Ч.Жаргалбаатар: Улс төрд нөлөөллөө тогтоосон эрхмүүд ямар ч хэргийг яаж ийгээд хаацайлж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр манай улсад “Монгол Улс дахь авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” техникийн төсөл хэрэгжиж эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкинд хүсэлт тавьсаны дагуу хэрэгжихээр болсон уг төслийн гүйцэтгэгч байгууллагаар АТГ,и хэрэгжүүлэгч байгууллагаар УЕПГ, ШЕЗ сонгогджээ. Иргэдээс нийгэм дэх хариуцлагыг нэмэгдүүлэх, төсвийн үргүй зарлагыг бууруулах, авлигын хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг хүсэмжилж буй энэ цаг үед уг төсөл хэрэжиж эхэлж буйгаараа онцлог болж байна. Азийн сангийн 2019 онд хийсэн судалгаагаар Монгол Улс дахь авлигын хэрэг шийдвэрлэлтийн хувь 23.89 хувьтай байгаа нь Япон, БНСУ, зэрэг өндөр хөгжилтэй улсууд болон Хонг Конгтой харьцуулахад харьцангуй бага  юм. Мөн энэ асуудал нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд унагах нэг хүчин зүйл болж байгаа билээ.

Төслийн хүрээнд манай улсын авлигын хэрэг шийдвэрлэлтийн урсгалд нарийвчилсан дүн шинжилгээ хийх бөгөөд авлигын хэрэг шийдвэрлэгдэхгүй байх шалтгаан нөхцлийг тодруулах юм. Мөн дүн шинжилгээнд үндэслэн мөрдөгч, прокурор, шүүгч нарын чадавхийг бэхжүүлэх сургалт явуулах, гарын авлага боловсруулах, хууль тогтоомж, дүрэм журамд оруулах шаардлагатай өөрчлөлтийн зөвлөмж боловсруулах аж. Тус төсөл 2021 оны хоёрдугаар улирал хүртэл хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд Засгийн газрын үйл ажиллагаанд болон нийгмийн бүх түвшинд авлигын эрсдлийг бууруулахад нөлөө үзүүлэх зорилт тавьж байна.

Бид энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатартай ярилцлаа.

-Манай улсын авлигын хэрэг шийдвэрлэлт яагаад ийм бага хувьтай байна вэ?

-АТГ-ын статистик мэдээгээр 2018 онд 84 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. 2019 оны эхний есөн сарын байдлаар 105 хэрэг шүүхэд шилжүүлж, 36 хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн байна. Үүнээс харвал,  хэрэг шалгагдаж, тодорхой хэмжээнд шийдвэрлэгдэж байна. Гэхдээ бидний цэвэрлэсэн албан тушаалд улстөрчдийн хүсэл сонирхлоороо томилгоо хийдэг учраас авлига арилдаггүй. Монгол Улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 0.6 хувийг эзэлж байгаа албан тушаалын гэмт хэргийн шийдвэрлэлт үнэхээр учир дутагдалтай байна. Эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн, улс төрд нөлөөтэй хүмүүсийн үйлдэл урхагтай, хохирол нь өндөр. Тэдний эсрэг шударга байдлыг тогтооно гэсэн албан тушаалтанд өс хонзон санадаг, албан үүрэгт нь хууль бусаар нөлөөлдөг нөхцөл байдал Монголд байсаар байна. Дэлхий дахинд авлигын гэмт хэрэгтэй тэмцэж,  таслан зогсоохоор ажиллаж байна. Монголоос, төсвөөс хулгайлагдаж байгаа хөрөнгийг гадаад улсад байршуулдаг асуудал байгаа. Гадаад улсад байршсан хөрөнгийг буцааж авчирах асуудал хамгийн чухал байна.

 

Авлигачдад гишгэх газар байхгүй болсон 

-Гадаадад байршсан хөрөнгө мөнгийг буцааж авчрах талаар АТГ хэрхэн ажиллаж байна вэ. Ямар саад учирч байна?

-Манай улсын Эрүүгийн хууль хэт хөнгөн ялын бодлоготой. Хууль тогтоогчид нь ялын бодлогыг хэтэрхий хөнгөн баталчихсан. Хөнгөн ял оногдуулаад байгаа учраас магадгүй тэр хүмүүс 10 гэмт хэрэг үйлдсэн бол есийнх нь ашиг   үлдээд, давуу байдалтай болчихоод байгаа юм. Тэгэхээр тэр бүх гэмт хэргийг бүгдийг нь мөрдөж мөшгиж, тогтоох, гадаад улсад байршуулсан хөрөнгийг Монгол Улсад буцааж авчирах зайлшгүй шаардлага байна. Сүүлийн үед Ази номхон далайд ARIN-AP сүлжээ байгуулагдсан.  Дэлхий нийтээрээ авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэн ороод, улс орнууд хоорондоо холбоо харилцаа тогтоож байна. Улмаар хулгайлагдсан мөнгөнүүдийг буцаах талаар ажиллагаанууд хийж эхэлсэн. Тийм учраас цаашид гэмт этгээдүүд гишгэх газаргүй. Хулгайлагдсан хөрөнгө мөнгийг  эх орондоо  буцааж авчрах цаг  удахгүй ирнэ гэдэг итгэлтэй байгаа.

-Монгол Улсад авлигатай тэмцэхэд хамгийн гол хүндрэл бэрхшээл юу байна вэ?

