Ч.Хүрэлбаатар: Төсөвт шахалт үзүүлж, улс төржиж, бүр попрох хандлагатай хүмүүс төрд ажиллаж болохгүй

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Монгол Улс "Саарал жагсаалт"-д орсон. Үүнтэй холбоотойгоор 2020 оны төсвийн төсөлд өөрчлөлт орох уу?

-Та бүгд анзаарсан бол аравдугаар сарын 01-нээс өмнө Засгийн газар төсвийг хэлэлцээд,  УИХ-д өргөн мэдүүлсэн. Мэдүүлсэн төсөв дотроо Монгол Улсын эдийн засагт тулгарч болзошгүй эрсдлүүдийн талаар ярьсан. Гадаад, дотоод эрсдэл. Дотооддоо бид дөрвөн эрсдлийг тооцоолсны нэг нь "Саарал жагсаалт" байсан. "Саарал жагсаалт"-д орж магадгүй гэж бид эрсдлээ тооцсон учраас одоо Засгийн газраас боловсруулаад өргөн барьсан төсөлд ямар нэг өөрчлөлт оруулах шаардлагагүй.

-"Саарал жагсаалт"-д орчихоор гадны хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт зогсох магадлалтай юм биш үү. Шинэ нсэх онгоцны буудлын ажил зогсонги байдалд орох эрсдэл үүссэн үү?

-"Саарал жагсаалт"-д ороход арилжааны банкууд огт хамаагүй шүү дээ гэж яриад байна. Энэ бол тархи угаах зориулалттай маш буруу тайлбар. Арилжааны банкууд өөрийн хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй, олон жилийн турш Монголыг мөнгө угаах, терроризмын жагсаалтад оруулах гээд эрсдэл үүсгээд байсан Ил тодын хууль ашиглачихсан. Мөнгө угаах гэдэг бол тайлбарлаж чадахгүй, хууль бус мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж байна гэсэн үг. Үүнтэй холбоотой шинэ нисэх онгоцны буудлын ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Жайкагаас олгохгүй, түр зогсоосон байгаа. Монголын арилжааны банкуудыг хөрөнгийн эх үүсвэрээ өссөн шалтгааныг тайлбарла гэсэн шаардлага тавьсан. Түүнээс биш бусад зүйл хэвийн. Монгол Улсад гадны хөрөнгө оруулалттай холбоотой янз бүрийн хоригийн арга хэмжээ байхгүй. Анхнаасаа ийм эрсдэлд орно гэж бид тооцож байсан.

-Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын санхүүжилт төсөвт тусгагдаагүй. Ч.Хүрэлбаатар сайд хавдартай хүмүүсээс мөнгө харамлалаа гэсэн шүүмжлэл маш их байна. ХСҮТ-ийн гүйцэтгэх захирал, эмч Ж.Чинбүрэн хүртэл энэ талаар фэйсбүүк хуудастаа гомдоллож бичсэн байсан?

-Төсвийг өргөн мэдүүлэх хугацаа 10.01. Үүнээс өмнө Сангийн яам дээр аймгууд, яамдууд төсвөө өгдөг. Ирж тайлбарладаг. Гэтэл тэр ирүүлсэн бичиг баримтууд дотор ХСҮТ-ийн өргөтгөл барихад зарцуулах мөнгө төсөвт тусгаж өгөх талаар ямар ч асуудал байгаагүй. Одоо яригдаад байгаа зүйл бол хажууд нь байгаа нэг эмнэлгийг түрээсэлж авна. Тэгээд тэнд нь тоног төхөөрөмж түрээсэлж авч өгнө гэдэг асуудал яригдаж байгаа. Төсөв боловсруулаад өргөн барьж байх хугацаанд яригдаагүй байж одоо гэв гэнэт гаргаж ирж ярьж байгаа зүйл. Хүмүүс тал талдаа ажлаа мэддэг байх ёстой л доо. УИХ-д өргөн мэдүүлэх хугацаанаас өмнө асуудлаа тавиагүй, яриагүй байж дараа нь төсөвт суулгаагүй гээд улс төржсөн мэдэгдэл хийгээд байгаа нь маш буруу хандлага. Тэр 19 тэрбум төгрөгөөр яг юу хийх гэж байгаа талаар задаргаа байхгүй. Хүсэлт гэж нэг хуудас ч цаас байхгүй. Ингэж ажилд хандаж, төсөвт шахалт үзүүлж дарамталж, улс төр хийж, бүр попорч асуудалд ханддаг хүмүүс төрд ажиллаж болохгүй. Би бүр онцгойлон хэлмээр байна. Асуудлаа судлаад, тавиад явбал Монгол Улс байна даа, яриад шийддэг механизм байгаа шүү дээ. Шууд попрох маягтай хандаж болохгүй шүү дээ.

