2019 оны 10-р сарын 24
16 цаг 34 минут

Дэлхийн зах зээл дээр “Монголын хаан ширхэгт” Монгол ноолуурыг баталгаажуулна

“Монголын Хаан ширхэгт”  ноолуурын  олон улсын форум үргэлжилж  байна. Форумын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх  салбарын сайдтайгаа оролцсон нь ихээхэн ач холбогдол өгч байгааг илэрхийлэв.

Ноос ноолуур Монголын эдийн засгийн зүтгүүр хүч болох ирээдүй тун ойрхон байгаа. Монголын ноос ноолуурт АНУ-ын зах зээл үүд хаалгаа удахгүй нээнэ гэсэн хүлээлт ч бас бий. Ухдаг бус ургадаг уурхай гэвэл жинхэнэ утгаараа ноос ноолуур билээ.

Тус форум дээр яригдаж буй гол сэдэв гэвэл “Монголын хаан ширхэгт” ноолууран бүтээгдэхүүний стандарт, чанарын баталгаажуулалтын системийн тухай юм. Өөрөөр хэлбэл Монгол ноолуур дэлхийн зах зээлийг “эзлэх” эхлэл болж байна  гэсэн үг.

Монголын ноос ноолуурын холбоо 1993 онд байгуулагдсан. Монголын мэргэжлийн холбоодын бараг анхдагч нь байх.  Тус холбоо  дэргэдээ Баталгаажуулалтын албыг өнгөрсөн 6 дугаар сард байгуулжээ.  Энэ алба ноос ноолууран бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтыг хийж дэлхийн зах зээл дээр таниулан сурталчлах зорилготой. Хэрэглэгч үйлдвэрлэгч хоёрын дунд бүтээгдэхүүнийг гэрчилж баталгаажуулах  үүрэгтэй. Өөрөөр  хэлбэл энэ үйлдвэр  стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гэдгийг  хэрэглэгчид болон зах зээлд  баталгаажуулж өгнө гэсэн үг.  Шинэ тутам байгуулагдсан энэ албыг Д.Баясгалан  гэдэг залуу удирдаж байна.  

Өнөөдрийн форумаар  “Ноос ноолуурын салбарт тохирлын үнэлгээний тогтолцоог бий болгож хөгжүүлэх нь “, “Монголын хаан ширхэгт бүтээгдэхүүний  гэрчилгээжүүлэлт”, “Ноолууран бүтээгдэхүүнийг Япон улсын зах зээлд нэвтрүүлэх, Италийн ширхэгт ноу-хау, тансаг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тогтвортой байдал зэрэг олон илтгэл хэлэлцэж байна.

Форумын үеэр  Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгтэй товч ярилцав.  

Д.АЛТАНЦЭЦЭГ: “МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ” ТОХИРЛЫН ТЭМДЭГЭЭ 

ДЭЛХИЙН 33 ОРОНД БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА

-Холбооныхоо талаар товч танилцуулна уу,

-Манай холбоо 1993 онд байгуулагдсан. Мэргэжлийн холбоодын нэг. Одоогоор  ноос ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын гишүүнчлэлтэй. Манай гишүүн байгууллага  гэвэл Говь, Буян Кашмир холдинг гээд томоохон компаниудаас гадна  анхан шатны боловсруулах үйлдвэр,  жижиг дунд үйлдвэрүүдийн төлөөлөлтэй.  

-Үйл ажиллагааны гол чиглэл...

-Манай үйл ажиллагааны гол чиглэл гэвэл ноос ноолуурын салбарын үйлдвэрүүдийн өмнө тулгарч буй  асуудал, тухайлбал, хууль эрх зүй,  хөрөнгө оруулалт, техник тоног төхөөрөмжийн асуудлыг төр засагтаа тавьж  шийдвэрлүүлэхэд гүүр нь болж ажиллах явдал юм.