-Ерөөсөө л хүнээсээ  хамааралтай бэрхшээлүүд байна. Хууль батална тэр нь хийдэлтэй. Аливаа үйл ажиллагаа явуулахдаа хийдэлтэй явуулна. Эдийн засгийн эрх чөлөөг олоод авчихсан, улс төрд өөрийн нөлөөллөө тогтоосон хүмүүс байна. Энэ хүмүүс нэг баг фракц болчихоороо ямар ч гэмт хэрэг,  үйлдэл байсан яаж ийж байгаад л хаацайлж байна. Өнөөдөр хүн бүхэн мэдэж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтнууд өөрсдөө хөрөнгөө авдаггүй, бусдаар дамжуулж гадаадад гаргадаг, зугатаалгадаг. Тэр этгээдийг нь очоод бариад ирье гэхээр ямар нэг саад хийдэг. Тэгээд гэрч байхгүйгээр хэрэг шийдвэрлэгдэхгүй нөхцөл байдал үүсдэг. Үндсэндээ хууль бус брэнд бий болж байна. Хэргийг шийдвэрлүүлэхгүй байх, яаж хорлон сүйтгэж, зогсоох уу гэдэг хууль бус брэндүүд хүртэл гардаг. Оролцдог, нөлөөлдөг, зөвлөгөө өгдөг хууль бус үйл ажиллагаанууд Монгол Улсад байгаад байгаа учраас авлигатай тэмцэх үйл ажиллагаанд үр дүн гарахгүй байгаа юм.

-Авлигын хэргийг шийдвэрлээд байгаа ч араас нь томилогдож байгаа нөхдүүд дахиад авлигад идэгдээд байгаа учраас үр дүнгүй байна гэсэн. Яах ёстой юм бэ?

-Бид жилд 84 хэрэг шүүхээр шийдвэрлүүлж байна. 84 хэргийн цаана 140-150 хүн шүүхээр ял шийтгүүлж байгаа. Тэдний оронд томилогдож байгаа хүмүүс дахиад л бахь байдгаараа авлига аваад  байвал ямар ч үр дүн алга. Мөн авлига авдаг, ашиг сонирхлын зөрчилтэй юм байна гээд хөөцөлдөж байж нэг хэргийг  шүүхээр шийдвэрлүүлээд, өнөөх хүн нь хэсэг хугацаанд ял эдэлчихээд буцаж гарч ирээд,  дахиад төрийн өндөр албан тушаалд томилогдчихоод байна. Ингэхээр нийгэмд зөв төлөвшил тогтоох, нийгэмд авлигыг үгүй хийх ойлголтыг байхгүй болгодог. Энэ хүн өнөөдөр авлигын хэргээр шийтгүүлчихээд буцаад албан тушаалд томилогдож байгаа юм бол би яагаад болохгүй гэж гэсэн барьцах сэтгэлгээ нийгэмд бий болж байна.

-АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгадаг, хуулийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэдэг. Гэтэл тэд эргээд гүтгэлээ, хэлмэгдүүллээ гээд хэвлэлээр мэдээлэл хийдэг шүү дээ?

-АТГ-ын хийгээд байгаа ажлыг үгүйсгэдэг. Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоод, нотлох баримт нь хангалттай тогтоогоод,  ялыг нь эдлүүлсний дараа эргээд юу ярьдаг вэ гэхээр “Намайг хонгилоор чирсэн, хэлмэгдүүлсэн” гээд хохирогчын дүрд тоглоод байгаа нийтийн албан тушаалтнууд байгаа. Улс төрийн нөлөөгөөрөө эргээд тухайн хэргийг шударга ёсыг тогтоохоор шүүсэн, ажилласан шүүгч, прокуроруудыг айлгадаг, ичээдэг. Заримыг нь ажлаас нь халдаг, чөлөөлдөг нөхцөл байдлыг ч үүсгэдэг.  Тиймээс прокурор, шүүгчид  тэр хэргийг үнэн мөнөөр шалгаж шийдвэрлэе гэсэн хүсэл сонирхолгүй болчихож байна. Өнөөдөр улс төрчид өөрсдөө авлигатай тэмцэнэ гэж ярьж, лоозогнодог боловч бодит байдал дээр хэрэгжүүлэхгүй байгаагийн хор уршгаар Монгол Улс өнөөгийн нөхцөл байдалд хүрээд байна. Ярихгүй орхичихъё гэхээр болохгүй. Ярихаар зүйл үнэхээр их байна. Хүнд хэлэхээс ичмээр зүйлс ч бий. Тухайн хүнд нь хэлээд анхааруулдаг. АТГ-ын мөрдөгчид үнэхээр хүчин мөхөсдөж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байх ёстой байтал   шүүхийн байгууллага 24  ажиллаж чадахгүй байна

-Яагаад хүчин мөхөсдөж байна гэж?

-Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг батлахдаа хэргийг прокурор өөрөө мөрддөг, Солонгос, Японы загвар руу явж байсан. Гэтэл хуулиа боловсруулчихаад яг батлахдаа “Прокурор ганцаараа дийлэхгүй юм байна. Мөрдөгчөөр нь мөрдүүлье” гээд баталчихсан. Тэгсэн хэрнээ хэргийг хянан шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагааг хурдан шуурхай явуулах бүх чиг үүрэг, эрхүүдийг нь прокурор дээр үлдээчихсэн. Ингэхээр хэргийг шуурхай шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх тэр эрх биелэгдэх боломжгүй байдалд мөрдөгчид ажиллаж байна. Гэрчээ дуудах боломжгүй, хэргийн газар дээр очоод үзлэг хийх эрхгүй мөрдөгч яах юм бэ. 

Зүгээр ил байгаа баримт авъя гэхэд заавал прокурорын, шүүхийн зөвшөөрөл авна. Зөвшөөрлийн зохист харьцааг алдагдуулаад хаячихсан . Үүнийг болгоомжгүй, бодлогогүй хийсэн зүйл гэж харахгүй байгаа. Магадгүй нэг гайгүй мөрдөгч, хоёр прокурор, гурван шүүгч оролцуулж байгаад энэ хуулийг баталсан бол чамбай хууль болох байсан. Гэтэл дандаа ажлыг нь хийдэггүй, мэддэггүй нөхдүүдийг хууль боловсруулах ажлын хэсэгт аваачаад тавьчихсан. Онолын синдромтой улсууд. Магадгүй хууль эрх зүйн орчин ийм болохыг зарим улсууд урьдчилан төсөөлсөн байх. Эрсдлийг үгүй болгох үүднээс ийм хууль баталсан болов уу гэж би хувь хүний үүднээс харддаг юм. 