-Энэ жилийн төсвийг маш өөдрөгөөр төсөөлсөн. Төсвийн орлогоо биелүүлж чадах юм уу гэсэн шүүмжлэл их гарч байна?

-Өнгөрсөн жил “2019 оны төсвийг хэтэрхий өөдрөг төсөв болсон. Ч.Хүрэлбаатараа чи энэ өндөр төсвийн орлогыг биелүүлж чадахгүй” гээд бүгд л ярьж байсан. Хэвлэлийнхэн та бүхэн их шүүмжилж байсан. Гэхдээ бид тэр төсвийг хичээгээд хэрэгжүүлнэ гэж ярьсан. Хэлсэндээ хүрсэн. Тиймээс энэ жил төсвийн орлогоо анх оруулж батлуулж байсан хэмжээнээс буулгахгүйгээр оруулаад явна. Бид нар энэ төсвийг нэг л өдөр биччихдэггүй шүү дээ. Бүтэн жилийн хөдөлмөр болдог. Тэгэхээр шүүмжлэхдээ үндэслэлтэй, тоо баримттай шүүмжлэхгүй бол байнга давтдаг жижүүрийн үгээр шүүмжлэхээр чихний хажуугаар гарч байна. Түүнээс биш үндэслэлтэй хэлж байгаа шүүмжийг манай яамны зүгээс маш сайн анхааралтай сонсдог, судалгаа хийдэг. Шүүмжилж байгаа хүмүүсийг цаанаа ашиг сонирхолтой юм байна, эсвэл энэ хүн асуудалд чинь сэтгэлээсээ хандаж ярьж байна гэдгийг ялгадаг болчихсон шүү.

 

25
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

25 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

72.143.117.99zochin   • 10 сарын 23. 22 цаг 38 минут

goodman

80.215.156.48Зочин   • 10 сарын 23. 14 цаг 45 минут

Сод зарсан уурхайн мөнгөө яасан бэ худалч хулгайчаа

192.82.69.154Зочин   • 10 сарын 23. 14 цаг 23 минут

ENE MUU UVS DURVUDUD HEZEE CH BITGII ITGE!!!! ALBAAR MONGOLCHUUDIIG URUND JIVUULEJ UTUND BARIULAJ BGAA PZDA BGAAM!!!!!

202.179.11.230mgl   • 10 сарын 23. 13 цаг 01 минут

Hurelbaatar ajlaa sain hiij baigaa, yum uneneeree saikhan, gehdee ter havdriin asuudliig shiidchihsen bol uurt tom onoo, bidend heregtei ed boloh baisan yum daa.

43.228.131.90Зочин   • 10 сарын 23. 12 цаг 51 минут

Хавдар байтугай энэ замын ослоос өчнөөн хүн өөд болж бхад. Тэр АН-ы улс орон дампууруулсан нөхөдтэй хариуцлага тооцмоор байна. Элбэгдоржийн Ачит-ЭХ компанийг шалгаач ээ АТГ-ийнхаан

66.181.189.78Ард   • 10 сарын 23. 10 цаг 23 минут

2.2 их наядын алдагдалтай төсвийн төсөл өргөн барьснаар аа чи өөрөө ажлаа өгөөд зайл, чи бол эдийн засагч биш, эдийн завхруулагч хүн бна

103.57.94.244bas 1 xylgai   • 10 сарын 23. 13 цаг 19 минут

unen

109.169.23.82Зочин   • 10 сарын 23. 12 цаг 24 минут

чамаас л дээр байх шүү эргүү үхэр минь

202.126.89.46Хуцдаг халтар вээ чи   • 10 сарын 23. 10 цаг 13 минут

Чамаас болж саарал жагсаалтанд ороо биз дээ сда минь . Увсын хулгайч дүрвэдүүдийг давраагаад баыхаар толгой дээр гарах гээд байдаг юм .

