Сурвалжилга: “Sunshine village” хотхоны иргэдээс ундны ус бохирдсоныг нууж байжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXVI хороонд байрлах “Sunshine village” хотхоны оршин суугчдад энэ сарын 14-нөөс бөөлжиж, суулгах зэрэг гэдэсний халдварын шинж тэмдэг илэрч, олон тооны хүн ХӨСҮТ-д хандан эмчлүүлж байгаа юм.

Тодруулбал, “Химон Констракшн”-ны “Sunshine village” хотхоны оршин суугчид гүний усны бохирдлоос болж үүссэн гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн тухай асуудал өнгөрсөн долоо хоногоос эхлэн олон нийтийн анхаарлын төвд байсан. Тиймээс бид тус хотхоны оршин суугчид усны асуудлаа хэрхэн шийдэж байгаа талаар сурвалжиллаа.

Биднийг өчигдөр өдрийн 14.00 цаг орчимд тус хотхонд очиход таван литрийн усны сав барьсан оршин суугчид байрныхаа буланд байрлах худагт дугаарлан усаа авч байсан юм.

Тэдний зарим нь усанд орох гээд хажуу айлаасаа сав аваад ус зөөж байна. Ганц усанд орохын тулд хэдэн удаа усанд явахаа ч мэдэхгүй байна. Япон стандартын байр гээд үнэтэй авсны хэрэг алга. Гэр хороололд байгаагаас ялгаагүй хэмээн үглэж, хоорондоо ярилцан бухимдацгааж байлаа.

Өнгөрсөн баасан, бямба, ням гарагуудад холбогдох албаныхан нь шугам хоолой, усыг халдваргүйжүүлэх ажлуудыг хийж,  оршин суугч иргэдийг хэрэглээний болон ундны цэвэр усыг зөөврийн аргаар хангаж эхэлсэн байна. Тодруулбал, УСУГ-с оршин суугчдын ундны усыг хангахын тулд гүний худгаас 5 тонны цэвэр усны  багтаамжтай “Зил 130” автомашин 8-г тус бүсэд хүргүүлэн ажиллаж байгаа аж. “Golden Compass” компанийн ажилчид 8 тоннын багтаамжтай ус хадгалах ёмкост чингэлэг байрлуулж, цахилгаан мотор нэмж суурилуулан,  2 цагаар ээлжлэн ус түгээж байна. Мөн өчигдрөөс эхлэн айлуудын бохирын усыг өгч эхэлсэн гэдгийг оршин суугчид онцолж байв.

Д.Отгонцэцэг: Ус бохирдсон гэдгийг бидэнд хэлэлгүй нууснаас болж маш олон хүн хохирсон

/“Sunshine village” хотхоны оршин суугч/

-Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт манай хүү /11 настай/ хичээлээсээ ирэхдээ "газар хагалж байгаа трактор миний гэдсийг хагалж байгаа юм шиг аймар өвдөөд байна" гээд өндөр халуунтай гэртээ ирсэн. Бид хүүхдээ аваад ХӨСҮТ-д очиход хэвт гэсэн. Гэхдээ бид гайгүй болчих байлгүй гэж бодоод гадуур эмчилгээ бичүүлээд гарсан. Гэтэл гайгүй болохгүй, цаг тутам гүйлгээд байхаар нь буцаж очоод пүрэв гарагт хүүхэдтэйгээ хамт ХӨСҮТ-д хэвтээд,  өнөөдөр эмнэлгээс гарч ирлээ. Надад бас хордлогын шинж тэмдэг илэрсэн. Өнөөдөр надтай зөрөөд 3-4 хүн нэмж хэвтсэн. "Эмнэлэгт хэвтэж байгаа хүний тоо буурахгүй, харин ч нэмэгдэж байна" гэдгийг эмч хэлж байна лээ. Тэгэхээр эмнэлэгт нөхцөл байдал хүнд байна гэсэн үг. Гэртээ гарч ирэхэд ч ялгаа алга. Хүндхэн л нөхцөл байдал угтаж байна. Миний хувьд гэхэд дөнгөж сая эмнэлгээс гарч ирчхээд,  хажуу айлаасаа усны савыг нь гуйгаад усаа аваад явж байна. Энэ асуудал нь хэзээ шийдэгдэхийг нь хэлж мэдэх юм алга. Миний хувьд хамгийн гомдолтой санагдаж байгаа зүйл нь өнгөрсөн сарын 19-нд бассейнээс нян илэрсэн юм билээ. Гэтэл тэрийг бидэнд хэлэлгүй нууснаас болоод өнөөдөр ийм олон хүн хордож, ажил, амьдрал, эрүүл мэндээрээ хохирч байна. Хэрэв бидэнд эрт хэлээд сэрэмжлүүлсэн бол ийм байдалд хүрч, энэ олон хүн хохирохгүй байсан болов уу гэж бодож байна" гэв.