-АТГ-ын мөрдөгчид тэгвэл иргүй хутгатай адил юм биш үү?

-Хэцүү шүү дээ. Бүх юм зөвшөөрөл шаарддаг. Төрийн нууцтай холбоотой асуудал шалгая гэхэд гаргуулж авах эрх байхгүй. Прокурор ч гаргуулах эрхгүй. Хэн гаргаж авах нь мэдэхгүй хаягдчихсан . Хувь хүн, байгууллагын нууцыг заавал прокурорын зөвшөөрлөөр авна. Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байх ёстой. Гэтэл өнөөдөр шүүхийн байгууллага 24 цагаар тасралтгүй ажиллаж чадахгүй байна. 48 цагийн хугацаанд хүн баривчилна гээд байгаа. Мөрдөгч нар 24 цаг. Гэтэл шүүх нь 24, 48 цагаар тасралтгүй ажиллахгүй болохоор тэнд хэн шийдвэр гаргах юм бэ. Үүнээс үүдэлтэйгээр хүний эрхийг зөрчиж байна.

-Тэгээд яаж энэ хуулийн хийдлээс гаргах ёстой юм бэ?

-Хууль тогтоогчид л хуулийг шинэчлэх, залруулах, олон улсын жишигт нийцсэн хууль батлах ёстой. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Авлигатай тэмцэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиуд маш их хийдэлтэй. Хуулийн хийдлүүдийг тоолоход 14 хуудас жагсаалт гарсан.  Хуулийг яагаад нэг мөр ойлгож хэрэглэж чадахгүй байгаа юм бэ. Өнөөдөр мөрдөгч хэрэг мөн байна гээд шийдэхэд прокурор нь биш байна гээд, анхан шатны шүүхийн  шүүгч нь мөн байна гээд, давах нь биш, хянах нь мөн гээд шийдвэр гаргаж байна. Бүгд л адилхан хуульч нар юм бол яагаад өөр өөрөөр тайлбарлаад, ойлгоод байгаа юм бэ. Үүнээс авахуулаад манай хуульд засч залруулах зүйл зөндөө байна. Миний ярьж байгаа хэсэг бол жижигхэн л хэсэг. Судалгааны үр дүнгээр маш олон зүйл гарч ирэх байх. Магадгүй манай хууль тогтоогчид судалгааны үр дүнг хараад ичих байх гэж найдаж байна.

 

 

70
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

70 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.70.34.70иргэн   • 2019, 11 сарын 13. 17 цаг 54 минут

Цаг өөр болж байхад нэр устай, баримттай нь зарлаач, хэн тэгээд байгааг нь

43.242.243.114Зочин   • 2019, 11 сарын 13. 0 цаг 17 минут

Өөрсдөөсөө эхлээд шударга байцгаа. Бүгдийг ард түмэн бид мэдэж байгаа.Ам ажил 2 зөрж болохгүй.

203.91.115.38Иргэн   • 2019, 11 сарын 12. 20 цаг 21 минут

Авилгатай тэмцэхэд саад болоод байгаа энэ тогтолцоог устгахын тулд хууль хүчний байгууллагуудад ажиллаж байгаа шудрага хүн бүхэн ард түмэнтэйгээ нэгдэж чадвал бололцоотой бүх аргаа хэрэглэж хулгайч луйвачдаасаа монгол улс түргэн салж чадах байх. Ард түмэн олуулаа тул тэдний хүчинд итгэх харэгтэй.

202.131.227.51Ажлын хэсэг   • 2019, 11 сарын 12. 12 цаг 44 минут

Ажлын хэсэг гэж үнэн солитой нөхөдүүд бүгд би би гэсэн өвчтэй улсууд л байсан бүгд хууль зүйн доктор гээд байсан ш дээ

202.131.227.51zt   • 2019, 11 сарын 12. 12 цаг 43 минут

mash zub zuil helsen bn

103.111.68.3Зочин   • 2019, 10 сарын 29. 11 цаг 40 минут

ЦЭРГИЙН ДЭГЛЭМ ТОГТООЖ, ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХЭЭС ӨӨР АРГА ЗАМ ҮЛДСЭНГҮЙДЭЭ ХӨӨ.....

202.179.26.119Зочин   • 2019, 10 сарын 28. 11 цаг 43 минут

Төрийг тайван замаар цэвэршүүлэх ганц зөв арга нь яг одоо сонсогдоод байгаа Төрийн албан хаагчид, УИХ-ын хөрөнгөжсөн гишүүдэд хатуу хариуцлага хүлээлгэх хүлээлгэх хэрэгтэй. Төрийн албан хаагчдад сард олгодог ажлын хөлснөөс өөр орлого байх ёсгүй. УИХ-ын гишүүн сард 1 сая төгрөг, жилд 12 сая төгрөгийн орлоготой байдаг бол түүнээс илүү гарсан орлогыг эх үүсвэр нь тодорхой биш орлоготой гэж үзэх үндэслэлтэй.

202.131.253.66erduu l zavhral uchir   • 2019, 10 сарын 28. 10 цаг 59 минут

FATF iin saaral chin eruusuu mongold huuli uilchlehgui, nairaagaar buh ajil ni yavdag, yamarch durem bhgui buh yum ni luivriin shinj ruu orson, uls turchid nertei luivarchid ni mungu husaad huuligui buh zuiliig argaalaad Nyamdorj shig yavaad bgaa uchir jagsaaltand oruulj bgaamaa

66.181.176.51zochin   • 2019, 10 сарын 26. 14 цаг 00 минут

ULSAA UDIRDAKH HKUMUUSEE EZ, ULSTER, GADAAD BODLOGO, legtei KHUDALDAA OLON ULSIIN HKARILTSAAG SAIN MEDDEG HKUMUUSEER ERENHKIILEGCH , EENHKII SAID / EZ n GKH , OU n ender medlegtei/ , ULSIIN IKH KHURLIIG HKUULI DURMIIG ZEB SAIN MEDDEG HKUMUUSEER KHIILGEKHGYIGEES SAARAL GURIL BOLJ DUUSLAA ARD TUMEEN HKUULI HKUULI SAIN MEDDEG , MERDDEG KHUMUUSIIG TUUJ OLOE

192.82.68.123Н.Энхээ   • 2019, 10 сарын 26. 11 цаг 46 минут

Бүгдийг харж хянадаг ,үйлдсэн үйлийнх дагуу хариуг өгдөг Бүтээгчээс тэр аугаа Бурханаас хэн нь ч зугатах нуугдах боломжгүй билээ...