Мөн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологийн түвшинд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олон ажил хийж байна. Италийн засгийн газрын дэмжлэгтэйгээр  Технологи дамжуулах төвийг байгуулна. Энэ төвийг байгуулснаар бүтээгдэхүүн хөгжүүлэлт, “Монголын хаан ширхэгт”  тохирлын тэмдэг буюу бүтээгдэхүүний чанарын гэрчилгээжүүлэлт, баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна.

-Технологийн төв хэдийд байгуулагдах вэ?

-Ирэх 2020 онд байгуулагдана.

-Ноос ноолууран бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд таниулахад гадаад хамтын ажиллагаа чухал байдаг байх.

-Тэгэлгүй яахав. Гадаад зах зээлд Олон улсын донор байгууллагуудтай, мөн  төр засгийн байгууллагуудтай  олон талт хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байна. Дэлхийн худалдааны байгууллагын дэргэдэх Олон улсын худалдааны төв,  Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо  гээд олон донор байгууллагутай  хамтран ажиллаж байна.  

Байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай тогтвортой ноолуурын үйлдвэрийг бий болгох талаар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ бүхнээ нэгтгээд НҮБ-ын  үндэсний хороонд  ямар ажлаа яаж зангидаж Монгол ноолуураа гадаад зах зээл дээр таниулах вэ гэдгээр олон ажил хийж байна.

-Ер нь аль хэр танигдаж байна?

-Эхлэлүүдээ маш сайн тавьж байгаа гэж бодож байна. Бид нар саяхан АНУ-д  энэ чиглэлээрээ ажиллаад ирсэн. Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг дэмжсэн хууль удахгүй гарах байх гэж найдаж байгаа. Америк нөхдүүд   та нар Монгол түүхий эдээ баталгаажуулаад өгөөч,  ноос ноолуураа Монголын нутаг дэвсгэрээс бэлдсэн гэдгээ баталгаажуул гэж байгаа. Үүнийг бид хийж байна. Энэ хүрээнд Монголын хаан ширхэгт тохирлыг бий болгосноор чанарыг нь баталгаажуулж өгөх юм. Өөрөөр хэлбэл Монголын ноос ноолуур дэлхийн  стандартын чанар шаардлагыг хангасан юм шүү, ийм үнэ цэнэтэй шүү  гэдгийг энэ “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдгээрээ баталгаажуулах гээд байгаа юм.

-“Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдэг маань хэдийнээс хэрэгжээд явах вэ?

-Одоо ингээд л хэрэгжээд явна. Гурвани компанид энэ тохирлын тэмдэгийг олгох гэж байна.  Гэхдээ үүнийг шууд олгочихдог юм биш. Хоёр жилийн өмнөөс эхэлсэн. Тэдэнтэйгээ сургалт  зохион байгуулж, бүтээгдэхүүнийх нь чанарыг сайжруулаад,  чанарын хяналтын ситем  бий болгосон, энэ бүхний дараа энэ гурван компани  авахад бэлэн боллоо гэж үзэж байгаа юм.

-Ийм тохирлын тэмдэгтэй байхад дэлхийн аль ч оронд манай  ноос ноолууран бүтээгдэхүүнийг  борлуулах боломж бүрдэж байна гэсэн үг үү?

-Одоогоор бид дэлхийн 33 оронд тохирлын тэмдэгээ бүртгүүлээд зөвшөөрлийг нь авчихаад байна. Өөрөөр хэлбэл тэдгээр зах зээлд гарахад бэлэн болчихсон байна гэсэн үг.

Бид олон улсын баталгаажуулалтын албыг бий болгохдоо ISO 17065 гэсэн шаардлагыг хангачихсан байх ёстой. Энэ нь манай байгууллагын итгэмжлэлийн  стандарт юм. Өөрөөр хэлбэл манай байгууллага өөрөө итгэмжлэгдсэн байж баталгаажуулалт хийх эрхтэй болж байгаа юм. Тэгэхээр тэр итгэмжлэлээ албан ёсоор аваад батлгаажуулалтаа хийгээд  явж байна.

Гадаад зах зээл дээр томоохон маркитенг хийж тохирлын тэмдэгээ танилцуулах гэхчлэн олон ажил биднийг хүлээж байна.     