ХӨСҮТ: “Sunshine village” хотхоны 40 хүн хэвтэн эмчлүүлж байна

Бид ХӨСҮТ-өөс “Sunshine village”  хэчнээн оршин суугч хэвтэн эмчлүүлж байгаа талаар  болон ямар халдвар авсныг нь тодруулахад, "Одоогийн байдлаар огиулах, дотор муухайрах, гэдэс базлах, хямрах, гүйлгэх, суулгах шинж тэмдэгтэй 200 гаруй иргэнийг газар дээр нь  тандалт судалгааны хуудас бөглүүлж, эмнэлзүйн үзлэг, бодит үзлэг шинжилгээ хийснээр яг одоо 40 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор биеийн байдал нь сайн. Хүнд хүн байхгүй. Анх мэдээлэл ирсэн цагаас эхлээд ХӨСҮТ-с шуурхай хариу арга хэмжээ авах баг гарган ажиллаж байна. Багт тандалт судалгаа эрхэлсэн, тандалт хариуцсан, лаборатори, эмнэлзүй хариуцсан мэргэжилтнүүд нэгдэж ажилласан. Ажиллах хугацаандаа МХЕГ-тай хамтран “эрсдэлийн үнэлгээ” хийсэн. Үүний үндсэн дээр “усны стандарт байдал алдагдсан, хэрэглэх боломжгүй” гэх дүгнэлт гарснаар “Sunshine Village” хотхоны  усны хангамжийг зогсоож, ундны цэвэр усыг зөөврийн аргаар шийдэж байгаа" гэв

МХЕГ:  “Sunshine village” хотхоны уснаас гэдэсний савханцар үүсгэгч E.Coli нян илэрсэн

 Харин МХЕГ-аас “Sunshine village” хотхоны ус юунаас болж яагаад бохирдсон, хэзээнээс цэвэр устайгаа золгох талаар тодруулахад, "Ундны усны дээж болон өвчтөнүүдийн шинжилгээнд гэдэсний савханцар үүсгэгч E.Coli нян илэрсэн. Өчигдөр тус хотхоны уснаас дахин дээж авсан. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна" гэв.

Бид үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан  “Sunshine village” хотхоны холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авахыг хүссэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

 

 

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

73.209.162.2Зочин   • 10 сарын 24. 1 цаг 29 минут

Ohh ingeed G khoroolol bolchij bgaam bizder lol

122.201.22.123Nandin   • 10 сарын 23. 14 цаг 57 минут

Ar tald ne ezen baigaa bizdee yasan tevcheer ve 1500 garyi urged orshin suudag gesen .hyyli hyanalt uur yu baina ter barisan kompani ene teriig ne zarlaad hohurloo nehmeer yum US gedeg bol 1 noimert vaih estoi

202.179.25.77zochin   • 10 сарын 23. 14 цаг 48 минут

eruul mend ,ed mongoroo bid ich chochirsoor bna,iimd bid ij burdel nochon tolbor avach estoi.

202.55.183.108Зочин   • 10 сарын 23. 13 цаг 29 минут

Hai mana shiese uuba baasa ideba

112.72.12.8Зочин   • 10 сарын 23. 13 цаг 28 минут

АРДЧИЛАЛ ГЭГЧ АРВАН ХОРЫН ҮНДЭС БОЛСОН 15 ТОЛГОЙТ АТГААЛЖИЙН ХАР МАНГАСЫГ АЛЖ УСТГАХААС НААШ ЯМАРЧ ЮМ ӨӨД НАР ХАРАХГҮЙ ЭЭ

103.9.90.98хуульч   • 10 сарын 23. 13 цаг 03 минут

гэрээ байгуулахдаа анхнаасаа төвийн шугаманд холбогдсон гэж иргэдийг хуурсан тул иргэд гэрээнээс буцаж мөнгөө авах талаар шүүхэд хандахад шууд компани буруудана шүү

202.55.183.108Зочин   • 10 сарын 23. 13 цаг 03 минут

Babababaas

59.153.112.21Зочин   • 10 сарын 23. 12 цаг 42 минут

urd ni tsetserlegt hyreelengiin hoid heseg, mun Tuul goliin daguuh hoid hesgeer heden jil tend barilga barhgyi bsan, ter ni ch uchir jantsantai bolood ter bh, getel yygeer dyyren barilga, gazriin gynii us nevchdeg gazar shde, khan hills tme sqiare revir garden bygd usand avtah magadlaltai shde. medseer bj busdiig ayaldan dagaj avah, ner hynd huusun ulsuud bh yum da

129.94.9.70Hi   • 10 сарын 23. 12 цаг 21 минут

Ene bayarbold gedeg hun iim yuman deeree hyanalt tavihgui bj olon hund humuunlegiin ajil hiij bhad saad bolood bdag yum bnle. Urdah ajlaa sain hiichih uuruu

122.201.23.84zochin   • 10 сарын 23. 11 цаг 59 минут

Эцэст нь олон хүн эрүүл мэндээрээ хохироод л үлдэх юм байна. Хэн хариуцлага хүлээх юм бэ. Улсын комисс гэж малууд хүлээгээд авсан г лээ

66.181.181.171Зочин   • 10 сарын 23. 11 цаг 09 минут

Олон хүн эрүүл мэндээрээ болон бусад байдлаар хохироод л үлдэх байх даа

202.21.108.104Зочин   • 10 сарын 23. 10 цаг 21 минут

Содбаатарынх болоод л гэнэт Хүүкийн гөбсийг долоогоод эхэлсийн бна шд, хамгийн сайн төсөв боллоо л гэж шаагаад байсан чинь өөрөө баахан хүн хордуулчихсан гар байна шд.