109.169.23.82Зочин   • 10 сарын 23. 12 цаг 27 минут

чиний АН сааралд оруулсан шүү эргүү минь сайн судлаарай даа чи чадахгүй л дээ мал юм чинь

192.82.75.88Irgen   • 10 сарын 23. 10 цаг 08 минут

Uvsad tusbiin munguur togloj bna zuraggui batlagdsan surguuliin zasbar gurildaj bna ybgan hunii zamiig dabharlaj bna durtai gazraa zam tabij bna gazar dor truba bulj bna . Hurlee ahiinhaa huuhdeer tusbiin munguur togloj bna saaral jagsaalt

202.9.44.109зочин   • 10 сарын 23. 9 цаг 45 минут

2016 оны төсвийн зардал 6 их наяд байсан 2020 оны төсвийн зардал 12 их наяд болжээ 4 жилийн дараа төсвийн зардал 2 дахин нэмэгдсэн нь байна шүү дээ. Зардлаа хуниад ирээдүйн сангийн хөрөнгө нэмээд валютын ханшаа бууруулаад байж болмоор харагдаж байх юм. Цалин, тэтгэвэр олигтой нэмсэнгүй. Ингэж Монголын эдийн засгийн авч явахгүй ээ

202.21.113.66Зочин   • 10 сарын 23. 10 цаг 49 минут

2016 онд 2 төсөвтэй явсан гэдгийг мэдэх үү.

202.126.89.10Зочин   • 10 сарын 23. 9 цаг 45 минут

Tusuviin zarlaga telelt ni arai l heterch bn.Hogiin novshnuud.Surguuli tsetserleg zamaas uur barilga barag hereggui.

150.129.142.215инж....   • 10 сарын 23. 9 цаг 35 минут

Хүрлээ сайдаа. Жишээлбэл СХД-т 2 ш автобусны буудал барихыг 200 сая төг. улсын төсөвт суулгаж хйих нь зөв үү.

150.129.142.215инж....   • 10 сарын 23. 9 цаг 32 минут

Норовлин, Адрагын гүүр байхад Биндэрийн гүүрийг одоогоор хойш тавьж болно. Түүх дурсгалын чиглэлээр Хэнтийн сум болгонд шахуу нэг хөшөө дурсгал хийх нь буруу, тэгж тойрон аялал хийж явах нь юу л бол. Дадалд л томоохон бүтээн байгуулалтаа сайн хийх хэрэгтэй. тэрэнд нь зориулж АХБ 19 сая дол. зээл өгөхөөр болчихсон шүүдээ

202.131.225.150Зочин   • 10 сарын 23. 9 цаг 32 минут

Монгол улс 2 жил бүсээ шимбийтэл татчуул болчих юм байгаам ш дээ.хямрал баяртай....

202.179.25.183irgen   • 10 сарын 23. 9 цаг 15 минут

Ene hyn muugui menejirshuu

202.21.100.210Зочин   • 10 сарын 23. 9 цаг 09 минут

Хэнтий болон УВсын ард түмэнд зориулсан төсөв. Монголчуудыг дотор нь ялгаварлан гадуурхсан төсөв Хэнтийн болон Увсууд хүн нийслэлчүүдийг гутаан дээрэлхсэн 2020 төсөв болсон

150.129.142.89Зочин   • 10 сарын 23. 8 цаг 54 минут

Tusviin xuvaarilalt bol 76 jijig toirgiin gai

103.10.20.196Зочин   • 10 сарын 23. 8 цаг 36 минут

Хүрэлбаатар их сайн эдийн засагч. Сайхан үнэн хэлсэн байна.