139.5.217.195Зочин   • 2019, 10 сарын 25. 13 цаг 44 минут

Neriig ni ter geed helchih tegvel ted yaj ch chadahgui.saindaa l uuriig ni ajilaas ni chuluulnu ter ued ard tumen uuriin chini tuluu temtsene

202.179.26.102Зочин   • 2019, 10 сарын 25. 13 цаг 26 минут

Төрд эзэнгүй өмчийг байлгаж идэх, завших,хулгайлах боломжийг тавьж өгдөг ямар засагтэй улс болохоороо ийм байдаг байна аа? Идэх өмч хөрөнгөгүй бол ажил хийх хүмүүс нь үлдэнэ

64.119.18.213ЯЛ АСУУНА   • 2019, 10 сарын 25. 9 цаг 59 минут

МОНГОЛЫН БООЛ ГАРАЛТАЙ МАФИУД ГАЗАР ШОРООГОО ЗАРЖ,АРД ТҮМНЭЭ ДЭЭРЭМДЭЖ АМЬДРАХ ЮМ ДАА.

66.181.168.81Зочин   • 2019, 10 сарын 25. 8 цаг 32 минут

Чи ч ярьж байгаа шигээ шударга нөхөр ч биш л дээ....

182.160.38.53Хуульч   • 2019, 10 сарын 24. 22 цаг 26 минут

Үнэн хэллээ.Хууль боловсруулахдаа галын шугам дээр нь ажиллаж байгаа энэ мэт хүмүүсээ оролцуулах хэрэгтэй гэдгийг хэлээд л байгаа тоохгүй л байгаа....Нямбаатар болон ХЗДХЯ-ны "цүнх" барьж яваад томилогдсон,хуулийн сургууль дэндтэй дундтай төгссөн хэдэн нусгай нараар хууль боловсруулаж хэрэгжүүлэж байгаан горыг хэдэн мөрдөгч л эдлэж байна.Дээрээс дарамт ч их ирж байгаа нь үнэн.2020 онд прокурор,шүүхэд цэвэрлэгээг сайн хийх нам хүчинг гаргах хэрэгтэй.

66.181.177.84Зочин   • 2019, 10 сарын 24. 20 цаг 55 минут

Чи нэг яллаад хориод өгөөч

122.201.22.107Зочин   • 2019, 10 сарын 24. 22 цаг 12 минут

ОТ БОЛ ХАМГИЙН ЧУХАЛ АСУУДАЛ‼️ МОНГОЛЫН БҮХ ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХ ГАРГАЛГАА БОЛ 400 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОЮУТОЛГОЙН БАЯЛГАА БУЦААН АВАХ ЮМ #РИОТИНТО 2013 ОНООС ХОЙШ ӨДӨР БҮР ОЮУТОЛГОЙН ИЛ УУРХАЙГААС 5 САЯ$ БУЮУ 13 ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ХҮДЭР ГАДАГШ ГАРГАЖ БАЙГАА БОЛ ДАЛД УУРХАЙ АШИГЛАЛТАНД ОРОХ 2022 ОНООС ЭХЭЛЖ ӨДӨРТ 20 САЯ$ БУЮУ 54 ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ БАЯЛАГ ГАРГАНА‼️‼️‼️ ХАРИН МОНГОЛЧУУДАД 2050 ОНООС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА ГЭЖ ТОХУУРХАЖ БАЙГАА.

202.9.43.246Зочин   • 2019, 10 сарын 24. 20 цаг 34 минут

ЁСТОИ ҮНЭН ЯРЬЖ БАИНА СУРГУУЛИИН СУРАХ БИЧГИИГ НЬ ХҮҮХЭД ОИЛГОХЫН АРГАГГҮИ БОЛГОЖ ХАЯДАГТАИ АДИЛ БОЛГОЧИХСОН ЮМ БАИНА Л ДАА ТОМ ХҮМҮҮС НЬ ХУУЛИА ОИЛГОХЫН АРГАГҮИ БОЛЧИХООР ЮУ Ч ХИИЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ ХУЛГАИЧ НАР

202.126.89.225би   • 2019, 10 сарын 24. 20 цаг 34 минут

жаргалбаатар олон жил тэмцэж бн да. шударга хүн. ийм хүмүүс л төр барих хэрэгтэй .

66.181.161.40ЗОЧИН   • 2019, 10 сарын 24. 18 цаг 22 минут

НЯМДОРЖИЙН 30-Н ЖИЛИЙН ХИЙСЭН САМУУН ДАА ЭНЭ НӨХӨР ХУРДАН ЗАЙЛАХ ЁСТОЙ

87.231.5.99Зочин   • 2019, 10 сарын 24. 18 цаг 17 минут

mongolchuud ene xulgaichuudiig xezeech diilexgui yum baina

49.0.212.86Иргэн   • 2019, 10 сарын 24. 17 цаг 39 минут

Маш сайхан ойлгомжтой нийтлэл байна. Дээд доод дунд бүх шатанд авилгал хээл хахуулийн ялзрал хавтгайрчихсан юм байна даа.Монголчууд энэ асуудлаа шийдэх сонирхолгүй байгаа бололтой.