202.180.218.37Зочин   • 10 сарын 23. 9 цаг 52 минут

Содбаатарын компанийн байшин биз дээ... Уг нь буух мөртэй буцах эзэнтэй хэрэг дээ

202.126.89.10Зочин   • 10 сарын 23. 9 цаг 34 минут

Huukiin taliinhan tur bari bgaa.Sodbaatar ni Huukiin tal.Yu ch yariad ene zasgiin ued nemergui.

66.181.179.79Зочин   • 10 сарын 23. 9 цаг 25 минут

Содбаатар л хариу огно доо ЖДУ гээс зээл авсан маш их унэтэй эх хуухдийн сувилал нь хажууд нь байгаа шуу

202.21.108.247ТЭЦ4-ийн хойно 1700м2 газар   • 10 сарын 23. 8 цаг 16 минут

ТЭЦ4-ийн хойно 1700м2 газар зарна. Утас 88145555

202.21.113.238Зочин   • 10 сарын 23. 14 цаг 52 минут

hed be

107.181.177.134Зочин   • 10 сарын 23. 11 цаг 08 минут

авахгүй хэрэгггүй

Шинэ мэдээ

“Сүүний үйлдвэрүүдэд мөрдөх Хүнсний аюулгүй байдлын менежментийн систем ба олон улсын стандартууд” сургалт боллоо8 минут 53 секундын өмнөБейлийн төлөөлөгч "Арсенал", "Тоттенхэм"-ийн удирдлагуудтай уулзжээ13 минут 53 секундын өмнөЧ.Ганжавхлан: Төр том хайчтай ирж тог тасалснаас өөрөөр “ИД ШИДИЙН ОРОН“ төсөлд оролцоогүй18 минут 53 секундын өмнөИрээдүйн банк23 минут 53 секундын өмнө“Grammy-2020” шагналд нэр дэвшигчид тодорчээ28 минут 53 секундын өмнөНийслэлийн 2020 оны төсвийн төслийг иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцүүллээ33 минут 53 секундын өмнөРоналду “Ювентус”-ыг орхиж “Манчестер Юнайтед”-ыг зорьж магадгүй38 минут 53 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм43 минут 53 секундын өмнөИранд эмх замбараагүй байдлыг ялан дийлсэн гэв48 минут 53 секундын өмнөЧУУЛГАН: Хүүхдийн мөнгө, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэнэ53 минут 53 секундын өмнөХавдар үүсэх гол шалтгааны нэгийг дурджээ58 минут 53 секундын өмнөЭнэ сарын 26,27-нд хилийн боомтууд ажиллахгүй58 минут 53 секундын өмнөХонконгийн их сургуульд 100 жагсагч бүгэсэн хэвээр байна1 цаг 4 минутын өмнө20 гаруй хоног сураггүй болсон хүүг PC тоглоомын газраас олжээ1 цаг 9 минутын өмнөХуурамч эртний эдлэл зарж байсан бүлэглэлийг илрүүлжээ1 цаг 14 минутын өмнөБархасбадийн дагуул дээр усны уур байгааг нотолжээ1 цаг 19 минутын өмнөН.Нямтайширын хүү Н.Мөнгөншагайг Ч.Чамин-Эрдэнийн үхэлд холбоогүй гэж шүүх үзлээ1 цаг 24 минутын өмнөХятадын Засгийн газар Хонконгийн цагдаа нарыг дэмжиж байна1 цаг 29 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 34 минутын өмнөД.Бумдарь: Монголчууд ардчиллыг ердөө эрх чөлөө гэж ойлгоод, үүрэг, хариуцлагаа мартчихсан1 цаг 54 минутын өмнөГ.Цэцэнсанаа: Хөнгөлөлттэй эмийг сарын сүүлчээр ч авах боломжтой2 цаг 4 минутын өмнөЦЭЦ үеэ өнгөрөөсөн улстөрчдийн "СҮҮЛИЙН ЗОГСООЛ" биш2 цаг 14 минутын өмнө"Таны сонгох 76" санал асуулгыг тэргүүлэгчдийн талаар иргэд юу хэлэв2 цаг 24 минутын өмнөЧ.БАТБИЛЭГ: “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжсэнээр иргэдийн газрын үнэлгээ 3-4 дахин өснө2 цаг 34 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 54 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 4 минутын өмнөДохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ11 сар 20. 18:05Хонконгт эмх замбараагүй байдал дэгдэнэ гэдгийг эртнээс таамаглаж байжээ11 сар 20. 18:00Хулгана жилд зориулсан алт мөнгөн дурсгалын зоос гаргажээ11 сар 20. 17:55Агаарын бохирдол хүний оюун ухаанд нөлөөлдөг11 сар 20. 17:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.