsdag tiim tumnii hurunguur togloson hogiin gar baij.Edend olon jiliin yal ugvul daraagiin udaa iim garuudiig shuud alna gesen ug.Niigmiin setgel zuig udirdah zalah chigluuleh ajil yavna.

66.181.181.204Зочин   • 10 сарын 23. 9 цаг 33 минут

сайн эр болох дадлага хийцгээжээ

180.149.93.14Зочин   • 10 сарын 23. 9 цаг 26 минут

өөрөө барьцаалагчийг захиалсан юм биш үү?

103.9.89.18Зочин   • 10 сарын 23. 9 цаг 24 минут

Ховдынхны захиалагаар

202.70.46.20Зочин   • 10 сарын 23. 9 цаг 21 минут

hentiigees gej ireed l bichsen bn huurhii erunhii saidiigaa hardaad bga iym bishyy,ug hun ni muu l hun bn Erunhii said iim amisgaatai zuuraldahgui baihaa ene amisgaatai zuuraldahaas ch ih ard tumeniihee tuluu hiij bga hun shuu

202.131.251.146Зочин   • 10 сарын 23. 9 цаг 19 минут

Kino ix uzexee boliochee

202.9.44.195trtr   • 10 сарын 23. 9 цаг 08 минут

uudgui hunii adag baina.yu ch gej gujirdej medeh yum bna daa.

122.201.19.99зочин   • 10 сарын 23. 9 цаг 05 минут

Олон хүний муу үзсэн гар буянаараа л болсон юмаа дааа

202.21.108.247ТЭЦ4-ийн урд газар зарна   • 10 сарын 23. 8 цаг 41 минут

ТЭЦ4-ийн урд газар зарна. Утас 88145555

103.14.37.4хжэбрөаогхаөлшрхахдшүрнхдүшү   • 10 сарын 23. 8 цаг 19 минут

Сурмаажав угийн хогийн хүн шүү дээ.........Увсыг хөлдөөх шахаад одоо шинэ станцтай болоод арай гайгүй байна даа......... хөлдхөөх шахан шантаажлаж байгаад жилийн жилд хэдэн төгрөг авдаг шүү дээ

Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллуулж эхэллээ11 сар 15. 17:12Бага хайрханы отрын бүс нутагт 128.9 мянган толгой мал өвөлжинө11 сар 15. 17:10Венец хотод онц байдал зарлажээ11 сар 15. 17:05Тэрслүү тэмээчин11 сар 15. 17:00Шар хантаазтнуудыг жагсахыг уриалжээ11 сар 15. 16:57Хүрэн манжингийн анагаах удидас11 сар 15. 16:55Fact check: Оросын нэгэн даргын гэрээс олдсон хоёр тонн мөнгөн дэвсгэртийн тухайд11 сар 15. 16:50Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна11 сар 15. 16:48Кофены ашигтай арван тус11 сар 15. 16:47“Android”-ыг орлох үйлдлийн системээ удахгүй нэвтрүүлнэ11 сар 15. 16:45Дю Солей циркийг үүсгэн байгуулагч хувийнхаа арал дээр каннабис тарьж байжээ11 сар 15. 16:42“Чамайг даа” хүүхэлдэйн киноны шинэ цуврал гарна11 сар 15. 16:40Путин: Энэтхэгт “С-400”-г нийлүүлэх ажил хэвийн байгаа11 сар 15. 16:39Саяд нэг тохиолдох гурван эвэртэй бугын зургийг даржээ11 сар 15. 16:35Хөгшрөхгүй арьсаа төрөлхийн залуу хэвээрээ хадгалж үлдэхийг хүсэж байна уу11 сар 15. 16:30Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл11 сар 15. 16:25Шүдний протез хэвлэдэг 3D-принтер бүтээжээ11 сар 15. 16:20“Чингис хаан” банкны удирдлагыг ЭМДЕГ-ын даргын хэрэгт яллагдагчаар татжээ11 сар 15. 16:18Ц.Элбэгдорж Дэлхийн Манлайллын нэгдэл байгууллагын Ерөнхий чуулганд оролцож байна11 сар 15. 16:16Чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн маргааш эхэлнэ11 сар 15. 16:15Байлдааны самбо бөхийн ДАШТ-ийн мөнгөн медальт Б.Тэнгисийн бүх тулаан11 сар 15. 16:15Алимыг хэрчиж, муутгахгүй хадгалах энгийн арга11 сар 15. 16:15КПОП: Энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх уран бүтээлчид11 сар 15. 16:10Урт наслуулдаг хүнс11 сар 15. 16:05Дэлхийн хамгийн урт нислэгийг үйлджээ11 сар 15. 16:00"Чингисийн цом" МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13 зохион байгуулагдана11 сар 15. 15:59Сирийн газрын тосны орд газрыг эргүүлэн өгөхийг Орос АНУ-д уриаллаа11 сар 15. 15:55Хотхонуудын хаагдсан орц гарцыг нэн даруй нээхийг үүрэг болгов11 сар 15. 15:52Тархины тураалаас үүдэлтэй Мацуда Сангийн үнэн үг11 сар 15. 15:50“Хотын хөгжил ба орхигдсон иргэд” нээлттэй хэлэлцүүлэг боллоо11 сар 15. 15:47
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.