122.201.23.226Зочин   • 2019, 10 сарын 24. 16 цаг 58 минут

МАНАН мафихан хоорондоо гинжээр холбогдож шийдвэр гаргах чадваргүй барьцаалагдсан

124.158.110.82Зочин   • 2019, 10 сарын 24. 15 цаг 26 минут

АТГ -ыг ч гэсэн хянах, шалгах тогтолцоо байгаа биз дээ.

103.14.36.6Зочин   • 2019, 10 сарын 24. 14 цаг 09 минут

Баян-Өлгий аймгийн ЗД төрсөн ахдаа гурван тендер өгсөнийг хараад дуугүй сууж байгааг хараад гайхаж сууна

202.21.127.164Зочин   • 2019, 10 сарын 24. 13 цаг 47 минут

Авилга авч байгаад баригдаж ЮНЕСКО-гийн хэвлэлд бичигдэж байсан Лүндэндоржийн удирддаг ШЕЗ энэ ажлыг хийж чадах уу?

192.82.65.120Зочин   • 2019, 10 сарын 24. 13 цаг 15 минут

МАНАН бүлэглэл устаж үгүй болсоны дараа шударга ёс тогтоно гэдгийг ойлго мэдэрцгээ

103.111.68.3Зочин   • 2019, 10 сарын 29. 11 цаг 42 минут

УСТГАЖ ҮГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ., ӨӨРӨӨ ҮХЭХИЙГ НЬ ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ..

64.119.16.154Зочин   • 2019, 10 сарын 24. 13 цаг 09 минут

Дээдсуудэд хуулийн уйлчилэхгуй болгоод гаргасан хуулиудыг нь бугдийг нь цэгцэлж дахин ийм хууль гаргахгуй болтол нь ил тод бичиж хуулийг уйлчлуулдэг болгох хэрэгтэй тэгэхгуй бол амьдарч ядаж байгаа дунд давхрага амьдарч ядаж яваа иргэддэд уйлчилдэг хуультай болчихоод байна

64.119.20.219zochin   • 2019, 10 сарын 24. 12 цаг 41 минут

ATG n ene ajiltan mash unen yrijee, ATG g ajlaa muu hkiideg gedeg , minii bodloor zarimd ni erkh medel ni dutdag , ATG mash sain ajilllaj bgaa shuu, HKEEN kheleltsex khugatsaa gedgiig khurdan eerchil , SHUUKH, PROCUROR bukh shatnii bugdiig khurdan eerchleechee Er, BATTULGA eeree hkeregten bish bol khurdan EERCHLEECHEE

103.9.90.98Зочин   • 2019, 10 сарын 24. 12 цаг 14 минут

Энэ нээрээ үнэн шүү Үндсэн хуульд дээд шүүх хууль тайлбарлахаар заасан гэтэл дээд шүүх бид хууль тайлбарлахгүй заавал хэрэг маргаан хянаж байж тайлбарлана гээд суучихсан шүүгч нар нь өөрт ашигтай бол хуулийг юу ч гэж хамаагүй тайлбарлаад хэрэглээд байна нэг төрлийн хэргийг хэдэн янзаар шийдэж байна шүү дээ

202.9.43.164MGL   • 2019, 10 сарын 24. 12 цаг 04 минут

MANAN asar ikh gai bolj baina daa.

122.201.31.215Зочин   • 2019, 10 сарын 24. 11 цаг 27 минут

шүүхииг орвонгоор солихгүй бол хэвээрээ байна элбэгдоржииг хэрэг баттулгын хэрэг ямар баина хардаа та нар иим байхад яах естой бэ

183.81.171.2Зочин   • 2019, 10 сарын 24. 12 цаг 42 минут

эргүү мал чи тодорхойгүй эби тулгаа гээд л чарлах юм ,,үнэн нь хаана байгааг чам шиг үхдэлүүд яаж мэдэх вэ дээ баас л долоож чадахаас өөр юм байхгүй дээ чи

202.21.108.247ТЭЦ4-ийн дэргэд газар зарна.   • 2019, 10 сарын 24. 11 цаг 23 минут

ТЭЦ4-ийн хажууд ямар ч зориулалтаар ашиглаж болох, уурын шугам, эрчим хүчний эх үүсвэрийн дэргэд газар зарна. Утас 88145555

103.10.22.14сүрэн   • 2019, 10 сарын 24. 11 цаг 00 минут

Анхаарал татсан сэдвийг зөв зүйтэй хөндсөн байна.Эрх мэдэлтэнгүүд өөртөө ашигтай байдлаар хууль батлуулдаг гэдэг яах аргагүй үнэн шүү.Одоогийн хууль батлах тогтолцоог 2 танхимтай болгож өөрчлөх нь зүйтэй болов уу

192.82.76.222Зочин   • 2019, 10 сарын 24. 10 цаг 59 минут

Жэнког яг хэлж дээ. Төрөөс идсэн 280 сая $-ыг нь төлүүлэх гэсэн шүүгчдийг түдгэлзүүлсэн!

202.131.243.186Зочин   • 2019, 10 сарын 24. 10 цаг 51 минут

шүүхэд байгаа мафийн гар хөл бологсдыг үндсээр нь ажлаас нь халж хариуцлага тооцохгүй бол энэ шударга бус заваан юм алга болохгүй э

66.181.176.252зочин   • 2019, 10 сарын 24. 10 цаг 41 минут

Улс төрчдийн шийддэг албан тушаал Монголд хэд байдаг. Тоо нэрийг тодорхой гаргах, 84 хэргийн холбогдогчид улс төрчдийн албан тушаал мөн үү. Дээш танилгүй шударга хүн чухал албан тушаалд очихоо байчихсан цаг үе болчихсон юм уу? Шударгаар ажиллаж байсан хэнээс ч хараат бус тэтгэвэрт гарсан чадвартай хүн цөөнгүй бий тэднийг судалж байгаад ажиллуулаач. Одоо харж байхад бүтэлгүй нөхдүүд л төрд зүтгэх болж дээ. Цөөхөн монгол хүнийг шударга, шударга бусаар нь судлаад тогтоож болно доо.