202.21.102.226Зочин   • 10 сарын 23. 9 цаг 53 минут

Сайн ч хулгайч

109.169.23.82Зочин   • 10 сарын 23. 12 цаг 26 минут

хулгайчыг нь нотлооч эргүү дагз минь

202.179.25.68Зочин   • 10 сарын 23. 8 цаг 35 минут

Хавдарын асуудал хоёр жил яригдаж байна. Хүрэлбаатар эсвэл Сарангэрэл хоёрыг нэг нь худал ярьж байна.

202.21.108.247ТЭЦ4-ийн урд газар зарна   • 10 сарын 23. 8 цаг 34 минут

ТЭЦ4-ийн урд газар зарна. Утас 88145555

Шинэ мэдээ

Тойм: НДШ-ийг нэмэхээ больж, 1072 хувьцааны ногдол ашгийг нэхлээ1 цаг 46 минутын өмнөYouTube шилдгүүдээ шалгаруулав1 цаг 49 минутын өмнөРэнчинлхүмбэ сум Цахим үйлчилгээний нэгдсэн төвтэй болно1 цаг 54 минутын өмнөШилдэг дайчдын шинэ жил нижгэр боллоо1 цаг 59 минутын өмнөВьетнам Улсад хулгайн хэргээр Монголын 20 иргэн саатуулагджээ2 цаг 4 минутын өмнөОны шилдэг залуу тоглогчоор Г.Минжин тодорлоо2 цаг 9 минутын өмнөГэртээ зуун настыг олон тоогоор тарьж ургуулаарай. Эрүүл арьс болон үсийг тэтгэгч!2 цаг 14 минутын өмнөБАХАРХАЛ БАХАРХАЛААРАА Л байгаасай…2 цаг 19 минутын өмнөМЭДҮҮШТЭЙ: Хүүхдэд ухаалаг утас өгч болох “ХАМГИЙН АЮУЛГҮЙ” нас2 цаг 24 минутын өмнөМанайхан наймд бичигдэж байна2 цаг 29 минутын өмнөХүсэл мөрөөдөл хаана зогсдог вэ!2 цаг 34 минутын өмнөУлсын хилээр байгалийн үнэт чулуу, ховор ургамал нууж БНХАУ-ын хил рүү нэвтрүүлэх байжээ2 цаг 39 минутын өмнөХартай эхнэрийн хачин үйлдэл2 цаг 44 минутын өмнөХятадын төрийн байгууллагууд гадны технологиос татгалзахаар болжээ2 цаг 49 минутын өмнөД.Трампын шийдвэрийн дараа зэсийн үнэ дахиад өслөө2 цаг 54 минутын өмнө“Жем Интернэшнл” олон улсын стандартыг амжилттай нэвтрүүллээ2 цаг 59 минутын өмнөХятадад 2016 оноос хойш зика вирусын гаднаас орж ирсэн 30 тохиолдол бүртгэгджээ3 цаг 4 минутын өмнөThe HU хамтлаг “Папа Роач”-ийн Жэйкоби Шаддиxтай хамтарсан ШИНЭ бүтээлээ цацлаа3 цаг 9 минутын өмнөЭ.Цэндбаатар “Бөртэ чоно 2019” шагналын шилдгийн шилдгээр шалгарав3 цаг 14 минутын өмнөТайваний сонинд монгол тоглогчийн тухай нийтлэл хэвлэгдлээ3 цаг 19 минутын өмнөМаргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдана3 цаг 24 минутын өмнөМбаппе дэлхийн хамгийн үнэтэй тоглогч3 цаг 29 минутын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...3 цаг 34 минутын өмнөДонбасс: Сөргөлдөөний улмаас 2019 онд 26 энгийн иргэн амиа алджээ3 цаг 39 минутын өмнөАНУ-ын дээд шүүх Дональд Трампын татварын хэргийг хянан хэлэлцэнэ3 цаг 44 минутын өмнөЗагварын ертөнцийн өвөрмөц төрхтэй моделиуд3 цаг 49 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...3 цаг 54 минутын өмнөБаярын өдрүүдэд арьсаа хэрхэн хамгаалах вэ3 цаг 59 минутын өмнөФиладельфи 76 баг Бостон Селтиксыг хожлоо4 цаг 4 минутын өмнөМонголын өвөл /фото/4 цаг 9 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.