 

Г.Тулга

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.143.66Зочин   • 2019, 10 сарын 25. 9 цаг 33 минут

Unuudur nuguu emegtei emch dr ochooroi

Шинэ мэдээ

Б.Баатархүү: Б.Мөнхцэлмэгийг баривчлаагүй, хэлтэс дээр авч ирж тайлбар авсан1 сар 21. 19:48Ч.Улаан: Миний томилолт хуралдаан хойшлох шалтгаан болох учиргүйг албан ёсоор хэлье1 сар 21. 19:32Жуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна1 сар 21. 18:00Oxfam: 2153 тэрбумтан 4.6 тэрбум хүнээс илүү баян байна1 сар 21. 17:55“Nestlé” компани веган зайдас үйлдвэрлэнэ1 сар 21. 17:502019 онд БНАСАУ-ын эдийн засаг 1.8 хувиар өсжээ1 сар 21. 17:45“Альфа үеийнхэн” гэж хэн бэ1 сар 21. 17:40Япончуудын 73 хувь нь “Токио-2020”-ыг үзэх хүсэлтэй1 сар 21. 17:40Хятадад нэг удаагийн хэрэглээний гялгар уутыг хориглолоо1 сар 21. 17:35Тайчигчид “хүч хэрэглэн” мөнгийг нь “сэгсэрчээ”1 сар 21. 17:30“Ювентус”-ын Роналду, Дибала нар гоолын баяраа тэмдэглэн үнсэлцэв1 сар 21. 17:25“Лалын улс” бүлэглэлийн шинэ толгойлогчийн нэрийг хэлжээ1 сар 21. 17:20Сонирхогчдын боксын дэлхийн аварга 100 мянган долларын шагналтай1 сар 21. 17:15Шри Ланкад хэт олон ихэр цугласнаас дээд амжилт эвдэх оролдлого бүтэлгүйтжээ1 сар 21. 17:10Д.Трамп Давост Иракийн Ерөнхийлөгч, Пакистаны Ерөнхий сайдтай уулзана1 сар 21. 17:05Месси шинэ амжилт тогтоов1 сар 21. 17:00Токиод ухаалаг тээврийн үйлчилгээг туршиж байна1 сар 21. 16:55М.Оюунчимэг: Гомдол гаргасан хүмүүс ХОМ-гийг маань буруу ойлгосон байна гэдгээ хэлсэн1 сар 21. 16:54Цагаан сар айсуй: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ1 сар 21. 16:50Сарын дотор танд гарцаагүй эерэг өөрчлөлт авчрах 15 челленж1 сар 21. 16:45Л.Болд: ХҮН-ын Т.Доржханд л Ёс зүйн дэд хороонд сүртэй бичиг өгөөд яваад байна1 сар 21. 16:43Дэлхий дахинд ажилгүйдлийн түвшин нэмэгдэнэ1 сар 21. 16:40БНХАУ: Усан доорх хамгийн урт метроны хонгил байгуулжээ1 сар 21. 16:35Тахилч А.Алтан-Очир: Цаг үедээ зохирч арга барил өөрчлөгдлөө ч соён гэгээрүүлэх чигийг ямагт баримтална1 сар 21. 16:31Украины “Boeing”-ийг газар-агаар ангиллын хоёр пуужингаар харваж сөнөөжээ1 сар 21. 16:302020.03.01 өдрөөс мөрдөгдөх БНСУ-ын визний журам шинэчлэгдэхээр боллоо1 сар 21. 16:2740 секундэд сая доллар алдсан бизнесмен1 сар 21. 16:25Хонконгийн зээлжих эрхийн зэрэглэлийг бууруулсантай санал нийлэхгүй байна1 сар 21. 16:20Боксын шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо1 сар 21. 16:15Мэргэжлийн боксчин Ерөнхийлөгчийн өмнө элгээрээ хэвтэж хүндэтгэл үзүүлжээ1 сар 21. 16:10
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.