59.153.115.104З.Ариунболд   • 2019, 10 сарын 24. 10 цаг 33 минут

Маш анхаарал татсан сэдвийг хөнджээ.үнэхээрийн улс төрчдийн эдийн засгийн бүлэглүүд яг л мафийн сүлжээ болсон байна. Хууль хэрэгжүүлэж журам их сул байгаатай холбоотой.

202.21.105.115БЗД-ИЙН 5-Р ХОРОО Д.БАТМӨНХ   • 2019, 10 сарын 24. 10 цаг 28 минут

АВЛИГАТАЙ ТЭМЦЭНЭ ГЭЭД ӨРӨНД ОРООД БАЙХ УУ. ЯДУУРАЛ ЧИНЬ УЛАМ ГААРНА БИЗ ДЭЭ. ЗЗЭЛИЙН ХӨРӨНГӨӨР АВЛИГАТАЙ ТЭМЦЭХЭЭР АВЛИГА АРИЛАХ ЮМ УУ. АВЛИГАЧИД АЙХ УУ. ЖАРГАЛБААТР ЧИ ЮУНД НЬ БАХАРХААД ОНЦЛОГ МОНЦЛОГ ГЭЭД БАЛАЙРААД БАЙНА АА. ЮУ ЯРЬЖ БАЙГААГАА Ч МЭДЭХГҮЙ АРД ТҮМНИЙГ ХЭТЭРХИЙ БАСАМЖИЛЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.

192.82.65.180Зочин   • 2019, 10 сарын 24. 10 цаг 55 минут

Тэмцэж байж л ядуурлаас гарна Тэгэхгүй энэ хэвээр үргэлжлээд байвал МАНАН МАФИ-ууд баяжсаар ард түмэн нь ядуурсаар л байх болно Шүүх засаглалыг Шударга болгож байж бүх юм хэвийн болно Шүүх бол Үнэнийг л тогтоох байгууллага ш дээ Манайд бол Мафи ,албан тушаал,мөнгөнд үйлчлээд удаж байна оо Шүүхийн хэлмэгдүүлэлт үзээгүй гэр бүл ах дүүс Монголд байхгүй шүү та нар бодоорой

202.21.105.115БЗД-ИЙН 5-Р ХОРОО Д.БАТМӨНХ   • 2019, 10 сарын 24. 10 цаг 23 минут

ЮУ СОЛИОРООД БАЙГАА ЮМ БЭ. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХИЙН ТУЛД ГАДНЫ БАЙГУУЛЛАГААС ЗЭЭЛ, ТУСЛАМЖ АВНА ГЭДЭГ ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ. ЗАСАГ, ТӨР ӨӨРӨӨ ХӨРӨНГӨ ГАРГААД АТГ, УЕЛ, ШҮҮХЭД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС ТӨСВӨӨС АСАР ӨНДӨР ЦАЛИН ХАНГАМЖ АВААД АЖИЛЛАЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. ҮНДСЭН АЖЛАА ХИЙХГҮЙ ГАДААДЫН ЗЭЭЛ АВДАГ ЮМ БОЛ АТГ, УЕП, ШҮҮХИЙН БҮХ АЖИЛТНУУД ЗАЙЛЦГАА. АРД ТҮМЭН АВЛИГАТАЙ ТУУШТАЙ ТЭМЦЭХИЙГ ШААРДАЖ БАЙГАА БОЛОХООС ХҮСЭМЖЛЭЭД БАЙГАА ЮМ БАЙХГҮЙ. ХҮРЭЛСҮХ ЭЭ, ЧИ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭЭЧЭЭ. УБ-ЫН УТААНААС ИЛҮҮ АВЛИГЫН ХАР ҮҮЛ ЧИНЬ МОНГОЛЫГ ЯДУУРУУЛЖ ДУУСЛАА

124.158.109.140Зочин   • 2019, 10 сарын 24. 10 цаг 48 минут

Мөн ч их сандарч, тэвдэж байнаа даа...

103.212.119.54irgen   • 2019, 10 сарын 24. 10 цаг 20 минут

Үнэн юм ярьж байна. Ажилд нь амжилт хүсье. Чамайг дарга нар чин үнэлэхгүй байж болно. Түмэн олон үнэлнэ.

192.82.76.48erdenet shaxaa xuu A   • 2019, 10 сарын 24. 10 цаг 13 минут

tureesiin bairtai awilgach said Nyamdorj uxbel bux yum saixan bolnoo

112.72.12.8Зочин   • 2019, 10 сарын 24. 9 цаг 56 минут

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛЪЁОО. ХУДЛАА ЯРЬЖ ЯТГУУЛЖ ХЭДХЭН ТӨГРӨГ ӨГЧ БАЙГААД СОНГОГДОЖ ГАРААД СОНГОСОН АРД ТҮМНЭЭ ХАР МАСС МУНХАГ АРД ГЭЖ ДОРОМЖЛОН ӨӨРӨӨ ЮУ ХҮССЭНЭЭ ХИЙЖ ГАРДАГ ХҮН ХОГНУУДЫН ҮҮР ПАРЛАМЕНТ ГЭГЧ ЭНЭ ТОГТОЛЦООНООС ЦӨХӨРЛӨӨ. СОНГУУЛЬ ӨГНӨ ГЭДЭГ БОЛ НАМАЙГ АЛАХД ӨГӨӨРӨЙ ГЭСНЭЭС ЯЛГАА АЛГАА

192.82.76.48man   • 2019, 10 сарын 24. 10 цаг 16 минут

zuw

202.179.24.237зочин   • 2019, 10 сарын 24. 9 цаг 51 минут

АН эрх барьж байхдаа өөрсдийн хулгай, дээрмийг нуух хуулийн хийдлийг үй олноор нь баталсан, Жишээ нь Ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хууль-эдгээр хуулиар их наядын татварын орлогыг өршөөсөн, ямар ч хариуцлага үрүүдээгүй, татварыг нь ч аваагүй. Өөр 2016 онд баталсан Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хууль- ялыг хөнгөлсөн, хөөн хэлэлцэх хугацааг багасгасан. Мөн зөрчлийн тухай хууль-энэ хуулиар хүнд ял авах төсвийн хулгайч нар торгуулаад өнгөрдөг болсон. Тухайн үеийн МАНАН ийм л хуул өөрсдөө зориулж баталсан.

122.201.24.234Зочин   • 2019, 10 сарын 24. 9 цаг 57 минут

Estoi neg hooson tolgoi bn daa

112.72.12.8Зочин   • 2019, 10 сарын 24. 10 цаг 53 минут

Яагаад хоосон толгой гэж? Нээрэн л АН АРДЧИЛЛЫН НЭР БАРЬСАН ЛУЙВАРЧИД Л УЛСЫН АРД ОЛНЫ ХӨРӨНГИЙГ Ч ЁСТОЙ НЭГ ГУСЧ ХАЯСАН ПИЗДАНУУД Ш ДЭЭ. ЯМАРТАА Л БАТБАЯР ГАРАМГАЙБААТАР НАР НЬ ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ ХУЛГАЙЛЖ ЛУЙВАРДСАН МӨНГӨ ХӨРӨНГӨӨ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН НЭРЭЭР ӨӨРТӨӨ ҮЛДЭЭЧИХЭВ ДЭЭ? ТЭХЭЭР 122.201.24 ЧИ ӨӨРӨӨ ЭДГЭЭР ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН ХАМСААТАН БАГС ДОЛООГЧ НЬ ЮМ БИШ ҮҮ?

202.21.97.54Зочин   • 2019, 10 сарын 24. 9 цаг 37 минут

Үнэн зөв юм ярьж байна. Амжилт хүсье

66.181.183.198Зочин   • 2019, 10 сарын 24. 9 цаг 37 минут

Heden zuun myangan togrog avsan gh humuus ni shuud yal avna. Heden terbumaar idsen ni hoon heleltseh hugatsaagaar duusna

202.21.105.186Zochin   • 2019, 10 сарын 24. 9 цаг 33 минут

Ted naraar khaatsailuulaad bj bdag khuuliin baiguullaga bj bgaa ni uls ornii ireeduid mash tom ayaul avchirchikhsan bgaa sh dee. Khuuliin khureend shudraga ajillakh khuseltei khumuusiig ajilluulakh kheregtei, khen negnii gar khul khereggui.

49.0.137.164!!!!!!!!!!!!!!!!!!   • 2019, 10 сарын 24. 9 цаг 22 минут

Za naad Tom Tom herguudee shiidee Uls tord noloolloo togtooson Durakuudiig neriig ni tod shuud heleed Huuliin arga hemjeegee darui awaa !!!

202.179.31.34Зочин   • 2019, 10 сарын 24. 9 цаг 21 минут

Брэнд хувцас толгойноос нь салаагүй юм уу. Юм л бол брэнд гээд хадуураад байх юм. Төрийн албаны хэллэг марзан, чамин биш байдаг, Уг санааг нь бүгд мэдэж байна.

124.158.109.140Зочин   • 2019, 10 сарын 24. 10 цаг 46 минут

Өөрийнхөө мэдэхгүй, соносоогүй юмыг буруу гэж ойлгодог, өөрөө хадуурч ойлгодог, хэр хэмжээндээ байсан нь өлзийтэй.

203.91.118.180зочин   • 2019, 10 сарын 24. 9 цаг 09 минут

ажлын амжилт хүсье зөвхөн үгээ хэлэх бус бүхий л боломжоор хуулийн завхрал, гажуудлыг засахын төлөө ажиллах хэрэгтэй. ЭХХШТХ-д орсон нэр томьёоноос авхуулаад бүхий л ажиллагааны журмыг эргэж харж засах шаардлагатай байна.Прокурор нь хяналтын ажлаа, мөрдөн байцаагч нв мөрдөн шалгах ажлаа, шүүх нь шүүн таслах ажлаа л хийх ёстой. үйл явцын зохист харьцааг алдагдуулсан хууль баталсан нь тодорхой болсон. хэзээ хаана прокурорын байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг хэрэгжүүлдэг тохиолдол байнааа энэ чинь онолын болоод практикт огт байхгүй зүйл.

202.126.89.10Jenko Huuk shig malnuud   • 2019, 10 сарын 24. 9 цаг 07 минут

Bugdiig hereg gej huleej avaad tsaasandaa daragdaad suudag ****** tsarai bn daa.Sensatsi sanhuugiin margaan ulsturjilt bugdiig hereg neegeed suusan uur dun ni ene.

64.119.27.144амжилт битгий бууж өгөөрэй   • 2019, 10 сарын 24. 8 цаг 53 минут

ажилд тань амжилт хүсье. одоо ингэж үгээ хэлж байж л нийгэм та нарын хийж байгаа шударга ёсны үйлдлийг ард түмэн ойлгоно. тэгэхгүй болохоор та нарыг ажлаа хийхгүй байна гээд ард олон чинь ойлгоод байна

103.57.93.21Зочин   • 2019, 10 сарын 24. 8 цаг 53 минут

Хуулийн салбарыг тасралтгүй удирдсан мэнгэтэй эрхэм энэ бүхэнтэй шууд болон шууд бусаар энэ муу үр дүнтэй холбоотой шүү дээ, улс төрчид нь айдаг хариуцлага тооцож чаддаггүй нь ийм болгож байна . Сайхан цаг хурдан ирэх болтугай санаа муутнууд үтэр түргэн тонилох болтугай

202.131.245.182zochin   • 2019, 10 сарын 24. 8 цаг 27 минут

ene hvmvvs uursduduu l tohirson huuli batalj tvvgeere yabj irsen gemt etgeedvvdiig gishgeh gazargvi bolgoj hurungiig ni huraaj ard tvmnii negen adil 0 -s ni ehlvvlj amidruulah heregtei . hurungiig ni yu vgvi huraah heregtei naad hvmvvs chin gazar bolon hurunguu hvnii ner deer absan bga . tegeed ch svvliin ved vndeslelgvigeer hurungujij bga zaluuchuudiig ch shalgah heregtei .

124.158.95.138ZOCHIN   • 2019, 10 сарын 24. 8 цаг 23 минут

ULSAAS HULGAI HIIH GEJ UURSUDDUU ZORYULJ GARGASAN HUULI.YAGAAD GEBEL ENE HUULIIN HIIDELUUD TOM TOM ULS TUR BIZNESS ULSTURIIN BULEGLELIIN IH HEMJEENII MUNGUN HOHIROLIIG SHALGAH BOLOMJ OLGOHGUI BAIGAA YUM.

202.131.243.190Zochin   • 2019, 10 сарын 24. 8 цаг 22 минут

UIH-aas gargaj bgaa huuliud ni busad huulitaigaa zorchilddog, ard tumen, niigemd tustai huuli geheesee iluutei buleglel, kompanid ashigtai huuli batlaad ter tsoorhoi ihtei bgaad orshino. UIH-iin gishuud dotroo oorsdiin sanaachilsan huuliig batluulah gej busad gishuudee lobbiddog, gargasan huuli ni urt nasgui, udalgui zasch zalruuldag tiim huuli batlasaar l 4 jiliig udej bna shuu dee. Oorsdoo yarihaaraa ih huuli, togtool batlasan l geed bdag ter ur ogooj muutai, huuliinhan oor oor tailbarladag sh dee

192.82.71.80Зочин   • 2019, 10 сарын 24. 8 цаг 15 минут

ЭНЭ ХҮН ХУУЛИЙН ХҮН МӨН ҮҮ. БРЭНД, САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ Ч ГЭХ ШИГ ЮУ ЯРИАД БАЙНА АА.

112.72.12.3Зочин   • 2019, 10 сарын 24. 9 цаг 42 минут

Хн чи өөрөө ойлгохгүй байгаан биш үү? Яг үнэндээ Монгол Улс МАФИ-ийн эрхшээлд орчихоод байгаа гэдэг нь харагдаад байгаан биш үү? Чи ер нь Мафийн төлөөний хулгайч уу?

182.160.1.35намхай   • 2019, 10 сарын 24. 8 цаг 09 минут

Яандаа. Хуулийг өөрсддөө зориулж гаргасан гэж их хурлын гишүүдийг хардлаа. Эсвэл юу ч мэддэггүй усан тэнэгүүд болоод тэр

202.179.27.47Зочин   • 2019, 10 сарын 24. 11 цаг 50 минут

УИХ-ын өөрсөддөө зориулж бүхий л хуулиудыг гаргаж байгаа.

103.9.90.98цэрэнхүү   • 2019, 10 сарын 25. 18 цаг 54 минут

Үнэнийг шударгаар хэлжээ ийм залуус олон болж, монголыг хөгжүүлээсэй амь насаа хамгаалахад илүүдэхгүй шүү

211.36.156.135egel ard tvmen   • 2019, 10 сарын 25. 21 цаг 30 минут

280say dollar shdee jenko xaltmaagiin battulgatai xariuchlaga toochoh boloogui yu!!!!!!!!!!!!!!!!!!! Pizda

Шинэ мэдээ

Инстаграмын зурганд хэзээ ч итгэж болохгүйг батлах 24 гэрэл зураг1 сар 18. 13:25УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...1 сар 18. 13:20МакГрегор, Серроне хоёулаа 77 кг1 сар 18. 13:15Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна1 сар 18. 13:10Б.Клинтоны прокурор Д.Трампыг өмгөөлнө1 сар 18. 13:051, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө1 сар 18. 13:00Германы хүн амын өсөлт нэмэгдсэн ч удаашралтай байна1 сар 18. 12:55Нийслэлийн цэргийн бүртгэл даваа гарагт эхэлнэ1 сар 18. 12:50“Алтан хөлтэй” топ-модель1 сар 18. 12:45Улаан лооль элэг өөхлөх хорт хавдрын эрсдлийг бууруулах ашигтай1 сар 18. 12:40УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...1 сар 18. 12:352019 оны аваргуудын лигийн мөрөөдлийн баг тодорлоо1 сар 18. 12:30ОЛОН ӨНГӨ: Эр болон эм төрсөн өдөр1 сар 18. 12:25Египетийн шоронд өлсгөлөн зарласан америк хоригдол нас барлаа1 сар 18. 12:20АНУ шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хяналтаа чангатгана1 сар 18. 12:15Машиныг нь “доош хийсэн”-д дуучин А.Хишигдалай бухимджээ1 сар 18. 12:10Хүүхдийн кальци яагаад хэрэгтэй вэ?1 сар 18. 12:05Нью-Орлэйн Паликанс нэмэлт цагт Юта Жаззыг буулгаж авлаа1 сар 18. 12:00Өнгөрсөн долоо хоногийн тойм1 сар 18. 11:55Ерөнхийлөгч Трампад импичмент зарлах эсэх асуудлаарх шүүх хурал сенатын танхимд эхэллээ1 сар 18. 11:50Д.Энхзул: Хүүхдийн харааг зургаан сар тутамд шалгуулах ёстой1 сар 18. 11:45Фото: Хүний гараар бүтээсэн өвөрмөц хөшөөнүүд1 сар 18. 11:40Трэй Янг Лукаг "чимхэв"1 сар 18. 11:35Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын бүрдүүлэх материалыг авч байна1 сар 18. 11:30Дэлхийн хамгийн жижигхэн хүн нас барлаа1 сар 18. 11:25Алдарт эхийн одонгийн материалыг авч байна1 сар 18. 11:20Украины Ерөнхий сайд огцрох тухайгаа мэдэгджээ1 сар 18. 11:15Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив1 сар 18. 11:10Өртөг хамгийн ихтэй хотуудын жагсаалтыг гаргажээ1 сар 18. 11:05Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар шууд явагдана1 сар 18. 11:00
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.